BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).
Saturday, April 26, 2014
Tuesday, April 1, 2014
Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 7, 8, 9 - р бүлгүүд
7-р
бүлэг: Сатаны элч төлөөлөгчдийн
явуулдаг
үйл ажиллагаа
Та нар диаволын заль мэхний эсрэг бат
зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл
бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй
ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. (Эфес
6:11-12)
Энэхүү гэрчлэлдээ харанхуйн хүчний явуулдаг янз
бүрийн үйл ажиллагааны талаар бичихгүй бол дутуу болох биз ээ. Түүнчлэн тэд
өөрсдийгөө ямар байдлаар илчилдэгийг мэдэх нь чухал юм.
Үүнд нэг зүйл маш тодорхой, диавол танд өөрийгөө
ямар нэг үлгэр домгийн юм уу эсвэл зүгээр нэг бидний нөгөө тал болон өөрсдийгөө
харуулахыг оролддог, эсвэл өөрийнх нь хүч чадал Бурханаас илүү гэж харуулахыг
хүсдэг. Библид хэлэхдээ “Учир нь бидний тэмцэл бол махан бие ба
цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн
хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ“ гэсэн (Ефес 6:12). Түүнчлэн диавол ба
түүний элч нарын эсрэг Христэд итгэгч нарын зэвсгүүд бол “... махан биеийнх биш, харин цайзуудыг
эвдэж нураах Бурханы хүчит зэвсгүүд юм. Бид
цэцэрхэл болон Бурханы мэдлэгийн эсрэг
босогч аливаа өндөрлөг зүйлийг устгаж, ямар ч бодол санааг Христийн
дуулгавартай байдалд олзлуулдаг“ гэж хэлсэн (2Коринт 10:4-5). 1Иохан 3:8-д “Диаволын үйлсийг устгахын тулд Бурханы
Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ” гэсэн. Есүс, захирагчид болоод эрх баригчдыг устгаж, тэднийг загалмай дээр ялснаа нийтэд
харуулсан. Түүнчлэн Сургаалт үгс 6:2-т “Амныхаа үгээр өөрийгөө
занганд оруулсан бөгөөд өөрийгөө барьж өгсөн” гэсэн. Тиймээс Бурханы хүүхэд та
Түүнийг Үгийг тунхаглахдаа болгоомжтой байх хэрэгтэй, Бурхан Үгээ төвөггүй
биелүүлнэ гэж амласан байдаг. Бурханы Үгэнд 3 төрлийн тунхаглал байдаг.
1.
Христийг өөрийн Эзэн болгон тунхаглах
2.
Бурхан Эцэг, Есүс Христ болон Түүний Үгт итгэж тунхаглах
3.
Гэм нүглийнхээ талаар илчлэн зарлах (орч. зарлах гэдэг нь тунхаглах
гэдэгтэй адил утгаар хэрэглэгдсэн)
Тунхаглал гэдэг үгийг толь бичигт:
1.
Итгэж буй зүйлээ тунхаглах
2.
Мэдэж буй зүйлээ тунхаглах
3.
Бидний дотор буй үнэний тухай тунхаглах гэж тайлбарлажээ.
Тиймээс бидний амнаас гарч буй үгс бусдыг гэм нүгэл
хийхэд хүргэж болдогийг анхаарах хэрэгтэй. Дээрх Бичээсийн үгс Бурхан биднийг
өнөөдрөөс эхлэн өөрсдийнхөө амьдралд Түүний хэлсэн Үгийг тунхагладаг байхыг хүсч
байна. Бурхан гэм нүгэлдээ үхмэл байсан биднийг Есүс Христтэй хамт амилуулахдаа
тэнгэрлэг газарт Есүс Христийн дотор амилуулж, өндөрт гаргасан. Иймээс бидний
байр суурь одоо хаана байгааг ойлгох нь маш чухал. Бид одоо тэрхүү өндрөөс
Сатан, түүний элч нараас дээгүүрх өндрөөөс тэдний эсрэг тулалдаж буйг ойлгох хэрэгтэй.
Есүс Христ бидэнд амь ба бурханлаг чанарт хүрэхэд хэрэгтэй бүхнийг өгсөнтэй
адил 2 Петр 1:3 бидэнд бүх хүч чадал, эрх мэдлийг өгсөн. Бурхан Өөрийнхөө
хүүхдүүдийг ямар нэг нөхцөл байдалд захирагдахыг хэзээ ч хүсдэггүй, харин ч тэдний
амнаас гарч буй Бурханы Үг нөхцөл байдлыг удирдаасай гэж хүсдэг. Иеремиа
23:29-т “Миний үг галтай адил биш гэж үү? ... Чулууг бутлах алхтай
адил биш гэж үү?” гэж хэлсэн. Христэд итгэгч нар бид, өөрөөр хэлбэл дахин төрсөн итгэгч
бид нар Есүс Эзэний нэрийг тунхаглах үед бидний амнаас гарч буй үгс гал мэт байдгийг
ойлгох хэрэгтэй. Итгэгч бид Христийн өгсөн эрх мэдэл дээр зогсож Түүний нэр
дээр тушаах үед бидний амнаас гарч буй гал, нөхцөл байдлыг удирдаж буй ямар ч муу
сүнсийг удирдлагандаа оруулдаг. Есүс өнөөдөр амьд байна, учир нь Түүний хэлэх
Үг бүр биелдэг нь үүнийг баталдаг. Өнөөдөр олонх итгэгчид өөрсдийн тоомжиргүй
байдлаасаа болж Сатанд олзлуулдаг нэгэн үнэний тухай би онцолж хэлмээр байна. Петр
Есүсийн хараасан модыг харсны дараа Есүс “Үнэнээр Би та нарт
хэлье. Хэрэв та нарт итгэл байгаад эргэлзэхгүй бол зөвхөн энэ инжрийн модонд
тохиолдсоныг үйлдэх байтугай энэ ууланд ч хүртэл "Дээш өргөгдөж тэнгист хаягд" гэж хэлсэн ч энэ нь биелэх болно. Та нар итгэлтэйгээр залбиран гуйсан бүх зүйлсээ хүлээн авах болно” гэж хэлсэн. (Матай 21:
21-22). Марк 11:22-25-т “Есүс тэдэнд хариулан, Бурханд итгэгтүн. Үнэнээр
Би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан "Өргөгдөж тэнгист
хаягдагтун" гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй, харин хэлж байгаа нь бүтнэ
гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно. Тийм
учир Би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч, гуйж байна, түүнийгээ авсан
гэдэгтээ итгэгтүн. Тэгвэл тэр чинь ёсоор болно” гэсэн.
Энд Эзэн бидэнд Үгийн хүч чадлыг харуулахыг хүссэн бөгөөд
итгэгчдийг залбирал болон Түүний эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ тодорхой байхыг
урамшуулсан. Зарим итгэгчид уулыг хөдөл гэж залбирдаг боловч чухам хаашаа хөдлөхийг
нь залбирдаггүй. Есүс хэлэхдээ хэрэв та нар ууланд хандаж “Дээш өргөгдөж тэнгист
хаягд” гэж хэлвэл ... гэсэн. Жишээ нь, муу сүнсийг зайлуулах
дээр жишээ авч үзье. Зарим итгэгчид муу сүнсийг хүлж, хөөн зайлуулахдаа
тодорхой газар уруу зааж хөөдөггүй. Ийм залбирал маш аюултай. Муу сүнсийг хүлэх
үед тэр хүлэгддэг. Дараа нь та түүнийг тодорхой газар уруу зааж хөөхгүй бол таны
эргэн тойронд үлддэг. Муу сүнсийг зөвхөн эсэргүүцэх нь хангалттай биш эс тэгвэл
тэр хожим нь таньд эргэж ирнэ, эсвэл таны ойр орчим дахь итгэдэггүй хүмүүст
шүглэдэг. Иймээс итгэгчид муу сүнстэй ажиллахдаа болгоомжтой хандах хэрэгтэй. Муу
сүнсийг эхлээд хүлж, дараа нь хөөн зайлуулахдаа тодорхой газар заан хөөх нь чухал.
Зарим итгэгчид залбирахдаа “би чамайг Есүсийн нэр
дээр хүлж байна” гэдэг. Ийм үед сүнслэг ертөнцөд муу сүнс таны дараачийн
тушаалыг хүлээн номхон коммандаар зогсдог. Гэхдээ та залбирлаа ингээд л
дуусгачихвал хохирогчид ямар ч тусламж үзүүлж чадахгүй. Диавольтай тоглож
болохгүй. Та дайсантайгаа тоглож болохгүй. Бурхан таныг чөлөөлөлт ба Түүнтэй
эвлэрэх агуу үйлчлэлд дуудсан. Иймээс энэ ажлыг бүрэн гүйцэд хийхийг хүсч
байвал болгоомжтой хандах хэрэгтэй. Би дахин хэлье. Муу сүнсийг хүлэхэд тэр
хүлэгддэг. Түүнийг та аль нэг тийшээ зайлуулвал тэр зайлдаг. Гэхдээ та
амьдралдаа ямар нэг гэм нүгэлтэй байж болохгүй, гагцхүү Бурханы хүсэл дотор
амьдардаг байх нь чухал, тэгвэл диаволь болон түүний элч нар Есүсийн нэр дээр
таны тушаалыг дагах болно. Бурхан өөрийн Үг бүрээ батлана гэж амласан байдаг.
Сатан ба түүний элч нарыг яаж илчлэх талаарх дараачийн хэсэг рүү орохоос өмнө
танд дараах 3 зүйлийг сануулмаар байна.
1.
Түүн дотор та нар төгс болгогдсон. Тэр
бол бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн нь мөн (Колоссай 2:
10).
2.
Би та нарт могой, хилэнцэт
хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдэл өгсөн. Та нарт юу ч
хор учруулахгүй (Лук 10: 19).
3.
Хэрэв хэн нэгэн нь чам уруу хэрцгийлэн
халдвал, тэр нь Надаас биш юм. Чам уруу халдагч нь чамаас болж унана... Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг
бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд
Надаас ирэх тэдний зөвтгөл юм (Исаиа 54:15-17).
Танд би энэхүү гэрчлэлээрээ дамжуулан эдгээр муу
хүчнүүд ихэвчлэн сүм чуулган, зах зээлийн газар, оршуулгын газар, ширэнгэн ой, зочид
буудал, далай, агаар мандалд үйл ажиллагаагаа явуулдагийг харуулахыг хүсч
байна.
Сүм чуулган
Өнөөдөр сүм чуулганд маш олон хүн муу сүнсний
нөлөөлөлд автагдсаныг бид гэрчилж чадна. Тэдний зарим нь бүр харь хэлээр ярьж,
эш үзүүлдэг. Зөвхөн Ариун Сүнсний ялган таних чадвартай хүн л тийм хүмүүсийг
таньдаг. Гэвч бид энд ямар нэг шашны сект, гаж урсгалын тухай тухай яриагүй
харин сүм дэх Сатаны элч нарын тухай ярьж байгаа билээ. Сүмд Сатаны элч нар:
1.
Сүмд хэрүүл маргаан дэгдээх
2.
Сүмийг тараан бутаргах
3.
Сургаалийн үеэр хүмүүсийг нойрмог болгох
4.
Сүмийн үйл ажиллагааны үеэр янз бүрээр анхаарал сарниулах
5.
Хүмүүсийг Сатаны дагалдагч болгох зэргээр үйл ажиллагаагаа явуулдаг.
3-р бүлэгт би тэдний үйл ажиллагааны тухай зарим
зүйлүүдийг дурдсан учраас саяхан тохиолдсон нэгэн жишээг ярихад хангалттай гэж
бодож байна. Итгэгч хүн Есүс Эзэний үг бүрийг сахьдаг байх нь чухал, учир нь
хэрэв та Түүний Үгнээс хазайж, буулт хийх юм бол Сатан ба түүний элч нарын хамгийн
жижиг ч болтугай аргад өртөх аюултай. Итгэгч бид нар харанхуйгаас Бурханы
гайхамшигтай гэрэл рүү дуудагдсан хүмүүс. Итгэгч бид нар энэ дэлхий болон
түүнтэй хамт байх бүгдээс бүрмөсөн салж тусгаарлагдахаар дуудагдсан хүмүүс. Библид
“тэдний дундаас гарч тусгаар бай” гэж хэлсэн (2 Коринт 6:17).
Нэгэн Ж (нэрийг нууцлав) гэдэг итгэгч эгч байсан билээ. Тэр дахин төрсөн итгэгч
бөгөөд нэгэн амьд сүмийн бүтэн цагийн гишүүн байлаа. Дараа нь тэр манай сүмд
шилжиж ирсэн. Тэр сүмийн бүхий л үйл ажиллагаанд маш их идэвхтэй оролцдог байв.
Гэтэл түүний зан чанар өөрчлөгдөж хүн болгон анзаарч эхэлсэн. Бидний хэдэн
нөхөд түүн дээр гэрт нь очихоор шийдэж чухам юу болоод байгааг мэдэхийг хүсэв. Түүнтэй ярилцаж байхад түүний доторх муу сүнс илэрч
сатаны элч гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тэр даруй бид түүнийг муу сүнснээс
чөлөөлөх үйлчлэл явуулж Христ руу дахин авчирсан. “Эгч минь, та яаж сүмийн
идэвхтэй гишүүн мөртлөө Сатаны элч болчихсон юм бэ?” гэж бид түүнээс асуусан. Энэ
бүгд нэг өдөр л болсон, бүтэн сайны цуглааны дараа сүмийн өөр нэг гишүүн
эмэгтэй түүн дээр ирж, түүнийг өөрийн итгэлийн үлгэр дуурайлал гэж бодож санаж
явдгаа хэлж, түүнтэй ойр дотно эгч дүүс болох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Ж эгч
ямар ч сэжиггүйгээр түүний хүсэлтийг хүлээн авч улмаар Ж эгчийн гэр рүү хамт
явцгааж, өнөөх эмэгтэйн цүнхэлж ирсэн банана болон давсалсан самар хуваан
идэцгээжээ. Тэр өдрөө тэд хэсэг хамт байцгаасны дараа салсан аж. Үүний дараа
тэр эмэгтэй, Ж эгч дээр байнга ирэх болж, ирэх болгондоо ямар нэг бэлэг
авчирдаг байв. Платье, гутал, мөнгө гэх мэт. Заримдаа тэр хэсэг охидын хамт
ирдэг байв. Ийм байдалтай хэсэг хугацаа өнгөрсний дараа Ж эгчийн итгэл хэрхэн
суларч байгааг харсан өнөөх эмэгтэй сүүлдээ түүн дээр сүнслэг биеэр ирдэг болжээ.
Ингэж ирэхдээ тэр, Ж эгчид улаан даавуу, усан чулуу, чигчий хуруунд зориулсан
бөгж, шагайны зүүлт гэх мэт зүйлүүдийг өгчээ. Ж эгч, тэр эмэгтэйгээс болон
түүний найз нараас олон зүйлүүдийг бэлэг болгон авсан учраас тэднээс нүүр
буруулж чаддаггүй байв. Сүүлдээ тэдэнтэй гэрээ байгуулж, тэдний цугларалт
уулзалтад явж эхэлжээ. Ийнхүү Ж эгч тэдний нэг болж, тэдэнтэй адил могой,
сарьсан багваахай гэх мэт амьтдын дүр төрх хувирч чаддаг болсон байв (орч. манайхаар зарим бөө нар чоно, бүргэд гэх мэт амьтад шиг хувирдаг). Дараа нь бусад
итгэгч нарыг өөртэйгээ адил тэдний нэг болгох үйлсэд хүчин зүтгэж эхэлжээ.
Эзэнийг
магтъя! Ж эгч өнөөдөр Сатаны савраас
чөлөөлөгдсөн. Түүнд байсан бүх бэлэг сэлтүүдийг устгасан бөгөөд одоо тэр Эзэний
дотор дахин аз жаргалыг олсон. Найзууд минь, энэ бүгд зөвхөн гаднаасаа жирийн
мэт харагдах найз нөхөрлөлийн холбоо харьцаанаас үүссэн. Ж эгч сүнсний ялган
таних чадвар дутагдсанаас, Эзэний бидэнд “уруу татлагад орохгүйн тулд сэрэмжтэй
байж залбир” гэж хэлсэн үгэнд сэрэмжтэй хандаагүй
учраас дайсны урхинд орж, өөрийн хувь заяагаа тамд өгөх шахсан.
Бид Сатаны элч нарыг дараахь зүйлүүдээр таньж
болно.
-
Тэд хөлний том хуруундаа бөгж, шагайндаа зүүлт, хамартаа бөгж, гартаа этгээд
гаж бугуйвч зүүдэг.
-
Тэд сүмд болон итгэгч нарын дунд нэвтрэн орж, сүмийн үйл ажиллагааны
идэвхтэй гишүүн болж, зөвхөн нэг итгэгчийн араас идэвхтэйгээр явдаг. Тэдний
зарим нь этгээд зан харьцаа үзүүлэх эсвэл хорон байдлаар өөрийгөө илчилдэг.
Тийм учраас Бурханы хүүхэд болсон бид сүм цуглаанд
тийм хүмүүсийг таньж өөрсдийгөө бузар муугаас хамгаалахын тулд Бурханаас
сүнсний ялган таних чадвар гуйх хэрэгтэй. Та тэднийг таних даруйд тэд танд
ойртож чаддаггүй. Учир нь тэдний Эзэн таны тухай тэдэнд сануулдаг!
Зах зээлийн газар
Тэд бас зах зээлийн газар янз бүрийн хэлбэрээр үйл
ажиллагаагаа явуулдаг. Зах зээлийн газар бол ээлжит үйлчлүүлэгчээ хүлээж буй
янхны орогнох зочид буудал шиг тэдний үйл ажиллагаагаа явуулдаг гол газар юм. Зах
дээр тэд өөрийн золиос болох хүмүүсийг сонгож авахдаа жирэмсэн эмэгтэйг үр
зулбуулахад хүргэж тэдний цусыг өөрсдийн цус хадгалах саванд хийдэг. Зарим нь
өөрсдийн золиос болгохоор сонгож авсан хүний араас сэмээрхэн дагаж гэрийг нь
мэдэж авсныхаа дараа шөнө дөлөөр үйл ажиллагаагаа явуулдаг (орч. гэрийн нь ойролцоо шороонд юм булж орхих, ямар нэг
ёслол шившлэг хийж хараал хийх гэх мэт). Зарим маш гоё нүд булаам
эдлэл хэрэглэлүүд, хүзүүний зүүлт, уруулын будаг, үнэртэй ус, “Далайн Хатан”
гэж нэрлэгдсэн сардин загаснууд гэх мэт хоол хүнсүүд бүгд хачин жигтэй
гаралтай.
Итгэгч нар зарим хүмүүсийн хийх хачин үйлдлүүдээр
тэднийг таньж болно, жишээ нь, ямар ч шалтгаангүйгээр таны биеийн аль нэг
хэсэгт, ходоод, мөр гэх мэт газруудад хүрснээр таныг өвчлүүлж чаддаг (орч. манайд харын талын мэргэ, төлөгч нар үүнтэй адил төстэй зүйлүүдийг хийдэг). Хэрэв итгэгч хүн ийм зүйлүүдийг мэдэрвэл шууд Бурханы
Үгийг барин залбирч Есүсийн нэр дээр муу сүнсний төлөвлөгөөг нураан сарниулж тушаан
залбирах хэрэгтэй, үүний дараа мэдээж та дэлхий дээр юуг хүлж сарниулна тэр нь
бас тэнгэрт хүлэгдэж сарних болно.
Ёс заншил, өв соёлын үйл ажиллагаанууд
Ихэнх хүмүүс ёс заншлын шинжтэй бүжиг, ёслолын үйл
ажиллагаануудаар дамжуулж муу сүнсэнд эзлэгдэх болон Сатаны нөлөөлөлд орж
болдогийг анхаарах хэрэгтэй. Ихэнх нийгмийн ёс заншлууд муу сүнсний гаралтай
байдаг. Муу сүнснүүд бидний найз нөхөд болон тараах унших материалуудаар
дамжуулан бидний амьдралд өөрсдийгөө танилцуулдаг. Худал шүтээнийг тахьсан
газар болгон муу сүнсний орогнох газар болсон байдаг. Худал шүтээнийг тахин
шүтэж буй ёслолуудаар дамжуулан муу сүнс үйл ажиллагаагаа явуулдаг (Зехариа 10: 2). Шашны нэг тал бол
хүмүүсийн тахин шүтэж буй зүйл нь бодит ертөнцөд тодорхой нэг зүйлийг билэгдэж
байдаг учраас бүтээлийг тэд дээдэлж хүндэлдэг (Ром 1: 18-22). Худал шүтээнийг
Библид сүнсээрээ завхайрах гэж нэрлэсэн байдаг (Иеремиа 3: 8-10). Тийм учраас Бурханы
хүүхэд бид шууд болон шууд бус ямар ч аргаар худал шүтээнтэй холбогдох ёсгүй. Жужу
(орч. африкийн нэг мэргэ төлөг), диско, үдэшлэг гэх мэт хөнгөн амьдрал бол Сатан ба
түүний элч нараас гаралтай. Би нэгэн тохиолдлыг тод санаж байна, авралыг
авахаас өмнө намайг Сатаны нэгэн цугларалт дээр байхад Сатан “Энэ дэлхий бол
минийх, би дэлхийг өөрийн хүч чадлаар удирддаг, тиймээс Зөвт нэгэний нэрд
итгэдэг хэнийг ч болов би устгана” гэж хэлж байсан. Сатан хэзээ ч Есүс гэдэг
нэрийг хэлдэггүй байсан. Хэрэв хэн нэгэн хүн Сатаны хажууд Есүс гэдэг үгийг амнаасаа
унагах юм бол амиа алдахтай адил зүйл байсан. Тэр биднийг бүгдийг маань элч
төлөөлөгч, төрийн захирагч болгоно гэж амладаг байв. Сатан бол худалч, үнэндээ
Худлуудын эцэг юм. Нигериа улсад Библи болон Библитэй холбогдолтой ном
зохиолуудыг хилээр оруулахгүй хааж боох үйл ажиллагаа бас л бидний үйл
ажиллагаа байсан.
Сатан төрийн тэргүүнд байгаа захирагч, эрх
мэдэлтнүүдээр дамжуулан Христэд итгэгч нарын эсрэг бодлого, хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлэх гэх мэтээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр бас эдгэрлийн төв гэх мэт
гаднаасаа шашны байгууллага мэт харагдах байгууллагуудаар дамжуулан хүмүүсийг
өөрийн нэг хэсэг болгодог. Ийм эдгэрлийн төв гэх мэт газрууд бидний эргэн
тойронд олноороо байдаг. Энэ газруудад тэд үйлчлүүлэгч нараа хууран төөрөлдүүлэхийн
тулд олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Сатан Есүсийн хоёр дахь ирэлтэд маш
сэрэмжтэй ханддаг учраас өөрийн элч төлөөлөгч нараа “Бидэнд хүлээх цаг байхгүй
шүү” гэж идэвхтэй ажиллахыг уриалж, яаруулдаг. Тэгвэл Сатан сэрүүн байхад бид
яагаад унтсаар байх ёстой юм бэ!
8-р бүлэг: Итгэгчийн зэвсгүүд
-
Есүсийн нэр
-
Есүсийн цус
-
Бурханы Үг
-
Магтаал хүндлэл
“Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний
эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс” (Ефес 6: 10-11).
“Тэд түүнийг Хурганы цус,
өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ” (Илчлэлт 12:11)
Би энэ талаар хангалттай ярьсан
гэж бодож байна, гэвч зарим жишээнүүдийг энд дурдмаар байна. Есүсийн нэрэнд ХҮЧ ЧАДАЛ байдгийг сайн
ойлгох хэрэгтэй! Есүсийн Цусанд Хүч Чадал байдаг!
Библид хэлэхдээ “Хүн төрхийг олсон Тэрээр үхэлд ч
төдийгүй загалмайн үхэлд ч хүртэл дуулгавартай байснаараа Өөрийгөө даруу
болгов. Тиймээс ч Бурхан
Түүнийг үлэмжийн дээдээр өргөмжилсөн бөгөөд аливаа нэрээс дээд нэрийг Түүнд
соёрхов. Энэ нь Есүсийн
нэрд тэнгэрт байгаа, газар дээр байгаа, газрын доор байгаа бүх юмс өвдөг
сөгдөж, мөн бүх хэл Бурхан
Эцэгийн алдрын төлөө Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зөвшөөрөх ёстойн учир ажээ” (Филиппой 2:
8-11) гэсэн. Түүнчлэн “Тэд түүнийг Хурганы цус, өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ” (Илчлэлт 12:11) гэсэн.
Есүсийн
нэр үргэлж таны үг ярианд байг! Есүсийн нэр ба цус Сатаны төлөвлөгөөг нураан
сарниулж, түүний элч нарын бодлого стратегийг устгадаг.
Хоёрдугаарт, Бурханыг
үргэлж магтан алдаршуулж сурах хэрэгтэй. Магтаал
хүндлэлд хүч чадал байдаг. Нэгэн И. К гэдэг нэртэй пастор байсан (нэрийг
нууцлав). Тэр Ебуте Метта хотод нэгэн сүмийг хоньчилдог байв. Тэр миний гол бай
байсан бөгөөд түүний хамгаалах зэвсгүүд нь:
1.
Тэр өглөө эрт сүмдээ Бурханы Үгийг номлож,
бидний амар тайванг алдагдуулдаг байсан.
2.
Тэр гудамжинд гарч, Акинтола замын 2-р автобусны
буудал дээр микрофонтойгоо зогсож, номлож эхэлдэг байсан. Ингэхдээ тэр муу
сүнснүүдийг үргэлж хүлдэг байв.
3.
Сүмдээ тэр муу сүнснүүдийн тухай номлож,
илчилсний дараа муу сүнснүүдийг хүлэх, хөөх зэрэг залбирлын үйлчлэл явуулдаг
байсан.
4.
Тэр залбирлын хүн байсан.
5.
Тэр Бурханыг үргэлж магтан дуулдаг байсан.
Би түүн руу өөрийн элч
төлөөлөгч нараа явуулсан боловч түүнийг устгаж чадаагүй учраас би өөрөө үүрэг
даалгаврыг гардан гүйцэтгэхээр шийдсэн. Товлосон өдөр болоход би түүнийг
гудамжинд явж байхыг харсан. Энэ пасторын талаарх нэгэн онцгой зүйл бол түүний
баруун зүүн хоёр талд үүлэн багана мэт зүйл үргэлж хамт явдаг байсан. Энэ зүйл
бидний дайралтад саад учруулдаг байв. Энэ өдөр би тэр үүлэн багана шиг зүйлийг
хараагүй учраас энэ удаад миний дайралт амжилттай болно гэдэгт бат итгэлтэй байв.
Би түүнийг аянга цахилгаанд ниргүүлэхийн тулд бороо оруулсан. Бороо хүчтэй асгарч
эхэлж, аянга цахилгаан ниргэлж эхэлсэн. Моддын навчис энд тэндгүй найган унахад
пастор баяр хөөртэйгээр дуулсаар байсан. “Есүсийн
нэрэнд бүх өвдөг сөгдөнө” гэж дуулж байсан дууны дахилт одоо ч хүртэл миний
чихэнд сонсогддог.
Түүнийг ийнхүү дуулсаар
байх үед бороо намдаж, аянга цахилгаан зогссон. Гэнэт түүний хоёр талд гартаа
галтай сэлэм атгасан хоёр тэнгэр элч гарч ирсэн. Тэдний нүд ба сэлэм гал мэт ноцож
байсан. Дараа нь би хүчтэй салхинд хамагдаж, өөр хотод хэвтэж байсан! Би маш
их гайхаж цочирдсон. Гэвч тэр үед миний зүрх сэтгэл хатуу байсан учраас тэр пасторыг
дахин бидний гараас зугтлаа гэж бодож байсан. Пастор түүнийг хамгаалдаг байсан энэ
сүнслэг тулааныг огт мэддэггүй байсан. Тиймээс Бурханы хүүхэд бид хир зэрэг
хамгаалагдсан байдгаа ойлгох хэрэгтэй. Библид “Та нарт юу ч хор учруулахгүй” (Лук
10:19) гэж
хэлсэн байдаг нь үнэн учраас тэр юм!
Хоёр дахь гэрчлэл бол надтай
хамт нэг таксинд суусан залуу итгэгч байв. Тэр маш итгэлтэй залуу байсан бөгөөд
таксинд хүмүүст Сайн мэдээний тараах материал тарааж байв. Тэр надад өгөхөд нь авахаас
татгалзсан. Тэр номлож эхлэхэд намайг таагүй байдалд оруулж эхэлсэн учраас би
түүнийг гарынхаа бөгжөөр цохьсон. Энэ нь түүнийг үхүүлэх ёстой байсан. Гэвч
залуу “Есүсийн цус!” гэж орилж
эхэлсэн. Гэнэт цахилгаан цахиж, тэнгэр элч гарч ирсэн. Дахин намайг хүчтэй
салхи хамж, ширэнгэн ойд би хэвтэж байсан. Би яагаад надад хамаг хүч чадал
байсаар байтал ширэнгэн ойд шидэгдсэндээ үнэхээр гайхсан. Итгэгчид тэдний
өмнөөс сүнслэг дайн болж байдгийг тэр болгон мэддэггүй. Тэр залуу болон таксинд
байсан бусад хүмүүс намайг гэнэт алга болсонд бүгд гайхаж хоцорсон байсан гэсэн.
Есүсийн Нэр ба Цус
үргэлж үг ярианд нь байдаг итгэгч нарын ам гал мэт юм. Библид хэлэхдээ “ЭЗЭНий нэр бат бөх цамхаг бөгөөд шударга зөв хүн тийшээ гүйгээд, тэнд аюулгүй
байна” гэсэн.
(Сургаалт үгс 18: 10).
Хэрэв та Бурханы хүүхэд
бол Бурхан өөрийн Үгээ өргөмжилдөг гэдгийг санах хэрэгтэй (Дуулал 138: 2), тиймээс Үгийг тунхаглаж, таны амнаас гарсан Үг биелэгдэнэ гэдэгт
итгэвэл хэлснээр чинь болно. Энэ бол
Бурханы амлалт юм.
Дахин хэлэхэд та мэддэг
зүйлээ тунхаглаж чадна. Библид хэлэхдээ биднийг Бурханы Үгийг өдөр шөнөгүй
бясалгаж, Үгэн дотор баяртай бай гэсэн байдаг. Үгийг зөв ойлгохын тулд эхлээд
таньж мэдэх хэрэгтэй. Колоссай 3: 16 хэлэхдээ
“Христийн үг та нарын дотор бялхам орших болтугай” гэсэн. Дуулал 1: 1-3-т : “Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, нүгэлтнүүдийн зам дээр ч
зогсдоггүй, басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ! Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. Тэрээр урсгал усны дэргэд
тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй” гэж хэлсэн. Библитэй дотно нөхөрлө, зогсолтгүй
залбир, үргэлж магтан дуул, бат зогс, Есүс Христийн өгсөн эрх мэдлийг
хэрэгжүүлэгтүн!
9-р бүлэг: Одоо яах
вэ?
« Сүнс болон сүйт бүсгүй, -Ирээрэй гэнэ. Сонсогч нь,
-Ирээрэй гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг
үнэгүй аваг»
Илчлэлт 22: 17
Энэ бүх зүйлүүдийг
мэдсэний дараа одоо танд Есүст амьдралаа өгөх тухай номлох хэрэггүй гэж бодож
байна. Библид “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай,
бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм ” (Иохан 10: 10). гэж
хэлсэн. Сатан чамайг үзэн яддаг, тэр чамайг өөртэйгээ хамт тамд аваачихын тулд
бүх арга хэрэгслээ ашиглах болно. Хэрэв Сатан чамд амлалт өгөх эсвэл бэлэг
өгвөл тэр нь ямар нэг муу зорилготой гэдгийг мэдэх хэрэгтэй. Сатан бол худалч
бөгөөд Худлуудын эцэг юм. Бурхан түүнийг дайсан гэж дуудсан, тэгвэл яагаад бид
Бурхан ба Түүний Үг үнэн гэдэгт итгэхгүй гэж?
Миний энэхүү гэрчлэлийг
уншиж байгаа нь таны хувьд зүгээр нэг тохиолдол биш. Өөрийгөө шүүн тунгаа, Христийн
дотор амьдарч байгаагаа нягтал. Хэрэв та зөвхөн сүмд явагч бол өөрийгөө хуурч
байна гэсэн үг. Хамгийн гол нь Христийн төлөө амьдрах чухал шийдвэртээ хүйтэн
хөндий хандаж байна гэсэн үг. Христийн өмнөөс би танаас гуйж байна: Бурхантай эвлэр. Хэрэв та аврагдаагүй
бол Бурханы Үгийн дагуу Есүс Христ Эзэнийг өөрийн Аврагчаа болгож, усан
баталгаа хийлгэх хэрэгтэй. Танд хурдан хийхийг зөвлөж байна, маргааш дэндүү оройтож мэднэ!
Төгсгөл
Subscribe to:
Posts (Atom)