Лук 13:11 ишлэлд гардаг бөгтөр эмэгтэйн түүхийг
санаж байна уу? Тэр эмэгтэй бөгтөр нуруутайгаасаа болж 18 жилийн турш шорооноос
өөр зүйлийг харж чадахаа больсон байсан. Хаашаа ч явсан, юу ч хийсэн шороо бол
түүний харах ертөнц байсан. Гэвч тэр Есүсийн гайхамшигт эдгэрлээр өвчнөөсөө
эдгэрч, авралыг авсан.
Шороо бол муу ёрын сүнсний хоол. Библид Бурхан түүнийг шороо идэж
амьдрахаар хараасан гэсэн байдаг. Шороо мөн үхлийг билэгддэг. Муу ёрын сүнс
таныг өөртэйгээ адил шороон дээр мөлхөж, өнхрүүлж, шороо идүүлж амьдрахыг хүсдэг.
Шороо иднэ гэдэг нь та өөрийнхөө алдаа зөрчил, дутагдал дээрээ үргэлж
тулгуурлаж амьдрахыг хэлнэ. Энэ нь эцэстээ таны амьдрал бүх л бузар муу зүйлсээр
дүүрсэн мэт бодож санахад хүргэдэг. Та хэдийгээр бие махбодиороо бөгтөр болохгүй ч гэлээ сэтгэл
санаа, сүнс, оюун бодлоороо бөгтөр болж, энэ дэлхий дээр амьдрах нь таны хувьд
өдөр бүр тэмцэл болж хувирдаг.
Шороо шиг оюун бодолтой байх нь мөн таны бусдад хандах хандлагад нөлөөлдөг.
Та үргэлж бусдын алдаа зөрчлийг үргэлж хардаг болдог. Та тэдний гэм буруу болгоныг
сануулж, өнгөрснийг нь сөхдөг. Шороо шиг оюун бодолтой байх нь танаас амар
тайван, баяр баясгаланг чинь хулгайлдаг.
Хэрэв та үргэлж шороо руу ширтсээр байх юм бол таны дотоод ухамсар оюун бодол
санаа чинь муу ёрын сүнсний өгөөш хоол болох болно, учир нь тэр шороо л иддэг. Библид
хэлэхдээ тэр бол өөрийн залгих хүнийг хайж буй архирч буй арслан мэт гэж хэлсэн
байдаг.
Хэрэв та муу ёрын сүнсний хоол болохыг хүсэхгүй байгаа бол байвал харцаа шорооноос
дээгүүр харж сур! Өөрийн гэм буруу, алдаа
зөрчлөөс илүү таныг бүхий л уналт ялагдлаас чөлөөлсөн Христ рүү харж сур! Бурхан таныг өөрийн зөвт, ариун хүн гэж тооцсон тэр
зөвтгөлөөр өөрийгөө харж сур. Та бол шороо биш, учир нь та махан биеийнх биш
харин Сүнснээс төрсөн учраас юм.
Найз минь, хэрэв та өөрийгөө хэн бэ гэдгээ Христ дотор ойлговол Бурхан таны
замыг шулуун болгож, таныг хэрхэн өөрийн шинэ бүтээл гэж тооцсонтой адил Түүний
эрх мэдэл, хүч чадал, бүхнийг даван туулагч Түүний Ариун Сүнсээр ялалттай
амьдрах болно! by Joseph Prince