Хоёр бяцхан хүү эмээтэйгээ хамт амьдардаг байжээ. Орой болж унтах цаг болоход тэд хамтдаа залбирцгаав. Эхлээд ах нь залбирч эхлэв. Ах нь өдөр юу хийсэн тухайгаа болон Бурханд хэрхэн талархаж байгаагаа хэлэв. Дараа нь дүү нь залбирч эхлэв, тэр ахаасаа илүү чанга дуугаар хашгиран унадаг дугуй, тоглоомтой болгож өгөөч гэж залбирав. Залбирч дуусахад ах нь түүнд “Чи ямар чанга залбирдийн? Бурхан дүлий бишшдээ” гэв. Дүү нь “Тийм л дээ, гэхдээ эмээ дүлийшдээ” гэжээ.
Жил: Чи Библиэ уншсан уу?
Жак: Үгүй, би киногий нь гарахыг хүлээж байгаа.”
Нэгэн өдөр хүү гэрийнхээ гадна тоглож байв. Тэр ээжийнхээ гэр шүүрддэг урт бариултай шүүрээр морь болгон өдөржин тоглов. Түүнд ихэд хөгжилтэй байв. Орой болоход тэр шүүрийг саравчинд үлдээж гэртээ орж ирэв. Ээж нь гал зуухныхаа өрөөг цэвэрлэж байхдаа шүүр байхгүй байгааг мэдэж, бяцхан хүүгээс шүүр хаана байгааг асуув. Хүү ч шүүр хаана байгааг ээждээ хэлэв. Ээж нь түүнийг гараад саравчнаас авч ирэхийг хэлэв. Гадаа харанхуй байгаа учраас айж байна, гармааргүй байна гэж хүү хэлэв. Ээж нь түүн уруу харж инээмсэглэн, “Битгий ай, Есүс ч бас тэнд байгаа” гэв. Хүү хаалгаа жаахан онгойлгосхийж, Есүс ээ, хэрэв та тэнд байгаа бол надад шүүр аваад өгөөч” гэжээ.
Нэгэн өдөр хүүхдийн хичээлийн багш хүүхдүүддээ Библийн хамгийн алдартай ишлэл Дуулал 23-р бүлгийг цээжлэх даалгавар өгчээ. Бүхэл бүлгийг цээжлэхийн тулд тэдэнд 1 сарын хугацаа өгөв. Нэгэн бяцхан хүү даалгаврыг биелүүлэхдээ баяртай байсан боловч Дуулал 23-ыг яагаад ч цээжилж чадсангүй. Олон удаа цээжлэх гэж оролдсон боловч эхний ишлэлийг л дөнгөж дангаж нэг юм цээжлэв. Товлосон өдөр ирж хүүхдүүд цуглааны өмнө хэрхэн цээжилснээ харуулах цаг ирэв. Өнөөх хүү ихэд сандрав. Түүний ээлж ирэхэд тэр бахархалтайгаар микрофоны өмнө гарч зогсоод “Эзэн бол миний хоньчин. Энийг л мэдэх нь хангалттай” гэжээ.