BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, June 21, 2019

Эзэний Оршихуйн Илчлэлт


Хэдэн жилийн өмнө Эзэн намайг шөнө дунд сэрээдэг болов. Ихэвчлэн 2.30 цагт сэрээх бөгөөд Түүний оршихуйгаар би сэрдэг байв. Би босож суугаад нэг цаг магадгүй 1 цаг 30 минут эсвэл шөнийн турш Түүний оршихуйд суудаг байв. Дараагийн шөнө мөн адил Түүний оршихуйд сууна. Тэр үед миний дотроос хүчтэй магтаалын дуу урсан гардаг байв. Нэгэн удаа Эзэн миний дэргэд ирж орны хөлд зогссон. Дараа нь тэр дуулж эхэлсэн бөгөөд тэр дуу нь надад зориулсан дуу байв. Эзэн миний өрөөнд янз бүрийн байдлаар ирдэг байв. Ихэвчлэн хаалга тогших чимээгээр би сэрдэг байсан. Эзэн хэрхэн тогшихоор нь Түүнийг ямар байдалтай байгааг мэддэг байлаа. Хэрэв тэр яаралтай явж байвал тогшилт нь яарч буй байдалтай байдаг байсан. Заримдаа тогшилт нь бараг сонсогдохгүй байдаг бөгөөд тэр үед Эзэн надтай хамт хайрын харилцаанд байхыг хүсч буй илэрхийлэл байдаг байсан. Би Эзэнээс чухам яагаад 2.30 цагт ирдэгийг асуусан юм. Эзэн надад хэлэхдээ “Яагаад гэвэл би Эзэнтэй 2.30 цагт нөхөрлөхийн тулд хангалттай нойрыг авсан байх бөгөөд энэхүү нөхөрлөлийн дараа эргээд унтахад дараагийн өдрийн ажлаа эхлэх хүртэл хангалттай амрах хугацаа байдаг байлаа. Энэ зүйлийг надад Эзэн ойлгуулсны дараа Эзэн миний сайн сайхан байдлын төлөө хичнээн анхаардаг, ойлгодог болохыг ойлгосон юм.
Мэдээж Эзэнийг ингэж хүлээж цаг гаргах нь намайг өөрөө өөрийгөө хянан захирах чадварт сургасан. Жишээ нь, би орой болтол зурагтаар шоу нэвтрүүлэг үздэггүй байсан бөгөөд найз нөхөдтэйгээ оройн цагаар гадагш гарч чаддаггүй байлаа. Ямар ч чухал хүн манайд ирсэн би яг л цагтаа унтахаар явдаг байв. Яагаад гэвэл Эзэнтэй уулзах цаг маань илүү чухал байсан юм.
Нэгэн шөнө Эзэн миний орны хажуугаар алхан өнгөрөх чимээгээр би сэрсэн. Түүний хувцас цагаан өнгөтэй байсан бөгөөд алхаж буй чимээ нь яг л модны навчис шажигнах мэт чимээг сонссон. Миний өрөө Эзэний оршихуйгаар дүүрэх мөч 2.30 цагийг зааж байлаа. Би зуухны хажууд сандлаа тавьж, тухлан суув. Тэгээд 4.45 цаг хүртэл Түүний оршихуйд суусан. Түүний дараа би Эзэнээс унтаж болох уу гэж асуухад ямар ч хариулт ирээгүй учир би орондоо орж унтав. Хэсэг унтаж байтал 2 гар миний мөрнөөс хүчтэй татаж намайг босгож суулгасан. Яаж ийм зүйл болсныг би мэдээгүй ч би өрөөндөө ганцаараа байсан. Үүний дараа Түүний оршихуй өрөөнд маш хүчтэй болсон. Энэ үед яг 5 цаг болсон байсан. Тэгээд би Түүний оршихуйд 7 цаг хүртэл суугаад Эзэнд би “сургууль руу явах хэрэгтэй байна” (орч. тэрээр библийн сургуульд багшилдаг байв) гэж хэлээд хувцасласан. Тэр үед Эзэн тэр өдөр юу хийх гэж байгаа талаар надад өчүүхэн ч таамаглал байгаагүй юм.
Тэр өглөө миний заах хичээл Хосеа номноос байлаа. Хосеа ном нь Бурханы шархалсан зүрх сэтгэлийн тухай нарийн ойлголтуудыг өгсөн байдаг. Би хичээлээ зааж эхлээд 10 минут өнгөрч байв. Гэнэт би Эзэний онцгой оршихуйг мэдэрсэн. Би уншиж буй номоо хойш тавиад оюутнуудад хандаж “Эзэний оршихуй энд байна. Бүгдээрээ хэсэг завсарлаад юу болохыг харъя” гэж хэлсэн. Гэнэт эш үзүүллэгийн илчлэлтүүд нэг нэгээрээ ирж, анги танхим тэр чигээрээ тогонд цохиулах шиг болсон. Оюутнуудын гар дээш өргөгдөж, магтаал хүндлэл тэдний зүрх сэтгэлээс оргилж эхэлсэн. Эзэний оршихуй бялхам дүүрэн болсон. Дараа нь хэсэг чимээгүй болоход нэгэн охин маш сайхнаар дуулж эхэлсэн. Түүний хоолойны өнгө ер бусын байдлаар өндөр болж, мөн доод нотоор дуулж байлаа. Яг л дуурийн дуучин шиг дуулж байв. Бас нэг охин түүнтэй хоршиж эхлэхэд тэд нар бие биетэйгээ сүнс дотор харилцан дуулж байв. Үүний дараа хэн нэгэн тэр дууг тайлбарлахад дууны утга нь Эзэн өөрийн сүмтэй тогтоосон хайрын харилцааны тухай байв.
Дараа нь оюутнууд дахин хүч чадлаар дүүрч, ер бусын баяр жаргалд умбасан. Хичээлийн цаг дуусч хонх дуугарав. Оюутнууд ангийг орхиж явах ёстой байсан боловч хэн ч хөдөлсөнгүй. Яагаад гэвэл хүн бүр Эзэнийг магтан хүндэлж байлаа. Дараагийн орж ирэх ёстой анги үүдэн дээр юу хийхээ мэдэхгүй хүлээн зогсов. Тийн зогсох үед Ариун Сүнс тэдний дээр бууж, тэд нар ч бас магтаал хүндэтгэлээр дүүрсэн. Ийм байдалтай 1 цаг өнгөрсөн.
Хичээлийн дараагийн цаг дуусч хонх дуугарахад эхний ангийн оюутнууд ангид хэвэээрээ байсан бөгөөд уг ангид орж ирэх ёстой гурав дахь ангийн оюутнууд мөн л үүдэнд юу хийхээ мэдэхгүй зогсож байтал Ариун Сүнс тэдний дээр унаж, гайхамшигтай магтаал хүндлэлүүд урсан нийлсэн. Үдээс хойш гэхэд Ариун Сүнс бүхэл бүтэн сургууль даяар хүн бүрийн дээр буусан. Оройн хоолны цаг болоход бүхэл бүтэн сургууль даяараа Эзэнийг магтсан хэвээрээ байлаа. Энэхүү Ариун Сүнсний сэргэлт сургууль долох 10 хоног үргэлжилсэн бөгөөд Эзэн өөрийн гайхамшгаараа тэдний дунд хөдөлсөн юм. Энэхүү сэргэлт нь Эзэнтэй уулзсан тэр л шөнөөс эхэлсэн бөгөөд хэрэв би Эзэний намайг сэрээх тэрхүү хөдөлгөгдөлтөнд хариулаагүй бол энэ сэргэлт болохгүй байх байсан. Өөрөөр хэлбэл Эзэнийг хүлээсэн тэдгээр цагууд, тэдгээр шөнүүдээс энэ сэргэлт үүдэлтэй байлаа. Бид Эзэнийг ийнхүү эрэн хайж Түүний оршихуйд хүлээх юм бол бидэнд гайхамшигтай үнэ цэнийг авчирдаг юм…
“Эзэний оршихуйн илчлэлт” номыг дараахь линкээр орж, англиар уншина уу.
"The Manifest Presence of God" by Walter Beauttler

No comments:

Post a Comment