BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Monday, November 8, 2010

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 4-р бүлэг

4-р бүлэг: Сатан Христэд итгэгчдийн эсрэг хэрхэн тэмцдэг вэ «Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.»
Eph. 6: 10-12
Христэд итгэгчидтэй тэмцсэн нь
Христэд итгэгчидтэй тэмцэх Лусиферийн тушаалыг хүлээн авсны дараа бид хамтдаа цуглан тэдний эсрэг ямар арга замаар тэмцэж болох төлөвлөгөө гаргав. Үүнд:
1. Өвчтэй болгох
2. Үргүй болгох
3. Сүмд хүмүүсийг нойрмог болгох
4. Сүмд төөрөгдөл бий болгох.
5. Сүмд итгэгчдийг бүлээн итгэлтэй болгох.
6. Тэднийг Бурханы үгийг ойшоодоггүй, хайхрамжгүй болгох.
7. Орчин үеийн дизайн, файшн хөөх, файшны тэмцээн явуулах
8. Материаллаг зүйлсээр тэмцэл явуулах
Эдгээрээс би 2 зүйлийг тайлбарламаар байна.
1.Материаллаг зүйлсээр тэмцэл явуулах
Эхлээд би, надад өгсөн телевизээр дахин төрсөн итгэгчдийг мэдэж авдаг байв. Бид хоёр нүүртэй итгэгчидтэй тэмцдэггүй, тэд аль хэдийн биднийх болсон байдаг. Дараа нь бид томоохон сүмүүд уруу өөрсдийнхөө охидоос илгээнэ. Тэд сүм дотор хүмүүсийг бохь зажлуулах юм уу эсвэл хүүхдүүдийг уйлуулах, ер нь хүмүүсийг Бурханы үгнээс сарниулахын тулд ямар нэгэн зүйл хийнэ. Тэд мөн хүмүүст сүнслэгээр нөлөөлж хүмүүсийг сургаалын үеэр нойрмог болгоно. Хэрэв ямар нэгэн итгэгч сургаалыг маш соргогоор хүлээн авбал манай охидын нэг түүнийг сүмийн гадна амдан хүлээж байгаад гарч ирэнгүүт нь түүнтэй мэндэлж, найрсагаар харилцах эсвэл бүр заримдаа бэлэг өгдөг байв (ихэвчлэн түүний дуртай зүйлийг өгдөг). Дараа нь тэр итгэгчийг сургаалаас сурсан зүйлийг мартуулахын тулд бүхий л зүйлийг хийдэг байв. Хэрэв жинхэнэ итгэгч байвал манай охидын нэг сүмийн дараа түүнийг хүлээж байгаад уулзах бөгөөд хотод өөр таньж мэдэх итгэгч найз байхгүй учраас түүний гэрийг мэдэхийг хүснэ. Дараа нь гэр уруу нь хамт явж байхдаа түүнд шоколад, амттан худалдаж авч өгөхөд тэр хүн нөхөрлөлийн үүднээс хүлээн авахаас өөр аргагүй. Дараа нь түүний гэрт байнга зочилж, түүний зүрхэнд ассан Христийн галыг бөхөх хүртэл нь нөхөрлөж байгаад орхидог байв. Амьд сүм чуулган, нөхөрлөл уруу хандсан сатаны гол үйл ажиллагаанууд бол Христэд итгэгчдийг Бурханы Үгийг уншиж, судлах урам зориггүй болгосноор тэдэнд өгөгдсөн Бурханы амлалт ба эрх мэдлийг ойшоолгүй өнгөрөхөд хүргэдэг юм. Мөн энд тэнд сайн мэдээний компанит үйл ажиллагаа болж байвал тэдний дунд хэрүүл маргааныг өдөөж үймээн самуун гаргадаг.
Христэд итгэгчдийг яаж таних вэ?
Дахин төрсөн итгэгчид гартаа үргэлж авч явдаг библи юм уу эсвэл цуглаан нөхөрлөлд хир их хамрагддагаараа танигддаггүй. Харин тэднийг сүнслэг биеэр нь өөрөөр хэлбэл тэдний зүрхэнд гэрэлтэж буй тод гэрлээр эсвэл толгойных нь эргэн тойронд дугуйран гэрэлтэх гэрлээр эсвэл тэдний биеийн эргэн тойронд ассан галан ханаар таньж мэддэг. Тийм итгэгч гудамжинд явж байх үед түүний эргэн тойронд баруун, зүүн, өмнө, хойд талд нь тэнгэр элч нар явж байдаг. Энэ нь биднийг түүн уруу дайрах боломжгүй болгодог.
Хэрэв бид тэр итгэгчийг гэм хийлгэвэл түүний амьдрал уруу нэвтрэн орох боломжтой болдог. Хэрэв тэр машинаа жолоодон явж байвал бид осолд оруулахыг хичээдэг боловч түүний машин дотор тэнгэр элч үргэлж хамт явж байдаг. Аяа, хэрэв бүх Христэд итгэгчид Бурхан тэдний төлөө ямар их зүйл хийдгийг мэдэхийн бол гэм нүгэлтэй хутгалдан хайхрамжгүй амьдрахгүйсэн!
2. Христэд итгэгчдийг итгэлээс нь буцаах
Лусиферийн томилсон дарга болсон би өөрийн багт буй охидуудыг амьд сүм чуулган, нөхөрлөл уруу илгээдэг байв. Эдгээр охидууд маш гоё хувцаслаж сүмд очихдоо сургаалийн дараа Есүст амьдралаа зориулах шийдвэр гаргасан мэт дүр үзүүлж сүмийн өмнө гарч залбируулдаг байв. Дараа нь тэд сүм тарсны дараа шинэ итгэгч нарт ихэвчлэн найрсаг хандах сургаал номлогчийг хүлээн энд тэнд хүмүүстэй уулзаж явна. Дараа нь сургаал номлогчийг хүлээсээр уулзахдаа ихэвчлэн гэр уруу нь хамт дагалдан явна. Хэрэв сургаал номлогч сүнсний ялгах чадваргүй бол тэр охидын уруу таталт, завхайрал, хүсэл тачаалалд нь автагддаг. Энэ зүйл зөвхөн, сургаал номлогч оюун санаандаа тэр охиныг хэсэг зуур шохоорхон хүлээн авснаас эхлэнэ. Дараа нь тэр охин түүнийг завхайрал руу уруу татан татсаар, Бурханы Сүнс сургаал номлогчийг орхих хүртэл нь уруу татна. Дараа нь даалгавар амжилттай хэрэгжиж дуусахад сургаал номлогчийг орхин явдаг байв.
Энд би нэг пасторын гэрчлэлийг хуваалцмаар байна. Сатаны ертөнцөд энэ пастор хүн Бурханы хүн гэггддэг байв. Энэ пастор өвдөг сөгдөн залбирч эхлэхэд л муу сүнснүүдийн дунд үймээн самуун төөрөгдөл бий болдог байв. Тиймээс бид түүн уруу хэсэг охидыг явуулсан. Хэдийгээр энэ пастор тэр охидуудыг хооллож тэжээж байсан боловч уруу таталтад нь нэг ч удаа автаагүй. Охидууд чадах бүхнээ хийсэн боловч амжилт олж чадаагүй. Эцэст нь эдгээр охид даалгавраа биелүүлж чадаагүй учраас алагдсан учраас би эмэгтэй хүний дүрд хувирч түүн дээр очсон. Би үг яриа, үйл хөдлөлөөрөө түүнийг уруу татахыг оролдсон боловч тэр хөдөлсөн ч үгүй. Энэ нь миний хувьд дэндүү хүнд даалгавар байсан учраас түүнийг би ямар нэг ослоор алахаар шийдсэн. Нэгэн өдөр тэр зах уруу явж байв. Би түүнийг ажигласаар, нэгэн хүнтэй үнэ тохиролцохоор доош бөхийх үед нь түүн уруу чиглэн явж байсан, тос ачсан ачааны машиныг онхолдуулав. Ачааны машин онхолдохдоо ойр байсан өндөр хүчдэлийн шонг тас дайрч, олон хүн дээр унасан. Олон хүн осолдож үхсэн боловч тэр пастор амьд гарсан. Тэр яаж амьд үлдсэн нь үнэхээр гайхамшиг байсан. Бас нэгэн өдөр тэр Нкпор хот уруу явганаар аялж байв. Би дахин түүн уруу төмс ачсан ачааны машиныг чиглүүлэн онхолдуулсан. Ачааны машин замаасаа гарч олон хүнийг дайрч алсан боловч энэ пастор дахиад л амьд үлдсэн. Амжилтгүй энэ 2 оролдлогын дараа бид түүнийг зөнд нь орхихоос өөр арга байгаагүй. Тэр өнөөдөр ч хүртэл амьд байгаа!
Зөвхөн нэг итгэгчээс болж диавол олон хүний амийг устгадаг, учир нь диавол түүнийг алж чадна гэж боддог боловч тэр үргэлж ялагддаг. Иймэрхүү үйл явдал олон Христэд итгэгчдэд тэднийг мэдээгүй байхад нь тохиолддог байсан, гэвч Бурхан тэднийг үргэлж авардаг байсан. Диавол тэдэнд бууж өгөхгүй гэдэг. Тэр бодохдоо, энэ удаад би амжилттай байх болно гэж боддог. Гэвч тэр хэзээ ч амжилт олж байгаагүй. Хэрэв Христэд итгэгч хүн Бурханы хайраар алхан, Түүн дотор алхсан хэвээр байж, энэ амьдралын бузар муу зүйлүүдтэй хутгалдалгүй байхын бол диавол хэзээ ч амжилт олж чадахгүй, тэр яаж ч оролдоод дийлж чадахгүй. Зөвхөн Бурханд үл итгэгчид л түүний гарт байдаг.
Христэд итгэгчдийн эсрэг үзүүлэх дарамт зовлон
Энэ зүйл ихэвчлэн тэдний зүүдээр дамжуулан хэрэгждэг. Хэрэв итгэгч хүн зүүдэндээ дараахь зүйлүүдийг зүүдэлвэл:
1.Зүүдэнд чинь нас барсан хамаатны хэн нэгэн ирэх
2. Багтай хүн араас чинь хөөх
3. Эхнэр, нөхрийн аль нэг нь голд сэлэх.
4. Эхнэр, нөхрийн аль нэг нь зүүдэнд чинь хоол авчирч, идүүлэхийг хүсэх.
5. Ганц бие эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орж байна гэж зүүдлэх юм уу эсвэл гэрлэсэн ч гэсэн өөр хүнтэй сексийн харилцаанд орж байна гэж зүүдлэх. Энэ зүүдээ шийдэж чадахгүй бол үргүйдэлд хүргэдэг. Хэрэв жирэмсэн хүн бэлгийн харилцаанд орж байна гэж зүүдэлвэл, энэ зүүдээ шийдэж чадахгүй бол үр зулбадаг. Хэрэв та дээрх зүүдүүдийг зүүдэлдэг бол ойшоолгүй өнгөрч болохгүй, харин сэрсэн даруйдаа өөрийгөө Бурханы өмнө нягтлан шалгаж, ямар нэг гэмшээгүй гэм нүгэл байвал Бурханы өмнө гэмшиж, муу сүнснүүдийг Есүсийн нэр дээр хүлж зайлуулж, дарамтлагдан зовж буй зүйлийг сэргээж өгөхийн төлөө залбирах хэрэгтэй. Түүнчлэн төлөвшсөн сүнслэг итгэгчтэй уулзаж зөвлөгөө авч болно.
Сүнснүүдийг авардаг диаволын арга
Есүс Христ энэ дэлхийгээс явахдаа дагалдагч нартаа “Явж, миний тухай бүх үндэстэнд тунхаглаж, дагалдагч болго” гэж тушаасан. Зарим Христэд итгэгчид энэ тушаалыг биелүүлэх илүү таатай цаг, боломжийг хүлээж байх зуур диавол энэ тушаалыг ч бас өөрийн дагалдагч нартаа өгдөг. Нэг ялгаа нь диаволын элч төлөөлөгчид Христэд итгэгчдээс илүү “сүнснүүдийг аврах” ажилдаа хичээнгүйлэн зүтгэдэг!
Сүнснүүдийг аврах диаволын ажлын нэг талбар бол дунд сургууль буюу охидын сургууль юм. Бидний охидын зарим нэг хэсэг энэ сургууль уруу илгээгддэг. Бид тэдэнд сүүлийн үеийн загвар дизайн бүхий дотуур хувцсуудыг өгдөг. Яагаад гэвэл охидууд дотуур байрандаа хамтдаа амьдардаг учраас тэд дотуур хувцсыг маш их сонирхож үздэг. Охидын сургуульд буй манай элч төлөөлөгч охин гоо сайхны хэрэгсэл, юбка, платье, дотуур хувцас, ном, хангамж, мөнгөөр байнга хангагдах бөгөөд түүнд бас нэгэн төрлийн онцгой банны саванг өгдөг. Тэр сургуулийн бусад охидуудад зээлэхийг хүссэн үед нь өгдөг бөгөөд хэрэв ямар нэгэн охин түүний эд материалд татагдаж түүнтэй нөхөрлөхийг хүсвэл найз болцгоодог. Аажимдаа манай элч төлөөлөгч охин найз охиноо бидэнд танилцуулсны дараа бид найз охин дээр нь байнга зочлон очих болж, янз бүрийн бэлэг сэлтээс авахуулаад түүнд хэрэгцээтэй гэсэн зүйлүүдээр нь хангаж эхэлнэ. Үүгээр тэр бидэнтэй сайн дураар нэгдэж эхэлдэг. Дараа нь тэр, өөрийн найз охидууддаа хэлэх зэргээр бид “сүнснүүдийг аврах” ажлаа хийнэ. Энэ нь бүхэл бүтэн үйл ажиллагаа болон явагддаг бөгөөд бид бүгдээрээ энэ даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгэдэг.
Энд нэг зүйлийг тодруулмаар байна. Сатан хэнийг ч хүчилдэггүй. Түүний хийдэг ажил бол эхлээд тэр хүнийг уруу татсаны дараа хүнийг өөрийнх нь сайн дурын хүслийн дагуу хийлгүүлдэг. Тийм учраас библид “Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна” Иаков 4:7 гэж хэлсэн байдаг. Сүнснүүдийг аврах диаволын бас нэг арга бол машиндаа хүн дайж авч явах. Бид өөрсдийн охидуудыг зам дээр зогсоодог бөгөөд ихэвчлэн тэд маш дур булаам хувцасласан байдаг. Мөн зочид буудлын хажууд зогсоох гэх мэт. Энэ аргаар бид олон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг олж авдаг. Өнөөдөр сонины булангууд дээр алга болсон хүнийг хайж байна гэсэн зарлал олон байдаг, яагаад гэвэл тэд танихгүй охидыг машиндаа дайж авч явснаас болдог. Тиймээс та машиндаа хүн суулгаж авч явахдаа болгоомжлох хэрэгтэй. 
Үргэлжлэлийг дараахь линкээр орно уу.

http://jesus-faith.blogspot.com/2014/03/5.html