Бурхан надаас чи хэр ихийг бүтээсэн бэ гэж асуухгүй
Харин чи хир ихийг өгсөн бэ гэж асууна
Бурхан надаас чи хэр том байшинтай вэ гэж асуухгүй
Харин чи намайг гэртээ урьсан уу гэж асууна
Бурхан надаас баян хөрштэй юу гэж асуухгүй
Харин чи хөршүүддээ яаж хандсан бэ гэж асууна
Бурхан надаас чи ямар машинтай вэ гэж асуухгүй
Харин чи бусдыг машинаараа дайж байсан уу гэж асууна
Бурхан надаас чи хөөрхөн эхнэртэй юу гэж асуухгүй
Харин чи эхнэрээ хайрлаж байсан уу гэж асууна
Бурхан надаас чи гоё хувцастай юу гэж асуухгүй
Харин чи хувцсаа бусадтай хуваалцаж байсан уу гэж асууна
Бурхан надаас чи мөнгөтэй юу гэж асуухгүй
Харин чи тэнгэрийн улсад баялагтай юу гэж асууна
Бурхан надаас чи хэдэн хүүхэдтэй вэ гэж асуухгүй
Харин чи сайн аав байсан уу гэж асууна
Бурхан надаас чи алдар цуутай юу гэж асуухгүй
Харин чиний тухай хүмүүс юу гэж боддог вэ гэж асууна
Бурхан надаас чи дэлхийгээр аялсан уу гэж асуухгүй
Харин чи дэлхийд нөлөөлсөн үү гэж асууна
Бурхан надаас чи ямар зовлон туулсан бэ гэж асуухгүй
Харин чи зовогсдыг тайвшруулсан уу гэж асууна
Бурхан надаас чи Есүсийн нэр дээр гайхамшгийг бүтээсэн үү гэж асуухгүй
Харин чи намайг таних уу гэж асууна
үнэн үгтэй шүлэг байна аа! нэгийг бодуулж байна шүү
ReplyDeleteТэх би үүнийг бас уншчаад их юм бодсоон, тэгээд зүрх сэтгэлээ Есүсийн өмнө зөвт байлгах юмсаан гэж илүү их бодсоон. Санал бодлоо хуваалцсанд баярлалаа, ma friend :)
ReplyDeleteEne shulgiig unshsanaas hoish ymar neg yum hiih burt sanagdaad yegeed l Ezend taalagdah arga zamiig ni songodog bolson.
ReplyDeleteI liked it
ReplyDeleteComment bichsen humuust bayarlalaa. Harin neree bichihee martvaa.
ReplyDelete