BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, June 19, 2009

Тэнгэрийн улсад болсон явдал


Би энэ мail-ийг нэгэн найзаасаа хүлээн авсан юм. Энэ бол надад ирсэн хамгийн гоё mail-үүдийн нэг бөгөөд үнэнийг өгүүлсэн байдаг.

Нэгэн шөнө би тэнгэрийн улсад очиж байна гэж зүүдлэв. Тэнгэр элч надад тэнгэрийн улсыг үзүүлэв. Бид хоёр зэрэгцэн алхсаар олон тэнгэр элчүүдээр дүүрэн нэгэн ажлын өрөөнд хүрч ирэв. Намайг замчлан явж байсан тэнгэр элч эхний эгнээний өмнө очоод “Энэ бол Хүлээн авалтын хэсэг. Энд Бурхан уруу хандсан залбирлууд ирдэг” гэлээ.

Намайг эргэн тойрноо харахад дэлхийн янз бүрийн хүмүүсээс ирсэн залбирал, хүсэлт, гуйлтуудыг бичсэн зузаан давхарлаастай цааснуудыг тэнгэр элч нар эмхэлж цэгцлэн завгүй ажиллацгааж байв. Дараа нь бид нэгэн урт хонгилоор явсаар хоёр дахь хэсэгт хүрч ирэв.

Тэгээд тэнгэр элч “Энэ хэсэг бол Илгээмжийн хэсэг. Энд хүмүүсийн Бурханаас хүсч гуйсан хайр ивээл, нигүүлслүүдийг бэлтгэж дараа нь дэлхий уруу тэдгээр амьд хүмүүс уруу илгээдэг” гэж хэлэв. Энд бас л тэнгэр элчүүд завгүй ажиллаж байгааг харав. Тэд их л шаргуу ажиллацгааж байлаа. Учир нь энд Бурханы ивээлийг хүссэн маш олон хүсэлтүүд байсан бөгөөд тэдгээрийг тэнгэр элч нар дэлхий уруу илгээхээр бэлтгэж байлаа.

Эцэст нь бид хонгилын төгсгөлд буй нэгэн жижиг өрөөний хаалганд хүрч ирэв. Өрөө уруу ороход зөвхөн нэг тэнгэр элч хийх юмаа олж ядан сууж байгааг хараад би маш их гайхав. “Энэ бол Мэдэгдэх хэсэг” гэж тэнгэр элч чимээгүйхэн хэлэв. Тэр ичиж байгаа юм шиг санагдав. “Энд яагаад ямар нэгэн ажил явагдахгүй байгаа юм бэ?” гэж би түүнээс асуув.

“Үнэхээр харамсалтай. Хүмүүс Бурханы ивээлийг авсны дараа тэднээс цөөхөн хүмүүс бидэнд эргэж мэдэгддэг” гэж хэлээд тэнгэр элч уртаар санаа алдав.

“Хүмүүс яаж Бурханы ивээлүүдийн тухай эргэж мэдэгддэг юм бэ?” гэж би асуув.

“Маш энгийн. Түүнд зөвхөн баярлалаа гэж хэлэх хэрэгтэй.”

“Ямар ивээлүүдийн тухай эргэж мэдэгдэх хэрэгтэй вэ?”

“Хэрэв чиний хөргөгчинд хоол байгаа бол, бас өмсөх хувцас, амьдрах байр, унтах газартай бол чи энэ дэлхийн хүмүүсийн 75 %-иас илүү баян гэсэн үг.
"Хэрэв чи банкиндаа, түрийвчиндээ мөнгөтэй бол, бусадтай хуваалцах аяга чиний гэрт байгаа бол чи энэ дэлхийн 8 % -ийг эзэлдэг чинээлэг хүмүүсийн нэг нь гэсэн үг.”
“Хэрэв чи өөрийн гэсэн компьютертэй бол ийм боломж бүхий энэ дэлхийн хүмүүсийн 1 %-ийн нэг хэсэг гэсэн үг.”
“Хэрэв чи энэ өглөө босоод эрүүл байвал энэ өдөр амьд үлдэж чадахгүй байгаа хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”
“Хэрэв чи дайн тулааны аймшгийг мэдрэхгүй байгаа бол, хэрэв чи ганцаардлын шоронд хоригдоогүй бол, хэрэв чи эрүү шүүлтэнд тамлагдан зовоогүй бол эсвэл өлсгөлөнгийн аймшгийг мэдрэхгүй байгаа бол ийм зовлонг эдэлж буй дэлхий дээрх 700 сая хүмүүсийн тоонд багтдаггүй гэсэн үг.”
“Хэрэв чи цуглаандаа явахдаа хавчлага, дарамт, зовлон, үхлээс айх аюулгүй явдаг бол энэ дэлхий дээрх 3 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй гэсэн үг.”
“Хэрэв чиний эцэг эх амьд бөгөөд чи хүнтэй суусан бол ... ховор тохиолдол.”
“Хэрэв чи толгойгоо дээш өргөн инээмсэглэж байгаа бол төөрөгдөл, шаналал зовлон дунд зовж буй хүмүүсээс илүү онцгой нэгэн гэсэн үг.”

“Тэгвэл одоо би яах вэ? Юу хийх хэрэгтэй вэ?” гэж асуув.

Хэрэв чи энэ зүйлийг уншаад хүлээн авахын бол чи бусдаас илүү 2 дахин ивээлтэй бөгөөд энэ дэлхий дээрх уншиж чаддаггүй 2 тэрбум хүмүүсээс илүү ивээлтэй нэгэн гэсэн үг.


Өдрийг сайхан өнгөрүүлээрэй, өөртөө ирсэн ивээлүүдийг тоолоорой, бас хэрэв хүсч байвал бид ямар их ивээлтэй хүмүүс вэ гэдгийг бусдад хэлэхийг хүсч байвал үүнийг илгээгээрэй.

“МЭДЭГДЭХ ХЭСЭГ...”. Баярлалаа Эзэн минь ээ, надад энэ зүйлийг хуваалцах боломж өгсөнд баярлалаа.