BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, June 21, 2019

Эзэний Оршихуй ба Тосолгоо 2-р хэсэг



Пастор Бенни Хинн, та олон жил Эзэнд үйлчилсэн. Энэ олон жилийн хугацаанд Эзэний агуу хүмүүс үйлчлэлээсээ авагдаж байсан гол шалтгаан юу байсан бол?
Сайхан асуулт байна, би яг энэ асуултыг Эзэний агуу хүн Орал Робертсоос асуудаг байсан. Энэ асуултын хариулт нь хувь хүний асуудалтай холбоотой учраас би энэ асуултад бүрэн хариулахгүй ч гол хариултыг өгөхийг хичээе. Би Эзэний агуу хүн Катрин Кулмантай өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй боловч түүнийг нас барахад түүний багийнхан намайг түүний дурсамжинд зориулсан үйлчлэлд хамтран зүтгэхийг урьсан. Түүнээс хойш тэдэнтэй хамтран 4 жил үйлчилж байхдаа Бурханы биш хүний үйлчлэлийг хийж байхдаа Катрин Кулманы талаар олон зүйлийг олж мэдсэн юм. Катрин Кулманыг амьд байхад түүний үйлчлэлийг баримтжуулан бичсэн баримтат кино Амьд ус гээд кино байдаг. Бид үйлчлэл эхлэхээс өмнө тэр киног хүмүүст үзүүлж эхэлдэг байсан бөгөөд үүний дараа би сургаалаа номлож эхэлдэг байлаа. Нэгэн удаа бид заалны хойд талд суугаад Катрин Кулманы киног үзэж байсан. Миний хажууд Катрин Кулмантай хамт олон жил үйлчилж байсан түүний баруун гарын туслах Магги Хартнер сууж байсан. Магги тэр үед уйлж байсан. Тэр дэлгэц рүү хуруугаараа заагаад “Катрин бол миний амьдрал байсан. Тэр миний амьдрал байсан. Гэвч тэр нас барахаасаа өмнө ухаан санаагаа алдаж галзуурсан байсан” гэж надад хэлсэн. Би түүний үгэнд шоконд орсон. Би тэр үед 24 настай залуу байсан, юу хэлэхээ мэдээгүй. Катрин Кулман бол миний хамгийн их хүндэлж явдаг хүмүүсийн нэг байсан, Бурханы дараа миний амьдралд 2-рт ордог хүн байсан. Тэгээд би Орал Робертсоос энэ тухай асууж байсан. Тэр манай хөрш байсан учраас бид уулзаж хоорондоо олон зүйлийн тухай яриа өрнүүлдэг байсан. Магги Хартнер надад хэлж байсан зүйлийн талаар Орал Робертсаас би асуухад тэрээр “Катрины зүрх шархалсан учраас тэр нас барсан” гэж хэлсэн. Хэдийгээр хэн түүнээс урваж, хэн түүнд ямар зүйл хийж байсныг тэр надад ярьж байсан боловч би энд бүгдийг хэлж чадахгүй. Орал Робертс надад хэлэхдээ “Урвалт түүнийг сөнөөсөн. Катрин амьдралдаа урвалттай тулгарахад тэр юу хийхээ мэдээгүй учраас маш ууртай хүн болж хувирсан. Тийм учраас Бурхан түүнийг өөрийнх нь ажилд хор хөнөөл учруулахгүйн тулд цагаас нь өмнө эрт авсан. Би Оралаас “та үүнийг яаж мэдэж байгаа юм бэ” гэхэд Катринтай хамт ажиллаж байсан Рекс Хамберт бас ийм зүйлийг дурдаж байсныг хэлсэн юм. Рекс хэлэхдээ “Катрин нөлөө бүхий хүн байсан учраас Эзэн цаашид өөрийнхөө ажилд хор хөнөөд учруулахгүйн тулд цагаас нь өмнө эрт авсан” гэж хэлж байсан.
Тэгээд би Орал Робертсоос Эзэний бусад олон агуу хүмүүсийн тухай, тэдний амьдрал үйлчлэлийн тухай ярилцаж байхдаа яагаад А. А. Ален архи уусаар нас барсан, яагаад Брендон өөрийгөө Елиа гэж боддог байсан тухай Эзэний бусад олон агуу хүмүүсийн ололт амжилт, уналтын тухай олж мэдсэн юм. Энэ бүхний эцэст Орал надад хэлэхдээ би чамд тосолгооны тухай мэддэг бүхнээ хэлмээр байна гэсэн. Тэр хэлэхдээ “Бурхан чамайг өөрийн үйлчлэлдээ тослоход тэр тосолгоо нь чиний дотор байгаа бүх зүйлийг эрчимжүүлж өсгөдөг. Чиний дотор буй тосолгоо чиний дээрээс буух тосолгоо нийлэхэд чиний дуу чангарч, сэтгэл чинь хөдөлж, чиний дотор буй бүхэн эрчимжих болно. Өөрөөр хэлбэл чиний дотор буй сайн муу бүх зүйлүүд эрчимжиж өсч эхэлдэг. Хэрэв чи гэм нүгэл дотроо амьдарсан хэвээрээ байвал Эзэний тосолгоо чиний дотроос ундран оргилохдоо чиний дотор буй сайн муу бүх зүйлийг ил гаргах болно. Тийм учраас Эзэний агуу хүмүүсийн унасан шалтгаан нь тэд өөрсдийн сул дорой, дутагдалтай чанар, гэм нүглээ шийдэж засч чадаагүй байсан учраас тэр байдал нь тэднийг аажим аажмаар устгасан. Тийм учраас Эзэнээр тослогдсон хүмүүс өөрсдийн сул дорой байдал, гэм нүгэлтэйгээ тэмцэж засахгүй бол Эзэний тосолгоо нь тэдний гэм нүглийг ил болгодог. Тиймээс Бурхан тэднийг ашигласны дараа ашиглаж эхлэхээс нь өмнө илүүгээр Бурхантай хамт цаг гаргаж залбирч сурах хэрэгтэй. Хэрэв тэд үйлчлэлийнхээ дараа Бурхантай хамт ойр байж сурахгүй бол унахад амархан байх болно. Эзэний агуу хүмүүс нь Эзэнд үйлчилж байсан агуу цаг мөчүүдийнхээ дараа унаж байсан. Тиймээс Эзэнээр тослогдсон хүмүүс Эзэнтэй хамт илүү их цагийг үйлчилж дууссаныхаа дараа үйлчлэлийнхээ өмнөхөөс ч илүүгээр зориулж Эзэнд ойр байх хэрэгтэй.
Бидний ихэнх нь Бурхан биднийг хэрэглэж дууссаны дараа өмнөхөөсөө илүү, хэрэглэгдэхээсээ өмнө илүүгээр Бурхантай ойр байж залбирч чаддаггүй. Тиймээс миний танд өгөх хариулт бол Бурхан таныг ашигласны дараа илүү их залбирагтун, тэгвэл та хамгаалагдах болно. 

Эзэний Оршихуй ба Тосолгоо 1-р хэсэг



Пастор Бенни Хинн, таны бүхий л уулзалт конференцүүд Бурханы оршихуй ба алдар дотор урсдаг гэдгийг би хардаг, таны хийж буй бүхэн Бурханы Сүнс дотор урсдаг, тэгвэл Бурханы оршихуйн энэ урсгалд саад болдог 3 зүйлийг та нэрлээч.
Би өмнө нь уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал байдгийг хэлж байсан. Үнэхээр уур амьсгал байхгүй бол саад учирдаг. Уур амьсгалыг үгүй хийдэг хэд хэдэн зүйлүүд байдаг. Тэдгээрийн нэг нь хоосон сандал гэвэл хүмүүс гайхах байх. Тиймээ, энэ бол үнэхээр тийм. Хоосон сандал итгэлийг устгадаг. Олон олон агуу үйлчлэлүүд жижиг цугларалтаас болж устаж үгүй болж байсан. Яагаад гэвэл хүмүүсийн сэтгэл хөдлөл маш чухал. Агуу еванжелист Катрин Кулман дандаа жижиг зааланд уулзалтуудаа хийдэг байсан, дээд тал нь 700 хүнтэй заал байдаг байсан. Бурханы оршихуйн урсгалд саад болдог бас нэг зүйл бол таны эргэн тойронд буй ойр дотны хүмүүсээс хэн нэг нь гэм нүгэл дотроо амьдарсаар байгаа бол танд нөлөөлөх болно, та Эзэнтэй холбогдож чадахгүйд хүрдэг. Бас нэг гурав дахь зүйл бол анхаарал сарних. Ямар нэг гадны анхаарал сарниах зүйлүүд нь таны анхаарлыг Эзэнээс холдуулдаг. Тийм ч учраас Эзэн тэмдэг гайхамшгийг үйлдсэнийхээ дараа буцах замдаа хэнтэй ч мэндэлдэггүй байсан. Елиа мөн адил үйлчлэлээ хийж дууссаны дараа хэнтэй ч ярьдаггүй байсан. Яагаад гэвэл оршихуй өргөгддөг гэдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй. Бурханы оршихуй танаас холдон одож болно харин бэлэг авъяас танаас холдон оддоггүй тантай үргэлж хамт байдаг. Бурханы оршихуй ба тосолгоо (бэлэг авъяас) хоёрын хооронд маш том ялгаа бий. Бурханы оршихуй нь бидний зүрх сэтгэл ба сүнс хүн дотор байдаг бол Бурханы тосолгоо нь бидний бие махбод, сэтгэл санаанд нөлөөлдөг. Жишээ нь, 2 шилэн лонх байна гэж бодъё. Нэг дэх шилэн лонхонд тал аяга ус хийе. Дараа нь нөгөө шилэн лонхыг авч, нэг дэх шилэн лонхыг дүүртэл нь ус хийе. Тэгвэл нэг дэх шилэн лонхонд байгаа хоёр хэсэг ус нэгэн бүхэл бүтэн нэгдмэл ус болно. Ийнхүү таны сүнс хүн авралыг хүлээж авсны дараа Ариун Сүнстэй нэгдмэл нэг болно. 1Коринт 6:17-д хэлснээр би Эзэний дотор, Эзэн миний дотор нэгдмэл нэг болдог. Тэгвэл энэ хоёр нэгдлээс 2 гол урсан гардаг. Нэг нь таны дотор буй тосолгоо урсан гарна. Нөгөө нь таны дээр бууж ирэх тосолгоо урсан гарна. 1Иохан 2:27 ба Үйлс 1:8 хооронд маш том ялгаа бий. 1Иохан 2:27 дээр таны дотор буй тосолгооны тухай хэлсэн бол Үйлс 1:8 дээр таны дээр бууж буй тосолгооны тухай ярьж байна. Та Эзэнд итгэж аврагдсаны дараа Ариун Сүнсийг хүлээн авч, Ариун Сүнс дотор алхах хэрэгтэй. Энэ нь Эзэний оршихуй дотор алхах юм. Библид бид бол Ариун Сүнсний орших сүм гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл би Эзэний дотор, Эзэн миний дотор алхаж эхлэхэд би Эзэний оршихуйд алхаж эхэлдэг. Энэ нэгдмэл байдлаас Бурханы хүч чадлын хоёр гол урсан гардаг. Нэг дэх гол бол миний сүнс хүнд зөвхөн миний сүнс хүнд нөлөөлөх Бурханы хүч чадал урсан гардаг, 1Иохан 2:27 дээр хэлэхдээ энэ тосолгоо нь хэн ч заах шаардлагагүй бөгөөд үнэний илчлэлт ба илэрхийлэлийн тосолгоо ба өөрчлөлтөд хүргэдэг тосолгоо гэсэн байдаг. Харин таны дээр буудаг тосолгоо нь, Данни чи олон удаа Африк явж, крусайд хийж байсан, тэгвэл чиний бие дээр ямар нэгэн зүйл бууж ирэхийг мэдэрч байсан байх, тэгвэл тэр бол чиний дотор буй Есүс илчлэгдэн гарахын тулд чиний дээр бууж буй тосолгоо юм. Энэ нь Бурханы хүч чадлыг бусдад гэрчлэн харуулдаг. Таны сүнс хүн дотор буй тосолгоо нь Эзэнээр ангаж цангах, Эзэнийг эрэн хайх таны эрэн хайлтаас шалтгаалах бол харин таны дээр бууж ирэх тосолгоо нь Бурханаар ангаж цанган, Түүний хүч чадлыг эрэн хайж буй хүмүүсийн эрэн хайлтаас шалтгаалдаг. Эзэний хүч чадалтай залуу хүмүүс та нар хэн нэгэнд үйлчилж байх үед танаас ямар нэг зүйл урсан гарахыг мэдэрдэг байх, энэ нь тэр тосолгоон дээр буй хүмүүсийн шаардлага хэрэгцээг онцолж байна. Харин таны дотор буй, таны сүнс хүн дотор буй тосолгоо хэн рүү ч дамжин урсахгүй, өөрөөр хэлбэл та хэн нэгэн дээр гар тавьж аврагд гэж залбирч чадахгүй юм. Яагаад гэвэл таны дотор буй тосолгоо нь зөвхөн танд хамаатай, харин та бусад хүмүүс дээр гар тавиад эдгэр гэж залбирч чадна, яагаад гэвэл тэр тосолгоо нь танаар дамжин бусад руу урсдаг тосолгоо юм.
Бурханы оршихуй дотор та 3 арга байдлаар алхдаг. Нэгдүгээрт, нөхөрлөл юм. Та Эзэнтэй нөхөрлөхөд Эзэн өөрийгөө танд илчилдэг. Хоёрдугаарт, магтаал хүндлэл. Та Эзэнийг магтан хүндлэхэд Тэр өөрийгөө танд илчлэх болно. Гуравдугаарт, Үгийг гүн судлах. Эзэнийг үгийг судлах 3 төвшин байдаг. Библийг та анх удаа уншиж эхлэхэд Библийн түүхэн үйл явдлуудтай танилцдаг. Адам, Ева, Каин, Абелаас авахуулсаад Абрахам, Исаак, Иаков эш үзүүлэгчид хүртэл түүхийн бүхий л цаг үеүдтэй танилцдаг. Энэ нь библийн үгийн эхний төвшин юм. Хоёр дахь төвшин бол Израильчуудад зориулсан Бурханы төлөвлөгөөг та мэдэх болно. Гурав дахь төвшин бол та Библи доторх Есүсийг мэдэх болно. Эзэн танд өөрийн Үгээрээ дамжуулан Өөрийгөө илчлэх үед таны амьдрал өөрчлөгдөх болно. Иосефын жишээ нь Есүсийн амьдралыг харуулдаг. Иосеф эцгийнхээ цорын ганц хайртай хүү нь байсан, Есүс ч мөн адил тийм байсан. Иосеф ах нартаа үзэн ядагдаж гадуурхагдсан. Есүс ч бас гадуурхагдсан. Дараа нь Иосеф нүхэнд хаягдсан. Энэ нь Есүсийн үхлийг харуулдаг. Тэгээд Иосеф шоронд хоригдсон нь Есүс нас барсныхаа доод ертөнцөд очсоныг илэрхийлдэг. Дараа нь Иосеф шоронгоос суллагдсан. Энэ нь Есүс Эзэний амилалтыг илэрхийлдэг. Иосеф дараа нь Фараон хааны баруун гар талд заларсан. Энэ нь Есүс Эзэний тэнгэр өөд одсоныг илэрхийлдэг. Иосеф харь үндэстнээс эхнэр авдаг. Энэ нь Есүс Эзэн сүм болсон өөрийн сүйт бүсгүйтэй гэрлэснийг илэрхийлдэг.
Ийнхүү та Эзэний үгийн гүн илчлэлтүүдийг авч эхлэхэд Эзэн танд өөрийгөө илчилдэг. Үр дүнд нь та Эзэний оршихуйд алхаж эхэлдэг. Эзэний үг танд амьд болж эхлэхэд таны амьдралд өөрчлөлтийг авчирдаг.
Катрин Кулман хэлэхдээ “Библи бол цорын ганц хүний тухай буюу Есүс Эзэний илчлэлт” гэдгийг мэдсэний дараа миний амьдрал өөрчлөгдсөн гэжээ.