BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Wednesday, May 5, 2010

End times

Библийн ихэнх эрдэмтэд төгсгөлийн үеийн талаарх Библид зөгнөгдсөн дорх тайлбаруудтай санал нэг байдаг. Эдгээр нь удахгүй биеллээ олох гэж буй өөр хоорондоо холбоотой үйл явдлуудыг зөгнөсөн байдаг.

Эдгээрийн нэг нь дэлхийн эдийн засгийн хямралын үр дүнд гарч ирэх дэлхийн нэгдмэл засгийн газрын тухай байдаг. Тэдний зорилго нь хүн болгоны баруун гар эсвэл духан дээр араатны тэмдэг хүчээр тавьснаар тэд юм худалдан авах эсвэл худалдах боломжтой болох юм (Илч 13:16-17).

Библид дэлхийн 2 удирдагч буюу Антихрист дэлхийг удирдана гэж зөгнөсөн(Илч 13, Дан 7:8, 11, 23). Нэг нь гол удирдагч буюу Араатан, нөгөөх нь Араатан болон түүний дүрсэд бүх хүн төрөлхтнийг хүчээр мөргүүлэхийн тулд тэмдэг ба гайхамшгийг бүтээх Хуурамч Эш Үзүүлэгч юм. Хуурамч Эш Үзүүлэгч хүмүүст микрочип буюу маш жижиг хэмжээний төхөөрөмж эсвэл шивээс байж болох араатны тоо 666-г хүчээр суулгах болно. Эхэндээ тэд энх тайвныг амлан олон сайн хүмүүсийг хууран гарч ирэх болно. Тэд олон хүмүүстэй энх тайвны гэрээ хийж 7 жил удирдан захирна. Энх тайвны гэрээ хийгдсэн өдрөөс хойш 7 жилийн Гамшгийн үе эхлэх болно (Дан 9:27). Энэ 7 жилийн турш хүн төрөлхтөн урьд өмнө болж байгаагүй агуу гамшгуудыг үзэх болно (Maт 24:21). Тэд эхлээд дэлхийн 10 улс орныг захирах бөгөөд дараа нь эрх мэдэл нь улам өргөжсөөр тэдгээрээс 3 хаанчлалыг унагах болно (Дан 7:7, 8, 20, 24, Илч 13:1, Илч 17:13, 14). 7 жилийн дундуур энх тайвны гэрээ хийгдсэнээс хойш 1260 өдрийн дараа Антихрист энх тайвны гэрээгээ цуцалж маш их эрх мэдлийг олсноор Иерусалимын сүмд орж өөрийгөө Бурхан гэж тунхаглан Бурханыг гутаан доромжлох болно (Дан 9:27, 7:25, Илч13:5, Илч 11:2, 2Тес 2:3-9). Энэ үед тэр иудейчуудад амлаж байсан иудейн бүх өргөлүүдийг зогсоох болно. Энд тэндгүй аллага, хавчлага болно, ялангуяа Хуурамч Эш Үзүүлэгч Араатны дүрсэд ярих хүч өгснөөр Араатан болон түүний дүрсэд мөргөөгүй хүмүүс, итгэгчдийг алж хавчих болно(Илч 13:15). Дэлхийн удирдагчид олон хүмүүсийг хуурна, мөн Араатан алагдаж, дахин амь орохыг зөгнөсөн байдаг (Илч 13:3, 12). Дэлхийн удирдагчид урьд хожид байгаагүй харгис дэглэмийг тогтоох болно(Дан 7:7).

Библид хэрэв та юм худалдан авах эсвэл худалдах эрх өгөх Араатны тэмдгийг баруун гартаа эсвэл духан дээрээ тавиулж, түүнд болон түүний дүрсэд мөргөвөл Сатаны удирдлага хяналтанд орж таны хувь заяа тамд төгсөх болно гэж анхааруулсан байдаг (Илч 14:9, 10, 2Teс 2:11, 12). Үүний оронд та Христийн төлөө амиа зориулсан нь дээр, Христийн өмнө гэм нүгэлдээ гэмшиж, түүнд амьдралаа зориулан мөнхийн амийг олсон нь дээр (Иох 3:16, Ром 10:9, Илч 3:19-21, Үйлс 17:30). Антихрист болон түүний дүрсэнд мөргөж, араатны тэмдгийг авах олон хүмүүсийн адил бүү хууртагтун (Илч 13:14).
Библид мөн Христэд итгэгчдийг гэнэт ер бусын байдлаар дэлхий дээрээс алга болж тэнгэрийн улс уруу аваачигдана гэж зөгнөсөн байдаг. Энэ үйл явдал агуу гамшгийн өмнө эсвэл дундуур зарим нь агуу гамшгийн дараа ч болно гэж үздэг (Maт 24:40, 41, 1Teс 4:15-17).

Энэ үед дэлхийн нэгдмэл засгийн газар бүх асуудлыг шийдэх хамгийн сайн шийдэл мэт харагдаж, дэлхийн удирдагчид энэ байдлаараа энх тайвныг тогтооно гэж хүмүүсийг хуурах болно. Энэ байдал хэсэг хугацаанд хуурамч энх тайванг авчрах боловч Гамшгийн эхлэл байх болно. Дэлхийн нэгдмэл засгийн газар байгуулагдах шалтгаан нь олон нийтийг цочроосон дэлхий дахиныг хамарсан хямрал зөрчлийн улмаас гарч ирэх болно. Жишээ нь байгалийн гамшиг, дайн, террорист халдлага, эдийн засгийн хямрал, эсвэл онцгой ямар нэгэн үйл явдал гэх мэт. Эдгээрийн аль нэг нь хүмүүст дэлхийг эзлэн авах гэсэн өөрсдийн хүсч байсан эрх мэдлээ олж авах хөдөлгөгч хүч болох болно.

Гамшиг болох дэс дараалал, хамрах хүрээ Библид хэлэгдсэн байдаг. Гамшгийн эхний хагас үед дараах үйл явдлууд болно. 1. Хуурамч энх тайвны гэрээ, 2. Дайн, 3. Өлсгөлөн тахал, 4. Үхэл – дэлхийн хүн амын дөрөвний нэг нь өлсгөлөн, дайн, зэрлэг амьтдын улмаас үхнэ. 5. Христэд итгэгчид итгэлийнхээ улмаас алагдах болно. 6. Сар улаан болж, нарыг харлуулах том хэмжээний газар хөдлөлт болно. Тэнгэрт буй одод газарт унаж, уулс арлууд байрнаасаа хөдөлж, хүмүүс айсандаа агуй болон уулын хавцалд нуугдах болно. 7. Асар их дуу чимээ, аянга цахилгаан, газар хөдлөлтүүд болно (Илч 6, Илч 8:1-5).

Магадгүй Гамшгийн эхний хагас үед байж болох 2 гэрч Бурханыг тунхаглахаар гарч ирнэ. Тэднийг хөнөөх санаатай хүмүүсийг устгах хүч чадал тэдэнд өгөгдөж, бороо болон тахал гамшгуудыг зогсоох эрх мэдэлтэй байх болно. 1260 өдрийн дараа тэднийг Антихрист хөнөөх бөгөөд хүмүүст үзүүлэхийн тулд тэдний цогцсыг Иерусалимд 3 хагас өдрийн турш тавих бөгөөд түүний дараа тэд дахин амь орж, тэнгэрийн улс уруу дээш явах болно. Дараа нь Иерусалимын хүн амын аравны нэгийг устгах газар хөдлөлт болж 7000 хүн үхнэ (Илч 11:1-14). Магадгүй энэ үеэр 144,000 итгэгч хүн Бурханд амиа зориулах болно (Илч 14:1-5).

Дараахь үйл явдлууд нь 7 жилийн Гамшгийн 2 дахь хагаст тохиолдох болно. 1. Цустай холилдсон мөндөр ба гал бүх ой мод ба өвс ногооны гуравны нэгийг шатаана. 2. Шатаж буй уул шиг юм далай уруу унаж, далай тэнгисийн гуравны нэг цусаар дүүрч, далайн амьтдын гуравны нэг устаж, усан онгоцнуудын гуравны нэг сүйрэх болно. 3. Агуу том од гол мөрөн, усны эх булгууд дээр унаснаас болж гол мөрний гуравны нэгийг хордуулж тэндээс уусан хүмүүс үхэх болно. 4. Нар, сар, оддын гэрэлтэх чадвар гуравны нэгээр буурснаар өдрийн гуравны нэг, шөнийн гуравны нэг харанхуй болох болно. 5. Хилэнцэт хорхойн хатгалттай гэхдээ үхүүлдэггүй царцаанууд итгэгч бус хүмүүсийг 5 сарын турш зовоох болно. 6. 200,000,000 цэрэг дэлхийн хүн амын гуравны нэгийг устгана. 7. Асар их дуу чимээ, аянга цахилгаан, газар хөдлөлт, том хэмжээний мөндөр орох болно. (Илч 8:6, 9:21, 11:19)

Дараахь үйл явдлууд Гамшгийн төгсгөлд болох болно. 1. Араатны тэмдэг тавиулсан хүмүүс маш хүнд яр шарханд баригдана. 2. Далай цусаар дүүрч далайн бүх амьтад үхнэ. 3. Гол мөрөн, усны ундаргууд цус болно. 4. Нар хүмүүсийг халуунаар шатаах мэт төөнөнө. 5. Антихристийн хаанчлалыг харанхуй нөмөрч, хүмүүс өвдөж шаналсандаа хэлээ хазлах болно. Тэд Бурханыг хараан доромжилж, хийсэн үйлсдээ гэмшихгүй хэвээр байх болно. 6. Ефрат мөрөн ширгэж, дорнын хаадыг дэлхийн бусад улс орнуудтай нэгдэх замыг нээж, Хармагеддоны тулаанд бэлтгэх болно. 7. Арал, уулсыг нураах тийм хүчтэй агуу газар хөдлөлт болж, Иерусалим 3 хэсэгт хуваагдана. (Илч 16).

Энэ үед дэлхийн хамгийн баян хот устгагдаж, хүмүүс гашуудах болно (Илч 18). Энэ нь Вавилон гэж олонд танигдсан хот байх болно.

Гамшгийн төгсгөлд Христ хорон муу хүмүүсийг устгаж, Антихристийг там уруу хаяхаар эргэж ирэх үед дэлхийн улсууд Израйль ба Араатан дараа нь Христийн эсрэг тулалдах Хармагеддоны тулаан болно (Илч 19:19-21, Дан 11:44, 45). Дараа нь Есүс Христ өөрийн сүр жавхлант хаанчлалыг байгуулж, дэлхий дээр өөрийн сонгогдсон итгэгч хүмүүсийг 1000 жилийн турш энх тайвнаар захирах болно (Илч 20:1-6, Иса 60-66). 1000 жилийн төгсгөлд Сатан суллагдахад дэлхий дээр ирж дайн тэмцлийг өрнүүлэх эцсийн дайныг өдөөнө (Илч 21:7-9). Үүгээр дэлхийн төгсгөл ирж, Христэд итгэгчид шинэ газар, шинэ тэнгэрийг өвлөн авч (Илч:21), хорон муу хүмүүс болон итгэгч бус хүмүүс Сатантай хамт там уруу хаягдах болно (Илч 20:10-15).

Эдгээр үйл явдлуудын нарийн цаг хугацаа тодорхойгүй байдаг. Хэдийгээр олон шинж тэмдэг, зөгнөлүүд нь Гамшгийн биеллээ олох цаг хугацааг дараахь 10 жилд гэж үздэг боловч эдгээр үйл явдлуудын боломжит цаг хугацаа тун удахгүй гэдэг нь харагдсаар байдаг.

Tuesday, May 4, 2010

Хямралыг даван туулах нь


".... Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв" Номлогчийн үгс 8:12

Бурхан надад хямралыг хэрхэн даван туулах тухай зарим үнэ цэнтэй хичээлүүдийг заасан юм. Есүс “Над уруу ирэгтүн” гэж хэлсэн. Бидний амьдралд ямар нэгэн гэнэтийн асуудал гарахад утсаа шүүрч аван найзуудаа дууд гэж тэр хэлээгүй. Гэхдээ бусад хүмүүс бидний төлөө санаа тавьж, бидний төлөө залбирах нь буруу гэж би хэлэх гээгүй юм шүү, хэрэв бид хүн уруу хандвал бид эдгэрлийг олж чадахгүй тэд зөвхөн бидний шархыг боож өгнө.
Бид амьдралдаа олон бэрхшээлтэй асуудал, хямралуудтай тулгардаг. Хямрал бидэнд том, жижиг янз бүрийн байдлаар ирдэг. Бид өөрсдийнхөө амьдрал дахь үргэлжийн гэнэтийн асуудалтай байдлаасаа ангижрахын тулд Эзэн надад түүнийг цаг үргэлж хичээнгүйлэн эрэн хай гэдгийг ойлгуулсан юм. Би амьдралдаа Бурханыг заримдаа нэг эсвэл ямар нэгэн хэцүү асуудал гарсан үед эрэн хайдаг байв. Аажимдаа би, хэрэв би амьдралаа үргэлжийн хямралтай байдлаас гаргахын тулд Бурханыг цаг үргэлж хэцүү үедээ ч, ивээлтэй үедээ ч түүнийг цөхрөлтгүй эрэн хайх хэрэгтэй гэдгийг сурсан юм.
Бидний бүх зүйлс амжилттай бүтэмжтэй байх үед бид Бурханд өөрсдийгөө өчүүхэн төдий л зориулдаг. Бид хэцүү байдалд орохдоо л Бурханыг хайдаг, тийм болохоор тэр биднийг өөртэйгээ харилцаа холбоотой байлгахын тулд биднийг хэцүү байдалд оруулдаг гэдгийг би мэдсэн.
Бид Бурхан дээр ирэх үед тэр биднийг үргэлж аварч тусладаг. Харин бид үргэлж амар тайван, ялалттай байхыг хүсвэл дээр Библид хэлсний дагуу түүнийг цаг үргэлж хичээнгүйлэн эрэн хайх хэрэгтэй.
Өнөөдөр танд зориулагдсан Бурханы үг бол: Бурхантай цаг үргэлж нөхөрлөснөөр сайн хямралыг хадгалагтун.