BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, May 8, 2016


Муу сүнсний ертөнц дэх албан тушаалын зэрэглэлүүд


Муу сүнснүүд эрх мэдлийг сайн мэддэг бөгөөд албан тушаалын зэрэглэлүүд болон эрх мэдлийн дараалсан бүтцэд хүлцэнгүйгээр захирагддаг. Тэргүүн хаан, тэргүүн жонон гэж байх бөгөөд тэдний дор янз бүрийн газар нутаг, сүнслэг харьяа газруудыг хариуцсан хаан, жононгууд байна. Эдгээр хаан, жононгууд нь хаанчлал, засаглал, ноёрхлууд, хүчнүүдийг удирддаг. Жишээ нь, Америкийн муж бүрийг удирдсан Жононгууд байна. Зарим жишээнүүд гэвэл Иллиноис мужийг Ромын католиг Жонон, Индиана мужийг Тэрслүү Жонон, Пеннсилваниа мужийг Эмэгтэй Номлогч Жонон, Луизиана мужийг Өмнөдийн хараал Жонон, Техас мужийг Хүч чадал Жонон, Миннесота мужийг Завхайрал Жонон, Висконсин мужийг Галзуурал мэдрэлийн өвчин Жонон, Мичиган мужийг Сэтгэл Судлал Жонон, Нью Үорк мужийг Өвчин Жонон, Вашингтон Д.С. мужийг Тэрслүү Жонон, Аркансас мужийг Нууц шүтлэг Жонон тус тус удирддаг. Энэ нийтлэлийг бичиж байх үед Флорида муж Нууц шүтлэгийн Жононгоос Фантаз буюу Уран зөгнөлийн Жонон уруу шилжсэн, Калифорни муж Эмэгтэй Номлогч Жононгоос Фантаз буюу Уран зөгнөлийн Жонон уруу шилжсэн.
Тухайн газар нутагт ноёлж байгаа жононгийн амжилт нь тухайн газарт ноёлж байгаа хүмүүсийн олонхийн шинж тэмдгээр харагдахаас гадна жононгийн эрчимтэй үйл ажиллагаа, хүч чадлаар бас илэрнэ. Онцгой хүч чадал нь Сатаны ертөнцөд удирдах гол түлхүүр нь.
Генерал нь Легионийг (6,000) удирдана, Жонон нь хэд хэдэн Легионийг удирдана. Удирдагч буюу жанжин нь бүлэг муу ёрын сүнснүүдийг (600) удирддаг бол Тэргүүн жанжин ба Тэргүүн удирдагчид арай илүү эрх мэдэлтэй байх жишээтэй. Зуутын дарга зуун муу ёрын сүнснүүдийг удирддаг бол зуугаас доош бол Дарангуйлагч/Ноёрхогч сүнс Strongman гэж нэрлэнэ. Эрх мэдэл бүхий ямар ч муу ёрын сүнс өвдөлтийн хэдэн муу ёрын сүнс хэзээ, хаана дайрахыг мөн дайралт нь хэр зэрэг байх ёстойг удирдаж чиглүүлнэ. Эдгээр өвдөлтийн муу ёрын сүнснүүдийг Импс буюу бага чөтгөрүүд гэж нэрлэдэг.
Хатуу чанд эрх мэдэл бүхий муу сүнсний бүтэц нь ялангуяа хүчирхийлэл, дайралт, аллагын сүнснүүдтэй, тэднийг удирдагч сүнснүүдтэй харьцах үед тэднийг хүлж боох үед ухаалаг харьцахыг шаарддаг. Хэрэв энэ үед та амжилттай ажилж чадвал та болон тантай хамт ажилладаг хүмүүсийн эсрэг дайрч довтолж болох тэдний хүчийг бууруулах буюу тэднээс өөрсдийгөө сэргийлж чаддаг. Хэрэв удирдагч сүнснүүдийг зайлуулж чадахгүй бол тэднийг орхиж, үндэс суурьт нь байгаа муу сүнснүүдийг сугалж хаях хэрэгтэй. Учир нь эдгээр үндэс суурь бүхий муу сүнснүүд удирдагч сүнснүүдээс хамааралтай байж, хүчээ авдаг. Үндэс суурийг авч хаяснаар та удирдагч сүнсний хүчийг сулруулж, доройтуулж чадна. Тэгснээрээ удирдагч сүнснүүдийг амархан зайлуулж чадах юм. Энэ бол дайсныг хэрхэн туйлдуулж сулруулах нийтлэг арга юм. Battling the Hosts of Hell by Win Worley © 1976. pgs 236-237

http://hbcdelivers.org/the-chain-of-command-in-the-demonic-realm/

No comments:

Post a Comment