BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Wednesday, March 5, 2014

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 6-р бүлэг

6-р бүлэг: Уруу татлага ба Ялалт

Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй Иохан 10:27-28.

Есүст итгэсний дараа миний амьдралд тохиолдсон хамгийн эхний зүйл бол манай гэрт байсан Далайн Хатаны зураг болон түүний бэлгүүд, далайн лабораториас сэм хулгайлж авсан байсан телескоп, TV, подвольк, зурагнууд алга болсон байв. Порт Харкуртаас эргэж ирснийхээ дараа Эзэний надад хийж өгсөн зүйлийн талаар гэрчлэн ярихыг хүсч байсан боловч сүмд намайг зөвшөөрөхгүй байв. Миний нагацын эхнэр итгэгч учраас намайг пасторуудынхаа нэгэнтэй уулзуулсан боловч хамгийн түрүүнд намайг сүмийн гишүүний баримт буюу пасторын тодорхойлолтоо авчирсан уу гэж асуусан юм. Намайг харанхуйн хүчнээс аврахдаа хайртай Хүүгээрээ дамжуулан өөрийн цусаараа миний гэмийг уучилж чөлөөлсөн Христийн хүч чадлыг гэрчлэн ярихад яагаад надад пасторын тодорхойлолт хэрэгтэй байсан юм бол? Сатаны үйл ажиллагаанд гүн оролцож байсан иймэрхүү залуу итгэгчдийг өөрсдийн гэрчлэлээ хуваалцан ярихаас Сатан бүх аргаараа зогсоохыг оролддогийг мэдэхэд надад гунигтай байсан. Эзэн надад, явж, Түүний надад хийж өгсөн зүйлийн талаар гэрчилж ярь гэсэн тодорхой зааврыг өгсөөр байтал яагаад ийм эсэргүүцэлтэй тулгарна вэ. Магадгүй цаг нь биш юм бол уу гэж би бодсон. Эцэст нь би хэнд ч юу ч ярихгүй байхаар шийдсэн. Би наймаа хийхээр шийдэж, Аба хотоос Того хот уруу 3 залуутай хамт явав. Би Аба хотод хэсэг наймаачдаас 90,000 найра зээлж, өөрөөсөө 70,000 найра нэмж, хэсэг даавуун материал, эм тариа, термометр гэх мэт аптекийн зүйлс худалдаж авсан юм. Биднийг Нигерийн хилээр гарахад гаалийн хүмүүс бидний барааг хураан авч хахууль шаардав. Бид төлөхөөс татгалзсан учраас бараагаа орхиж явахаас аргагүй болов. Хэдэн сарын дараа бидний барааг эргүүлж өгөхөд надаас бусад нь бараагаа хүлээн авцгаав. Дараа нь хэсэг хугацааны дараа эргэж очиход намайг 40,000 найра төлж байж бараагаа ав гэв. Бараагаа шалгаж байх хооронд үнэ цэнтэй даавуу, антибиотек эм, тарианууд алга болсныг мэдээд тэдгээр үлдсэн бараануудыг 40,000 найра төлж байж авах нь ямар ч ашиггүй учраас гааль дээр тэр чигээр нь үлдээхээр шийдэв.
Ингээд мөнгөө зээлүүлсэн наймаачид миний хойноос нэхэж эхлэв. Зарим нь шүүх цагдаа болж, зарим нь зүгээр л өөрсдийнхөө аргаар миний амийг хороохыг хүсч байв. Эцэст нь, надад байсан цорын ганц арга болох банкин дахь бүх мөнгөөрөө өрөө төлөв. Эзэний авралаар Лагос дахь байрны түрээс болох 1000 найрагаас бусад бүх өрөө төлж чадав. Би бүрэн дампууралд орж, автобусны мөнгө ч үгүй болов.
Би өөрийн мэдэх итгэгч хэд хэдэн бизнесменүүдтэй уулзсан боловч маргааш ир гэсэн олон удаагийн оролдлогын эцэст надад туслахгүйг нь ойлгов. Тэр үед би Бурханы Үгийг огт мэддэггүй, эргэлзээ төөрөгдлөөр дүүрэн Библиэ уншихыг оролддог байсан боловч огт ойлгодоггүй байв. Эдгээр бүх зүйл тохиолдож байх хооронд миний төрсөн тосгоноос яаралтай ир гэсэн мэдээ ирэв. Би гэртээ яаран очиход миний барьж эхэлж байсан байшинг нагац ах маань нураачихсан, намайг алахаар зэхэж буй түүний заналхийлэлтэй тулгарав. Миний доторх хуучин хүн маань сорилтод орсон. Намайг нууцлаг нийгэмлэгт байхад энэ нагац ах маань хэрхэн миний өмнө бөхөлзөж, өвдөг сөгдөн амь гуйдаг байсан нь санагдав. Гэтэл одоо тэр намайг өөрчлөгдсөнийг мэдээд (нагац маань миний өөрчлөгдсөнийг хаанаас яаж мэдсэн нь гайхалтай) намайг алахаар заналхийлж байв. Би Эзэнд уйлж, Та намайг аварсан мөртлөө яагаад миний итгэлийг хөсөр хаяна вэ, яагаад миний дайснууд надаар бах таваа хангана вэ! гэж уйлсан. Үүний дараа би нууцлаг нийгэмлэг уруу эргэж очихоор шийдсэн. Ядаж л би оюун санаандаа байгаа эргэлзээ самуурлаасаа сална, бас нагацдаа мартагдахааргүй сануулга өгнө дөө гэж бодож байв. Хэдийгээр би дотор зүрх сэтгэлдээ шийдсэн байсан боловч 2 зүйлийн талаарх айдас намайг эзэмдсээр байв.
1.        Эзэнтэй учрахад Тэр надад “Энэ бол чиний сүүлчийн боломж” гэж хэлсэн. Хэрэв би нууцлаг нийгэмлэг уруу буцаж очвол би бие махбодиороо төдийгүй сүнсээрээ Түүнээс тусгаарлагдана гэсэн үг.
2.        Хэрэв би Эзэнтэй хамт үлдвэл нагацын маань заналхийлэл надаас салахгүй.
Би дотроо маш их эргэлзээ самууралд орсон. Би Бурханы Үгийг ойшоодоггүй, дээр хэлсэн зүйлийн талаар Библид юу гэж хэлсэн байдгийг мэддэггүй нэгэн байв. Би залуу итгэгч байсан учраас миний амьдрал дахь сүнслэг зааварчлагаа дутагдсаны улмаас эдгээр бүх эргэлзээ төөрөгдөлд орсныг та мэдэж байгаа байх. Залуу итгэгч хүнд сүнслэг зааварчлагаа маш чухал, итгэгч хүн бүр үүнд гол анхаарлаа тавьдаг байх хэрэгтэй. Хэрэв та залуу итгэгчиддээ сүнслэг зааварчлагаа өгдөггүй бол гадаа гудамжинд Есүсийг гэрчлэх гэж оролдох хэрэггүй. Есүс Петрт хандан “Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? ... Миний хургануудыг тэжээ гэж 3 удаа хэлсэн. Олон залуу итгэгч нар сүнслэг зөв зааварчлагаа дутагдсанаас болж итгэлээсээ буцдаг. Хэрэв та Есүст үнэхээр хайртай бол Түүний хургануудыг тэжээ!
Сатаны төлөөлөгчидтэй тэмцэлдсэн нь
Энэ үед Далайн Хатаны төлөөлөгчид миний араас нэхэж эхэлсэн. Тэдний гарт би ихэд зовсон. Хар дарж зүүдэлж эхэлсэн. Есүст итгэснээс хойш 1 сарын дараа 1985 оны 5сарын 1-нд шөнийн 2 цагийн орчимд бусад хүмүүс унтаж байхад тэдгээр Далайн Хатаны төлөөлөгчид намайг сэрээсэн. Тэд намайг байшингаас гарч явахыг хэлсэн. Би тэдний хэлсний дагуу гудамжинд гарахад тэд миний хойноос дагацгаасан. Хэдийгээр энэ бүгд зүүдэнд минь тохиолдож байсан ч би бодитойгоор бүгдийг хийж байсан. Бид тэгж явсаар Порт Харкурт хотын Аба замын дэргэдэх St. Paul's Anglican сүмийн оршуулгын газар ирсэн. Тэнд тэд надад “Чи бидэн дээр эргэж ирэх хэрэгтэй. Хэрэв ирэхгүй бол бид чамайг алах болно, чамайг золиос болгох болно“ гэв. Ийнхүү хэлээд тэд алга болсон. Би тэр даруйд сэрэхэд яаж тэр оршуулгын явж ирсэнээ санаагүй. Би гэртээ буцаж унтсан. Дараа нь тэд над уруу өдрийн цагт дайрч эхэлсэн. Гудамжинд явж байхад тэд над уруу дайрдаг байв. Би галзуу хүн шиг агаарт гараа савчин ямар нэг зүйлд хөөгдөж байгаа мэт явахад хэдийгээр би өөрөө тэднийг харж чадах боловч бусад хүмүүст харагдахгүй учраас эвгүй байдалтай харагддаг байв. Тэд 4 удаа ийнхүү дайрснаас эцэст зогссон. Дараа нь Далайн Хатан өөрөө над уруу дайрч эхэлсэн. Эхний өдөр тэр гэрийн хажууд машинаар ирж зогссон. Тэр жирийнхээрээ маш сайхан хувцасласан гоо үзэсгэлэнтэй эмэгтэй шиг харагдаж байв. Хөршүүд маань түүнийг миний найз охин гэж бодож байв. Гэнэт тэр гэрт орж ирэхэд түүнийг хэн бэ гэдгийг нь би шууд мэдсэн. Тэр үед өдрийн 12 цаг хүн багатай үе байсан. Тэгээд тэр “Чи сүмдээ явж болно, хүссэн зүйлдээ итгэж болно. Гагцхүү намайг битгий илчлээрэй, би чамд хүссэн болгоныг чинь өгье“ гэж надад хэлсэн. Би тэр үед Библийг мэддэггүй байсан учраас өрөөн дотор холхих түүнийг харж зогссоор байсан. Тэр намайг өөртөө эргэж ирэхийг гуйсаар байв. Би түүнд үгүй ч гэсэнгүй бас за ч гэсэнгүй. Дараа нь тэр босч машиндаа сууж явсан. Бараг 2 удаа манай нагацын эхнэр түүнийг хэн бэ гэдгийг нь мэдэхгүй зочилж дайлсан байв, гэвч би түүнд юун эмэгтэй болохыг хэлээгүй. Далайн Хатан сүүлчийн уулзалт дээрээ аргаа өөрчилж эхлэсэн. Тэр надад хатуу сануулга өгөхдөө түүний удаа дараагийн ирэлтэд миний хэрхэн зөрүүд хандсан нь түүнийг дахин харж буй сүүлчийн уулзалт гэв. Хэрэв би татгалзсан энэ чигээрээ үлдвэл тэр 8 сард над дээр ирэхдээ намайг нэг бол ална, нэг бол тахир дутуу болгоно, нэг бол золиос болгоно гэв. Ингэж хэлээд тэр буцсан.
Би айдаст автаж, нэгэн удаа сүм дээр очиж сүмийн нэгэн гишүүнтэй уулзсан. Би түүнд өөрийнхөө байдлыг хэлсэнд тэр надад Scripture Unions байгууллагын хаягийг бичиж өгөв. Би тэр ахыг дахиж олж хараагүй, хотод түүнийг дахиж хаанаас ч хайгаад олоогүй. Дараагийн өдөр зааж өгсөн газар уруу такси барин очив. Тэнд байсан нарийн бичиг тэдний байгууллагын манай гэртэй хамгийн ойролцоо байж болох цуглааны хаягийг надад өгөөд Бүтэн сайнд ир гэв. Би Fellowship Centre - St. Michael's State School, Rumuomasi цуглаан дээр Бүтэн сайнд өдрийн 2 цагт явж очиход 3 цагт эхлэх үндсэн цуглааны өмнөх залбирлын цуглаан дээр ирсэн байв.
Цуглааны дараа би зөв газар ирснээ мэдсэн. Бурхан надад нэгэн итгэгч эгчийг өгсөн нь миний сүнслэг ээж болсон бөгөөд надад Библийн үгийг тайлбарлаж хэлж өгч бас миний амьдралд зөвлөж эхэлсэн. Цуглааны ах дүү нар надад санаа тавьж, би тэнд жинхэнэ хайр гэж юу болохыг ойлгосон. Ариун Сүнс надад Үгийг ойлгох ухаан өгч аажмаар миний итгэл өсч эхэлсэн. Далайн Хатан хэлснийхээ дагуу ирэх өдрөө ирээгүй. Дуулал 91 болох Бурханы хамгаалалт миний амьдралд бодит биелэлээ олов. Исаиа 54:17 “Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юмбас бодит биелэлээ олсон.
1985 оны 9 сард Silver Brand Cement компанийн албан ёсны дистрибютер болсон гэх мэдээ хүлээж авав. Ингээд 9 сарын 27 гэхэд намайг офис дээр ирэх хэрэгтэй гэв. Би 9 сарын 26-нд Порт Харкуртаас Лагост ирэв. Дараагийн өглөө нь намайг офис дээр очиход надад өгөх ёстой байсан хувийг өөр хүн авсан гэх мэдээг хүлээж авав. Тиймээс дараагийн өдөр менежертай ирж уулзах хэрэгтэй гэв. Тэндээс гараад байр уруугаа явж байтал нэг хүн миний хойноос дайрч хоолойноос минь боож эхлэв. Тэр бас миний ам хамрыг зэрэг гараараа хаав. Би амь тэмцэн орилоход хажуугаар хүмүүс зөрөн өнгөрч байсан боловч нэг нь ч надад туслах гэсэнгүй. Гэвч Эзэн намайг гайхамшигтайгаар аварсан. Намайг тэр үл таних хүний гартай ноцолдож байх хооронд эмэгтэй хүний орилох дуу сонсогдож, намайг барьж байсан гар суларснаа “Хэн чиний ард байгаа юм бэ?” гэж орилов. Тэр дахин нэг орилсноо алга болсон. Түүний дуу хоолойгоор над уруу эмэгтэй хүн дайрсан гэснээс өөр зүйл би мэдэж чадаагүй. Балмагдаж цочирдсон би байр уруугаа буцав.
Байран дээр ирэхэд байрны эзэн намайг ууртайгаар угтав. Чи мөнгөө төлөлгүй яагаад надаас зугтаад байгаа юм бэ? Би түүнд учир байдлаа тайлбарлаж ажилд орж мөнгөтэй болонгуутаа төлнө гэдгээ хэлсэн боловч түүний надад хандаж байгаа байдлаас анхнаасаа намайг энд төлөвлөгөө зохиож авчирсан нь тодорхой болов. Дараачийн өдөр би менежертэй уулзахаар очиход миний хувийг өөр хүнд андуурч өгсөнд уучлал хүсэв. Гэтэл бидний ярьж байсан өрөөнд нэгэн залуу орж ирж надаас шууд “Чи Емманүел мөн үү?” гэв. Тийм, би байна гэсэнд “Одоо л чи баригдав уу. Биднээс чи хаашаа ч зугтаж чадахгүй. Бид чиний араас Порт Харкуртад очсон боловч чиний сүнслэг ээжээс болоод чамтай уулзаж чадаагүй. Тэр эмэгтэй бидэнд том саад байсан, чи одоо Порт Харкурт уруугаа буцаж чадахгүй. Чиний хувийг авсан хүн би байна” гэв. Би түүнд “Чи надад юу ч хийж чадахгүй” гэж хариу хэлсэн. Менежер болж байгаа үйл явдалд гайхаж алмайрч орхисон байв. Би уучлалт хүсээд офисоос гарч явсан.
Байранд ирээд хэсэг зуур болж байтал хаалган дээр хүн тогших чимээ сонсогдов. Нина (орч. нууцлаг нийгэмлэгт хамт зүтгэж байсан эмэгтэй) ирсэн байв. Тэр намайг Порт Харкурт уруу буцаж явах уу гэж асуухад би явна гэв. Тэр намайг нийгэмлэгт буцаж ирэхийг гуйж бидний дуусгаагүй орхисон үүрэг даалгаврын тухай сануулав. Эдгээр нь:
-          Муу хүчний төлөөлөгчдийн удирдагч болох
-          Далайн удирдах өрөөний эзэн болох, үүнд дэлхийд болж буй үйл явдлуудыг хянах, сигнал явуулах ба хүлээж авах, муу хүчнүүдэд тусламж үзүүлэх гэх мэт
-          Далайн Хатаны дараахь эрх мэдэлтэн болох, үүнд ёслол, золиос, Далайн Хатаны удирдах тусгай даалгавар гүйцэтгэх зэргээс гаднах өөр тайлбарлахад төвөгтэй бусад үүрэг даалгаврууд хамрагдаж байв.
-          Харанхуйн хүчний тусламжтайгаар нууцлаг шашны нийгэмлэгийг бусдад хор нөлөөгүйгээр залуу хүмүүс болон сүмд явдаг хүмүүсийн дунд байгуулах
Хэрэв Нинатай нэгдвэл намайг давхар хувь, ивээлүүд хүлээж буй гэв. Миний гэрт байсан далайн бэлгүүд бусад зүйлсийг тэд хэрхэн авсан хийгээд нагац маань миний байшинг хэрхэн нурааж намайг заналхийлсэн нь бүгд тэдний зохион байгуулсан үйл ажиллагаа гэв. Хэрэв би тэднээс татгалзсан хэвээр байвал тэд над уруу дайралтаа улам ихэсгэх бөгөөд энэ удаад тэд миний сүнслэг ээж уруу дайрахаар төлөвлөх болно, яагаад гэвэл түүнийг устгах нь намайг устгахтай адил гэж байв. Гэнэт би босч Нинад номлож эхэлсэн. Нина “тэд чамайг хуурч байна” гэсээр гарч явсан. Энэ зүйл 1985 оны 9 сарын 28-ны орой болсон юм.
Ойролцоогоор 15 минутын дараа хаалга дахин тогших чимээ гарав. Энэ удаад 4 хүн байв. Тэд намайг гэрээсээ гарч ирэхийг гуйв. Бид гудамжинд гарч зогсоход тэдний нэг нь “биднийг мэдэх үү” гэв. “Үгүй” гэхэд танай байрны эзэн биднийг хөлсөлсөн, чамайг бид алахаар ирсэн гэж хэлж байх хооронд тэднийн нэг нь гар буу, бас нэг нь тонгорог гаргаж ирэв. Ямар ч найдваргүйээгээр ингээд үхдэг юм байхдаа гэж бодов. Гэвч Бурхан гайхамшигтай аргаараа намайг аврахад намайг байтугай тэднийг цочирдуулсан. Гар буутай залуу над уруу онилж гохоо дартал ямар ч дуу чимээ гарсангүй, нөгөөх нь миний ар нуруунаас тонгоргоороо дайрахад миний бие яг л төмөр мэт болсон мэт нэвтэрээгүй. Тэд надаас ч илүү айсан байв. Гэнэт Ариун Сүнс миний дотор дүүрч би номлож эхэлсэн. 3 залуу нь амь тэмцэн зугтацгааж, нэг нь миний өмнө өвдөг сөгдөн өөрийнх нь төлөө залбирахыг гуйв. Би түүний төлөө юу гуйхаа мэдэхгүй байсан учраас “Эзэн минь ээ, түүний гэм нүглийг уучилж, мартаж, өршөөлөө үзүүлээч. Амен! гэж товчхон залбирав. Тэр Есүст итгэхээр шийдсэн учраас би түүнийг нэгэн Пентекост сүмд аваачиж пастортай уулзаж танилцуулав. Түүнийг сүмд орхиод байранд эргэж ирэхэд байрны эзэн намайг тосон гүйж, өөрийг нь уучлахыг гуйгаад, удаан хугацааны турш өрөө бага багаар төлж байхыг зөвшөөрөв.
Тэр шөнөдөө Эзэн намайг шөнийн 2 цагт сэрээв. Би яагаад сэрснээ мэдэлгүй том өрөө рүү ортол миний өмнө нэгэн том яст мэлхий зогсож байгааг харсан. Гэнэт би Порт Харкуртад байхдаа судалж байсан Библийн Үгийг санаж, Үгийн хүч чадлын тухай санасан. Тэр даруй би “Намайг энэ дэлхий дээр бүтээгдсэнээс хойш яст мэлхий чинийн хувь тавилан газар дорх усанд эсвэл хуурай газрын бутан дундуур явахаар бүтээгдсэн. Миний байшингийн цонх хаалга түгжээтэй байсаар байтал чи энд орж ирсэн нь чамайг гэм нүгэлтэй болгосон. Тиймээс чи үхэх болно “ гэж залбирч эхэлсэн. Гэнэт яст мэлхий алга болсон. Би эргээд унтсан. Хоёр дахь удаагаа би том өрөөнд гарах чимээгээр сэрсэн. Би сэрж том өрөө уруу ороход миний өмнө аймшигтай амьтан зогсож байгааг харсан. Би дахин залбирч эхлэн “... чи гэм нүглийнхээ үр дүнд үхэх болно” гэж хэлэх мөчид тэр амьтан алга болсон. Лагос дахь энэ аялалын үеэр би Бурханы сайн сайхан, агуу, итгэмжтэй байдлыг мэдсэн.
Дараагийн өглөө 1985 оны 9 сарын 29-ны өглөө би Порт Харкурт уруу явах автобусанд суув. Гэвч Оре хотын ойролцоо автобус мод уруу орж осолдсон. Автобус гадна талаасаа эвдэрч нэг ч хүн бэртсэнгүй. Жолооч автобусаа зам дээр буцаан гаргаж бид аялалаа үргэлжлүүлсэн. Гэвч автобус хоёр тийшээ холбин тогтворгүй явж эхлэв.  Гэнэт би Нинагийн хэлсэн заналхийлэлийг санаж, босч зогсон, зорчигчдод номлож эхэлсэн. Номлолын эцэст “Надаас болж энэ осол тохиолдсон. Одоо бид Порт Харкурт хүртэл ямар ч аваар осолгүйгээр тайван явж хүрэх болно. Есүсийн нэр дээр тушааж байна” гэж хэлсэн. Би сандал дээр эргээд суухдаа яагаад тэгж хэлснээ ойлгоогүй. Гэвч миний хэлсний дагуу бид аялалаа тайван хийж дуусгасан. Ямар ч осол, ямар ч эвдрэл сааталгүйгээр Порт Харкуртад хүрсэн. Библид “Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн халдвал, тэр нь Надаас биш юм. Чам уруу халдагч нь чамаас болж унана“ гэж хэлсэн (Исаиа 54:15). Далайн Хатан болон түүний төлөөлөгчид над уруу дайрсан боловч тэд Бурханы эсрэг түүний хүүхэд рүү дайрсан учраас ялагдаж унасан. Библид “Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн, наран ургах зүгт тэд Түүний алдраас айна. Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна” гэж хэлсэн (Исаиа 59:19). Миний талд бүх хүч чадлаа харуулсан Бурханд бүх алдрыг өргөе. 
Үргэлжлэл дараахь линкээр орно уу.

http://jesus-faith.blogspot.com/2014/04/7-8-9.html