BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, December 7, 2014

Зуучлан залбирал


Би 17 настайдаа дагалдагч бэлтгэх сургуульд 9 сарын турш сурсан юм. Манай өрөөний оюутан охин юманд амархан гомдож баярладаг нэгэн байв. Би түүний төлөө үнэндээ маш их санаа зовдог байв, учир нь би түүний юу мэдэрч байгааг мэдэрдэг байв. Гэвч би түүнтэй харилцаа холбоо тогтоогүй учир нь би өөрөө адил нөхцөл байдалд байсанд юм.

Нэг өдөр бид хоёр өрөөн дотроо орон дээр зэрэгцээд сууж байв. Гэнэт миний дотор цөхрөл гутралаар дүүрч, амиа хорлох тухай бодлуудад автаж эхэлсэн. Гэвч би тэр үед түүний мэдэрч байгаа зүйлийг, түүний сэтгэл санааны шаналалыг дотроо адилхан мэдэрч байгаагаа ухаараагүй. Тэр үед би юу хийх ёстойгoo ч мэдэхгүй байв. Тэр үед Бурхан намайг түүний төлөө залбируулахын тулд түүний сэтгэл санааны байдлыг надад мэдрүүлж байгааг би огтхон ч ойлгоогүй юм.

Олон жилийн дараа Бурханы үйлчлэлийг хийж эхэлснээс хойш  миний өнгөрсөн амьдралдаа мэдэрсэн тэр нэгэн тохиолдол миний ирээдүйн үйлчлэл болох Зуучлан Залбирлын дуудлага байсныг би ухаарсан юм. From Beni Johnson

Saturday, August 30, 2014

Cүнслэг хуяг дуулга

Та өнөөдөр хуяг дуулгаа өмссөн үү? Хуяг дуулгаа өдөр бүр өмсөх нь чухал. Учир нь өчигдөр өмссөн дуулга чинь гэмтсэн байж болно ... гэм нүглээс болж. Хэрэв таны дуулганд ямар нэг нүх цоорхой, ханзарч цуурсан зүйл байвал таныг бүрэн хамгаалж чадахгүй!! Та хуяг дуулгаа өдөр бүр шинээр өмсөх хэрэгтэй. Ямар ч цэрэг дайнд орохдоо өмссөн нэг ижил хуяг дуулгаа маргааш нь дахиад өмсдөггүй. Магадгүй таны авралын хуяг дуулганд чинь ямар нэг нүх зай завсар эсвэл ямар нэг цуурч ханзарсан зүйл байгаа бол сатаны дайралтад нээлттэй бэлэн байна гэсэн үг. Эдгээр онгойж ханзарсан цоорхой нүх сүвүүд гэм нүглээс болж үүсч болно. Бид өдөр бүр гэм хийдэг. Бурханаас гэмийнхээ уучлалын төлөө залбирч тэдгээр цоорхой нүх, зай завсруудыг хаах хэрэгтэй.
Сатаны дайралтаас болж өнөөдөр oлон христэд итгэгчид ядарч туйлдан өвчинд автан шаналж уналт ялагдалд дунд амьдарч байна. Бурханы ариун хүмүүс минь, Түүний үгийг дагаж амьдар! Хуяг дуулгаа өдөр бүр өмс. Өглөө бүр орноосоо босохдоо хуяг дуулгаа өмсөж сур!!!
Бурханы бүрэн хуяг дуулгыг өмссөнөөр та сатаны бүхий л дайралт, арга залиас өөрийгөө хамгаалж чадна. Учир нь бид махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг  дайтаж байна. Хэрэв та итгэлийн бамбайгаа өдөр бүр өмсөж гэм нүгэлгүй ариун амьдралаар амьдарвал таны дуулганд ямар ч зай завсар гарахгүй.
Тийм учраас өдөр бүр хуяг дуулгаа өмс. Хуяг дуулга таныг урагш тулаанд урагшлахад чухал хэрэгсэл. Таны ур талыг хамгаалж байна гэсэн үг. Тэгвэл таны ар тал яах вэ? Энэ үед бидний ар талаас бусад хүмүүсийн шидсэн уур хилэн, атаа жөтөө, хямрал тэмцлийн сумнуудыг авч хаях тэнгэр элч нар бидэнд хэрэгтэй. Тэдгээр сумнууд таны ар тал, урд тал, хажуу тал, доороос, эгц урдаас чинь ер нь хаанаас ч ирж болно. Сүнслэг ертөнцөд нэгэн эмэгтэй үзэн ядалтын суманд хатгагдсан байсныг эш үзүүлэгч харсан байсан.
Эхлээд Эзэнээс надад болон бусад хүмүүсийн нуруунд хатгагдсан байж болох сумыг харуулж өгөөч гэж залбир. Ямар нэг хүний төлөө залбирахаасаа өмнө нуруунд нь зоогдсон байж болох сум, хутга, жад сэлмийг харуулж өгөхийн төлөө залбирч, хэрэв Эзэн танд ямар нэг зүйл харуулж өгвөл ар талд нь гарч зогсож сумыг авч хаяж байгаа мэт үйлдэл хийж залбирах хэрэгтэй. Дараахь залбирлын дагуу залбирч болно.
Би ............... ны (залбирч буй хүний нэрийг хэлж залбир) нуруунд зоогдсон үзэн ядалт, уур хилэн, худал гүтгэлэг, атаа жөтөө, хямрал тэмцэл, хуваагдал, аллага, өвчин зовлон, үхлийн тарний (Бурхан танд харуулж өгсний дагуу нэрлэж залбир) сум (эсвэл хутга, жад сэлмийг) Есүсийн нэр дээр авч хаяж байна. Бурханы үйлчлэгч тэнгэр элч нар ирж, тэдгээр бүх сумнуудыг авч хаяж, эдгэрлийг авчрах болтугай. Эзэн минь та өөрийн эдгэрлийн Гилеадийн тосоор түүний шархыг эдгээж, хорыг эдгээх болтугай. Хорыг Есүсийн нэр дээр устгаж байна. Бид сатаны шидсэн сум, хатгалтыг итгэлийн бамбайгаар зогсоож байна. Би түүн уруу илгээгдсэн бүх муу ёрын сүнснүүдийг хүлж, Есүсийн нэр дээр зайл гэж тушааж байна. Тэдгээр сумнууд дамжин орж ирсэн үндэс суурийг Есүсийн цусаар тамгалж, дахин харвахаас, орж ирэхээс хамгаалж байна. Есүсийн нэр дээр залбирч байна. Амен. 
https://www.facebook.com/notes/grace-elizabeth-joy-anderson/prayer-to-remove-the-dartsdaggers-swords-in-your-back/243160679053370

Monday, May 19, 2014

Шороо шиг бодолтой бүү бай!

Лук 13:11 ишлэлд гардаг бөгтөр эмэгтэйн түүхийг санаж байна уу? Тэр эмэгтэй бөгтөр нуруутайгаасаа болж 18 жилийн турш шорооноос өөр зүйлийг харж чадахаа больсон байсан. Хаашаа ч явсан, юу ч хийсэн шороо бол түүний харах ертөнц байсан. Гэвч тэр Есүсийн гайхамшигт эдгэрлээр өвчнөөсөө эдгэрч, авралыг авсан.
Шороо бол муу ёрын сүнсний хоол. Библид Бурхан түүнийг шороо идэж амьдрахаар хараасан гэсэн байдаг. Шороо мөн үхлийг билэгддэг. Муу ёрын сүнс таныг өөртэйгээ адил шороон дээр мөлхөж, өнхрүүлж, шороо идүүлж амьдрахыг хүсдэг. Шороо иднэ гэдэг нь та өөрийнхөө алдаа зөрчил, дутагдал дээрээ үргэлж тулгуурлаж амьдрахыг хэлнэ. Энэ нь эцэстээ таны амьдрал бүх л бузар муу зүйлсээр дүүрсэн мэт бодож санахад хүргэдэг. Та хэдийгээр бие махбодиороо бөгтөр болохгүй ч гэлээ сэтгэл санаа, сүнс, оюун бодлоороо бөгтөр болж, энэ дэлхий дээр амьдрах нь таны хувьд өдөр бүр тэмцэл болж хувирдаг.   
Шороо шиг оюун бодолтой байх нь мөн таны бусдад хандах хандлагад нөлөөлдөг. Та үргэлж бусдын алдаа зөрчлийг үргэлж хардаг болдог. Та тэдний гэм буруу болгоныг сануулж, өнгөрснийг нь сөхдөг. Шороо шиг оюун бодолтой байх нь танаас амар тайван, баяр баясгаланг чинь хулгайлдаг.
Хэрэв та үргэлж шороо руу ширтсээр байх юм бол таны дотоод ухамсар оюун бодол санаа чинь муу ёрын сүнсний өгөөш хоол болох болно, учир нь тэр шороо л иддэг. Библид хэлэхдээ тэр бол өөрийн залгих хүнийг хайж буй архирч буй арслан мэт гэж хэлсэн байдаг.
Хэрэв та муу ёрын сүнсний хоол болохыг хүсэхгүй байгаа бол байвал харцаа шорооноос дээгүүр харж сур! Өөрийн гэм буруу, алдаа зөрчлөөс илүү таныг бүхий л уналт ялагдлаас чөлөөлсөн Христ рүү харж сур! Бурхан таныг өөрийн зөвт, ариун хүн гэж тооцсон тэр зөвтгөлөөр өөрийгөө харж сур. Та бол шороо биш, учир нь та махан биеийнх биш харин Сүнснээс төрсөн учраас юм.
Найз минь, хэрэв та өөрийгөө хэн бэ гэдгээ Христ дотор ойлговол Бурхан таны замыг шулуун болгож, таныг хэрхэн өөрийн шинэ бүтээл гэж тооцсонтой адил Түүний эрх мэдэл, хүч чадал, бүхнийг даван туулагч Түүний Ариун Сүнсээр ялалттай амьдрах болно! by Joseph Prince


Sunday, May 11, 2014

Бурханы нигүүлслийн дотор үргэлжлүүлэн амьдар

Израильчууд Бурханы хуулийг Синай уулан дээр хүлээн авсны дараа Пентекост баярыг тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. Тэгвэл Бурхан тэдэнд хуулийг тогтоон өгсний дараахь анхны Пентекост баярын үеэр юу болсон бэ? 3000 хүн үхсэн! Үүнийг Шинэ Гэрээ дэх Пентекост баярын үйл явдалтай харьцуулвал эсрэг тэсрэг юм. Үйлс номонд хэлэхдээ Пентекост баярын өдөр болоход тэд Хуулийг биш Ариун Сүнсийг хүлээн авсан гэж хэлсэн байдаг. Үүний дараа 3000 хүн аврагдсан байдаг. Энэ нь хууль биднийг хөнөөж, Сүнс бидэнд амийг өгдөг гэдгийг баталж байна. 
Хадан дээр үсгээр сийлэгдсэн хууль бидэнд үхлийг авчирсан. Тэр өдөр 3000 хүн үхсэн гэж бичигдсэн байдаг. Тийм учраас Паул хуулийг “үхлийн үйлчлэл”, “ял зэмлэлийн үйлчлэл” гэж нэрлэсэн байдаг (2 Коринт 3:7–9). Үүнээс эсрэгээр Сүнс бидэнд амийг өгсөн, үр дүнд нь 3000 хүн аврагдсан.
Найз минь, хэрэв чи Бурханы ивээл ерөөлийг авахын тулд өөрийгөө ахин дахин Бурханы хуулийн хуяг дуулга дотор оруулж, Хуулийн дотор амьдрахыг хичээж байгаа бол энэ нь зөвхөн танд үхлийг авчрах болно. Таны гэрлэлт, үйлчлэл, эрүүл мэнд, ажил мэргэжил бүхэн чинь аажим аажмаар устах болно. Харин та Бурханы нигүүлслийн Сүнс дотор амьдарч, Түүний нигүүлслээс хамааралтайгаар амьдарч чадвал амьдралынхаа бүх хэсэгт амийг авах болно. Таны амьдралд гайхамшигт өөрчлөлт, чөлөөлөлт, эдгэрэл, Сүнсний үр жимсүүд ирэх болно.
Хэрэв та амьдралдаа Бурханы ивээл ерөөлийг авахыг хүсч байгаа  бол өөрийгөө зөв уулан дээр зогсож байгаагаа шалгах хэрэгтэй. Хууль Синай уулан дээр өгөгдсөн бол Сүнс Сион уулан дээр өгөгдсөн. Тиймээс Библид " та нар хүрч болох уул уруу болон дүрэлзэн буй гал, харанхуй, түнэр харанхуй, хуй салхи уруу ... ирээгүй ... харин та нар Сион уул, амьд Бурханы хот болох Иерусалим уруу, баярын цуглаан дахь тоо томшгүй тэнгэр элч нар уруу ирсэн ... гэж хэлсэн байдаг (Еврей 12:18, 22). Тиймээс Бурхан таныг Синай уулнаас биш харин Сион уулнаас ивээх болно!
Хайрт ах эгч дүүс минь, та нар итгэлээрээ Бурханы нигүүлслээр аврагдсан. Бурханы нигүүлслийн Сүнс дотор үргэлжлүүлэн амьдар. Зөв уулан дээр зогс, тэгвэл Тэр таны амьдралыг гайхамшгаараа үргэлж дүүргэх болно!
Хэрэв та Бурханы нигүүлслийн Сүнснээс хамааралтай амьдарч чадвал таны амьдралд гайхамшигт өөрчлөлт, чөлөөлөлт, эдгэрлүүд ирж, таны амьдрал Түүний амлагдсан бүх сайн сайхнаар дүүрэх болно (Матай 6:33). 

Tuesday, April 1, 2014

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 7, 8, 9 - р бүлгүүд

7-р бүлэг: Сатаны элч төлөөлөгчдийн явуулдаг үйл ажиллагаа
Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. (Эфес 6:11-12)
Энэхүү гэрчлэлдээ харанхуйн хүчний явуулдаг янз бүрийн үйл ажиллагааны талаар бичихгүй бол дутуу болох биз ээ. Түүнчлэн тэд өөрсдийгөө ямар байдлаар илчилдэгийг мэдэх нь чухал юм.
Үүнд нэг зүйл маш тодорхой, диавол танд өөрийгөө ямар нэг үлгэр домгийн юм уу эсвэл зүгээр нэг бидний нөгөө тал болон өөрсдийгөө харуулахыг оролддог, эсвэл өөрийнх нь хүч чадал Бурханаас илүү гэж харуулахыг хүсдэг. Библид хэлэхдээ “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ“ гэсэн (Ефес 6:12). Түүнчлэн диавол ба түүний элч нарын эсрэг Христэд итгэгч нарын зэвсгүүд бол “... махан биеийнх биш, харин цайзуудыг эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн дуулгавартай байдалд олзлуулдаг“ гэж хэлсэн (2Коринт 10:4-5). 1Иохан 3:8 Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ гэсэн. Есүс, захирагчид болоод эрх баригчдыг устгаж, тэднийг загалмай дээр ялснаа нийтэд харуулсан. Түүнчлэн Сургаалт үгс 6:2-т “Амныхаа үгээр өөрийгөө занганд оруулсан бөгөөд өөрийгөө барьж өгсөнгэсэн. Тиймээс Бурханы хүүхэд та Түүнийг Үгийг тунхаглахдаа болгоомжтой байх хэрэгтэй, Бурхан Үгээ төвөггүй биелүүлнэ гэж амласан байдаг. Бурханы Үгэнд 3 төрлийн тунхаглал байдаг.
1.        Христийг өөрийн Эзэн болгон тунхаглах
2.        Бурхан Эцэг, Есүс Христ болон Түүний Үгт итгэж тунхаглах
3.        Гэм нүглийнхээ талаар илчлэн зарлах (орч. зарлах гэдэг нь тунхаглах гэдэгтэй адил утгаар хэрэглэгдсэн)
Тунхаглал гэдэг үгийг толь бичигт:
1.        Итгэж буй зүйлээ тунхаглах
2.        Мэдэж буй зүйлээ тунхаглах
3.        Бидний дотор буй үнэний тухай тунхаглах гэж тайлбарлажээ. 
Тиймээс бидний амнаас гарч буй үгс бусдыг гэм нүгэл хийхэд хүргэж болдогийг анхаарах хэрэгтэй. Дээрх Бичээсийн үгс Бурхан биднийг өнөөдрөөс эхлэн өөрсдийнхөө амьдралд Түүний хэлсэн Үгийг тунхагладаг байхыг хүсч байна. Бурхан гэм нүгэлдээ үхмэл байсан биднийг Есүс Христтэй хамт амилуулахдаа тэнгэрлэг газарт Есүс Христийн дотор амилуулж, өндөрт гаргасан. Иймээс бидний байр суурь одоо хаана байгааг ойлгох нь маш чухал. Бид одоо тэрхүү өндрөөс Сатан, түүний элч нараас дээгүүрх өндрөөөс тэдний эсрэг тулалдаж буйг ойлгох хэрэгтэй. Есүс Христ бидэнд амь ба бурханлаг чанарт хүрэхэд хэрэгтэй бүхнийг өгсөнтэй адил 2 Петр 1:3 бидэнд бүх хүч чадал, эрх мэдлийг өгсөн. Бурхан Өөрийнхөө хүүхдүүдийг ямар нэг нөхцөл байдалд захирагдахыг хэзээ ч хүсдэггүй, харин ч тэдний амнаас гарч буй Бурханы Үг нөхцөл байдлыг удирдаасай гэж хүсдэг. Иеремиа 23:29-т “Миний үг галтай адил биш гэж үү? ... Чулууг бутлах алхтай адил биш гэж үү? гэж хэлсэн. Христэд итгэгч нар бид, өөрөөр хэлбэл дахин төрсөн итгэгч бид нар Есүс Эзэний нэрийг тунхаглах үед бидний амнаас гарч буй үгс гал мэт байдгийг ойлгох хэрэгтэй. Итгэгч бид Христийн өгсөн эрх мэдэл дээр зогсож Түүний нэр дээр тушаах үед бидний амнаас гарч буй гал, нөхцөл байдлыг удирдаж буй ямар ч муу сүнсийг удирдлагандаа оруулдаг. Есүс өнөөдөр амьд байна, учир нь Түүний хэлэх Үг бүр биелдэг нь үүнийг баталдаг. Өнөөдөр олонх итгэгчид өөрсдийн тоомжиргүй байдлаасаа болж Сатанд олзлуулдаг нэгэн үнэний тухай би онцолж хэлмээр байна. Петр Есүсийн хараасан модыг харсны дараа Есүс “Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл "Дээш өргөгдөж тэнгист хаягд" гэж хэлсэн ч энэ нь биелэх болно. Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно гэж хэлсэн. (Матай 21: 21-22). Марк 11:22-25-т “Есүс тэдэнд хариулан, Бурханд итгэгтүн. Үнэнээр Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан "Өргөгдөж тэнгист хаягдагтун" гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно. Тийм учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно гэсэн.
Энд Эзэн бидэнд Үгийн хүч чадлыг харуулахыг хүссэн бөгөөд итгэгчдийг залбирал болон Түүний эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ тодорхой байхыг урамшуулсан. Зарим итгэгчид уулыг хөдөл гэж залбирдаг боловч чухам хаашаа хөдлөхийг нь залбирдаггүй. Есүс хэлэхдээ хэрэв та нар ууланд хандаж Дээш өргөгдөж тэнгист хаягдгэж хэлвэл ... гэсэн. Жишээ нь, муу сүнсийг зайлуулах дээр жишээ авч үзье. Зарим итгэгчид муу сүнсийг хүлж, хөөн зайлуулахдаа тодорхой газар уруу зааж хөөдөггүй. Ийм залбирал маш аюултай. Муу сүнсийг хүлэх үед тэр хүлэгддэг. Дараа нь та түүнийг тодорхой газар уруу зааж хөөхгүй бол таны эргэн тойронд үлддэг. Муу сүнсийг зөвхөн эсэргүүцэх нь хангалттай биш эс тэгвэл тэр хожим нь таньд эргэж ирнэ, эсвэл таны ойр орчим дахь итгэдэггүй хүмүүст шүглэдэг. Иймээс итгэгчид муу сүнстэй ажиллахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Муу сүнсийг эхлээд хүлж, дараа нь хөөн зайлуулахдаа тодорхой газар заан хөөх нь чухал.
Зарим итгэгчид залбирахдаа “би чамайг Есүсийн нэр дээр хүлж байна” гэдэг. Ийм үед сүнслэг ертөнцөд муу сүнс таны дараачийн тушаалыг хүлээн номхон коммандаар зогсдог. Гэхдээ та залбирлаа ингээд л дуусгачихвал хохирогчид ямар ч тусламж үзүүлж чадахгүй. Диавольтай тоглож болохгүй. Та дайсантайгаа тоглож болохгүй. Бурхан таныг чөлөөлөлт ба Түүнтэй эвлэрэх агуу үйлчлэлд дуудсан. Иймээс энэ ажлыг бүрэн гүйцэд хийхийг хүсч байвал болгоомжтой хандах хэрэгтэй. Би дахин хэлье. Муу сүнсийг хүлэхэд тэр хүлэгддэг. Түүнийг та аль нэг тийшээ зайлуулвал тэр зайлдаг. Гэхдээ та амьдралдаа ямар нэг гэм нүгэлтэй байж болохгүй, гагцхүү Бурханы хүсэл дотор амьдардаг байх нь чухал, тэгвэл диаволь болон түүний элч нар Есүсийн нэр дээр таны тушаалыг дагах болно. Бурхан өөрийн Үг бүрээ батлана гэж амласан байдаг. Сатан ба түүний элч нарыг яаж илчлэх талаарх дараачийн хэсэг рүү орохоос өмнө танд дараах 3 зүйлийг сануулмаар байна.
1.        Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн (Колоссай 2: 10).
2.        Би та нарт могой, хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч хор учруулахгүй (Лук 10: 19).
3.        Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн халдвал, тэр нь Надаас биш юм. Чам уруу халдагч нь чамаас болж унана... Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм (Исаиа 54:15-17).
Танд би энэхүү гэрчлэлээрээ дамжуулан эдгээр муу хүчнүүд ихэвчлэн сүм чуулган, зах зээлийн газар, оршуулгын газар, ширэнгэн ой, зочид буудал, далай, агаар мандалд үйл ажиллагаагаа явуулдагийг харуулахыг хүсч байна.
Сүм чуулган
Өнөөдөр сүм чуулганд маш олон хүн муу сүнсний нөлөөлөлд автагдсаныг бид гэрчилж чадна. Тэдний зарим нь бүр харь хэлээр ярьж, эш үзүүлдэг. Зөвхөн Ариун Сүнсний ялган таних чадвартай хүн л тийм хүмүүсийг таньдаг. Гэвч бид энд ямар нэг шашны сект, гаж урсгалын тухай тухай яриагүй харин сүм дэх Сатаны элч нарын тухай ярьж байгаа билээ. Сүмд Сатаны элч нар:
1.        Сүмд хэрүүл маргаан дэгдээх
2.        Сүмийг тараан бутаргах
3.        Сургаалийн үеэр хүмүүсийг нойрмог болгох
4.        Сүмийн үйл ажиллагааны үеэр янз бүрээр анхаарал сарниулах
5.        Хүмүүсийг Сатаны дагалдагч болгох зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг.
3-р бүлэгт би тэдний үйл ажиллагааны тухай зарим зүйлүүдийг дурдсан учраас саяхан тохиолдсон нэгэн жишээг ярихад хангалттай гэж бодож байна. Итгэгч хүн Есүс Эзэний үг бүрийг сахьдаг байх нь чухал, учир нь хэрэв та Түүний Үгнээс хазайж, буулт хийх юм бол Сатан ба түүний элч нарын хамгийн жижиг ч болтугай аргад өртөх аюултай. Итгэгч бид нар харанхуйгаас Бурханы гайхамшигтай гэрэл рүү дуудагдсан хүмүүс. Итгэгч бид нар энэ дэлхий болон түүнтэй хамт байх бүгдээс бүрмөсөн салж тусгаарлагдахаар дуудагдсан хүмүүс. Библид “тэдний дундаас гарч тусгаар байгэж хэлсэн (2 Коринт 6:17).
Нэгэн Ж (нэрийг нууцлав) гэдэг итгэгч эгч байсан билээ. Тэр дахин төрсөн итгэгч бөгөөд нэгэн амьд сүмийн бүтэн цагийн гишүүн байлаа. Дараа нь тэр манай сүмд шилжиж ирсэн. Тэр сүмийн бүхий л үйл ажиллагаанд маш их идэвхтэй оролцдог байв. Гэтэл түүний зан чанар өөрчлөгдөж хүн болгон анзаарч эхэлсэн. Бидний хэдэн нөхөд түүн дээр гэрт нь очихоор шийдэж чухам юу болоод байгааг мэдэхийг хүсэв. Түүнтэй ярилцаж байхад түүний доторх муу сүнс илэрч сатаны элч гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр даруй бид түүнийг муу сүнснээс чөлөөлөх үйлчлэл явуулж Христ руу дахин авчирсан. “Эгч минь, та яаж сүмийн идэвхтэй гишүүн мөртлөө Сатаны элч болчихсон юм бэ?” гэж бид түүнээс асуусан. Энэ бүгд нэг өдөр л болсон, бүтэн сайны цуглааны дараа сүмийн өөр нэг гишүүн эмэгтэй түүн дээр ирж, түүнийг өөрийн итгэлийн үлгэр дуурайлал гэж бодож санаж явдгаа хэлж, түүнтэй ойр дотно эгч дүүс болох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Ж эгч ямар ч сэжиггүйгээр түүний хүсэлтийг хүлээн авч улмаар Ж эгчийн гэр рүү хамт явцгааж, өнөөх эмэгтэйн цүнхэлж ирсэн банана болон давсалсан самар хуваан идэцгээжээ. Тэр өдрөө тэд хэсэг хамт байцгаасны дараа салсан аж. Үүний дараа тэр эмэгтэй, Ж эгч дээр байнга ирэх болж, ирэх болгондоо ямар нэг бэлэг авчирдаг байв. Платье, гутал, мөнгө гэх мэт. Заримдаа тэр хэсэг охидын хамт ирдэг байв. Ийм байдалтай хэсэг хугацаа өнгөрсний дараа Ж эгчийн итгэл хэрхэн суларч байгааг харсан өнөөх эмэгтэй сүүлдээ түүн дээр сүнслэг биеэр ирдэг болжээ. Ингэж ирэхдээ тэр, Ж эгчид улаан даавуу, усан чулуу, чигчий хуруунд зориулсан бөгж, шагайны зүүлт гэх мэт зүйлүүдийг өгчээ. Ж эгч, тэр эмэгтэйгээс болон түүний найз нараас олон зүйлүүдийг бэлэг болгон авсан учраас тэднээс нүүр буруулж чаддаггүй байв. Сүүлдээ тэдэнтэй гэрээ байгуулж, тэдний цугларалт уулзалтад явж эхэлжээ. Ийнхүү Ж эгч тэдний нэг болж, тэдэнтэй адил могой, сарьсан багваахай гэх мэт амьтдын дүр төрх хувирч чаддаг болсон байв (орч. манайхаар зарим бөө нар чоно, бүргэд гэх мэт амьтад шиг хувирдаг). Дараа нь бусад итгэгч нарыг өөртэйгээ адил тэдний нэг болгох үйлсэд хүчин зүтгэж эхэлжээ.
 Эзэнийг магтъя! Ж эгч өнөөдөр Сатаны савраас чөлөөлөгдсөн. Түүнд байсан бүх бэлэг сэлтүүдийг устгасан бөгөөд одоо тэр Эзэний дотор дахин аз жаргалыг олсон. Найзууд минь, энэ бүгд зөвхөн гаднаасаа жирийн мэт харагдах найз нөхөрлөлийн холбоо харьцаанаас үүссэн. Ж эгч сүнсний ялган таних чадвар дутагдсанаас, Эзэний бидэнд “уруу татлагад орохгүйн тулд сэрэмжтэй байж залбир” гэж хэлсэн үгэнд сэрэмжтэй хандаагүй учраас дайсны урхинд орж, өөрийн хувь заяагаа тамд өгөх шахсан.
Бид Сатаны элч нарыг дараахь зүйлүүдээр таньж болно.
-          Тэд хөлний том хуруундаа бөгж, шагайндаа зүүлт, хамартаа бөгж, гартаа этгээд гаж бугуйвч зүүдэг.
-          Тэд сүмд болон итгэгч нарын дунд нэвтрэн орж, сүмийн үйл ажиллагааны идэвхтэй гишүүн болж, зөвхөн нэг итгэгчийн араас идэвхтэйгээр явдаг. Тэдний зарим нь этгээд зан харьцаа үзүүлэх эсвэл хорон байдлаар өөрийгөө илчилдэг.
Тийм учраас Бурханы хүүхэд болсон бид сүм цуглаанд тийм хүмүүсийг таньж өөрсдийгөө бузар муугаас хамгаалахын тулд Бурханаас сүнсний ялган таних чадвар гуйх хэрэгтэй. Та тэднийг таних даруйд тэд танд ойртож чаддаггүй. Учир нь тэдний Эзэн таны тухай тэдэнд сануулдаг!
Зах зээлийн газар
Тэд бас зах зээлийн газар янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Зах зээлийн газар бол ээлжит үйлчлүүлэгчээ хүлээж буй янхны орогнох зочид буудал шиг тэдний үйл ажиллагаагаа явуулдаг гол газар юм. Зах дээр тэд өөрийн золиос болох хүмүүсийг сонгож авахдаа жирэмсэн эмэгтэйг үр зулбуулахад хүргэж тэдний цусыг өөрсдийн цус хадгалах саванд хийдэг. Зарим нь өөрсдийн золиос болгохоор сонгож авсан хүний араас сэмээрхэн дагаж гэрийг нь мэдэж авсныхаа дараа шөнө дөлөөр үйл ажиллагаагаа явуулдаг (орч. гэрийн нь ойролцоо шороонд юм булж орхих, ямар нэг ёслол шившлэг хийж хараал хийх гэх мэт). Зарим маш гоё нүд булаам эдлэл хэрэглэлүүд, хүзүүний зүүлт, уруулын будаг, үнэртэй ус, “Далайн Хатан” гэж нэрлэгдсэн сардин загаснууд гэх мэт хоол хүнсүүд бүгд хачин жигтэй гаралтай.
Итгэгч нар зарим хүмүүсийн хийх хачин үйлдлүүдээр тэднийг таньж болно, жишээ нь, ямар ч шалтгаангүйгээр таны биеийн аль нэг хэсэгт, ходоод, мөр гэх мэт газруудад хүрснээр таныг өвчлүүлж чаддаг (орч. манайд харын талын мэргэ, төлөгч нар үүнтэй адил төстэй зүйлүүдийг хийдэг). Хэрэв итгэгч хүн ийм зүйлүүдийг мэдэрвэл шууд Бурханы Үгийг барин залбирч Есүсийн нэр дээр муу сүнсний төлөвлөгөөг нураан сарниулж тушаан залбирах хэрэгтэй, үүний дараа мэдээж та дэлхий дээр юуг хүлж сарниулна тэр нь бас тэнгэрт хүлэгдэж сарних болно.
Ёс заншил, өв соёлын үйл ажиллагаанууд
Ихэнх хүмүүс ёс заншлын шинжтэй бүжиг, ёслолын үйл ажиллагаануудаар дамжуулж муу сүнсэнд эзлэгдэх болон Сатаны нөлөөлөлд орж болдогийг анхаарах хэрэгтэй. Ихэнх нийгмийн ёс заншлууд муу сүнсний гаралтай байдаг. Муу сүнснүүд бидний найз нөхөд болон тараах унших материалуудаар дамжуулан бидний амьдралд өөрсдийгөө танилцуулдаг. Худал шүтээнийг тахьсан газар болгон муу сүнсний орогнох газар болсон байдаг. Худал шүтээнийг тахин шүтэж буй ёслолуудаар дамжуулан муу сүнс үйл ажиллагаагаа явуулдаг (Зехариа 10: 2). Шашны нэг тал бол хүмүүсийн тахин шүтэж буй зүйл нь бодит ертөнцөд тодорхой нэг зүйлийг билэгдэж байдаг учраас бүтээлийг тэд дээдэлж хүндэлдэг (Ром 1: 18-22). Худал шүтээнийг Библид сүнсээрээ завхайрах гэж нэрлэсэн байдаг (Иеремиа 3: 8-10). Тийм учраас Бурханы хүүхэд бид шууд болон шууд бус ямар ч аргаар худал шүтээнтэй холбогдох ёсгүй. Жужу (орч. африкийн нэг мэргэ төлөг), диско, үдэшлэг гэх мэт хөнгөн амьдрал бол Сатан ба түүний элч нараас гаралтай. Би нэгэн тохиолдлыг тод санаж байна, авралыг авахаас өмнө намайг Сатаны нэгэн цугларалт дээр байхад Сатан “Энэ дэлхий бол минийх, би дэлхийг өөрийн хүч чадлаар удирддаг, тиймээс Зөвт нэгэний нэрд итгэдэг хэнийг ч болов би устгана” гэж хэлж байсан. Сатан хэзээ ч Есүс гэдэг нэрийг хэлдэггүй байсан. Хэрэв хэн нэгэн хүн Сатаны хажууд Есүс гэдэг үгийг амнаасаа унагах юм бол амиа алдахтай адил зүйл байсан. Тэр биднийг бүгдийг маань элч төлөөлөгч, төрийн захирагч болгоно гэж амладаг байв. Сатан бол худалч, үнэндээ Худлуудын эцэг юм. Нигериа улсад Библи болон Библитэй холбогдолтой ном зохиолуудыг хилээр оруулахгүй хааж боох үйл ажиллагаа бас л бидний үйл ажиллагаа байсан.
Сатан төрийн тэргүүнд байгаа захирагч, эрх мэдэлтнүүдээр дамжуулан Христэд итгэгч нарын эсрэг бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр бас эдгэрлийн төв гэх мэт гаднаасаа шашны байгууллага мэт харагдах байгууллагуудаар дамжуулан хүмүүсийг өөрийн нэг хэсэг болгодог. Ийм эдгэрлийн төв гэх мэт газрууд бидний эргэн тойронд олноороо байдаг. Энэ газруудад тэд үйлчлүүлэгч нараа хууран төөрөлдүүлэхийн тулд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Сатан Есүсийн хоёр дахь ирэлтэд маш сэрэмжтэй ханддаг учраас өөрийн элч төлөөлөгч нараа “Бидэнд хүлээх цаг байхгүй шүү” гэж идэвхтэй ажиллахыг уриалж, яаруулдаг. Тэгвэл Сатан сэрүүн байхад бид яагаад унтсаар байх ёстой юм бэ!
8-р бүлэг: Итгэгчийн зэвсгүүд
-          Есүсийн нэр
-          Есүсийн цус
-          Бурханы Үг
-          Магтаал хүндлэл
“Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс” (Ефес 6: 10-11).
Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ (Илчлэлт 12:11)
Би энэ талаар хангалттай ярьсан гэж бодож байна, гэвч зарим жишээнүүдийг энд дурдмаар байна. Есүсийн нэрэнд ХҮЧ ЧАДАЛ байдгийг сайн ойлгох хэрэгтэй! Есүсийн Цусанд Хүч Чадал байдаг! Библид хэлэхдээ “Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу болгов. Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов. Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг сөгдөж, мөн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ (Филиппой 2: 8-11) гэсэн. Түүнчлэн Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ (Илчлэлт 12:11) гэсэн.
 Есүсийн нэр үргэлж таны үг ярианд байг! Есүсийн нэр ба цус Сатаны төлөвлөгөөг нураан сарниулж, түүний элч нарын бодлого стратегийг устгадаг.
Хоёрдугаарт, Бурханыг үргэлж магтан алдаршуулж сурах хэрэгтэй. Магтаал хүндлэлд хүч чадал байдаг. Нэгэн И. К гэдэг нэртэй пастор байсан (нэрийг нууцлав). Тэр Ебуте Метта хотод нэгэн сүмийг хоньчилдог байв. Тэр миний гол бай байсан бөгөөд түүний хамгаалах зэвсгүүд нь:
1.        Тэр өглөө эрт сүмдээ Бурханы Үгийг номлож, бидний амар тайванг алдагдуулдаг байсан.
2.        Тэр гудамжинд гарч, Акинтола замын 2-р автобусны буудал дээр микрофонтойгоо зогсож, номлож эхэлдэг байсан. Ингэхдээ тэр муу сүнснүүдийг үргэлж хүлдэг байв.
3.        Сүмдээ тэр муу сүнснүүдийн тухай номлож, илчилсний дараа муу сүнснүүдийг хүлэх, хөөх зэрэг залбирлын үйлчлэл явуулдаг байсан.
4.        Тэр залбирлын хүн байсан.
5.        Тэр Бурханыг үргэлж магтан дуулдаг байсан.
Би түүн руу өөрийн элч төлөөлөгч нараа явуулсан боловч түүнийг устгаж чадаагүй учраас би өөрөө үүрэг даалгаврыг гардан гүйцэтгэхээр шийдсэн. Товлосон өдөр болоход би түүнийг гудамжинд явж байхыг харсан. Энэ пасторын талаарх нэгэн онцгой зүйл бол түүний баруун зүүн хоёр талд үүлэн багана мэт зүйл үргэлж хамт явдаг байсан. Энэ зүйл бидний дайралтад саад учруулдаг байв. Энэ өдөр би тэр үүлэн багана шиг зүйлийг хараагүй учраас энэ удаад миний дайралт амжилттай болно гэдэгт бат итгэлтэй байв. Би түүнийг аянга цахилгаанд ниргүүлэхийн тулд бороо оруулсан. Бороо хүчтэй асгарч эхэлж, аянга цахилгаан ниргэлж эхэлсэн. Моддын навчис энд тэндгүй найган унахад пастор баяр хөөртэйгээр дуулсаар байсан. “Есүсийн нэрэнд бүх өвдөг сөгдөнө” гэж дуулж байсан дууны дахилт одоо ч хүртэл миний чихэнд сонсогддог.
Түүнийг ийнхүү дуулсаар байх үед бороо намдаж, аянга цахилгаан зогссон. Гэнэт түүний хоёр талд гартаа галтай сэлэм атгасан хоёр тэнгэр элч гарч ирсэн. Тэдний нүд ба сэлэм гал мэт ноцож байсан. Дараа нь би хүчтэй салхинд хамагдаж, өөр хотод хэвтэж байсан! Би маш их гайхаж цочирдсон. Гэвч тэр үед миний зүрх сэтгэл хатуу байсан учраас тэр пасторыг дахин бидний гараас зугтлаа гэж бодож байсан. Пастор түүнийг хамгаалдаг байсан энэ сүнслэг тулааныг огт мэддэггүй байсан. Тиймээс Бурханы хүүхэд бид хир зэрэг хамгаалагдсан байдгаа ойлгох хэрэгтэй. Библид “Та нарт юу ч хор учруулахгүй(Лук 10:19) гэж хэлсэн байдаг нь үнэн учраас тэр юм!
Хоёр дахь гэрчлэл бол надтай хамт нэг таксинд суусан залуу итгэгч байв. Тэр маш итгэлтэй залуу байсан бөгөөд таксинд хүмүүст Сайн мэдээний тараах материал тарааж байв. Тэр надад өгөхөд нь авахаас татгалзсан. Тэр номлож эхлэхэд намайг таагүй байдалд оруулж эхэлсэн учраас би түүнийг гарынхаа бөгжөөр цохьсон. Энэ нь түүнийг үхүүлэх ёстой байсан. Гэвч залуу “Есүсийн цус!” гэж орилж эхэлсэн. Гэнэт цахилгаан цахиж, тэнгэр элч гарч ирсэн. Дахин намайг хүчтэй салхи хамж, ширэнгэн ойд би хэвтэж байсан. Би яагаад надад хамаг хүч чадал байсаар байтал ширэнгэн ойд шидэгдсэндээ үнэхээр гайхсан. Итгэгчид тэдний өмнөөс сүнслэг дайн болж байдгийг тэр болгон мэддэггүй. Тэр залуу болон таксинд байсан бусад хүмүүс намайг гэнэт алга болсонд бүгд гайхаж хоцорсон байсан гэсэн.
Есүсийн Нэр ба Цус үргэлж үг ярианд нь байдаг итгэгч нарын ам гал мэт юм. Библид хэлэхдээ “ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй байнагэсэн. (Сургаалт үгс 18: 10).
Хэрэв та Бурханы хүүхэд бол Бурхан өөрийн Үгээ өргөмжилдөг гэдгийг санах хэрэгтэй (Дуулал 138: 2), тиймээс Үгийг тунхаглаж, таны амнаас гарсан Үг биелэгдэнэ гэдэгт итгэвэл хэлснээр чинь болно. Энэ бол Бурханы амлалт юм.

Дахин хэлэхэд та мэддэг зүйлээ тунхаглаж чадна. Библид хэлэхдээ биднийг Бурханы Үгийг өдөр шөнөгүй бясалгаж, Үгэн дотор баяртай бай гэсэн байдаг. Үгийг зөв ойлгохын тулд эхлээд таньж мэдэх хэрэгтэй. Колоссай 3: 16 хэлэхдээХристийн үг та нарын дотор бялхам орших болтугай гэсэн. Дуулал 1: 1-3:Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй гэж хэлсэн. Библитэй дотно нөхөрлө, зогсолтгүй залбир, үргэлж магтан дуул, бат зогс, Есүс Христийн өгсөн эрх мэдлийг хэрэгжүүлэгтүн!
9-р бүлэг: Одоо яах вэ?
« Сүнс болон сүйт бүсгүй, -Ирээрэй гэнэ. Сонсогч нь,
-Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг»
Илчлэлт 22: 17
Энэ бүх зүйлүүдийг мэдсэний дараа одоо танд Есүст амьдралаа өгөх тухай номлох хэрэггүй гэж бодож байна. Библид Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм ” (Иохан 10: 10). гэж хэлсэн. Сатан чамайг үзэн яддаг, тэр чамайг өөртэйгээ хамт тамд аваачихын тулд бүх арга хэрэгслээ ашиглах болно. Хэрэв Сатан чамд амлалт өгөх эсвэл бэлэг өгвөл тэр нь ямар нэг муу зорилготой гэдгийг мэдэх хэрэгтэй. Сатан бол худалч бөгөөд Худлуудын эцэг юм. Бурхан түүнийг дайсан гэж дуудсан, тэгвэл яагаад бид Бурхан ба Түүний Үг үнэн гэдэгт итгэхгүй гэж?
Миний энэхүү гэрчлэлийг уншиж байгаа нь таны хувьд зүгээр нэг тохиолдол биш. Өөрийгөө шүүн тунгаа, Христийн дотор амьдарч байгаагаа нягтал. Хэрэв та зөвхөн сүмд явагч бол өөрийгөө хуурч байна гэсэн үг. Хамгийн гол нь Христийн төлөө амьдрах чухал шийдвэртээ хүйтэн хөндий хандаж байна гэсэн үг. Христийн өмнөөс би танаас гуйж байна: Бурхантай эвлэр. Хэрэв та аврагдаагүй бол Бурханы Үгийн дагуу Есүс Христ Эзэнийг өөрийн Аврагчаа болгож, усан баталгаа хийлгэх хэрэгтэй. Танд хурдан хийхийг зөвлөж байна, маргааш дэндүү оройтож мэднэ!
Төгсгөл

Wednesday, March 5, 2014

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 6-р бүлэг

6-р бүлэг: Уруу татлага ба Ялалт

Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй Иохан 10:27-28.

Есүст итгэсний дараа миний амьдралд тохиолдсон хамгийн эхний зүйл бол манай гэрт байсан Далайн Хатаны зураг болон түүний бэлгүүд, далайн лабораториас сэм хулгайлж авсан байсан телескоп, TV, подвольк, зурагнууд алга болсон байв. Порт Харкуртаас эргэж ирснийхээ дараа Эзэний надад хийж өгсөн зүйлийн талаар гэрчлэн ярихыг хүсч байсан боловч сүмд намайг зөвшөөрөхгүй байв. Миний нагацын эхнэр итгэгч учраас намайг пасторуудынхаа нэгэнтэй уулзуулсан боловч хамгийн түрүүнд намайг сүмийн гишүүний баримт буюу пасторын тодорхойлолтоо авчирсан уу гэж асуусан юм. Намайг харанхуйн хүчнээс аврахдаа хайртай Хүүгээрээ дамжуулан өөрийн цусаараа миний гэмийг уучилж чөлөөлсөн Христийн хүч чадлыг гэрчлэн ярихад яагаад надад пасторын тодорхойлолт хэрэгтэй байсан юм бол? Сатаны үйл ажиллагаанд гүн оролцож байсан иймэрхүү залуу итгэгчдийг өөрсдийн гэрчлэлээ хуваалцан ярихаас Сатан бүх аргаараа зогсоохыг оролддогийг мэдэхэд надад гунигтай байсан. Эзэн надад, явж, Түүний надад хийж өгсөн зүйлийн талаар гэрчилж ярь гэсэн тодорхой зааврыг өгсөөр байтал яагаад ийм эсэргүүцэлтэй тулгарна вэ. Магадгүй цаг нь биш юм бол уу гэж би бодсон. Эцэст нь би хэнд ч юу ч ярихгүй байхаар шийдсэн. Би наймаа хийхээр шийдэж, Аба хотоос Того хот уруу 3 залуутай хамт явав. Би Аба хотод хэсэг наймаачдаас 90,000 найра зээлж, өөрөөсөө 70,000 найра нэмж, хэсэг даавуун материал, эм тариа, термометр гэх мэт аптекийн зүйлс худалдаж авсан юм. Биднийг Нигерийн хилээр гарахад гаалийн хүмүүс бидний барааг хураан авч хахууль шаардав. Бид төлөхөөс татгалзсан учраас бараагаа орхиж явахаас аргагүй болов. Хэдэн сарын дараа бидний барааг эргүүлж өгөхөд надаас бусад нь бараагаа хүлээн авцгаав. Дараа нь хэсэг хугацааны дараа эргэж очиход намайг 40,000 найра төлж байж бараагаа ав гэв. Бараагаа шалгаж байх хооронд үнэ цэнтэй даавуу, антибиотек эм, тарианууд алга болсныг мэдээд тэдгээр үлдсэн бараануудыг 40,000 найра төлж байж авах нь ямар ч ашиггүй учраас гааль дээр тэр чигээр нь үлдээхээр шийдэв.
Ингээд мөнгөө зээлүүлсэн наймаачид миний хойноос нэхэж эхлэв. Зарим нь шүүх цагдаа болж, зарим нь зүгээр л өөрсдийнхөө аргаар миний амийг хороохыг хүсч байв. Эцэст нь, надад байсан цорын ганц арга болох банкин дахь бүх мөнгөөрөө өрөө төлөв. Эзэний авралаар Лагос дахь байрны түрээс болох 1000 найрагаас бусад бүх өрөө төлж чадав. Би бүрэн дампууралд орж, автобусны мөнгө ч үгүй болов.
Би өөрийн мэдэх итгэгч хэд хэдэн бизнесменүүдтэй уулзсан боловч маргааш ир гэсэн олон удаагийн оролдлогын эцэст надад туслахгүйг нь ойлгов. Тэр үед би Бурханы Үгийг огт мэддэггүй, эргэлзээ төөрөгдлөөр дүүрэн Библиэ уншихыг оролддог байсан боловч огт ойлгодоггүй байв. Эдгээр бүх зүйл тохиолдож байх хооронд миний төрсөн тосгоноос яаралтай ир гэсэн мэдээ ирэв. Би гэртээ яаран очиход миний барьж эхэлж байсан байшинг нагац ах маань нураачихсан, намайг алахаар зэхэж буй түүний заналхийлэлтэй тулгарав. Миний доторх хуучин хүн маань сорилтод орсон. Намайг нууцлаг нийгэмлэгт байхад энэ нагац ах маань хэрхэн миний өмнө бөхөлзөж, өвдөг сөгдөн амь гуйдаг байсан нь санагдав. Гэтэл одоо тэр намайг өөрчлөгдсөнийг мэдээд (нагац маань миний өөрчлөгдсөнийг хаанаас яаж мэдсэн нь гайхалтай) намайг алахаар заналхийлж байв. Би Эзэнд уйлж, Та намайг аварсан мөртлөө яагаад миний итгэлийг хөсөр хаяна вэ, яагаад миний дайснууд надаар бах таваа хангана вэ! гэж уйлсан. Үүний дараа би нууцлаг нийгэмлэг уруу эргэж очихоор шийдсэн. Ядаж л би оюун санаандаа байгаа эргэлзээ самуурлаасаа сална, бас нагацдаа мартагдахааргүй сануулга өгнө дөө гэж бодож байв. Хэдийгээр би дотор зүрх сэтгэлдээ шийдсэн байсан боловч 2 зүйлийн талаарх айдас намайг эзэмдсээр байв.
1.        Эзэнтэй учрахад Тэр надад “Энэ бол чиний сүүлчийн боломж” гэж хэлсэн. Хэрэв би нууцлаг нийгэмлэг уруу буцаж очвол би бие махбодиороо төдийгүй сүнсээрээ Түүнээс тусгаарлагдана гэсэн үг.
2.        Хэрэв би Эзэнтэй хамт үлдвэл нагацын маань заналхийлэл надаас салахгүй.
Би дотроо маш их эргэлзээ самууралд орсон. Би Бурханы Үгийг ойшоодоггүй, дээр хэлсэн зүйлийн талаар Библид юу гэж хэлсэн байдгийг мэддэггүй нэгэн байв. Би залуу итгэгч байсан учраас миний амьдрал дахь сүнслэг зааварчлагаа дутагдсаны улмаас эдгээр бүх эргэлзээ төөрөгдөлд орсныг та мэдэж байгаа байх. Залуу итгэгч хүнд сүнслэг зааварчлагаа маш чухал, итгэгч хүн бүр үүнд гол анхаарлаа тавьдаг байх хэрэгтэй. Хэрэв та залуу итгэгчиддээ сүнслэг зааварчлагаа өгдөггүй бол гадаа гудамжинд Есүсийг гэрчлэх гэж оролдох хэрэггүй. Есүс Петрт хандан “Иоханы хүү Симон оо, чи Намайг тэднээс илүү хайрладаг уу? ... Миний хургануудыг тэжээ гэж 3 удаа хэлсэн. Олон залуу итгэгч нар сүнслэг зөв зааварчлагаа дутагдсанаас болж итгэлээсээ буцдаг. Хэрэв та Есүст үнэхээр хайртай бол Түүний хургануудыг тэжээ!
Сатаны төлөөлөгчидтэй тэмцэлдсэн нь
Энэ үед Далайн Хатаны төлөөлөгчид миний араас нэхэж эхэлсэн. Тэдний гарт би ихэд зовсон. Хар дарж зүүдэлж эхэлсэн. Есүст итгэснээс хойш 1 сарын дараа 1985 оны 5сарын 1-нд шөнийн 2 цагийн орчимд бусад хүмүүс унтаж байхад тэдгээр Далайн Хатаны төлөөлөгчид намайг сэрээсэн. Тэд намайг байшингаас гарч явахыг хэлсэн. Би тэдний хэлсний дагуу гудамжинд гарахад тэд миний хойноос дагацгаасан. Хэдийгээр энэ бүгд зүүдэнд минь тохиолдож байсан ч би бодитойгоор бүгдийг хийж байсан. Бид тэгж явсаар Порт Харкурт хотын Аба замын дэргэдэх St. Paul's Anglican сүмийн оршуулгын газар ирсэн. Тэнд тэд надад “Чи бидэн дээр эргэж ирэх хэрэгтэй. Хэрэв ирэхгүй бол бид чамайг алах болно, чамайг золиос болгох болно“ гэв. Ийнхүү хэлээд тэд алга болсон. Би тэр даруйд сэрэхэд яаж тэр оршуулгын явж ирсэнээ санаагүй. Би гэртээ буцаж унтсан. Дараа нь тэд над уруу өдрийн цагт дайрч эхэлсэн. Гудамжинд явж байхад тэд над уруу дайрдаг байв. Би галзуу хүн шиг агаарт гараа савчин ямар нэг зүйлд хөөгдөж байгаа мэт явахад хэдийгээр би өөрөө тэднийг харж чадах боловч бусад хүмүүст харагдахгүй учраас эвгүй байдалтай харагддаг байв. Тэд 4 удаа ийнхүү дайрснаас эцэст зогссон. Дараа нь Далайн Хатан өөрөө над уруу дайрч эхэлсэн. Эхний өдөр тэр гэрийн хажууд машинаар ирж зогссон. Тэр жирийнхээрээ маш сайхан хувцасласан гоо үзэсгэлэнтэй эмэгтэй шиг харагдаж байв. Хөршүүд маань түүнийг миний найз охин гэж бодож байв. Гэнэт тэр гэрт орж ирэхэд түүнийг хэн бэ гэдгийг нь би шууд мэдсэн. Тэр үед өдрийн 12 цаг хүн багатай үе байсан. Тэгээд тэр “Чи сүмдээ явж болно, хүссэн зүйлдээ итгэж болно. Гагцхүү намайг битгий илчлээрэй, би чамд хүссэн болгоныг чинь өгье“ гэж надад хэлсэн. Би тэр үед Библийг мэддэггүй байсан учраас өрөөн дотор холхих түүнийг харж зогссоор байсан. Тэр намайг өөртөө эргэж ирэхийг гуйсаар байв. Би түүнд үгүй ч гэсэнгүй бас за ч гэсэнгүй. Дараа нь тэр босч машиндаа сууж явсан. Бараг 2 удаа манай нагацын эхнэр түүнийг хэн бэ гэдгийг нь мэдэхгүй зочилж дайлсан байв, гэвч би түүнд юун эмэгтэй болохыг хэлээгүй. Далайн Хатан сүүлчийн уулзалт дээрээ аргаа өөрчилж эхлэсэн. Тэр надад хатуу сануулга өгөхдөө түүний удаа дараагийн ирэлтэд миний хэрхэн зөрүүд хандсан нь түүнийг дахин харж буй сүүлчийн уулзалт гэв. Хэрэв би татгалзсан энэ чигээрээ үлдвэл тэр 8 сард над дээр ирэхдээ намайг нэг бол ална, нэг бол тахир дутуу болгоно, нэг бол золиос болгоно гэв. Ингэж хэлээд тэр буцсан.
Би айдаст автаж, нэгэн удаа сүм дээр очиж сүмийн нэгэн гишүүнтэй уулзсан. Би түүнд өөрийнхөө байдлыг хэлсэнд тэр надад Scripture Unions байгууллагын хаягийг бичиж өгөв. Би тэр ахыг дахиж олж хараагүй, хотод түүнийг дахиж хаанаас ч хайгаад олоогүй. Дараагийн өдөр зааж өгсөн газар уруу такси барин очив. Тэнд байсан нарийн бичиг тэдний байгууллагын манай гэртэй хамгийн ойролцоо байж болох цуглааны хаягийг надад өгөөд Бүтэн сайнд ир гэв. Би Fellowship Centre - St. Michael's State School, Rumuomasi цуглаан дээр Бүтэн сайнд өдрийн 2 цагт явж очиход 3 цагт эхлэх үндсэн цуглааны өмнөх залбирлын цуглаан дээр ирсэн байв.
Цуглааны дараа би зөв газар ирснээ мэдсэн. Бурхан надад нэгэн итгэгч эгчийг өгсөн нь миний сүнслэг ээж болсон бөгөөд надад Библийн үгийг тайлбарлаж хэлж өгч бас миний амьдралд зөвлөж эхэлсэн. Цуглааны ах дүү нар надад санаа тавьж, би тэнд жинхэнэ хайр гэж юу болохыг ойлгосон. Ариун Сүнс надад Үгийг ойлгох ухаан өгч аажмаар миний итгэл өсч эхэлсэн. Далайн Хатан хэлснийхээ дагуу ирэх өдрөө ирээгүй. Дуулал 91 болох Бурханы хамгаалалт миний амьдралд бодит биелэлээ олов. Исаиа 54:17 “Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юмбас бодит биелэлээ олсон.
1985 оны 9 сард Silver Brand Cement компанийн албан ёсны дистрибютер болсон гэх мэдээ хүлээж авав. Ингээд 9 сарын 27 гэхэд намайг офис дээр ирэх хэрэгтэй гэв. Би 9 сарын 26-нд Порт Харкуртаас Лагост ирэв. Дараагийн өглөө нь намайг офис дээр очиход надад өгөх ёстой байсан хувийг өөр хүн авсан гэх мэдээг хүлээж авав. Тиймээс дараагийн өдөр менежертай ирж уулзах хэрэгтэй гэв. Тэндээс гараад байр уруугаа явж байтал нэг хүн миний хойноос дайрч хоолойноос минь боож эхлэв. Тэр бас миний ам хамрыг зэрэг гараараа хаав. Би амь тэмцэн орилоход хажуугаар хүмүүс зөрөн өнгөрч байсан боловч нэг нь ч надад туслах гэсэнгүй. Гэвч Эзэн намайг гайхамшигтайгаар аварсан. Намайг тэр үл таних хүний гартай ноцолдож байх хооронд эмэгтэй хүний орилох дуу сонсогдож, намайг барьж байсан гар суларснаа “Хэн чиний ард байгаа юм бэ?” гэж орилов. Тэр дахин нэг орилсноо алга болсон. Түүний дуу хоолойгоор над уруу эмэгтэй хүн дайрсан гэснээс өөр зүйл би мэдэж чадаагүй. Балмагдаж цочирдсон би байр уруугаа буцав.
Байран дээр ирэхэд байрны эзэн намайг ууртайгаар угтав. Чи мөнгөө төлөлгүй яагаад надаас зугтаад байгаа юм бэ? Би түүнд учир байдлаа тайлбарлаж ажилд орж мөнгөтэй болонгуутаа төлнө гэдгээ хэлсэн боловч түүний надад хандаж байгаа байдлаас анхнаасаа намайг энд төлөвлөгөө зохиож авчирсан нь тодорхой болов. Дараачийн өдөр би менежертэй уулзахаар очиход миний хувийг өөр хүнд андуурч өгсөнд уучлал хүсэв. Гэтэл бидний ярьж байсан өрөөнд нэгэн залуу орж ирж надаас шууд “Чи Емманүел мөн үү?” гэв. Тийм, би байна гэсэнд “Одоо л чи баригдав уу. Биднээс чи хаашаа ч зугтаж чадахгүй. Бид чиний араас Порт Харкуртад очсон боловч чиний сүнслэг ээжээс болоод чамтай уулзаж чадаагүй. Тэр эмэгтэй бидэнд том саад байсан, чи одоо Порт Харкурт уруугаа буцаж чадахгүй. Чиний хувийг авсан хүн би байна” гэв. Би түүнд “Чи надад юу ч хийж чадахгүй” гэж хариу хэлсэн. Менежер болж байгаа үйл явдалд гайхаж алмайрч орхисон байв. Би уучлалт хүсээд офисоос гарч явсан.
Байранд ирээд хэсэг зуур болж байтал хаалган дээр хүн тогших чимээ сонсогдов. Нина (орч. нууцлаг нийгэмлэгт хамт зүтгэж байсан эмэгтэй) ирсэн байв. Тэр намайг Порт Харкурт уруу буцаж явах уу гэж асуухад би явна гэв. Тэр намайг нийгэмлэгт буцаж ирэхийг гуйж бидний дуусгаагүй орхисон үүрэг даалгаврын тухай сануулав. Эдгээр нь:
-          Муу хүчний төлөөлөгчдийн удирдагч болох
-          Далайн удирдах өрөөний эзэн болох, үүнд дэлхийд болж буй үйл явдлуудыг хянах, сигнал явуулах ба хүлээж авах, муу хүчнүүдэд тусламж үзүүлэх гэх мэт
-          Далайн Хатаны дараахь эрх мэдэлтэн болох, үүнд ёслол, золиос, Далайн Хатаны удирдах тусгай даалгавар гүйцэтгэх зэргээс гаднах өөр тайлбарлахад төвөгтэй бусад үүрэг даалгаврууд хамрагдаж байв.
-          Харанхуйн хүчний тусламжтайгаар нууцлаг шашны нийгэмлэгийг бусдад хор нөлөөгүйгээр залуу хүмүүс болон сүмд явдаг хүмүүсийн дунд байгуулах
Хэрэв Нинатай нэгдвэл намайг давхар хувь, ивээлүүд хүлээж буй гэв. Миний гэрт байсан далайн бэлгүүд бусад зүйлсийг тэд хэрхэн авсан хийгээд нагац маань миний байшинг хэрхэн нурааж намайг заналхийлсэн нь бүгд тэдний зохион байгуулсан үйл ажиллагаа гэв. Хэрэв би тэднээс татгалзсан хэвээр байвал тэд над уруу дайралтаа улам ихэсгэх бөгөөд энэ удаад тэд миний сүнслэг ээж уруу дайрахаар төлөвлөх болно, яагаад гэвэл түүнийг устгах нь намайг устгахтай адил гэж байв. Гэнэт би босч Нинад номлож эхэлсэн. Нина “тэд чамайг хуурч байна” гэсээр гарч явсан. Энэ зүйл 1985 оны 9 сарын 28-ны орой болсон юм.
Ойролцоогоор 15 минутын дараа хаалга дахин тогших чимээ гарав. Энэ удаад 4 хүн байв. Тэд намайг гэрээсээ гарч ирэхийг гуйв. Бид гудамжинд гарч зогсоход тэдний нэг нь “биднийг мэдэх үү” гэв. “Үгүй” гэхэд танай байрны эзэн биднийг хөлсөлсөн, чамайг бид алахаар ирсэн гэж хэлж байх хооронд тэднийн нэг нь гар буу, бас нэг нь тонгорог гаргаж ирэв. Ямар ч найдваргүйээгээр ингээд үхдэг юм байхдаа гэж бодов. Гэвч Бурхан гайхамшигтай аргаараа намайг аврахад намайг байтугай тэднийг цочирдуулсан. Гар буутай залуу над уруу онилж гохоо дартал ямар ч дуу чимээ гарсангүй, нөгөөх нь миний ар нуруунаас тонгоргоороо дайрахад миний бие яг л төмөр мэт болсон мэт нэвтэрээгүй. Тэд надаас ч илүү айсан байв. Гэнэт Ариун Сүнс миний дотор дүүрч би номлож эхэлсэн. 3 залуу нь амь тэмцэн зугтацгааж, нэг нь миний өмнө өвдөг сөгдөн өөрийнх нь төлөө залбирахыг гуйв. Би түүний төлөө юу гуйхаа мэдэхгүй байсан учраас “Эзэн минь ээ, түүний гэм нүглийг уучилж, мартаж, өршөөлөө үзүүлээч. Амен! гэж товчхон залбирав. Тэр Есүст итгэхээр шийдсэн учраас би түүнийг нэгэн Пентекост сүмд аваачиж пастортай уулзаж танилцуулав. Түүнийг сүмд орхиод байранд эргэж ирэхэд байрны эзэн намайг тосон гүйж, өөрийг нь уучлахыг гуйгаад, удаан хугацааны турш өрөө бага багаар төлж байхыг зөвшөөрөв.
Тэр шөнөдөө Эзэн намайг шөнийн 2 цагт сэрээв. Би яагаад сэрснээ мэдэлгүй том өрөө рүү ортол миний өмнө нэгэн том яст мэлхий зогсож байгааг харсан. Гэнэт би Порт Харкуртад байхдаа судалж байсан Библийн Үгийг санаж, Үгийн хүч чадлын тухай санасан. Тэр даруй би “Намайг энэ дэлхий дээр бүтээгдсэнээс хойш яст мэлхий чинийн хувь тавилан газар дорх усанд эсвэл хуурай газрын бутан дундуур явахаар бүтээгдсэн. Миний байшингийн цонх хаалга түгжээтэй байсаар байтал чи энд орж ирсэн нь чамайг гэм нүгэлтэй болгосон. Тиймээс чи үхэх болно “ гэж залбирч эхэлсэн. Гэнэт яст мэлхий алга болсон. Би эргээд унтсан. Хоёр дахь удаагаа би том өрөөнд гарах чимээгээр сэрсэн. Би сэрж том өрөө уруу ороход миний өмнө аймшигтай амьтан зогсож байгааг харсан. Би дахин залбирч эхлэн “... чи гэм нүглийнхээ үр дүнд үхэх болно” гэж хэлэх мөчид тэр амьтан алга болсон. Лагос дахь энэ аялалын үеэр би Бурханы сайн сайхан, агуу, итгэмжтэй байдлыг мэдсэн.
Дараагийн өглөө 1985 оны 9 сарын 29-ны өглөө би Порт Харкурт уруу явах автобусанд суув. Гэвч Оре хотын ойролцоо автобус мод уруу орж осолдсон. Автобус гадна талаасаа эвдэрч нэг ч хүн бэртсэнгүй. Жолооч автобусаа зам дээр буцаан гаргаж бид аялалаа үргэлжлүүлсэн. Гэвч автобус хоёр тийшээ холбин тогтворгүй явж эхлэв.  Гэнэт би Нинагийн хэлсэн заналхийлэлийг санаж, босч зогсон, зорчигчдод номлож эхэлсэн. Номлолын эцэст “Надаас болж энэ осол тохиолдсон. Одоо бид Порт Харкурт хүртэл ямар ч аваар осолгүйгээр тайван явж хүрэх болно. Есүсийн нэр дээр тушааж байна” гэж хэлсэн. Би сандал дээр эргээд суухдаа яагаад тэгж хэлснээ ойлгоогүй. Гэвч миний хэлсний дагуу бид аялалаа тайван хийж дуусгасан. Ямар ч осол, ямар ч эвдрэл сааталгүйгээр Порт Харкуртад хүрсэн. Библид “Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн халдвал, тэр нь Надаас биш юм. Чам уруу халдагч нь чамаас болж унана“ гэж хэлсэн (Исаиа 54:15). Далайн Хатан болон түүний төлөөлөгчид над уруу дайрсан боловч тэд Бурханы эсрэг түүний хүүхэд рүү дайрсан учраас ялагдаж унасан. Библид “Өрнө зүгт хүмүүс ЭЗЭНий нэрээс эмээн, наран ургах зүгт тэд Түүний алдраас айна. Дайсан голын урсгал мэт ирвэл ЭЗЭНий салхи түүнийг хөөж явуулна” гэж хэлсэн (Исаиа 59:19). Миний талд бүх хүч чадлаа харуулсан Бурханд бүх алдрыг өргөе. 
Үргэлжлэл дараахь линкээр орно уу.

http://jesus-faith.blogspot.com/2014/04/7-8-9.html