BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, April 9, 2010

Mуу сүнснээс чөлөөлөгдсөн нь

Энэ бол пастор Ловерийн гэрчилсэн түүх бөгөөд өөрт тохиолдсон нэгэн үйл явдлын тухай ярьжээ.
1981 оны зуны эхэн сард цуглааныхаа төлөө Бурханы зааварчлагааг эрэн хайж байсан 40 хоногийн мацаг барилтынхаа дараа гэртээ эргэж ирсэн юм. Миний бие сул дорой байсан боловч сүнс минь хүчтэй байлаа.
Тун удалгүй нэгэн хүн над уруу утсаар ярьж, Бирмингам дахь Алабама кампын цугларалт дээр ирж номлохыг хүсэв. Тэр үдэш цугларалтын майхан олон мянган хүнээр дүүрсэн байв. Майхан доторх хүмүүсийн тоо майхны гадна зогсож байгаа хүмүүсийн тоотой бараг адилхан байв.
Тайз руу гарахдаа би тайзан дээрх индрээс хүчтэй гэгч нь барьж зогсов. Миний бие сул хэвээрээ л байв. Номлолоо эхлэх үед гэнэт миний бие дотор ямар нэгэн юм орохыг мэдэрсэн. Хүмүүс миний тухай яг л сүнс харсан юм шиг байсан гэж хэлж байсан. Цуглааны хүмүүсийн өмнө миний дүр төрх илт өөрчлөгдөж байсан гэж хэлж байсан. Эхлээд би, энэ нь магадгүй мацаг барилтаас болсон байх гэж бодож байсан боловч үнэн хэрэгтээ мацаг барилтын дараахь сүнслэг нөлөөлөл байсныг ойлгосон юм.
Ариун Сүнсний тосолгоо зөвхөн над дээр биш тэнд байсан бараг бүх хүмүүсийн дээр ирсэн байв. Номлолын төгсгөлд хоёр хөлтэй болгон босч зогссон байв. Олон зуун хүн авралыг хүлээн авахаар, Ариун Сүнсний баптисмыг хүлээн авахаар урагшаа гарч зогссон байв. Бид эдгэрэл ба чөлөөлөлтийн төлөө залбирч эхлэх үед нэгэн эмэгтэй намайг чиглэн ирж байгааг харсан. Миний дотор Сүнс нягтлан шалгаж байгаа мэт ажиглаж байгааг мэдэрсэн. Тэр эмэгтэй над уруу тулж ирэхэд гэнэт би Ариун Сүнсний тосолгоогоор “Эмэгтэй, та муу сүнсэнд эзлэгдсэн байна” гэж хэлсэн. Тэр даруй эмэгтэйн гадаад төрх өөрчлөгдөж, царай нь эв хавгүй айдас төрүүлэм дүр төрхтэй болсон.
Энэ эмэгтэй надтай ярьж эхлэх үед түүний дуу хоолойноос муу сүнс ярьж байгаа нь сонсогдсон. Би микрофоноо түүний ам уруу чиглүүлж ойртуулахад цугларалтан дотор байсан бүх хүмүүс муу сүнсний ярьж байгааг сонссон. Түүний дотроос ярьж байсан дуу хоолой “Бид энд олон жил байсан. Бид эндээс хаашаа ч явахгүй. Чамд биднийг хөөх хүч чадал байхгүй” гэж хашгирав.
Тэр муу сүнс миний дотор байгаа Христийн эрх мэдлийг сорих үед миний дотроос ямар нэгэн юм босох шиг болсон. Бурханы Сүнс над дээр хүчтэй ирсэн. Цугларалтанд байсан бүх хүмүүс намайг “Бузар муу сүнс чи сонс. Чи намайг хэн бэ гэдгийг мэднэ. Би бол Т. Л. Ловери, амьд Бурханы зарц. Чамайг Назар хотын Есүс Христийн нэр дээр эндээс зайл гэж тушааж байна! Есүсийн нэр дээр зайл!” гэж хашгирахыг сонссон.
Гэнэтхэн бид үхэр буугаар буудаж буй мэт дэлбэрэлтийн чимээг сонссон. Муу сүнс тэр эмэгтэйгээс гарахдаа хүмүүсийн нүдний өмнө бие махбодиороо харагдсан. Хүмүүс хэлэхдээ түүний бие нь урт сүүлтэй, бөөн хар юм гарч явсан гэж хэлж байсан. Би тэр зүйлийг эмэгтэйн амнаас гарч, дараа нь хүмүүсийн толгой дээгүүр харван өнгөрөхийг харсан. Тэр зүйл майхны хажуу талаар гарч явахдаа ачааны вагоны чимээтэй адил дуугаар дуугарч байсан гэж хэлж байсан.
Олон мянган хүмүүсийн өмнө тэр эмэгтэй ийнхүү гайхамшигтайгаар чөлөөлөгдсөн билээ!