BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, September 12, 2010

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 1, 2-р бүлэг

Энэхүү түүхийг бүтнээр нь уншихыг хүсвэл татах гэдгээр орж уншина уу.

Татах

Емманүел Амосын түүх
1-р бүлэг: “Шинэ амьдрал” уруу зугтсан нь
“Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй” (Сургаалт үгс 22: 6).
Энэ бол “Явж, миний чамд хийж өгсөн зүйлсийн тухай гэрчлэгтүн” гэж Есүс Христийн надад тушааж хэлсэн үгсийн биелэл болсон Бурханы гайхамшигтай, хүч чадалтай, нууцлаг үйлсийн тухай түүх юм.
Хүмүүс азгүйтлийг хувь заяаны төөрөг гэж үздэг, бид хувь заяагаа өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй гэдэг. Зарим талаараа энэ нь үнэн юм. Харин Бурханы хүүхэд болсон бидний хувьд бидний амьдрал Бурханы төлөвлөгөөгөөр явагддаг. Тэр төлөвлөгөө нь Бурхантай хэр зэрэг ойр дотно байхаас, амьдрал дахь тухайн хүний зорилго, тэр хүний нийгэмтэй харилцах харилцаа, сүнсний төвшин зэргээс шалтгаалдаг.
Таны амьдралын үйл явц бас зарим гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Амьдрал дахь аливаа хямрал бид сайн, мууг сонгох бидний өөрсдийн сайн дурын хүслээс шалтгаалж өрнөдөг. Үүний үр дүнд та хайрлаж эсвэл үзэн яддаг. Та ойлгож эсвэл үл ойлголцолд хүрдэг. Бурханыг дагах хүсэл нь шинээр төрсөн итгэгчдийн хувьд маш том хүчин зүйл, харин эс дагах нь нүгэлтнийг сүйрэлд хүргэдэг маш том хүчин зүйл юм.
Дэлхийд мэндэлсэн хүүхэд энэ дэлхийн сайн, муу, зөв, буруу, Бурхан эсвэл сатан 2 хүчний нөлөөлөл дор ордог. Хүн бүр амьдралын эл 2 хүчний нөлөөгөөр амьдардаг, хүн бүр амьдралдаа алийг нь дагахаа шийддэг. Библид “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй” гэж хэлсэнтэй би санал нэгтэй байдаг. Хүүхдийн хувьд түүний хамгийн ойр дотно, хайртай хүн нь ээж нь байдаг гэдэгтэй та санал нэгтэй байгаа байх. Өнчин хүүхдийн хувьд нэг харамсалтай зүйл нь эцэг эхтэй хүүхдээс илүү диаволын дайралтад өртөмтгий байдаг. Эх хүн гэдэг бол хүүхдийн бие, сүнсийг хамгаалагч бөгөөд хэрэв эцэг, эх хоёулаа ер бусын золгүй байдлаар амиа алдвал тэр хүүхдийн хувьд хоёр дахин зовлонд унаж байгаатай адил юм.
Миний түүх Имо мужийн Бенде орон нутгийн засаг захиргааны мэдэлд хамааралтай Америе Ириегбү Ози Итем хэмээх нэгэн жижиг тосгонд (Африкийн Нигериа улс) төрснөөр 22 жилийн өмнө эхэлсэн билээ. Миний эцэг эх хэдийгээр баян чинээлэг хүмүүс байгаагүй ч миний өвөөгөөс уламжилж ирсэн 42 гектар талбай бүхий газрыг эзэмших хувь завшаан тохиосон. Гэвч энэ нь манай гэр бүлийн түүхэн дэх хамгийн хар мөртэй түүхийг авчирна гэж хэн ч бодоогүй. Миний аавд түүний ойрын болон холын хамаатнууд нь үргэлж атаархаж, хорсдог байсан. Магадгүй энэ нь түүний эзэмшиж байсан том хэмжээний газраас үүдэлтэй байсан байх л даа.
Бид аз жаргалтай гэр бүл байлаа. Бид эхээсээ 4-үүлээ Лове, Маргарет, Емманүел, Чиниере 4 эгч дүүс байлаа. Миний эцэг эх анхны 2 охидоо төрүүлээд 14 жилийн дараа гэрийн ганц хүү болсон намайг болон миний охин дүү Чиниерег төрүүлсэн юм. Бид маш аз жаргалтай гэр бүл байсан, гэвч энэ аз жаргал эхний гай тотгор манай гэр бүлд тохиолдох хүртэл удаан үргэлжилсэнгүй. Миний хайртай ээж гэнэт нас барав. Хүмүүс ярихдаа түүнийг мэрэг төлөгчийн хараалаас болж нас барсан гэдэг. 4 жилийн дараа аав минь бас л жужу хэмээх мэрэг төлгийн хараалаас болж нас барав. 2 жилийн дараа миний том эгч Лове гэнэт нууцлаг байдлаар алга болж, удалгүй хоёр дахь эгч Маргарет маань сэтгэл мэдрэлийн өвчтэй болов. Эмгэнэлт явдлууд манай эгэл жирийн гэр бүлийн минь амьдралд хойно хойноосоо цувран ирсэн юм. Дараа нь би дүүтэйгээ хамт өвөө эмээгийндээ ирэв. Тэнд би бага сургуулиа төгсөж, Итемийн дунд сургуулд элсэн орсон юм. Би 3-р анги хүртлээ уншиж сурсан боловч санхүүгийн гачигдлаас болж аажимдаа сургуулиас гарав. Гэтэл удалгүй эмээ өвөө маань нас барж, оршуулгын дараа охин дүүгийн минь үл таних хүн авч явсан учраас өдийг хүртэл би түүний сургийг гаргаж чадаагүй. Дараа нь би надад хандаж байсан хэрцгий хандлагаас болж аавынхаа гэр уруу 13 настайдаа буцахаас өөр аргагүй болсон юм. 13 настай хүүхэд яаж өөрийн эцгийн дайснуудын дунд өөрийгөө тэжээж авч явж чадах вэ? Би маш их айдас дунд амьдарч байв. Амьдралын минь энэ үе намайг үхэн үхтлээ бусдаас айх айдастай болгосон. Намайг хайхарч тоодог хүн бий юу? Бяцхан хүүгийн эмгэнэлт хувь заяаны талаар санаа тавьдаг хүн байна уу?
Нэгэн өдөр би бага ангидаа хамт сурч байсан Чинедум Онвукветэй дайралдсан юм. Чинедум намайг маш их хайрладаг байсан бөгөөд надад тохиолдсон зүйлийг сонссоны дараа түүний эцэг эх нь намайг өөрсдөд дээрээ авч халамжлахыг зөвшөөрсөн юм. Амьдрал хэвийн байдалдаа эргэн оров. Тэд надад сайхан ханддаг байлаа. Би дахин аз жаргалтай болсон. Би бодохдоо Дарь Эх намайг тэнгэрээс харж үзэж байна, надад шинэ эцэг эх өгсөн юм байна гэж бодож байлаа (орч. өргөж авсан гэр бүл нь католик шашинтай байсан бололтой). Энэхүү аз жаргалтай амьдралдаа би 2 жил жаргасан, гэтэл диавол ахин амьдрал уруу минь довтолж эхлэв.
Чинедум аав ээжтэйгээ хамт Умиахиа хот уруу машинаар аялж явахдаа хүрэн өнгийн хад чулуунууд ачсан машинтай мөргөлдөж газар дээрээ бүгд нас барав. Энэ мэдээг сонсоод би ухаан алдан унасан. Миний уй гашуу үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Оршуулгын ёслол дээр мод хагалах, ойр зуурын юманд туслах гэх мэтээр арайхийн оршуулгын ёслолыг өнгөрөөсний дараа аавынхаа гэр уруу дахин буцан очив. Тэнд би амьд үлдэхийн тулд энэ тэндхийн аар саар ажил олж хийж эхлэв.
Би ногооны талбай, загасны ферм гэх мэт янз бүрийн ажил хийж байв, нэгэн өдөр манайхтай ойролцоо амьдардаг нэгэн хүн намайг ферм дээрээ хөлслөн ажиллуулахаар тохиров. Ферм дээр байхад тэр надаас янз бүрийн асуултаар зовоодог байв. Эхлээд тэр надаас эцгийнхээ газрыг үзүүлээч гэв, дараа нь тэр өөртэй нь ямар ч садан төрлийн холбоогүй хүнд газраа өгөхийг хүсэв. Мэдээж би хоёуланд нь татгалзсан хариу өгсөн учраас тэр надад маш их гомдсон. Дараа нь тэр намайг ойд байхад ална гэж сүрдүүлэв. Би айсандаа тусламж дуудан хашгирсаар зугтав. Гэвч шигүү ойд Бурханаас өөр надад туслачихаар өөр хэн ч байсангүй. Тэр миний хойноос хутгаа барьсаар элдэн хөөж, түүнээс би нас залуу байсан тулдаа хурдан зугтсан. Тэгж байтал би санамсаргүй 1.82 метрийн гүнтэй нүх уруу унаж миний дээрээс өвс далдалсан байсан учраас хэн ч олж харахааргүй байлаа. Тэр намайг нилээн хайж байснаа олж чадахгүйгээ мэдээд буцав. Түүнийг явсны дараа би арайхийн нүхнээс гарч, өөр замаар тосгон уруугаа буцав. Би тосгоны ахлагч нарт энэ тухай хэлсэн боловч хайхарч халамжлах хүнгүй өнчин хүүгийн хэргийг хэн ч хэрэгссэнгүй. Энэ явдал миний зүрхэнд маш их үзэн ядалтыг төрүүлсэн. Хэн ч намайг хайрладаггүй, хэн ч намайг хайхардаггүй, намайг эцэг эхгүй өнчин гэдгийг мэдсээр байж яагаад намайг алахыг хүсч байгааг би оюун бодолдоо түмэн удаа бодов, амьдрал гэдэг бол тэр чигээрээ гамшиг зовлон. Тэр үед Бурхан намайг амиа хорлохоос хамгаалж байсныг би мэдсэн. Би Христийн сүмд явж эхлэн тосгондоо байдаг Assemblies of God church сүмийн бүрэн гишүүн болсон боловч \одоо ч хүртэл\ миний амьдралын тухай мэдсэн зарим хүмүүсийн хэн нь ч намайг хайхардаггүй байлаа. Би Есүс Христийн авралын тухай мэдэлгүйгээр энэ сүмийн бүрэн гишүүн болсон байснаа би хэлэх хэрэгтэй. Би Сүнсээр дахин төрөх гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Хэрэв та надтай адил ийм байдалд орж байсан бол Есүс Христэд амьдралаа өгөөрэй. Учир нь библид “Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл” гэж хэлсэн байдаг (1Петр 5:7).
Энэ бүх зовлон бэрхшээлийн дундаас Алис гэнэт гарч ирэв! Алис бол надтай хамт нэг ангид сурч байсан охин бөгөөд тэр надаас 5 насаар эгч байсан юм. Бид сургуульд байхдаа хамт нэг ширээнд суудаг, цагийг хамт өнгөрүүлдэг сайн найзууд байсан. Бид сургуулийнхаа энэ үерхлийн үед хэзээ нэгэн цагт том болохоороо гэрлэцгээнэ гэж бие биедээ ам тангараг өргөсөн юм. Ёстой хүүхдийн гэнэн цайлган сэтгэл байж! Эцэг эхгүй өнчин, ямар ч боловсролгүй, амиа зогоох хоол хүнсээр дутмаг 11 настай хүүхэд өөрөөсөө 5 эгч хүнтэй сууна гэж амлаж байдаг! Алис сүүлд сургуульд байхдаа Акуре уруу нүүсэн учраас над уруу “хайрын” захиа үргэлж явуулдаг байлаа.
Энэ удаа Алистай уулзахад би 15-тай, Алис 20-той байлаа. Тэр сургуулиа төгссөнийхөө дараа эцэг эхийнхээ амьдран суудаг Лагос хотын Стандарт Банкинд ажилд орсон байлаа.
Алис надад тохиолдсон бүх зүйлийн тухай мэдсэний дараа миний гай зовлон надад ахин нэг боломжийг өгөв. Тэр надад Лагос уруу нүүж ирэхийг ятгаж, надад байрныхаа хаягийг нилээн хэдэн зардлын мөнгөтэй хамт өгөв. Амьдралдаа тийм их мөнгө атгаж үзээгүй 15 настай миний хувьд энэ бол үнэхээр их аз завшаан байлаа! Тэнгэрээс ирсэн энэ манна надад Лагос гэдэг бол амьдралдаа олж болох сайн сайхан амьдрал, их мөнгөний газар гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм. Би Лагос уруу явж, баян болох ёстой гэж бодож байлаа. Лагос уруу явах нь өөрийн ядуу тарчиг амьдралаасаа зугтах нэгэн арга зам байлаа. Өөрийн эцгийн дайснуудаас зугтах, өлсгөлөн амьдралаасаа зугтах, амьдралынхаа бүх асуудлаас зугтах ганцхан арга зам байлаа. Зугтах! Зугтах! Тийм ээ, бүх л муу муухай зүйлүүдээс зугтах гарц байлаа! ! !
2-р бүлэг: Ёслол
« Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг » Сургаалт үгс 14:12
« Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм. Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй, ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ. Хилэнцтэнд амар амгалан байхгүй" гэж миний Бурхан айлдаж байна » Исаиа 57: 20-21
Есүс Христийг мэддэггүй хүний амьдрал яг л дээрх ишлэлд хэлсэнтэй адил юм. Би Алисын өгсөн мөнгийг түүний өгсөн хаягтай хамт эрх чөлөө, аз жаргал уруу зугтахаар тосгоноо орхин одов. Гэвч та энэ түүхийн төгсгөлд миний зүрх сэтгэлдээ бодож хүсч байсан бүгд минь эндүүрэл байсныг мэдэх болно. Лагост ирэхэд нүдний минь өмнө бүх л зүйл сайхан харагдаж байлаа, надад яг л диваажин мэт санагдаж байв. Өндөр өндөр барилгууд, аз жаргалтай инээмсэглэх хүмүүс надад тэгж л санагдаж байв. Хүн бүр ажил албан уруугаа яарсан завгүй гудамжнууд хөлхөлдөнө. Миний сэтгэл маш их догдолж одоо л би эрх чөлөөтэй болох нь гэж бодож байлаа!
Би Викториа Исланд, Акинтола Өргөн чөлөөн дэх хаягаар ирэхэд Алис болон эцэг эх нь угтан авав. Бид нэг тосгоноос гаралтай учраас тэд миний үндэс угсааг мэддэг байсан боловч охинтой нь чухам ямар холбоотойг мэдээгүй байлаа. Алис намайг танилцуулахдаа хамтран амьдран суух ханиа болгон авсан гэж хэлэв. Үүнийг сонсонгуут эцэг эх нь шоконд орж нилээн хэсэг ярилцсаны эцэст зөвхөн миний боловсролын тал дээр дэмжлэг үзүүлсний эцэст зөвшөөрөл өгнө гэж хэлэв. Алис үүнийг эрс эсэргүүцэж, намайг өөрийн байрандаа аваачиж хамт амьдарна гэж зүтгэв. Эцэг эх нь зөвшөөрөөгүй боловч Алис шалсаар байлаа. Тэд 4 өдөр хүчтэй маргалдсаны эцэст ямар нэг үл ойлгогдох шалтгаанаар тэд намайг Алистай хамт амьдрахыг зөвшөөрөв.
Маш үзэсгэлэнтэй Алис өөрийгөө Стандарт Банкинд нягтлангаар ажилладаг учраас намайг бүхий л хэрэгцээтэй зүйлүүдээр хангаж, баян болгоно гэж амлаж байв, намайг зөвхөн “Энэ амьдралдаа тайвшраад хүссэн бүхнээ хийж, жаргах хэрэгтэй” гэж хэлж байв. Лагосын талаарх миний анхны сэтгэгдэл үнэн байлаа. Хэдхэн сарын өмнө би өөрийн жижиг тосгондоо үзэн ядалт, өлсгөлөн, зовлонгоор хүрээлэгдсэн оромжинд амьдарч байсан бол энд Лагост би баян тансаг том хотод, үзэсгэлэнтэй эхнэртэй хамт тансаг байранд надад энэ дэлхий дээрх миний хүсч болох бүгдийг өгнө гэж амлаж байгаа хүнтэй хамт амьдарч байлаа. Тэр намайг бэлэг дурсгал, мөнгө, хувцас, “хайраар” бялхуулж байлаа. Хүн амьдралдаа эдгээр “сайн сайхан бүгдийг” эдэлдэг гэж би хэзээ ч бодож яваагүй. Диавол бол үнэхээр мэхлэгч юм. Библид “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юмгэж тодорхой хэлсэн байдаг” (Иохан 10: 10). Эрхэм уншигч минь, диаволд үнэгүй бэлэг гэж байхгүй. Хэрэв тэр чамд бэлэг өгч байгаа бол чиний сүнсийг хүсч байна гэсэн үг. Энэ аз жаргал маань удаан үргэлжилсэнгүй, 3 сарын дараагаас хачин жигтэй зүйлүүд тохиолдож эхлэв.
Үл ойлгогдом үйл явдлууд
Нэгэн шөнө дундын үеэр намайг сэрэхэд хажуудаа би аварга том могой хэвтэж байгааг харав. Би хашгирахыг оролдсон боловч дуу гарсангүй. Бас нэг шөнө хажуудаа хэвтэж байгаа Алисын биеийг тунгалаг, целлофан шиг нэвт гэрэлтэж буй биет болон хувирахыг харав. Бас нэгэн шөнө Алис гэнэт алга болж дахин гарч ирж байв. Заримдаа би зочны том өрөөнд хэн нэгэн дуулж, хашгирч буй чимээг сонсдог байв. Би энэхүү сонин чигтэй аймшигтай үзэгдлүүдийг тэвчиж чадахаа больж нэгэн өдөр Алисаас асуухаар шийдэв. Гэтэл намайг асуусан даруйд тэр маш их уурлаж хэрэв дахиж энэ тухай ярих юм бол чамтай хатуу яриатай шүү гэж анхааруулав.
Яагаад ч юм бэ миний амьдрал аюултай байдалд орсныг би мэдэв. Зовлонт амьдралтай тосгондоо байсан минь дээр байж дээ гэж би бодох болов. Би түүнээс айх болов. 2 өдрийн дараа тэр над дээр бэлэг барьсаар инээмсэглэсээр хүрч ирэв. Тэр надад ямар их хайртайгаа хэлээд ямар ч юмнаас айх хэрэггүй, цаг нь болохоор бүх зүйлийг тайлбарлаж өгнө гэв. Дараа нь тэр намайг шөнийн клуб уруу дагуулан явж, тэнд байж байхдаа намайг баян болгоно гэж дахин дахин амлаж байв, “НЭГ Л ӨДӨР ЧИ МИНИЙ МЭДДЭГ БҮХНИЙГ МЭДЭХ БОЛНО” гэж хэлж байв. Бид тэндээс гэртээ эргэж ирсний дараа бүх зүйл урьдынх шигээ хэвэндээ оров. Дотроо би Алисаас айх айдастай, хаачихаа ч мэдэхгүй, хаашаа хэрхэн яаж зугтахаа ч мэдэхгүй байлаа. Алисын эцэг эх нь тэдний үзэсгэлэнт, залуу охин нууцлаг зан үйлийн нэгэн шашны секттэй маш нягт холбоотой болсныг мэддэггүй байсныг энд дурдах хэрэгтэй. Хэрэв намайг эцэг эхэд нь хэлвэл амь насанд чинь аюултай гэж сүрдүүлдэг байв. Та төсөөлж байна уу, 20-хан настай охин эл бүх зүйлтэй холбогдсон байсныг. Түүнийг гаднаас нь харахын бол том банкинд ажилладаг гэмгүй, үзэсгэлэнтэй охин шиг гэвч дотроо тэр биелсэн ад чөтгөр байлаа. Та энэ түүхийн төгсгөлд энэ дэлхий дээр олон Алисууд байдгийг олж мэдэх болно.
Аймшигтэй нээлт
Нэгэн өдөр түүнийг ажилдаа явсны дараа би өрөөнүүдийг нэгжихээр шийдэв. Түүний байр маш сайхан тавилгууттай байлаа. Түүнд 4 хөргөгч байсны нэгийг нь онгойлгоход хүний гавлын яс, шинэхэн бас хуучин хүний биеийн эрхтнүүд байв. Таазны дээд хэсэгт хүний араг яснууд байв. Бас нэг өрөөний буланд цусыг дүүртэл нь хийсэн сав ба савны голд байх жижигхэн мод мөн улаан даавуугаар хучсан хулуун сав байв. Би цааш үргэлжлүүлж чадсангүй. Би одоо аль хэдийн үхсэн хүн болсон бөгөөд надад хаашаа ч зугтах газаргүй болохыг ойлгов. Одоо миний өмнө амь эсвэл үхлийг сонгох сонголт болон насан туршдаа амаа үдсэн мэт явах сонголтын хамт л үлдсэн байв. Алис ажлаасаа ирэхэд түүний харцнаас тэр намайг гэрт нь юу хийж байсныг аль хэдийн мэдсэн харцыг олж харлаа.
Нууцат шашны зан үйлтэй танилцсан нь
Дараачийн өдөр тэр намайг нэгэн уулзалтад дагаж явахыг хэлэв. Би аль хэдийн хавханд орсон байсан бөгөөд надад ямар ч сонголт байсангүй. Бид Лагосын захад байх нэгэн том барилгын хажууд ирэв. Бид уг барилгын доор орших нэгэн том заал уруу орохдоо Алисын зааварласнаар хаалгаар нуруугаа харуулан оров. Заал асар том хэмжээтэй бөгөөд лав 500-аад хүн тойрог болон суусан байх бөгөөд тойргийн голд Удирдагч гэж нэрлэх нэгэн биегүй толгой залран сууж байв. Эдгээр хүмүүсийн зарим нь оюутан хүн байх бөгөөд зарим оюутны амьдралаа төгсөж байгаа хүмүүс, зарим нь багш хүмүүс байлаа. Алис хананд байх нэгэн товчин дээр дарахад шалны дороос нэгэн сандал гарч ирэхэд намайг суу гэж хэлэв. Дараа нь Алис өөрөө мөн адил үйлдлээр нэгэн сандал дээр суув. Алис намайг цугласан бүх хүмүүст хандан шинэ гишүүн хэмээн танилцуулахад намайг алга ташин угтан авав. Алис үүний хариуд ямар нэг шагналаар шагнуулахаар болов. Цугларалт дээр яригдсан бүгдийг би ойлгосонгүй. Цугларалт тарж хүмүүс гарч явах үед Удирдагч намайг дараачийн өдөр ганцаараа дахин хүрч ирэхийг хэлэв. Нууцлаг шашныхантай танилцсан анхны уулзалт маань ийм байлаа.
Тэр шөнөдөө 2 цагт (энэ бол харанхуйн хүч болон түүний төлөөлөгчдийн хуран цугларч, үйл ажиллагаагаа явуулдаг цаг юм) Алис намайг сэрээгээд тодорхой хэдэн зүйлүүдийн тухай ярьж эхлэв. Тэр хэлэхдээ “Би бол жирийн хүн биш. Би бол хагас хүн бас хагас сүнс, гэхдээ ихэвчлэн сүнслэг байдалтай. Тэр өрөөний буланд чиний харсан зүйлүүд бол өглөөд миний залбиралдаа ашигладаг зүйлүүд бөгөөд сүнснүүд над дээр ирж тэр өдрийн турш намайг удирдан дагуулдаг. Хүний гавлын ясны тухайд би чамд дараа хэлэх болно гэв.
Би нэг ч үг дуугарсангүй. Тэр надад нууцат зүйлүүдийн тухай бичсэн хэдэн ном өгөхөд би сонирхол хөдөлсөндөө уншихаар шийдэв. Удалгүй би номын амтад ороход Алис намайг сонирхож байгааг минь мэдэж, надад мэдэгдэлгүйгээр миний нэрийг Энэтхэгийн нууцат шашны нийгэмлэг уруу явуулсан байв. Дараачийн өдөр болоход зааврын дагуу би цугларалтад очиход надаас гадна 9 шинэ хүн, хэдэн гэрч нар байсан бөгөөд биднийг гишүүн болгох ёслол хийлгүүлэв. Биднийг заалны голд дуудан гаргаж, дараахь зүйлүүдийг хийв.
1. Замаасак шиг өнгийн саарал нунтгийг бидний бие дээр түрхэв. Энэ нь гишүүн болж байгаагийн илэрхийлэл гэв.
2. Тос шиг амттай нэгэн шингэнийг жижигхэн хундагаар уулгасан нь нууцлаг шашны төлөөлөгч болж байгааг илтгэж байгаа гэсэн үг гэв.
3. Дараа нь бидний толгойг бууны дарь шиг юмаар түрхсэн нь тэдний нууцат зүйлүүдийг танин мэдэхийн тулд ажээ.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг надад мэдэгдэлгүйгээр Энэтхэгт бичиж тэмдэглэсэн байсан бөгөөд дараачийн өдөр би тэднээс нэгэн захиа хүлээж авав. Энэхүү захианд уг захиаг би өөрийнхөө цусаар тамгалж, тэдний Шуудан гэж нэрлэж байгаа гэхдээ энэ нь жинхэнэ Шуудангийн газраар дамжуулж биш зүйлээр дамжуулан илгээх ёстой байв. Би зааврын дагуу хийж тэдэн уруу буцаан илгээв. Энэ цагаас эхлэн надад эргэж буцах ямар ч зам байхгүй, хэрэв эргэж буцвал үхэл гэдгийг мэд гэж надад хэлж байв. Надад одоо ямар ч итгэл найдвар байхгүй гэдгийг би мэдэж байлаа.
Алистай хийсэн гэрээ
Маргааш өглөө нь Алис надад бид нэгэн чухал ёслолыг үйлдэх ёстой гэв. Шөнийн 2 цагт тэр нэгэн мөлхөө бяцхан хүүхэд авчрав. Алис миний нүдний өмнө .... (орч. энэ ёслолыг үйлдэхийн тулд хүүхдийг хэрцгийлэн алж, цусыг нь ууж, эрхтнүүдийг нь иддэг ажээ. Уг ёслолын талаар дэлгэрэнгүй бичээд хэрэггүй биз ээ). Алис надад энэ ёслол бол бидний дунд хийгдэж буй мөнхийн гэрээ. Хэрэв чи өнөөдрийн үзэж харж, хийсэн зүйлүүдээ хэн нэгэнд ярих юм бол чиний амин сүнс таслагдах болно гэв. Энэ нь би гэрээг эвдсэн өдрөө үхэх болно гэсэн утгатай байлаа.
Энэ ёслолоос хойш би дотроо ямар нэг сонин зүйлийг мэдрэх болов. Би өөрчлөгдөж өөрийгөө хянаж чадахаа больсон байв. Ээжүүдэд би сануулж хэлэхийг би хүсч байна. Та гэртээ байгаа хүүхэд асрагч эсвэл гэрийн туслагчаа хэн бэ гэдгийг нь мэдэх үү? Та түүний гэр бүл, удам угсаа гэх мэт амьдралынх нь талаар мэддэг үү? Та хүүхдээ итгэж даатгах хүн гэдэгт нь итгэдэг үү? Алис тэр хүүхдийг хаанаас, хэрхэн олсон юм бол гэж та бодож байгаа байх? Тийм учраас эцэг эхчүүдээ гэртээ байгаа гэрийн туслагч, асрагчийн талаар аль болох олон зүйлийг олж мэдэх хэрэгтэй.
Алис намайг энэхүү шашны сектэд бүрэн оруулсныхаа дараа намайг сүнслэг зүйлийн тухайд хурдан өсч байгааг минь хараад надад нэгэн байр худалдан авч өгч, маш сайхан тавилгууд тавьж, цаашдын харилцаагаа улам гүнзгийрүүлэв.
Энэтхэг дэх гэрээ
Дели дэх нууцлаг шашны нийгэмлэг над уруу 2 дахь захидлыг илгээв. Түүн дотор намайг Энэтхэг уруу ирж, бас нэгэн ёслолыг үйлдэх ёстой гэсэн байв. Энэхүү ёслол нь “хүний ялгадсыг идэж, өмхийрсөн харх идэж, оршуулгын газар шөнөөр сүнснүүдтэй бэлгийн харилцаанд орох” гэсэн байв.
Дээрх зүйлүүдийг хийсний дараа би дахин хэзээ ч дэлхийн хүүхнүүдтэй бэлгийн харилцаанд ороогүй. Би захидлын хариунд Энэтхэг уруу очих виз болон хэрхэн яаж очих тухайгаа мэдэхгүй байгаагаа хэлэв. Энэ цагаас эхлэн би “бизнес” хийж эхлэв. Би хууль бус наймаа хийж эхэлсэн бөгөөд мэдээж миний ард байгаа сүнслэг хүч чадлын улмаас надад гаалиар нэвтрэхэд хэцүү байсангүй.
Би маш их мөнгөтэй болж, хоол хүнс, эд материалаар дутагдаж гачигдахаа болив. Нэгэн өдөр би гэрээ цоожлон гадагш гарчихаад эргэж ирэв. Хаалгаа нээтэл зочдын өрөөнд нэгэн хүн сууж байв. Би маш их айв. Тэр “Чи Емманүел Амос мөн үү? гэж асуухад нь мөн гэв. “Би чамайг Энэтхэг уруу аваачихаар ирлээ. Явахад бэлтгэ” гэв. Би бүх өрөөнүүдээ шалгаж түгжсэний дараа түүний сууж байсан креслоны хажууд түүний дараагийн тушаалыг хүлээн суув. Гэтэл тэр надад хүрэнгүүт бид цахилгаан цахих мэт нэг секундын дотор алга болцгоов.
Миний дараачийн харсан газар Энэтхэгийн Дели дэх нэгэн том өрөөний зааланд биднийг хүлээн сууж буй олон хүн байлаа. Тэд миний нэрийг бичсэн нэгэн хавтас гаргаж ирээд намайг гарын үсгээ зур гэж хэлэв. Би гарын үсгээ зурав. Хүний махыг цусанд хөшиглөж хийсэн нэгэн савыг тавиур дээр барьсаар авчрав. Хүн болгон хоосон аяга барьж суусан бөгөөд нэгэн толгойгүй бие хүн бүрийн аяга уруу цустай махыг аягалан өгөв. Янз бүрийн утлага, лаануудыг бас асаасан байлаа. Толгойгүй бие ямар нэгэн шившлэг уншсаны дараа хүн бүр цустай махнаас идэж дууссаны дараа цугларалт тарав.
Энэтхэгт хийсэн ёслол
Одоо миний туршилтын үе эхлэв. Намайг 200 метрийн гүнтэй хөндий уруу илгээв. Тэнд би янз бүрийн аюултай гүрвэл, зэрлэг амьтдын дунд намайг байлгав. Тэд намайг тамлан зовоохоор томилогдсон байв. Хэрэв би шалгалтад унавал ҮХЭЛ-тэй тулгарах байлаа. Тамлал зовлонгоор дүүрэн 7 хоногийн дараа би “Энэтхэгийн ширэнгэн ой” уруу аваачигдав.
Энэ ширэнгэн ойд би маш олон төрлийн чөтгөрийн шувуудыг олж харсан. Тэдний зарим нь нохой шиг нүүртэй, зарим нь муур шиг гэх мэт янз бүрийн хэлбэр төрхтэй, бас далавчтай байв. Ширэнгэн ойд нэгэн агуй байсан бөгөөд энэ агуйг зөвхөн чөтгөрийн шувууд онгойлгож байв. Тэд агуйг онгойлгож намайг дотогш оруулав. Дотор ороод харсан зүйлүүдийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэнд аймшигтай төрхтэй амьтад, хүн шиг мөртлөө сүүлтэй, гэвч царай нь хүнийх шиг биш байв. Энэ бол тамлал зовоолтын бас нэг шалгуур байв. Энэ газрыг хагас там гэж нэрлэхэд болно. Энд бас дахин 7 хоногийг ухаантай ухаангүйн хооронд өнгөрөөв.
Дараа нь намайг нууцлаг зүйлүүдийн тухай судлах нэгэн том номын сан уруу авчрав. Би тэндээс 2 номыг сонгон уншив: Сүйрэл хэмээх нэртэй “Аббисиниа”, нөгөөх нь амь ба эдгэрлийг өгөх “Ассина” гэдэг нэртэй ном байв. Дараа нь надад унш гэж хэд хэдэн ном өгөв. Дараа нь тэд надад Нигериа уруу гэртээ харихдаа дараахь зүйлүүдийг агуулсан нэгэн нууцлаг өрөө бэлтгэ гэв. Энэ нь нутгийн хүмүүсийн хэрэглэдэг усны савыг хүний цусаар дүүргэж, дотор нь нэгэн мод суулгана, мөн савны хажууд хүний гавал, тас шувууны өд, зэрлаг амьтны арьс, аварга могойн арьс, нэгэн том хад чулууг байрлуулах ёстой байв. Саван доторх хүний цуснаас өглөө бүр нэгэн шившлэгийг шившэж ууна. Хүний хийсэн ямар ч хоол идэж болохгүй, учир нь би ер бусын байдлаар өөрөө тэжээгдэх ёстой ажээ. Энэ бүх зааварчлагааны дагуу бүх зүйлийг хийсний дараа би Энэтхэгт ирсэн шигээ нутаг уруугаа буцав.
Нигериад гэртээ харьсан нь
Одоо би сүнслэг биетэй болж дэлхийн аль ч орон уруу өөрийнхөө дураар явж чаддаг болов. Миний гэртээ авч ирсэн номонд бичсэнээр сүнслэг бие бол сансарт амьдардаг. Магадгүй тэд миний хүч чадлыг улам өсгөж чадах юм гэж би бодов. Би байрныхаа гадна гарч зогсоод нэгэн шившлэг шившээд хуй салхийг дуудахад би дороо алга болов. Гэнэт би сансар огторгуйд ирж, сүнслэг биетүүдийг харав. Тэд надаас юу хүсч байгааг минь асуув. Би илүү их хүч чадалтай болохыг хүсч байгаагаа хэлэв.
Би дэлхий уруу 2 долоо хоногийн дараа хэсэг хүч чадал авсны дараа буцаж ирэв. Өмнө нь хэлсэнчлэн би өөрийгөө захирч чадахаа больсон байв. Өөрт минь байгаа энэ бүх хүч чадлаас илүү улам илүү их хүч чадлыг хүссээр байв. Тиймээс би номонд бичсэний дагуу газар дорх ертөнц уруу очиж үзэхээр шийдэв.
Нэгэн өдөр би бутнуудын дунд орж зогсоод нэгэн шившлэг шившээд газрыг миний өмнө нээгд гэж тушаав. Газар миний өмнө нээгдэж даруй диаволууд миний өмнө шат тавьж эхлэв. Би шатаар доошлон буусаар газар дорх ертөнц уруу оров. Тэнд тас харанхуй, библид Египетийн гамшгийн үеэр дүрслэн хэлсэнтэй адил түнэр харанхуй ноёрхож байв. Тэнд би үгээр илэрхийлшгүй зүйлүүдийг үзэж харсан. Тэнд хүмүүс гинжлэгдсэн байх бөгөөд тэр хүмүүс өөрийг нь барьж хүлж байгаа харгалзагч нарт мөнгө олж өгөхийн тулд өдөр шөнөгүй зүтгэж байв.
Тэнд бас нийгмийн элит хүмүүс ирсэн байх бөгөөд тусгай өргөл өргөснийхөө дараа дэлхий уруу буцаж тусгай газар нутгийг захирах эрх мэдлийг хүлээн авч байв. Мөн сүмийн удирдагч нар тодорхой хүч чадал хүлээн авахын тулд ирсэн байх бөгөөд тэгснээр сүмийн гишүүд нь ямар ч үг дуугүйгээр түүний хэлснийг хүлээн зөвшөөрөх эрх мэдлийг хүлээн авч байв. Тэнд би 2 долоо хоног байж, улам олон хүч чадал хүлээн авсныхаа дараа эргэж ирэв. Хүмүүс намайг залуу, гэм зэмгүй нэгэн гэж боддог байсан боловч дотроо би маш аюултай хүн байлаа. Миний эргэн тойронд маш олон хүмүүс байдаг байсан ч зөвхөн Есүс Христэд итгэсэн хүмүүс л жинхэнэ бодитой аюулгүй хамгаалалтад байдаг байв... 

Үргэлжлэлүүдийг дараахаар татаж уншина уу.