BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, May 8, 2016


Муу сүнсний ертөнц дэх албан тушаалын зэрэглэлүүд


Муу сүнснүүд эрх мэдлийг сайн мэддэг бөгөөд албан тушаалын зэрэглэлүүд болон эрх мэдлийн дараалсан бүтцэд хүлцэнгүйгээр захирагддаг. Тэргүүн хаан, тэргүүн жонон гэж байх бөгөөд тэдний дор янз бүрийн газар нутаг, сүнслэг харьяа газруудыг хариуцсан хаан, жононгууд байна. Эдгээр хаан, жононгууд нь хаанчлал, засаглал, ноёрхлууд, хүчнүүдийг удирддаг. Жишээ нь, Америкийн муж бүрийг удирдсан Жононгууд байна. Зарим жишээнүүд гэвэл Иллиноис мужийг Ромын католиг Жонон, Индиана мужийг Тэрслүү Жонон, Пеннсилваниа мужийг Эмэгтэй Номлогч Жонон, Луизиана мужийг Өмнөдийн хараал Жонон, Техас мужийг Хүч чадал Жонон, Миннесота мужийг Завхайрал Жонон, Висконсин мужийг Галзуурал мэдрэлийн өвчин Жонон, Мичиган мужийг Сэтгэл Судлал Жонон, Нью Үорк мужийг Өвчин Жонон, Вашингтон Д.С. мужийг Тэрслүү Жонон, Аркансас мужийг Нууц шүтлэг Жонон тус тус удирддаг. Энэ нийтлэлийг бичиж байх үед Флорида муж Нууц шүтлэгийн Жононгоос Фантаз буюу Уран зөгнөлийн Жонон уруу шилжсэн, Калифорни муж Эмэгтэй Номлогч Жононгоос Фантаз буюу Уран зөгнөлийн Жонон уруу шилжсэн.
Тухайн газар нутагт ноёлж байгаа жононгийн амжилт нь тухайн газарт ноёлж байгаа хүмүүсийн олонхийн шинж тэмдгээр харагдахаас гадна жононгийн эрчимтэй үйл ажиллагаа, хүч чадлаар бас илэрнэ. Онцгой хүч чадал нь Сатаны ертөнцөд удирдах гол түлхүүр нь.
Генерал нь Легионийг (6,000) удирдана, Жонон нь хэд хэдэн Легионийг удирдана. Удирдагч буюу жанжин нь бүлэг муу ёрын сүнснүүдийг (600) удирддаг бол Тэргүүн жанжин ба Тэргүүн удирдагчид арай илүү эрх мэдэлтэй байх жишээтэй. Зуутын дарга зуун муу ёрын сүнснүүдийг удирддаг бол зуугаас доош бол Дарангуйлагч/Ноёрхогч сүнс Strongman гэж нэрлэнэ. Эрх мэдэл бүхий ямар ч муу ёрын сүнс өвдөлтийн хэдэн муу ёрын сүнс хэзээ, хаана дайрахыг мөн дайралт нь хэр зэрэг байх ёстойг удирдаж чиглүүлнэ. Эдгээр өвдөлтийн муу ёрын сүнснүүдийг Импс буюу бага чөтгөрүүд гэж нэрлэдэг.
Хатуу чанд эрх мэдэл бүхий муу сүнсний бүтэц нь ялангуяа хүчирхийлэл, дайралт, аллагын сүнснүүдтэй, тэднийг удирдагч сүнснүүдтэй харьцах үед тэднийг хүлж боох үед ухаалаг харьцахыг шаарддаг. Хэрэв энэ үед та амжилттай ажилж чадвал та болон тантай хамт ажилладаг хүмүүсийн эсрэг дайрч довтолж болох тэдний хүчийг бууруулах буюу тэднээс өөрсдийгөө сэргийлж чаддаг. Хэрэв удирдагч сүнснүүдийг зайлуулж чадахгүй бол тэднийг орхиж, үндэс суурьт нь байгаа муу сүнснүүдийг сугалж хаях хэрэгтэй. Учир нь эдгээр үндэс суурь бүхий муу сүнснүүд удирдагч сүнснүүдээс хамааралтай байж, хүчээ авдаг. Үндэс суурийг авч хаяснаар та удирдагч сүнсний хүчийг сулруулж, доройтуулж чадна. Тэгснээрээ удирдагч сүнснүүдийг амархан зайлуулж чадах юм. Энэ бол дайсныг хэрхэн туйлдуулж сулруулах нийтлэг арга юм. Battling the Hosts of Hell by Win Worley © 1976. pgs 236-237

http://hbcdelivers.org/the-chain-of-command-in-the-demonic-realm/

Ялан дийлэгчийн тунхаглал


Тунхаглал #1 (Ром 4:17, Ром 10:9, 10). Эдгээр 10 тунхаглал нь таны итгэлийг босгон байгуулах үндэс сууриуд юм. Эдгээр нь Бурханы сайн сайхныг хүсэн хүлээх хүлээлтийг нэмэгдүүлснээр тэрхүү сайн сайхан зүйлүүд таны амьдралд биелэгдэх боломжийг нэмэгдүүлэх болно. Есүс итгэлээр чинь болог гэж хэлсэн (Матай 8:13). Эдгээр тунхаглалыг өдөр бүр сарын турш тунхаглаж, таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараарай.

1.    Миний залбирал хүчтэй бөгөөд үр нөлөөтэй (2 Коринт 5:21, Иаков 5:16).
2.    Бурхан миний бүх хэрэгцээг элбэг дэлбэгээр хангадаг (Флп 4:19).
3.    Би гэм нүгэлд үхмэл бөгөөд Бурханыг дагахдаа амьд (Ром 6:11).
4.    Миний эрүүл мэнд үргэлж сайжирч байна (Исаиа 53:3-5, Дуулал 103:1-3).
5.    Би ер бусын хамгаалалтан дор амьдардаг (Дуулал 91).
6.    Би бүх харилцаа холбоо дээрээ хөгжин цэцэглэж байна (Лук 2:52).
7.    Би бусад хүмүүсийг үргэлж Бурхантай учруулдаг (Марк 16:17, 18).
8.    Би зуун хувь Есүсээр хайрлагдсан бөгөөд Бурханы бүх ивээлийг авах үнэ цэнтэй нэгэн (Галат 3:1-5).
9.    Миний гэр бүлийн гишүүн бүр гайхамшигтайгаар ивээгдсэн бөгөөд Есүст эрс маш их хайртай (Үйлс 16:30-31).
10.  Диаволийн худал үгийг сонсох болгонд миний хөх инээд хүрэх болно (Дуулал 2:2-4).

Тунхаглал #2. Санамж: Итгэл бол харагдаагүй зүйлсийн баталгаа (Еврей 11:1). Бидний үнэн гэж харж байгаа зүйлүүдийн “баталгаа” нь бидний нөхцөл байдал биш харин Бурханы амлалт юм. Бид амьдралдаа байгаа сөрөг зүйлүүдийг няцааж байгаа юм биш харин илүү өндөр бодит байдал буюу Бурханы үнэн рүү анхаарлаа тавихад сонгох юм. Итгэл сонссоноор ирдэг (Ром 10:17) иймээс бид итгэлээ босгон байгуулахын тулд эдгээр хүч чадалтай үнэнүүдийг тунхаглахыг сонгох юм.

1.    Би тунхаглалаараа өөрийнхөө амьдралын замыг тогтоох болно (Иаков 3:2-5).
2.    Бурхан миний талд байдаг, иймээс би ялагдахгүй, сэтгэлээр унахгүй, стрессдэхгүй, сэтгэлээр гонсойхгүй гэж тунхаглаж байна (Ром 8:37, Дуулал 91, Флп 4:13).
3.    Би бол сүүл биш харин толгой. Би гүн ойлголтыг авсан. Би мэргэн ухаантай. Би бүтээлч санаа, бурханлаг стратегитай. Би эрх мэдэлтэй (Дэд хууль 28:13, 8:18, Иаков 1:5-8, Лук 10:19).
4.    Бурханы амлалтуудыг тунхаглах бүрт миний амьдралд биелэх болно. Амлалтууд нь миний амьдралд буй дайралт, доромжлол, дарамт, айдсыг зогсоох болно (2 Петр 1:2-4, Марк 11:23-24).
5.    Өнөөдөр би Бурханы мэргэн ухааныг хүлээн авсан. Би зөв бодол санаануудыг бодож, зөв үгүүдийг хэлж, бүх нөхцөл байдал дээрээ зөв шийдвэрүүдийг гаргах болно (Иаков 1:5, 1 Коринт 2:16).
6.    Өнөөдөр би өвчтэй хүмүүсийг эдгээж, үхэгсдийг амилуулж, амийг эш үзүүлж, хүмүүсийг Христ рүү авчирч, чөлөөлөлт хийж, гайхамшиг тэмдгүүдийг суллаж, явж буй газар болгондоо ивээлийг өгөх Бурханы хүч чадалтай товлогоонуудыг хүсэн хүлээж байна (Үйлс ном).
7.    Өнөөдөр миний сүнсний хувьд, сэтгэл санааны хувьд, харилцааны хувьд, эдийн засгийн хувьд миний амьдралын хамгийн сайн сайхан өдөр гэж би хүсэн хүлээж байна (Ром 15:13).

Тунхаглал # 3. Есүс ба элч нарын хэрэглэж байсан (сайн мэдээний номууд болон Үйлс ном) гол “аргуудын” нэг нь зүйлүүдэд ТУНХАГЛАХ байсан. Тэд Бурханаас хүмүүсийг эдгээж, муу ёрын сүнсийг хөөж, үхэгсдийг амилуулахыг асууж гуйж байгаагүй, харин бие махбод, муу ёрын сүнснүүд, салхинд тушааж байсныг харж болно. Есүс биднийг Марк 11:23 дээр ууланд хандаж тушаахыг урамшуулсан байдаг. Доорх тунхаглалууд нь бидний амьдралд байгаа янз бүрийн асуудлуудад хандаж тушаах дээр илүү төвлөрч байна.

1.    Би Бурхантай гэрээ байгуулсан бөгөөд Есүсийн цусаар би өөрийн бурханлаг хамгаалалт, бурханлаг хангамжуудаа суллаж байна (Еврей 8:6).
2.    Миний тэнгэр элч нар миний өмнөөс Бурханы Үгийг биелүүлдэг (Дуулал 103:20).
3.    Миний замыг чиглэн миний өөдөөс ирж буй бүх дайсагнал, дайралт, осол аваар, эмгэнэлт явдлууд яг одоо Есүсийн нэр дээр миний замаас зайл гэж тушааж байна (Дуулал 91).
4.    Миний амьдралд буй догшин усанд хандан чамд тушааж байна: Намд, амар тайван бол гэж тушааж байна. Оюун ухаан чамд хандаж тушааж байна: Намд, амар тайван бол гэж тушааж байна. Сэтгэл санаа чамд тушааж байна: Намд, амар тайван бол. Бие махбод чамд тушааж байна: Намд, амар тайван бол. Гэр орон чамд тушааж байна: Намд, амар тайван бол. Гэр бүл чамд тушааж байна: Намд, амар тайван бол гэж тушааж байна (Марк 4:39).
5.    Яг одоо айдсын бүх уул, сэтгэл уналтын бүх уул, стрессийн бүх уул, сэтгэл гутралын бүх уул, гачигдлын бүх уул, хангамжгүй байдлын бүх уул чамд тушааж байна, Есүсийн нэр дээр зайлж, тэнгист хаягд гэж тушааж байна (Марк 11:22-24)

6.    Энэ өдөр чамд би тушааж байна, энэ өдрийг би ивээлтэй гэж дуудаж байна. Миний бодож, асууж байгаагаас ч илүү хэмжээлшгүй элбэг дэлбэгээр үйлдэж чадах хүчирхэг Бурханд би үйлчилдэг гэж би тунхаглаж байна (Ефес 3:20). Та бол сайн Бурхан бөгөөд өнөөдөр би Таны сайн сайхныг өөрийнхөө амьдралд тэсч ядан хүлээж байна. Амен.