BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Thursday, July 9, 2009

Сүнслэг ертөнц дэх бидний залбирал


Саяхан би гэр бүлийнхээ хамгаалалтын төлөө хэрхэн хүчтэйгээр залбирахыг сурсан юм. Бид Есүсийн нэрийг дуудан залбирах нь ямар их хүч чадалтай болохыг, түүний цусны хүч чадал ямар их болохыг би саяхнаас ухаарч эхэлсэн. Тэгээд нэгэн дотны найз маань гэр бүлийнхээ хамгаалалтын төлөө залбирмаар байнаа гэсэн үгийг сонсоод энэ залбирлын жишээг тавихад хүрсэн билээ. Та үүнийг улам баяжуулан залбирч болно. Бас үүн дээр нэмээд хэлэхэд итгэлгүйгээр бид ямар ч сайн үр дүнд хүрч чадахгүй. Итгэлээрээ үрийг тарин залбирлаа хүчтэй болгоцгооё.
Есүс Эзэн минь ээ, би өөрийгөө болон миний эргэн тойронд байгаа хүмүүсийг Есүсийн цусаар бүрхэж байна. Би гэр бүлийнхээ бүх гишүүдийг (хүн бүрийг нэрээр нь дуудан) Есүсийн цусаар бүрхэж байна. Би өөрийнхөө гэр, хашаа, машин, санхүү, гэр бүл, үйлчлэлээ Есүсийн цусаар бүрхэж байна. Есүс Христийн нэр дээр түүний ариун цусаар харанхуйн бүх хүчийг тасалж, миний амьдрал дахь Бурханы төлөвлөгөөнд саад болж байгаа тэнгэр дэх бүх тэмцэл зөрчил, дайсны дайралтыг нурааж байна. Бурханы төлөвлөгөө зорилго миний амьдралд болон миний гэр бүлд биелэхийг Есүс Христийн нэр дээр залбирч байна. Би болон миний гэр бүл Эзэнд үйлчлэх болно гэж би тунхаглаж байна. Сатан чамд Есүсийн цусны эсрэг ямар ч хүч чадал байхгүй, миний эсрэг болон миний амьдралын эсрэг чамд ямар ч эрх мэдэл байхгүй. Миний эсрэг болон миний гэр бүлийн эсрэг ямар ч хүч, ямар ч эрх мэдэл зогсож чадахгүй гэж Есүсийн нэр дээр тунхаглаж байна. Амен.