BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, May 11, 2014

Бурханы нигүүлслийн дотор үргэлжлүүлэн амьдар

Израильчууд Бурханы хуулийг Синай уулан дээр хүлээн авсны дараа Пентекост баярыг тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Тэгвэл Бурхан тэдэнд хуулийг тогтоон өгсний дараахь анхны Пентекост баярын үеэр юу болсон бэ? 3000 хүн үхсэн! Үүнийг Шинэ Гэрээ дэх Пентекост баярын үйл явдалтай харьцуулвал эсрэг тэсрэг юм. Үйлс номонд хэлэхдээ Пентекост баярын өдөр болоход тэд Хуулийг биш Ариун Сүнсийг хүлээн авсан гэж хэлсэн байдаг. Үүний дараа 3000 хүн аврагдсан байдаг. Энэ нь хууль биднийг хөнөөж, Сүнс бидэнд амийг өгдөг гэдгийг баталж байна. 
Хадан дээр үсгээр сийлэгдсэн хууль бидэнд үхлийг авчирсан. Тэр өдөр 3000 хүн үхсэн гэж бичигдсэн байдаг. Тийм учраас Паул хуулийг “үхлийн үйлчлэл”, “ял зэмлэлийн үйлчлэл” гэж нэрлэсэн байдаг (2 Коринт 3:7–9). Үүнээс эсрэгээр Сүнс бидэнд амийг өгсөн, үр дүнд нь 3000 хүн аврагдсан.
Найз минь, хэрэв чи Бурханы ивээл ерөөлийг авахын тулд өөрийгөө ахин дахин Бурханы хуулийн хуяг дуулга дотор оруулж, Хуулийн дотор амьдрахыг хичээж байгаа бол энэ нь зөвхөн танд үхлийг авчрах болно. Таны гэрлэлт, үйлчлэл, эрүүл мэнд, ажил мэргэжил бүхэн чинь аажим аажмаар устах болно. Харин та Бурханы нигүүлслийн Сүнс дотор амьдарч, Түүний нигүүлслээс хамааралтайгаар амьдарч чадвал амьдралынхаа бүх хэсэгт амийг авах болно. Таны амьдралд гайхамшигт өөрчлөлт, чөлөөлөлт, эдгэрэл, Сүнсний үр жимсүүд ирэх болно.
Хэрэв та амьдралдаа Бурханы ивээл ерөөлийг авахыг хүсч байгаа  бол өөрийгөө зөв уулан дээр зогсож байгаагаа шалгах хэрэгтэй. Хууль Синай уулан дээр өгөгдсөн бол Сүнс Сион уулан дээр өгөгдсөн. Тиймээс Библид " та нар хүрч болох уул уруу болон дүрэлзэн буй гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи уруу ... ирээгүй ... харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар уруу ирсэн ... гэж хэлсэн байдаг (Еврей 12:18, 22). Тиймээс Бурхан таныг Синай уулнаас биш харин Сион уулнаас ивээх болно!
Хайрт ах эгч дүүс минь, та нар итгэлээрээ Бурханы нигүүлслээр аврагдсан. Бурханы нигүүлслийн Сүнс дотор үргэлжлүүлэн амьдар. Зөв уулан дээр зогс, тэгвэл Тэр таны амьдралыг гайхамшгаараа үргэлж дүүргэх болно!
Хэрэв та Бурханы нигүүлслийн Сүнснээс хамааралтай амьдарч чадвал таны амьдралд гайхамшигт өөрчлөлт, чөлөөлөлт, эдгэрлүүд ирж, таны амьдрал Түүний амлагдсан бүх сайн сайхнаар дүүрэх болно (Матай 6:33).