BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Monday, July 6, 2009

Бусад хүмүүс биднийг хэрхэн хардаг вэ?

15-хан цент шүү дээ гэж бодов.
Хэдэн жилийн өмнө нэгэн номлогч Тексас мужийн Хьюстон хотын нэгэн сүмд дуудагджээ. Хотод нүүн ирснийхээ дараа номлогч нэгэн удаа гэрээсээ хот уруу орохоор автобусанд суужээ. Тэр суудал дээр суусныхаа дараа л автобусны жолооч түүнд 15 цент илүү өгснийг мэдэв. Тэгээд тэр дотроо “Энэ мөнгийг буцаан өгөх хэрэгтэй. Өөртөө хадгалах нь буруу” гэж бодов.
Дараа нь тэр “Үгүй ээ, энэ чинь 15-хан цент шүү дээ. Хэн энэ мөнгийг тоох юм бэ?” гэж бодов. “Тэртээ тэргүй автобус компани хэтэрхий их үнэ тогтоосон. Тэд энүүгээр дутагдах юм биш. Бурханаас надад өгч байгаа бэлэг гээд чимээгүй авч орхиё.”
Түүний буух буудал ирэхэд тэр хаалган дээр хэсэг зогсосхийж байснаа нөгөө 15 центээ жолоочид өгөв. “Та надад илүү хариулт өгсөн байна” гэв.
Жолооч түүн уруу харж инээмсэглэн “Та хотод ирсэн нөгөө шинэ номлогч мөн үү?”
“Би сүүлийн үед сүмд очихыг их хүсэх болсон. Танд илүү мөнгө өгвөл яах бол гэж бодсон юм. Бүтэн сайнд сүм дээр уулзъя” гэв.
Номлогч автобуснаас буусныхаа дараа ойролцоох шонг тэврэн авч “Өө Бурхан минь, би таны Хүүг сая 15 центээр худалдах шахлаа” гэв.
Заримдаа бидний амьдрал зарим хүмүүсийн хувьд унших Библи нь болдог. Энэ бол хичнээн олон хүн биднийг Христчин гэж харж, биднийг туршдаг цочмоор түүхүүдийн нэг юм.
Хэрэв та өөрийгөө Христчин гэж нэрлэсэн бол Христийн нэрийг мөрөн дээрээ авч явж байгаа гэдгийг үргэлж санаж сэрэмжтэй бай.

Бодол санаагаа хянаж бай, тэр чинь үг болдог юм
Үг яриагаа хянаж бай, тэр чинь үйлдэл болдог юм
Үйлс хэргээ хянаж бай, тэр чинь дадал болдог юм
Дадал зуршлаа хянаж бай, тэр чинь зан чанар болдог юм
Зан чанараа хянаж бай, тэр чинь хувь заяа болдог юм.

Таныг өнөөдөр Бурхан ивээх болтугай. Өдрийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэж байна.
Гэрлийг тараах хоёр арга зам байдаг: нэг нь гэрэл байх, нөгөө нь гэрлийг тусгаж буй толь байх.