BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, November 6, 2010

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 2, 3-р бүлэг

Далайн хатантай хийсэн гэрээ
Нэгэн орой би гадаа салхилахаар гарав. Ебуте Метта автобусны буудлын хажууд би нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй зогсож байгааг харсан. Түүний хажуугаар өнгөрөхдөө би юм дуугарсангүй. Дараачийн өдөр би түүнийг дахин олж харав. Гурав дахь өдөр бас л харав. Энэ удаад түүний хажуугаар өнгөртөл тэр намайг дуудав. Би түүнтэй мэндэлж нэрээ Емманүел Амос гэж хэлсэн боловч тэр надад өөрийгөө танилцуулахаас татгалзав.
Би түүний нэр болон хаана амьдардгийг нь асуухад тэр зөвхөн инээж байлаа. Миний хаягийг асуухад нь би зөвхөн гудамжаа хэлэв. Бид салцгаах болоход тэр хэзээ нэг өдөр манайд зочлон очино гэв. Би түүнд хаягаа бүрэн өгөөгүй учраас манай байрыг яаж олох юм бол доо гэж би бодож байв. Гэтэл тэр хэлсэн амандаа хүрч 7 хоногийн дараа хаалга тогших чимээг би сонсов. Тэнд нөгөө нууцлаг эмэгтэй зогсож байв! Би түүнийг гэртээ урин оруулав (дотроо би энэ эмэгтэй ямар аюултай хүнтэй уулзаж байгаагаа мэдэхгүй байгаа даа гэж бодож байлаа). Би түүнийг дайлсны дараа тэр шууд яваад өгөв. Анхны энэ уулзалтаас хойш тэр манайд байнга ирдэг болов. Гэвч бидний хооронд ямар нэгэн харилцаа байсангүй.
Гэхдээ би нэг зүйлийг ажигласан, тэр тодорхой цагт манайд ирэхдээ нэг ч минут хоцролгүй бас эрт ирдэггүй байлаа! Би түүнийг заримдаа гадуур Лагосын наран шарлагын газар дахь баар, Paramount зочид буудал, Ambassador зочид буудал гэх мэт газруудаар дагуулан явж хооллодог байв. Гэвч тэр надад нэрээ хэлэхгүй л байлаа. Нэгэнт бидний энэ харьцаа гүнзгийрэхгүй учраас би энэ талаар санаагаа зовохоо болив. Намайг эмэгтэй хүнд хүрэхийг хориглосон байлаа.
Гэнэт тэр шөнөөр манайд зочилдог болов. Нэгэн шөнө тэр ирэхдээ “Одоо чи манайд очих цаг болсон” гэв. Тэр шөнө тэрээр манайд өглөөний 8 цаг хүртэл байж байгаад дараа нь бид хамтдаа гадагш гарав. Бид автобусанд суухад эмэгтэй жолоочид биднийг наран шарлагын баарны хажууд буулгахыг хүсэв. Би түүнээс хаашаа явж байгааг асуув. “Битий санаа зов. Чи манай гэр хаана байдгийг мэдэх болно” гэв. Тэр намайг баарны хажуу дахь нэгэн булан уруу аваачиж нэгэн бүс шиг зүйлээр намайг өөртэйгээ хамт холбон уяв. Гэнэт бидний араас ямар нэгэн үл мэдэгдэх хүч биднийг далай уруу түлхэв. Эхлээд бид хэсэг далайн гадаргуу дээгүүр нисэв, дараа нь шууд далай уруу орчив. Эрхэм уншигч минь, энэ зүйл надад сүнслэг биеэр тохиолдоогүй харин бодит биетэйгээ байхад надад тохиолдсон юм шүү! Далайн гадаргууг нэвтлэн орох тэр агшинд бид гэнэт олон хүнд хөлхөлдсөн нэгэн их зам дээр зогсож байгаагаагаа мэдээд би их гайхав. Дараа нь бид олон хүн бүхий нэгэн завгүй хот уруу орж ирэв.
Сүнсний ертөнц  
Би тэнд лабораториуд, судалгааны танхим, зохион бүтээх төв, театруудыг олж харав. Хотоос гадна хойд зүгт би үзэсгэлэнтэй олон залуу охид, хөвгүүд байгааг харав, тэнд ямар ч хөгшин хүн байсангүй. Эмэгтэй намайг тэдгээр залуучуудтай танилцуулахад тэд намайг уриалгаханаар хүлээн авав. Дараа нь бид “харанхуй өрөө”, “хатаах өрөө”, “баглаа боодлын өрөө”-гөөр явав. Дараа нь гол үйлдвэр болон агуулахуудаар явсны дараа түүний гэр болох нэгэн том харшид ирцгээв. Тэнд бид тухлан сууцгаахад эмэгтэй надад өөрийгөө танилцуулж “Би бол далайн хатан, би чамтай хамтарч ажилламаар байна. Би чамд эд баялаг түүнтэй хамт ирэх бүх зүйлийг, хамгаалалт, түүнтэй хамт ирэх бүх зүйлийг, амь болон чамайг хамгаалах “тэнгэр элч”-ийг өгнө” гэв.
Тэр нэгэн товчлуур дарахад хүний махыг хэсэглэн хэрчиж тавьсан нэгэн тавиур гарч ирж, бид хамтдаа хооллоцгоов. Дараа нь тэр нэгэн могойг гаргаж ирж, намайг бүтнээр нь залги гэв. Би чадсангүй. Тэр намайг шахсаар байв, би яагаад ч амьд могойг залгиж чадсангүй. Гэтэл тэр ямар нэгэн хүч чадлаар надаар могойг залгиулж дөнгөв. Эдгээр бүх зүйлс, хүний мах ба цус, аварга могой, муу сүнсний хүч чадал буюу тэнгэр элч бол нэгэн зүйлийг билэгдсэн утгатай байлаа, энэ нь тэнд болж буй бүх нууцат зүйлсийг задруулахгүй гэсэн утга бүхий гэрээ байлаа.
Тэнгэр элчийн үүрэг бол намайг замаасаа хазайх үед намайг удирдан чиглүүлж, зааварлах үүрэгтэй бөгөөд түүнчлэн миний хүссэн үед далайгаас надад хоол авчрах үүрэгтэй байлаа. Би далайн хатныг үргэлж дагахаа амлав. Тэр миний амлалтыг авсны дараа намайг далайн өөр нэгэн хэсэг уруу нэгэн арал уруу авчрав. Тэр арал дээр моднууд байсан бөгөөд мод бүр өөр өөрийн үүрэг чадалтай байв. 
-          Хордуулагч мод
-          Алагч мод
-          Өдөөгч мод
-          Эдгээгч мод гэх мэт
Дараа нь далайн хатан надад хирс, далайн могой, матар гэх мэт далайн амьтанд хувирах хүч чадлыг өгсний дараа хаа нэг тийшээ алга болов. Би далайд 7 хоносны дараа дээр дурдсан амьтдуудаас матрын дүрд хувилан матрын дүрийн тусламжтайгаар дэлхий уруу буцаж ирэв.
Далай дахь лабораториуд
Би Лагост 7 хоносныхоо дараа далай уруу энэ удаа 2 сараар эргэж ирэв. Би судалгааны лабораторид чухам юу хийдгийг нь мэдэх гэж очив. Тэнд физикч, эрдэмтэд, судлаачид маш их хичээл зүтгэлтэйгээр ажиллаж байхыг харав. Эдгээр эрдэмтдийн үүрэг бол янз бүрийн тансаг дээд зэрэглэлийн машин бүтээх, хүчтэй зэр зэвсэг бүтээх, энэ дэлхийн нууцлаг гоц үзэгдлүүдийг судлаж, танин мэдэх гэх мэт зүйлүүдийг хийж байв. Хэрэв тэдний санаагаар болдог бол энэ дэлхийн тулах цэгийг хүртэл олчих юмсан гэсэн санаа байв. Гэвч Бурханы минь аврал гэж, тийм зүйлийг зөвхөн Бурхан мэддэг билээ.
Дараа нь би зохион бүтээх төв уруу явав. Тэнд янз бүрийн даавуу материал, тансаг үнэртэн танартан, гоо сайхны хэрэгслүүд байхыг харсан. Эдгээр бүх зүйл нь хүнийг Агуу Хүчит Бурханаас нь холдуулах гэсэн Лусиферийн хэрэглэж буй арга байлаа. Би бас тэнд цахилгаан бараанууд, компьютерууд, техник хэрэгслүүд байгааг харсан. Түүнчлэн тэнд, бас нэгэн төрлийн онцгой телевиз байсан ба энэ телевиз нь дахин төрсөн итгэгчдийг бусад дэлхийн хүмүүсээс ялган таньж харуулдаг телевиз байв. Энэ телевизийн тусламжтайгаар та ямар ч хүнийг дахин төрсөн итгэгч байна уу эсвэл жирийн сүмд явдаг итгэгч байна уу гэдгийг ялган таньж чадна.
Дараа нь би “харанхуй өрөө” болон “хатаах өрөө”-өөр явав. “Харанхуй өрөө” бол дуулгаваргүй дагалдагчдыг алдаг газар ажээ. Энэ газар тэд эхлээд хүний бүх цусыг нь юүлсний дараа биеийг нь махны машин бүхий өрөөнд аваачиж машиндаж, нунтаглаж хатаана. Дараа нь “баглаа боодлын өрөө” уруу явуулж домч хүмүүст зориулан домын эм болгон хадгална. Энд миний тайлбарлаж үл чадах олон зүйлс байсан. Би далайд эдгээр бүх хүч чадлуудыг хүлээн авсны дараа Лусиферийн элч төлөөлөгчийн эрх мэдэлтэй болов, гэвч надад Лусифертай уулзах эрх мэдэл өгөгдөөгүй байлаа. Би дотроо маш их сэтгэл хангалуун болж, одоо ямар ч зүйлийг өөрийнхөө хүссэнээр өөрчилж, устгаж, сүйрүүлж чадах чадалтай болов. Миний хүсч чаддагаас илүү өөр ямар нэгэн хүч чадал одоо байна уу?

3-р бүлэг 3: Бузар хаанчлал

«Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. » Иохан 10:10
Би Лагост буцан ирж 2 долоо хоног өөрийн бизнесээ явуулж байгаад далай уруу эргэж ирэв. Далайн хатан надад миний эхний даалгаврыг өгөв. Энэ бол далайн хатны хэлснээр миний эцэг эхийн үхэлд буруутай миний авга ах болох тосгондоо хамгийн нэртэй домчийг би алах ёстой болов.
Хэдийгээр би даалгаврыг биелүүлсэн боловч авга ахаа алах зүрх зориг байгаагүй учраас зөвхөн түүний эмүүдийг устгаж, түүнийг хүч чадалгүй болгож орхисон. Үүний үр дүнд тэр өнөөг хүртэл өөрийн үйлчлүүлэгч нараа алдсан юм. Дараа нь би далайн хатан дээр эргэн ирж, юу хийснээ нэгт нэгэнгүй тоочив. Тэр маш ихээр уурлав. Авга ахаа алаагүй миний энэ дуулгаваргүй байдал намайг үхэлд хүргэж болох байсан боловч түүний хэлснээр намайг хайрлаж буй түүний хайрын улмаас надад дахин нэг даалгавар өгнө гэв. Энэ нь миний эцэг эхийн үхэлд тусалсан тосгоны 2 ахлагчийг алах байв. Энэ нь намайг шийтгэх гэсэн шийтгэл байсан уу үгүй юу би мэдэхгүй.
Би тосгон уруу эргэн очиж, тосгоны 2 ахлагчийг алж дөнгөсөн бөгөөд цусыг нь далайн хатан уруу илгээв. Тосгоны 2 ахлагч нууцлагаар алагдсан энэ явдал тосгоны бусад ахлагч нарыг энэ хэргийн талаар хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж, улмаар хүч чадалтай мэргэ төлөгчөөс асуулгахад хүргэв. Тэр мэргэ төлөгч бол алуурчин уруу аянга цахилгаан илгээдэг хүч чадалтай хүн байв. Гэвч тэдний аз дутахад энэ төлөгчийг сүнслэг ертөнцөд муу сүнстэй ярилцаж зөвлөгөө авч байх үед нь би тааралдаж, хэрэв аминдаа хайртай л юм бол энэ хэргийн талаар илчлэхгүй байхыг анхааруулав. Тэр төлөгч муу сүнстэй зөвлөлдөж дууссаныхаа дараа түүнийг хүлээж байсан тосгоны ахлагч нар уруу очиж, тэдний нэг нь хүүгээ гомдоосон учраас ийм зүйл болсон гэж тайлбарлав. Тэр намайг илчилсэнгүй.
Тиймээс төлөгчийн илгээсэн аянга цахилгаан ахлагч нар дээр бууж, тэднээс олонх нь гэмтэв. Энэ явдлын дараагаас миний дотор байсан хүч чадал бодитойгоор амьдрал дээр хэрэгжиж эхлэв. Үүнд надтай үерхэхээс татгалзаж байсан эмэгтэйг тахир дутуу болгох гэх мэт.
Сатантай уулзсан нь
Би Лагост буцаж ирэв. Нэгэн өдөр би Нина гэдэг охинтой уулзав. Нина, Анамбра мужаас гаралтай бөгөөд маш үзэсгэлэнтэй охин байв. Тэр ихэвчлэн далайд, усан дорх ертөнцөд амьдардаг байв. Тэр далайн хатны маш идэвх зүтгэлтэй хорон элч төлөөлөгч байв. Тэр Христэд итгэгчдийг үнэн голоосоо үзэн яддаг тэдэнтэй бүх хүч чадлаараа тэмцэлддэг нэгэн байв. Би түүнтэй өмнө нь далайд очихдоо нэгэн удаа уулзаж байв. Нина далайн хатны даалгавраар над дээр ирсэн байв.
Бид хамтдаа хаа нэг тийшээ явав. Удалгүй би Лусифертэй уулзах уулзалт уруу явж байгаагаа мэдэв. Энэ уулзалтан дээр Сатан бидэнд нэгэн үүрэг даалгаврыг өгсөн нь: бид дэлхийн хүмүүстэй биш харин Христэд итгэгчидтэй тэмцэх хэрэгтэй. Яагаад гэвэл Христийг мэддэггүй дэлхийн хүмүүс аль хэдийн биднийх болсон гэв. Бидний дундаас хэн нэгэн хүн яагаад гэж асуув. Сатан хэлэхдээ “Бурхан түүнийг тэр газраас (Сатан тэнгэрийн улсыг нэрээр нь дууддагүй харин тэр газар гэж үргэлж ярьж байсан) гаргасан шалтгаан бол бардам зан. Тиймээс Христэд итгэгчдээс хэн нь ч тэр газарт очихыг хүсэхгүй байна” гэв.
Тэр бас биднийг “хоёр нүүртнүүдтэй тэмцэлдэх хэрэггүй. Тэд бол яг л бидэнтэй адил. Бид зөвхөн жинхэнэ итгэгчидтэй тэмцэх хэрэгтэй. Түүний цаг одоо ойрхон байгаа учир бүх хүч чадлаа дайчлан тэмцэх хэрэгтэй. Тэр газарт хэн ч орохыг бүү зөвшөөр” гэж хэлж байв. Биднээс нэг нь “Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд нэгэн хүнийг илгээсэн гэж би дуулсан” гэхэд Сатан “хэнийг илгээсэн гэж?” гэж асуухад тэр хүн “Есүс гэсэн” гэж хэлэхэд Лусифер гэнэт суудлаасаа газарт ухасхийн уначив. Лусифер өнөөх хүн уруу хашгирч хэрэв аминдаа хайртай л юм бол тэр нэрийг уулзалтан дээр дахиж хэлж болохгүй гэж хатуу анхааруулав. Бүх зүйлс Есүсийн нэрт сөхрөх ёстой” гэж үнэхээр үнэн үг (Филипой 2:10).
Үүний дараа тэр биднийг урамшуулж, Христэд итгэгчдээс болж урам хугарах хэрэггүй, учир нь Лусифер тун удахгүй энэ дэлхийг удирдан захирах бөгөөд элч төлөөлөгч болсон бидэнд энэ дэлхийн хамгийн сайхан газруудыг өгч, биднийг захирагчид болгоно гэв. Тэр цааш нь, хүн төрөлхтөн сонин гойд, чамин тансаг зүйлүүдэд дуртай учраас ийм зүйлүүдийг үйлдвэрлэн гаргах ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй, хүмүүст Бурхан уруу хандах боломжийг олгож болохгүй гээд  дараахь зүйлүүдээр дамжуулан сүм болон Христэд итгэгчид уруу дайрах ёстой гэв: 1. Мөнгө,
2. Эд баялаг,
3. Эмэгтэй хүн.
Үүний дараа хурал төгсч, биднээс зарим нь ямар нэгэн ёслолд хамрагдав. Энэ бол Сатантай уулзсан миний анхны уулзалт байлаа. Биднийг тарж байх үед далайн хатан над дээр ирэв, тэр өөр дүрд хувилсан байлаа. Бид далайн хатны харшид ирцгээхэд тэр миний 2 хөлний ясанд хүний чандруу хийж, миний хуруунд ер бусын нэг чулуу, миний баруун гарын ясанд бас нэгэн зүйл хийв.
Эдгээр зүйлс тус тусын хүч чадал агуулсан зүйлс байлаа. Миний хуруун дахь ер бусын чулуу бол миний эсрэг хандсан хүний бодол санааг унших чадалтай байв. Миний баруун гар дахь зүйл бол устгаж, сүйрүүлэх чадалтай байсан бөгөөд миний 2 хөлөн дэх зүйлс миний зүрхийг хатууруулж, улам аюултай болгох чадалтай тэгснээрээ би эмэгтэй хүн, араатан, шувуу, муур гэх мэт амьтдын дүрд хувилах чадалтай байв. Далайн хатан намайг нэгэн лаборатори уруу аваачиж, надад телескоп, телевиз, видео өгөв. Эдгээр зүйлс жирийн биш зүйлс байсан бөгөөд жинхэнэ Христэд итгэгчдийг таньж илрүүлдэг, тэднийг дахин төрсөн итгэгчид байна уу эсвэл сүмд явдаг жирийн итгэгчид байна уу гэдгийг ялган таньдаг багаж байлаа.
Эцэст нь тэр надтай хамтарч ажиллах 16 охидыг өгөв. Нина тэдний нэг байлаа. Би Лагос уруу дээрх бэлгүүдийг авсаар буцаж ирэв.
Сатаны элч болон хувирсан нь  
Надад хүнийг өрөвдөж хайрлах сэтгэл гэж байхаа болив. Би шууд л ажилдаа шамдан орж, нэг удаа 5 давхар барилгыг нураав. Тэр барилга, түүн доторх оршин суугчидтайгаа хамт газартай тэгшлэгдэв. Энэ үйл явдал Лагост 1982 оны 8 сард болсон. Барилгыг барьсан гэрээт компани барилгын суурийг муу тавьсан гэсэн шалтгаанаар буруутгагдаж, асар их төлбөрт унав. Энэ дэлхий дээр өнөөдөр хүний хүчин зүйлээс шалтгаалалгүй олон муу зүйлүүд тохиолдсоор байна. Диаволын үүрэг бол хулгайлж, алж, устгах юм. Сатанд үнэгүй ямар ч бэлэг байхгүй гэдгийг би дахин хэлмээр байна.
Би зам дээр машины осол гаргах гэх мэт зүйлүүдийг бас хийж байв. Би нэгэн үйл явдлын тухай хуваалцмаар байна. Нэгэн Христэд итгэгч залуу хөвүүн өөрийнхөө амьдралд тохиолдсон гэрчлэл, чөлөөлөлтийн тухай гэрчлэн ярьж явдаг байв. Тэр залуу сүнслэг ертөнцөд бидэнд маш их гай зовлон тарьж байсан учраас бид түүнийг машины ослоор устгахаар төлөвлөв. Нэгэн өдөр тэр маш сайхан тансаг автобусанд суун Лагос уруу явж байв. Тэр Лагост өөрийнхөө гэрчлэлийг хуваалцах ёстой байв. Автобус маш хурдтай явах үед би автобусыг замаас нь гаргасан бөгөөд автобус эрчээрээ давхисаар мод мөргөн осолдсон. Автобусанд байсан бүх хүн үхсэн боловч ганцхан тэр залуу амьд үлдсэн.
Түүний амьд үлдсэн шалтгаан үнэхээр учир битүүлэг байсан бөгөөд тэр автобусны ачааны хэсгээс гарч ирэхдээ“Би амьд байна”, “Би амьд байна” гэж хашгирсаар гарч ирсэн. Бид түүнийг зогсоож чадаагүй учраас төдөлгүй орхисон.
Бидэнд байдаг телевизээр бид Христэд итгэсэн шинэ итгэгчдийг таньж илрүүлэн, тэднийг буруу замаар оруулахын тулд хойноос нь мөшгидөг байв. Хэрэв бид 6 сарын турш түүнийг замаас  нь гаргаж чадахгүй бол түүний ажил болон бизнес уруу нь довтолж, дампууралд оруулдаг байв. Хэрэв тэр хүн нийгмийн аль нэг салбарт ажилладаг бол бид түүнийг дарга, захирлаар нь дамжуулан дарамталж, хэрэв боломжтой бол ажлаас нь халуулах гэх мэт ямар нэг байдлаар ажлаас нь гаргадаг байлаа. Хэрэв тэр хүн энэ бүх зүйлийн дараа Есүсийг дагасан хэвээрээ байхын бол бид үндсэндээ бууж өгдөг байлаа. Гэвч тэр хүн Есүсийг орхихын бол бид түүнд 2 дахь боломжийг өгөхгүйн тулд ямар нэг аргаар устгадаг байв.
Би хүний амь бүрэлгэсээр байсан учир Лусифер надад сэтгэл хангалуун байх болж, намайг төлөгчдийн даргаар томилов. Төлөгчдийн дарга болсноос 1 сарын дараагаар дахин нэг хурал болов. Бид энэ уулзалтан дээр шувуу, муур, могойны дүрд хувилан ирцгээв. Эдгээр амьтад нь дараахь учир шалтгаантай байлаа:
1. Шувууны дүр нь маш аюултай төлөгчид тооцогддог.
2. Муурны дүр нь хүн ба сүнсний аль алинд нь хүрч ажиллах чадвартай.
3. Хархны дүр нь ямар нэг байшин уруу нэвтрэн ороход амархан байдаг бөгөөд шөнөөр сүүдэр болон хувирч дараа нь хүний дүрд хувилан хохирогчийн цусыг сорж алдаг.
Энэ хурлын уриа лоозон “Христэд итгэгчид” гэсэн нэг л зорилго чиглэлтэй байлаа. Дараа нь бид дараачийн ээлжит хурлаа Африкийн Нигериа улсад Төлөгчдийн бага хурал гэсэн нэрийн дор хийхээр төлөвлөв. Бид бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлүүдийг ашиглан сурталчлав. Харанхуйн бүх хүчнүүд энэ хуралд бэлтгэн хөдөлцгөөж, хурлыг юу ч зогсоож чадахгүй гэсэн бүрэн итгэлтэй байв. Бид бүх зүйлийг маш нарийн чанд бэлдэж, анхаарал сэрэмжтэй байлаа.
Гэнэт Нигериад Христэд итгэгчид Бурхан уруу хандан хашгирцгааж, бидний төлөвлөгөө саадтай учрав. Бидний төлөвлөгөө саадтай учраад зогсохгүй харанхуйн ертөнцөд жинхэнэ төөрөгдөл, үймээн самуун дэгдэв. Үр дүнд нь Төлөгчдийн бага хурал Нигериад болохоо хойшлогдов. Христэд итгэгчид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй, хэрэв итгэгчид бид дуу хоолойгоо нэгтгэн Агуу Хүчит Бурхан уруу хандан хашгирч, магтан хүндэлвээс харанхуйн ертөнцөд, далайд ч, тэнгэрт ч тэр Сатаны төлөөлөгчид орж байх газраа олж ядан гай зовлон, үймээн сандралд автдагийг ойлгох хэрэгтэй. Залбирал бол дайснуудынхаа дунд хаяж буй тэсрэх бөмбөг бөгөөд тэд амьд үлдэхийн тулд ийш тийш тарж зугтацгаадаг.
Христэд итгэгчид бид бүхэн Бурханаас бидэнд өгөгдсөн энэ эрх мэдлийг таньж мэдэн, хэрэглэхийн бол улс орноо удирдан авч явахсан! Зөвхөн Христэд итгэгчид улс орныг аварч чадна.
Хожим нь Өмнөд Африкт болсон энэ хурлын дараа би далай уруу эргэн дуудагдав. Тэнд, надад, үүнээс хойш далайд тогтмол амьдарч, зөвхөн томоохон үйл ажиллагааны үеэр дэлхий уруу очиж байх заавар өгөгдөв. Үүнээс хойш би, домчид зориулсан тарни шившлэг бүтээх, хянах өрөөг удирдах, домч нараар дамжуулан хүмүүст янз бүрийн“бэлэг” өгөх, үүнд, цагаан хувцастнуудын (залбирлын) дуган барих, төрөх газар нээх, дэлгүүр нээх, тэдгээрийг амжилттай явуулах, “хүүхэд” ба мөнгөтэй болгох гэх мэт шинэ үүрэг даалгавартай болов.
1.Цагаан хувцастнуудын дуган барих. Хэрэв ямар нэгэн хүн залбирлын дуган барихыг хүсвэл түүнд доорх нөхцөлүүдийн үндсэн дээр хүнийг эдгээх увидасын хамт өгдөг байв.
А. Залбирлын дуган барихыг хүсч буй хүн жилд нэг юм уу хоёр удаа хүнээр тахил өргөхийг зөвшөөрөх
Б. Дуган дотор тодорхой зэрэг дэвд хүрсэн ямар ч хүн манай нийгэмлэгийн гишүүн болох
В. Дуганд гуталтайгаа орохыг хориглох
Хэрэв тэр эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхийн бол түүнд цагаан хайрга, хүний яс, цусыг тарнийн хамт тухайн газар нутагт хийгдсэн саван дотор хийж өгнө. Дараа нь тэр савыг дуганы өмнө талд газарт булж, дээр нь огтлолцсон хэрээс тэмдэг босгож тавина. Дуганы хажууд бас нэгэн цөөрөм, усан сан барих ёстой бөгөөд энэ цөөрөмд сүнснүүд тусгай усаар хангах үүрэгтэй. Энэ усыг “ариун ус” хэмээн дархлан тахидаг. Хүмүүс муу сүнсний нөлөөнөөс болж зовохдоо тэдэн уруу тусламж гуйн ирэх үед тэд зөнчийн үүргийг гүйцэтгэн тэдгээр муу сүнснүүдийг зайлуулдаг мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ тэд улам ч олон сүнсийг урин дууддаг. Диавол диаволыгоо хөөж чадна гэж үү? Тэгэхлээр зөнч юу хийдэг гэхлээр эхлээд тусламж хэрэгтэй байгаа хүний төлөө залбирч дараа нь түүнд улаан алчуурыг гэртээ хадгал гэж өгдөг бөгөөд дараа нь үргэлж лаа юм уу утлага асааж залбирахыг зааж өгдөг. Энэ үйлдэл нь уг хүнийг гэртээ муу сүнснүүд биднийг урин оруулах үүд хаалгыг нээж өгдөг. Заримдаа тэд ямаа гэх мэт амьтдаар тахил өргөх хэрэгтэй болдог. Энэ өргөл нь биднийг тэр хүний амьдрал уруу орж ирэх үүд хаалга болдог бөгөөд тэр хүнийг өвчнөөс нь салгадаг. Зөнчид хүнийг эдгээх ямар ч хүч чадал байдаггүй.
2.Төрөх газар нээх. Хэрэв ямар нэгэн хүн төрөх газар нээж, амжилттай явуулахыг хүсвэл дараахь нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрдөг байв. Үүнд бидний сонгосон тодорхой нэг сард төрсөн бүх хүүхдүүд үхэх ёстой бөгөөд бусад сард төрсөн хүүхдүүд амьд үлдэх. Хэрэв уг хүн энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл төрөх газар уруу нь олон хүнийг татах тарни зааж өгдөг. Лагосын Оницад иймэрхүү олон төрөх газарт гуталтайгаа орохыг зөвшөөрдөггүй.
3.Дэлгүүр нээх. Дэлгүүр нээхийг хүсч буй хүн, эмэгтэй хүн хүрч болохгүй нэгэн бөгжийг биднээс хүлээн авдаг бөгөөд манай нийгэмлэгийн гишүүн болох ёстой байдаг байв. Хэрэв уг хүн дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл түүний дэлгүүр үргэлж сүүлийн үеийн хамгийн сайн, шинэ бараагаар хангагддаг байв.
4.Хүүхэдтэй болох. Хэрэв эмэгтэй хүн хүүхэдтэй болж чадахгүй байвал домчид нэг цагаан тахиа, нэг ямаа, хэсэг шохой авчирна. Дараа нь домч тэдгээр зүйлүүдийг бидэн дээр авчрахад бүх зүйлүүдийг өөр бусад зүйлүүдтэй хамт жишээ нь хүний чандруутай хольж, өөр тайлбарлахын аргагүй олон зүйлүүд байдаг, эмэгтэйд хоолон дотор нь хольж өгдөг. Дараа нь эмэгтэй жирэмслэх бөгөөд ийм аргаар төрсөн хүүхэд хэзээ ч жирийн амьдралтай байдаггүй. Хүүхэд хэрэв эмэгтэй бол насанд хүрсэн хойноо хүнтэй суусан ч хүүхэдтэй болж чаддаггүй, хэрэв эрэгтэй бол насныхаа тодорхой үед нас барах тавилантай байдаг. Тийм хүүхэд хэзээ ч эцэг эхээ оршуулах хувь заяатай байдаггүй. Үргүйдэл ихэвчлэн  муу сүнсний үйл ажиллагаатай холбоотой гэдгийг би хэлмээр байна. Хүүсэр эмэгтэй хүн амьдрал дээр хүүхэдгүй мэт харагддаг боловч тэд далайд хүүхэдтэй байх тохиолдол байдаг. Тийм учраас Христэд итгэгч эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд зөвхөн Бурханыг хүлээ, зөвхөн Бурхан танд хүүхэд өгч чадна.
5. Мөнгөтэй болох. Хэрэв ямар нэгэн хүн бидэн дээр мөнгөтэй болохыг хүсч ирвэл дараахь нөхцөлүүдийг зөвшөөрөх ёстой байв. Тэр хүн өөрийн биеийн ямар нэг хэсгийг өгч золиослох юм уу эсвэл гэр бүлийнхээ ямар нэг гишүүнийг золиослох, гэрлэсэн бол хүүгээ золиослох, гэрлээгүй ганц бие бол ах дүү нарынхаа аль нэгийг золиослох. Ямар ч байсан нэг эхийн умайгаас төрсөн хүн байх шаардлагатай. Энд дурдаж хэлэхэд гэр бүлийнхнийхээ хэн нэгнийг золиосолж буй хүнд сэлэм юм уу жад өгдөг. Тэр үед хохирогч хаа нэгтээ ямар нэг толины урдуур явж өнгөрөх үед сигнал хаа нэгтээгээс ирж, золиосыг хийж буй хүнд сэлэм юм уу жадаараа цохих хөдөлгөөн хийхийг хэлдэг, тэр үед хохирогч үхдэг.
Өөр олон төрлийн аргууд байдаг боловч Сатан нэг л зүйлийг зайлшгүй хийдэг. Уг золиослолыг хийж буй хүн ямар нэг байдлаар хохирогчийн үхэлд буруутан болох зүйлийг Сатан заавал хийдэг. Сатанд үнэгүй ямар ч бэлэг байхгүй гэдгийг санах хэрэгтэй! 
Үргэлжлэл дараахь линкээр орно уу.

www.jesus-faith.blogspot.com/2010/11/4.html