Энэхүү түүхийг бүтнээр нь уншихыг хүсвэл татах гэдгээр орж уншина уу.
Татах
Өнөөдрөөс эхлэн би та бүхэндээ нэгэн сонирхолтой түүхийг орчуулан толилуулах бөгөөд бидний ихэнх маань ийм зүйлийг мэдэхийг нэг их хүсэхгүй болов уу. Гэсэн ч би Эзэнд итгэдэг чин сэтгэлийн итгэлээсээ болж эл бодит бөгөөд гайхамшигтай ч гэх юм уу аймшигтай ч гэх юм уу энэ түүхийг орчуулахаар шийдсэн билээ. Бид энэ зүйлийг мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Та үүнийг уншсаныхаа дараа өөрийн шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна. Таны мэргэн оюун ухаан зөв шийдвэрийг гаргах болтугай.

A Divine Revelation of Hell by Mary K. Baxter
Тамын бодит үнэний тухай өөрийн нүдээр харсан энэхүү гэрчлэлийг сонсогтун. Бурхан Мари Катерин Бакстерт тамын бодит үнэнийг харуулахаар сонгон авсан бөгөөд Есүс Христ өөрийгөө түүнд 40 шөнө дараалан харуулахдаа түүнийг там болон тэнгэрийн улс уруу авч явжээ. Тэр Есүстэй хамт там дундуур алхан олон хүнтэй уулзжээ. Есүс түүнд хүн үхсэний дараа юу тохиолдгийг болон Есүст үл итгэгч нарт болон Бурханы дуудлагыг биелүүлээгүй түүний зарц нарт юу тохиолддогийг харуулсан байна.
Нэгдүгээр бүлэг
Там уруу
1976 оны 3 сард намайг гэртээ залбирч байхад Эзэн Есүс Христ над дээр ирэв. Бурханы бодит оршихуйг мэдрэх тэр үед би Сүнс дотор олон хоногийн турш залбирч байсан юм. Гэнэт гэрт маань түүний хүч чадал, түүний сүр жавхлангаар дүүрэв. Миний залбирч байсан өрөөнд гайхамшигтай гэрэл цацарч миний дотор гайхалтай сайхан зүйлийг мэдэрч эхлэв.
Өрөөн дотор цацрах олон өнгийн гэрлүүд яг л далайн давалгаа шиг бие бие уруугаа уусан шингэж бас эргэн нийлж байлаа. Үнэхээр гайхамшигтай үзэгдэл! Дараа нь Эзэний дуу хоолой надтай ярьж эхлэв.
Есүс: “Би бол чиний Эзэн Есүс Христ, би чамайг миний ариун хүмүүсийг бэлтгэж, олон хүмүүсийг зөв зам руу оруулахын тулд энэ илчлэлтийг өгч байна. Харанхуйн хүч бол бодитой бөгөөд миний шүүлт үнэн” гэв.
“Миний охин, Би чамайг Өөрийнхөө Сүнсээр там уруу аваачих бөгөөд энэ дэлхийн мэдэх ёстой олон зүйлийг чамд харуулах болно. Чам дээр Би олон удаа ирэх бөгөөд сүнсийг чинь биенээс чинь гарган там уруу аваачих болно”.
“Би чамайг ном бичиж, Миний чамд харуулсан бүх зүйл, бүх үзэгдлүүдийг хэлэхийг хүсч байна. Би чамайг там уруу аваачих болно. Урьд байсан, одоо байгаа, ирээдүйд болох зүйлүүдийг бичиж тэмдэглэ. Миний Үг бол үнэн, итгэмжтэй бөгөөд найдвартай. Би бол Би, Надаас өөр хэн ч байхгүй”.
Би “Эзэн минь ээ, Та надаар юу хийлгэхийг хүсч байна вэ?” гэж чангаар хэлэв. Миний хамаг бие түүний оршихуйг мэдрэхдээ Түүнд чанга дуугаар хашгирахыг хүсч байв. Бүр тодруулж хэлвэл би хайрыг мэдэрч байв. Энэ нь миний урьд өмнө нь амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй хамгийн сайхан, хамгийн баяр жаргалтай, хамгийн хүчтэй хайр байлаа.
Бурханыг магтах магтаал надаас урсан гарч эхлэв. Гэнэт би түүнд бүх амьдралаа өгч, хүмүүсийг гэм нүглээс нь аврахын тулд түүгээр хэрэглэгдэхийг маш ихээр хүсэв. Надтай хамт миний өрөөнд Бурханы Хүү Есүс Христ байгааг би түүний Сүнсээр мэдэж байлаа. Түүний оршихуйг үгээр илэрхийлээд баршгүй. Гэвч энэ бол Эзэн байсан гэдгийг би мэднэ.
Есүс “Анхаар, миний хүү. Би чамайг Өөрийнхөө Сүнсээр там руу аваачих бөгөөд чи тамын бодит байдлыг бичих бөгөөд там үнэхээр байдгийг энэ дэлхийд хэлж, төөрсөн сүнснүүдийг харанхуйгаас аварч, тэднийг Есүс Христийн сайн мэдээ уруу авчрах болно” гэв.
Агшин зуур миний сүнс биенээсээ гарав. Би Есүстэй хамт байсан бөгөөд өрөөн дээгүүрээ нисэн, тэнгэр уруу хөөрөв. Надад энэ бүхэн үнэхээр тохиолдож байгааг би мэдсэн бөгөөд өөрийн нөхөр, хүүхдүүдээ хэрхэн унтаж байгааг дээрээс нь харж байлаа.
Миний сүнс Есүстэй хамт байшинг орхин дээш одоход орон дээр үлдсэн миний бие яг л үхсэн юм шиг харагдаж байв. Байшингийн дээвэр эргэлдэн эргэлдсээр жижгэрэн холдох үед би зөвхөн гэрийнхнийгээ унтаж байгааг л харсан юм.
Есүс надад хүрэхийг мэдэрч, “Бүү ай. Тэд аюулгүй байх болно” гэж хэлэв. Тэр миний юу бодож байгааг мэдэж байв.
Би та бүхэнд юу мэдэрч, юу харснаа үйл явдлын болсон дэс дарааллаар нь хэлэхийг хичээх болно. Зарим зүйлүүдийг би ойлгоогүй боловч тэдгээрээс ихэнхийг нь Есүс Эзэн надад тайлбарлан хэлж өгсөн, гэхдээ зарим зүйлүүдийг тэр тайлбарлаагүй.
Энэ бүхэн үнэхээр надтай тохиолдсоныг би одоо ч мэдэж байгаа бөгөөд зөвхөн Бурхан л надад ийм зүйлийг харуулж чадна. Түүний ариун нэр магтагдах болтугай. Хүмүүсээ, надад итгээрэй, там үнэхээр байдаг. Би энэ зүйлийг бичиж тэмдэглэхээр бэлтгэгдэж байхдаа там уруу олон удаа Ариун Сүнсээр очсон.
Удалгүй бид тэнгэр өөд өндөрт нисэв. Би Есүсийг харав. Тэр сүр жавхлан, хүч чадлаар дүүрэн байсан бөгөөд түүнээс амар тайван урсан ирж байв. Тэр миний гараас барьж, “Би чамд хайртай, айх хэрэггүй, би чамтай хамт байна” гэж хэлэв.
Түүний дараа бид улам дээш хөөрөхөд дэлхий миний доор байгааг харж байлаа. Гэтэл дэлхийг тойроод өргөн амсар бүхий маш олон хоолой маягийн зүйлс эргэлдэн хөдөлж байхыг харав. Эдгээр хоолойнууд дэлхийг тойрон өндөрт байрлах бөгөөд тасралтгүй хөдлөх аварга нууцлаг хирнээ бохир мэт зүйл харагдаж байлаа. Бид эдгээрийн нэг уруу дөхөн очих үед эдгээр зүйлс юу болохыг би Есүс Эзэнээс асуув.
Есүс “Энэ бол тамын хаалга. Бид үүгээр дамжин там уруу очих болно” гэв.
Бид шууд нэг хоолой уруу ороод явчихав. Энэ нь дотроо ямар нэгэн суваг шиг хирнээ тасралтгүй эргэлдэн хөдлөх бөгөөд заримдаа хажуу тийш налан эргэж байв.
Биднийг гүн харанхуй хучихтай хамт аймшигтай муухай үнэр үнэртэж эхлэв. Сувгийн ханан дээгүүр амьд биет хөдлөн явж байв. Хар саарал өнгөтэй эдгээр амьт биет бидний хажуугаар өнгөрөхдөө бидэн уруу хашгирч байв. Тэдгээр биет хорон муу болохыг би шууд мэдэв.
Эдгээр амьд биет хөдлөх боловч хананы гадаргуун дээгүүр л явж байлаа. Аймшигтай муухай үнэр тэднээс үнэртэх бөгөөд бидэн уруу зэрлэгээр хашгирч байв. Сувгийн дотор ямар нэгэн үл үзэгдэгч хорон муу хүч хөдлөн явахыг би мэдрэв.
Заримдаа би харанхуйд ямар нэгэн биетийг олж харна. Ихэвчлэн тэд бохир манан шиг харагдана. Би Есүсийн гараас чанга барьж, “Эзэн минь ээ, эдгээр зүйлс юу вэ?” гэж асуув.
Тэр “Эд бол дэлхий уруу илгээгдэхээр Сатаны тушаалыг хүлээж байгаа муу сүнснүүд” гэв.
Биднийг эл хонгилоор доош уруудан явах үед эдгээр хорон муу биетүүд бидэн уруу хашгирч бас шоолон инээлдэж байв. Тэд бидэнд хүрэхийг оролдож байсан ч Есүсийн хүч чадлаас болж хүрч чадахгүй байв. Тэнд орчин тойрон нь бохир, заваан, аймшигтай муухай үнэртэй байсан боловч Есүсийн оршихуй намайг тэдгээр зүйлсээс хамгаалж байв.
Тиймээ, би тэнд бүх зүйлийг тодорхой сайн мэдэрч байв. Би үнэртэж, харж, сонсож, мэдэрч байсан тэр ч байтугай тэнд байгаа бузар мууг хүртэл мэдэрч байв. Миний бие илүү их мэдрэмжтэй байсан бөгөөд бохир муухай үнэр намайг өвчтэй болгож байлаа.
Биднийг хонгилын доор ирэхэд хашгираан орчныг дүүргэв. Биднийг харанхуй туннелд жихүүдэс хүргэм хашгираан угтав. Янз бүрийн хашгиралдаан орчныг дүүргэв. Би айдас, үхэл, гэм нүглийг эргэн тойрондоо мэдэрч байв.
Урьд өмнө амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй муухай үнэрийг би эргэн тойрондоо мэдрэв. Энэ бол үхсэн хүнээс үнэртдэг үнэр бөгөөд миний бүх талаас ирж байв. Би дэлхий дээр байхдаа хэзээ ч ийм бузар муу зүйлийг, цөхрөнгүй уйлалдааныг сонсож байгаагүй. Удалгүй би энэ уйлалдаан бол үхсэн хүмүүсийн хашгираан бөгөөд там ийм хүмүүсийн гашуудлаар дүүрэн болохыг ойлгосон юм.

Бидний өмнө ямар нэгэн таагүй хүчтэй салхи гарахыг мэдэрч, ямар нэгэн сулавтар хүч биднийг татаж байгааг мэдрэв. Аянга цахилгааны гэрэлтэй адил гэрэл харанхуйд цахилан гэрэлтэж хонгилын хана сааралтан харагдав. Би өмнөө байгаа зүйлийг арай чүү л харж байв. Гэнэт бидний өмнөөс нэгэн том могой ирж байгааг хараад би шоконд орох шиг болов. Би цааш сайн харахад эдгээр эвгүй амьтад хаа сайгүй хөдлөн явахыг олж харав.
“Бид удахгүй тамын зүүн хөл үрүү орно. Чи цааш асар их гуниг зовлон, уй гашуу, үгээр илэрхийлэхийн аргагүй аймшгийг харах болно. Надтай ойр байгаарай. Бид тамаар явах үед би чамд хүч чадал, хамгаалалтыг өгөх болно” гэж Есүс хэлэв.
Есүс “Чиний харах гэж байгаа зүйл бол сануулга юм. Чиний бичих ном олон хүнийг тамаас аврах болно. Чиний харж буй зүйл бодитой. Айх хэрэггүй, би чамтай хамт байх болно” гэв.
Эцсийн эцэст Есүс Эзэн бид хоёр хонгилын доод хэсэгт ирэв. Бид тамын ертөнц үрүү алхан оров. Би юу үзэж харснаа тодорхой сайн хэлэхийг хичээх болно, бас Бурханы надад харуулж өгсөн дарааллаар хэлэх болно.
Миний нүд харж чадах хол зайнд ямар нэгэн биетүүд хаа сайгүй нисч байгааг харав. Гашуудал, цөхрөлийн дуу орчныг дүүргэв. Миний өмнө бүдэг гэрэл байсан бөгөөд бид тийш чиглэн алхав. Зам хуурай, бохир шороотой байлаа. Бид удалгүй нэгэн жижиг харанхуй хонгилын амсар дээр ирэв.
Зарим зүйлийг би үгээр хэлж чадахгүй, тэдгээр нь дэндүү аймшигтай бөгөөд там доторх айдас бол үнэхээр бодитой, хэрэв би Есүстэй хамт байгаагүйсэн бол тэндээс хэзээ ч эргэж ирж чадахгүй байх байсан. Энэ номыг бичиж байх явцад би зарим зүйлийг ойлгоогүй, гэвч Эзэн бүгдийг мэднэ, тэр миний харсан ихэнх зүйлийг ойлгоход тусалсан.
Танд би анхааруулахыг хүсч байна, тэр газарт битгий очоорой. Энэ бол тамлал зовлон, тэсвэрлэшгүй өвдөлт, мөнхий уй гашуутай газар. Таны сүнс хэзээ ч үхэхгүй. Сүнс мөнхөд амьдардаг. Та өөрийгөө тэнд жинхэнээр нь мэдрэх бөгөөд таны сүнс тэнгэрийн улс эсвэл там уруу явна.
Там бол дэлхий дээр байдаг гэж үздэг хүмүүсийн хувьд нэг талаараа энэ нь үнэн юм. Там дэлхийн төвд байдаг, тэнд сүнснүүд өдөр шөнөгүй тамлагдан зовж байна. Тамд үдэшлэг гэж байхгүй, хайр гэж байхгүй, амралт гэж байхгүй. Зөвхөн таны хүч чадлаас даван гарсан гашуудал зовлон байна.

Үргэлжлэлийг доорх линкээр орж үзнэ үү.
http://jesus-faith.blogspot.com/2009/07/blog-post.html

No comments:
Post a Comment