BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, June 21, 2019

Бурханы дуу хоолойг сонсч сурах нь




Бурханы дуу хоолойг сонсч сурах нь
Нэгэн өдөр би заншил ёсоороо грек үгний судлал хийгээд сууж байсан. Энэ нь миний шинээр бичиж байсан номны судлалтай холбоотой байсан. Ном бичиж байх үед Эзэн надтай их ярьдагийг би мэддэг байсан. Тэгээд би Бурхантай ярьж байсан, Эзэн минь, та дараагийн 20 жилд юу хийхээр төлөвлөж байна вэ, хэрэв би таны тэр хийх зүйлийг тантай хамт хийвэл баяртай байх болно гэсэн. Тэгтэл Эзэн, Чи миний явах газар явахыг хүсч байна уу гэсэн. Тэр үед миний дотроос Ариун Сүнс ярьж байгааг би ойлгосон. Би чамайг эцэггүй хүүхдүүдийн эцэг болгохыг хүсч байна. Энэ газар тийм хүмүүсийн цугларах газар байх болно гэсэн. Яг одоо бидний байгаа энэ газар хоосон тал газар байсан. Бидний сууж байгаа энэ сүмийн газар тэр үед миний өмч биш байсан. Эзэний хэлсэн эдгээр үгс 8 жилийн турш баригдсан өнөөдрийн энэ сүмийн барилга болон энд явагдаж байгаа библийн сургуул, сайн мэдээний үйлчлэлийн үндэс суурь болсон юм. Эзэн надтай миний далд ухамсарт Ариун Сүнсээр дамжуулан ярьж байгааг ойлгосон. Бид нар сэрүүн байх үед Бурхан бидэнтэй далд ухамсраар дамжуулан ярьдаг бол унтаж байх үед дотоод ухамсраар дамжуулан ярьдаг. Бид ямар нэгэн зүйлд оюун бодолдоо ятгагдах үед энэ нь бидний далд ухамсарт явагдаж байгаа үйл ажиллагаа байдаг. Тэгвэл Бурхан бидэнтэй яаж ярьдаг вэ Бурхан бидний сүнснээс бидний далд ухамсар руу хандан ярьдаг. Тэр үед та Эзэний хэлж байгаа үгийг сонсдог. Тэгээд би Эзэнд хэлсэн, Эзэн минь ээ, надад үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй, надад газар хэрэгтэй, надад барилга хэрэгтэй гэж хэлсэн. Би бүхэл хот даяар хайсан боловч тохиромжтой газрыг олж чадахгүй байна гэсэн.
Тэгтэл Эзэн надад машиндаа суу гэж хэлсэн. Миний сүнснээс миний далд ухамсар руу ярьж байгааг би мэдсэн. Тэгээд би нөгөө өрөөнд ажиллаж байгаа эхнэр дээрээ очоод хоёулаа машиндаа сууя гэж хэлэхэд нягтлангийн ажилтай эхнэр маань би одоо ажилтай байна гэж тайлбарлаж эхлэхэд Эзэн биднийг машиндаа суу гэж хэлсэн гээд бид хоёр машиндаа суун явж эхэлсэн. Бид явсаар Мичиган гэдэг хотын хэсэгт ирж баруун тийш эргэхэд 20 акр бүхий цагаан байшинтай эзэмшил газар байхыг харсан. Тэр газрын эзэнтэй уулзахад манай сүмийн зөвлөлд багтдаг хүний ах нь байсан, түүний гэр бүлийнхэн гарч ирэхэд бид бүгдээрээ ярилцаж эхэлсэн. Газрын эзэн надаас “Та энэ 20 акр газрыг аваад юу хийхээр төлөвлөж байна вэ? Tа юу хийдэг хүн бэ?” гэж асуусан. Би сүмийн пастор бөгөөд ирээдүйд телевизийн үйлчлэл байгуулах, библийн сургууль байгуулах гээд хийхээр төлөвлөсөн бүх зүйлүүдээ ярьж эхэлсэн. Мөн илгээлтийн хөтөлбөр явуулах тухайгаа хэлэхэд газрын эзэн гэнэт уйлж эхэлсэн. “Та сая юу гэж хэлсэн бэ?” гэж тэр надаас асуусан. Илгээлтийн хөтөлбөр явуулна гэхэд газрын эзэн зайдуу буй цагаан байшинг зааж “Та тэр цагаан байшинг харж байна уу? Tэр цагаан байшинд миний ээж өөрийн хүүхдүүдээ өсгөсөн. Миний ээж баптист сүмд явдаг хүн байсан. Баптист сүмд эмэгтэй хүн сургаал заахыг хэзээ ч зөвшөөрдөггүй байсан. Миний ээж Бурхан түүнийг илгээлтэнд дуудсан гэдэгт итгэдэг байсан. Гэвч тэр өөрийн дуудлагаа биелүүлж чадаагүй. Гэвч миний ээж байшингийнхаа сүүдрэвчинд суугаад өвс өндөр болж ургац хураах цаг болоход хүмүүсийн сүнсний авралын ургацын төлөө залбирдаг байсан” гэв.
Тэр газрын үнэ 225,000 доллар байсан, газрын эзэн надад энэ түүхийг өгүүлээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцахаар явсан. Хэсэг хугацааны дараа тэр эргэж ирээд миний ээж амьд байхдаа, одоо ч тэнгэрийн улсаас харж байгаа, маш олон хүмүүсийн сүнсийг аврахыг хүсдэг байсан учраас би танд энэ эзэмшлийг 40,000 доллараар хямдруулан өгье гэсэн. Одоо бид нарын сууж буй энэ суурин дээр түүний ээжийн залбирч байсан энэ суурин дээр барьсан энэхүү 2 барилга нь өнөөдрийн бидний дэлхий дахинд түгээж буй сайн мэдээний үндэс суурь болсон юм. Хэрэв би тэр үед Бурханы хэлсэн үгийг дагаагүй бол өнөөдөр энэ зүйл тохиолдохгүй байх байсан. Тэгэхлээр бидний амьдралдаа хийж буй жижиг зүйл нь биднийг том зүйл рүү хөтөлдөг. Миний аав нас барахаасаа өмнө надад нэгэн зүйлийг хэлсэн. Тэр хэлэхдээ “Хүн бүр залбирч чаддаг харин хүн бүр Бурханыг сонсч чаддаггүй” гэсэн. Тийм учраас би та бүхэнд хэрхэн, яаж Бурханыг сонсч сурах вэ гэдэг талаар заахыг хүсч байна. 1-рт, та Бурханыг сонсохын тулд Ариун Сүнсний баптисмыг хүртсэн байх ёстой. Яагаад гэвэл таны дотор байгаа Ариун Сүнс Бурханаас ирж буй мэдээллийг тан руу дамжуулдаг. Тийм учраас нэгдүгээрт Ариун Сүнсээр дүүрэн байх. 2-рт, та библийн үгийг судлах ёстой. Яагаад гэвэл Есүс хэлэхдээ миний хонь миний дууг таньдаг гэсэн. Хэрэв бид нар Бурханы үгийг мэдэж байвал библи дээр хэлэгдсэн зүйлүүдийг хийхэд амархан байх болно. Бид Бурханы үгтэй өөрийгөө нийцүүлснээр диавол уу эсвэл Ариун Сүнс ярьж байна уу гэдгийг ялгаж таньж чадна. 3-рт, та залбирдаг байх ёстой. Паул хэлэхдээ та нарын сүнслэг ойлголт нээгдэхийн төлөө залбирдаг гэсэн байдаг. Гэвч миний олон жилийн туршлагаас хуваалцахад бас ингэж залбирмаар санагддаг. Бидний сүнсний чихийг нээгээч гэж. Еврей 5:11 дээр хатуу чихний тухай дурдсан байдаг. Тийм болохоор та гараа чихэн дээрээ тавиад ингэж залбирах хэрэгтэй. Эзэн минь, миний сүнслэг чихийг нээгээч. Таныг би сүнснээсээ сонсож, таны дуу хоолойг танихын тулд сүнслэг чихийг минь нээгээч гэж залбирах хэрэгтэй. Та нар энэ зүйлийг залуугаасаа сурч мэдээсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл бидний амьдарч буй дэлхий эргэн тойронд маань аюултай зүйлс их байна. Хэрэв та Эзэнийг сонсож сурвал Эзэн таныг ямар ч аюулаас хамгаалах болно. Миний аав нэгэн орой эцэг эх дээрээ очихоор явж байсан. Маш харанхуй болсон байсан, замдаа бие засах газар орох хэрэгтэй байсан учраас замын хажуугийн тэмдэгт дээр зогссон аж. Бие засах газрын ойролцоо гэр бүлийн машин байгааг харсан бөгөөд машины цонх нь бүдэг хар сүүдэртэй болохыг анзаарчээ. Машинаа унтрааж түлхүүрээ сугалах үед гэнэт түүнд мэдлэгийн үг иржээ. Бурхан түүнд “Хүү минь, тэр машин дотор 4 хиппичүүд байгаа, ямар нэгэн хүн бие засах газар руу ороход дээрэмдэхээр отон хүлээж байна. Хэрэв чи тийшээ очвол тэр 4 хиппичүүд чиний араас орж чамайг дээрэмдэж, зодож гэмтээх болно. Тэгээд чамд байгаа бүх мөнгө эд зүйлийг чинь авах болно” гэжээ.
Аав минь тэр үгийг сонсоод машиныхаа хаалгыг хааж, түлхүүрээ түлхүүрдэж машинаа асаах үед нөгөө машинаас 4 хиппичүүд гарч ирж түүний машиныг чиглэн гүйж эхэлсэн. Маш их сандарсан тэрээр “Бурхан минь, би одоо яах вэ?” гэхэд “Хурдан зугт” гэхийг сонсжээ. 

No comments:

Post a Comment