BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, June 20, 2009

Бурхан надаас асуухгүй

Бурхан надаас чи хэр ихийг бүтээсэн бэ гэж асуухгүй
Харин чи хир ихийг өгсөн бэ гэж асууна

Бурхан надаас чи хэр том байшинтай вэ гэж асуухгүй
Харин чи намайг гэртээ урьсан уу гэж асууна

Бурхан надаас баян хөрштэй юу гэж асуухгүй
Харин чи хөршүүддээ яаж хандсан бэ гэж асууна

Бурхан надаас чи ямар машинтай вэ гэж асуухгүй
Харин чи бусдыг машинаараа дайж байсан уу гэж асууна

Бурхан надаас чи хөөрхөн эхнэртэй юу гэж асуухгүй
Харин чи эхнэрээ хайрлаж байсан уу гэж асууна

Бурхан надаас чи гоё хувцастай юу гэж асуухгүй
Харин чи хувцсаа бусадтай хуваалцаж байсан уу гэж асууна

Бурхан надаас чи мөнгөтэй юу гэж асуухгүй
Харин чи тэнгэрийн улсад баялагтай юу гэж асууна

Бурхан надаас чи хэдэн хүүхэдтэй вэ гэж асуухгүй
Харин чи сайн аав байсан уу гэж асууна

Бурхан надаас чи алдар цуутай юу гэж асуухгүй
Харин чиний тухай хүмүүс юу гэж боддог вэ гэж асууна

Бурхан надаас чи дэлхийгээр аялсан уу гэж асуухгүй
Харин чи дэлхийд нөлөөлсөн үү гэж асууна

Бурхан надаас чи ямар зовлон туулсан бэ гэж асуухгүй
Харин чи зовогсдыг тайвшруулсан уу гэж асууна

Бурхан надаас чи Есүсийн нэр дээр гайхамшгийг бүтээсэн үү гэж асуухгүй
Харин чи намайг таних уу гэж асууна