BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, August 30, 2014

Cүнслэг хуяг дуулга

Та өнөөдөр хуяг дуулгаа өмссөн үү? Хуяг дуулгаа өдөр бүр өмсөх нь чухал. Учир нь өчигдөр өмссөн дуулга чинь гэмтсэн байж болно ... гэм нүглээс болж. Хэрэв таны дуулганд ямар нэг нүх цоорхой, ханзарч цуурсан зүйл байвал таныг бүрэн хамгаалж чадахгүй!! Та хуяг дуулгаа өдөр бүр шинээр өмсөх хэрэгтэй. Ямар ч цэрэг дайнд орохдоо өмссөн нэг ижил хуяг дуулгаа маргааш нь дахиад өмсдөггүй. Магадгүй таны авралын хуяг дуулганд чинь ямар нэг нүх зай завсар эсвэл ямар нэг цуурч ханзарсан зүйл байгаа бол сатаны дайралтад нээлттэй бэлэн байна гэсэн үг. Эдгээр онгойж ханзарсан цоорхой нүх сүвүүд гэм нүглээс болж үүсч болно. Бид өдөр бүр гэм хийдэг. Бурханаас гэмийнхээ уучлалын төлөө залбирч тэдгээр цоорхой нүх, зай завсруудыг хаах хэрэгтэй.
Сатаны дайралтаас болж өнөөдөр oлон христэд итгэгчид ядарч туйлдан өвчинд автан шаналж уналт ялагдалд дунд амьдарч байна. Бурханы ариун хүмүүс минь, Түүний үгийг дагаж амьдар! Хуяг дуулгаа өдөр бүр өмс. Өглөө бүр орноосоо босохдоо хуяг дуулгаа өмсөж сур!!!
Бурханы бүрэн хуяг дуулгыг өмссөнөөр та сатаны бүхий л дайралт, арга залиас өөрийгөө хамгаалж чадна. Учир нь бид махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг  дайтаж байна. Хэрэв та итгэлийн бамбайгаа өдөр бүр өмсөж гэм нүгэлгүй ариун амьдралаар амьдарвал таны дуулганд ямар ч зай завсар гарахгүй.
Тийм учраас өдөр бүр хуяг дуулгаа өмс. Хуяг дуулга таныг урагш тулаанд урагшлахад чухал хэрэгсэл. Таны ур талыг хамгаалж байна гэсэн үг. Тэгвэл таны ар тал яах вэ? Энэ үед бидний ар талаас бусад хүмүүсийн шидсэн уур хилэн, атаа жөтөө, хямрал тэмцлийн сумнуудыг авч хаях тэнгэр элч нар бидэнд хэрэгтэй. Тэдгээр сумнууд таны ар тал, урд тал, хажуу тал, доороос, эгц урдаас чинь ер нь хаанаас ч ирж болно. Сүнслэг ертөнцөд нэгэн эмэгтэй үзэн ядалтын суманд хатгагдсан байсныг эш үзүүлэгч харсан байсан.
Эхлээд Эзэнээс надад болон бусад хүмүүсийн нуруунд хатгагдсан байж болох сумыг харуулж өгөөч гэж залбир. Ямар нэг хүний төлөө залбирахаасаа өмнө нуруунд нь зоогдсон байж болох сум, хутга, жад сэлмийг харуулж өгөхийн төлөө залбирч, хэрэв Эзэн танд ямар нэг зүйл харуулж өгвөл ар талд нь гарч зогсож сумыг авч хаяж байгаа мэт үйлдэл хийж залбирах хэрэгтэй. Дараахь залбирлын дагуу залбирч болно.
Би ............... ны (залбирч буй хүний нэрийг хэлж залбир) нуруунд зоогдсон үзэн ядалт, уур хилэн, худал гүтгэлэг, атаа жөтөө, хямрал тэмцэл, хуваагдал, аллага, өвчин зовлон, үхлийн тарний (Бурхан танд харуулж өгсний дагуу нэрлэж залбир) сум (эсвэл хутга, жад сэлмийг) Есүсийн нэр дээр авч хаяж байна. Бурханы үйлчлэгч тэнгэр элч нар ирж, тэдгээр бүх сумнуудыг авч хаяж, эдгэрлийг авчрах болтугай. Эзэн минь та өөрийн эдгэрлийн Гилеадийн тосоор түүний шархыг эдгээж, хорыг эдгээх болтугай. Хорыг Есүсийн нэр дээр устгаж байна. Бид сатаны шидсэн сум, хатгалтыг итгэлийн бамбайгаар зогсоож байна. Би түүн уруу илгээгдсэн бүх муу ёрын сүнснүүдийг хүлж, Есүсийн нэр дээр зайл гэж тушааж байна. Тэдгээр сумнууд дамжин орж ирсэн үндэс суурийг Есүсийн цусаар тамгалж, дахин харвахаас, орж ирэхээс хамгаалж байна. Есүсийн нэр дээр залбирч байна. Амен. 
https://www.facebook.com/notes/grace-elizabeth-joy-anderson/prayer-to-remove-the-dartsdaggers-swords-in-your-back/243160679053370