Соломоны дуун 2:1. Би бол Шароны сарнай, талын сараана цэцэг билээ.
Соломоны дуун 2:10-14. Миний хайрт надад хэлэх нь: "Босоорой хонгор минь, үзэсгэлэнт гоо бүсгүй минь хамтдаа явъя. Хараач, өвөл өнгөрч, бороо зогсож арилав. Газарт цэцэгс хэдийнээ ургаж, дуу хуурын цаг ирж, нутагт маань хүүрзгэний дуу сонсогдоно. Инжрийн мод жимсээ боловсруулж, цэцэглэж буй усан үзмийн модод анхилуун үнэрээ тараана. Босоорой, хонгор минь, үзэсгэлэн гоо бүсгүй минь хамтдаа явъя" гэнэ. Хадны хавцал, өгсүүр цохионы нуувчид буй тагтаахан минь ээ, надад төрхөө үзүүлж, дуу хоолойгоо сонсгооч. Учир нь дуу хоолой чинь амттай, төрх чинь дур булаам сайхан аж.”
Танд Бурханы хайранд эргэлзэж байсан удаа бий юу? Надад эргэлзэж байсан удаа бий. Тэгээд Бурханаас энэ тухай би баттай хариулт авахыг хүссэн. Бурхан надад хандсан өөрийн хайрын илчлэлтээ өгсөн бөгөөд түүний надад хандсан агуу хайрыг би ойлгосон юм. Үнэндээ Бурхан биднийг хэнийг ч ялгалгүй өөрийн агуу хайраараа хайрладаг, гэвч Сатан биднийг түүний агуу хайрыг мэдэхийг хүсдэггүй. Бидний сүнслэг нүд болон мэдрэхүй маань заримдаа сохор байдаг. Сатан миний нүдийг ч мөн хааж байсан бөгөөд Бурханы агуу хайрыг мэдэх тэр мөчид би Бурханд ямар их үнэ цэнтэй юм бэ гэдгээ мэдсэн. Хэрэв та зүрх сэтгэлдээ түүний хайрыг авахыг зөвшөөрөх юм бол Тэр таны амьдралд өөрийн агуу хайраараа орж ирэх болно. Тиймээс би таныг урамшуулахыг хүсч байна. Түүнээс гуйгтун, түүний агуу хайрыг мэдэхийн төлөө гуйгтун. Тэгвэл та түүний хайраас хэзээ ч салахыг хүсэхгүй болно, үргэлж түүнтэй хамт байхыг хүсэх болно. Энэ үнэхээр гайхамшигтай биш гэж үү! Таныг энэ орчлонгийн цорын ганц үнэн Бурхантай уулзаж түүний танд хандсан агуу хайрыг мэдээсэй гэж би гуйх болно.
Эзэнээс надад ирсэн илчлэлт...
Чиний төлөөх миний хайранд бүү эргэлзэгтүн. Би чиний төлөө Хүүгээ золиосолсон. Чиний хувьд, би чамаар бахархдаг бөгөөд би чамаар баярлан бахддаг. Чамайг надтай ярихад чинь Би дуртай, намайг дууд. Би чамтай хамт байхыг эртнээс хүсч байсан. Би чамд агуу гайхамшигтай зүйлүүдийг харуулах болно. Би бас чамаар дамжуулан агуу гайхамшигтай зүйлүүдийг хийх болно. Надтай үргэлж хамт бай, бүх зүйл дээр намайг дууд. Надаас хүссэнээ гуй, би чамд хариулах болно. Намайг өөрийнхөө амьдралын бүх хэсэг болго. Миний таалал чам дээр байна, тиймээ, миний таалал чам дээр байна. Би чамд болон чиний гэрт урт удаан амьдралыг өгсөн бөгөөд би чиний бүх гуйлтыг алдаршуулах болно. Залбирлаа бүү зогсоо, миний чамд өгөхөөр бэлдэж байгаа ивээлүүдийн алиныг нь ч чи авч эхлээгүй байна. Би чамайг шинэ төвшинд гаргах болно, би чамайг аль хэдийн гаргасан. Надаас бүү холдогтун, учир нь би чамтай хамт байна. Чи хийж байгаа бүх зүйл дээрээ ялалттай байх болно, зөвхөн намайг эхэнд тавь, намайг хай. Чамд би өнөөдөр хэлсэн бүх зүйлүүдээ хийх болно. Би Түмэн цэргийн Эзэн тунхаглаж байна. Би үүрд чиний Иехова Ийрэ (миний хангагч), Иехова Нисе (миний туг), Иехова Шалом (амар амгалангийн ханхүү), Иехова Цикени (миний зөвт байдал), Иехова Рапа (миний эдгээгч) байх болно. Би чамд хайртай, би чамд Хайртай, би чамд ХАЙРТАЙ, ХАЙРТАЙ, ЧАМАЙГ би дэлхийн эхлэлээс хүсч байсан. Би чамайг хүсч байсан. Чиний эцэг эх ямар хүмүүс байсан, тэд чамд юу хийсэн, бас юу хийж чадаагүй нь хамаагүй. Учир нь би чамд амьдралыг өгсөн бөгөөд тэдний чамд хийсэн ямар ч алдааг, мөн чи тэднээс авч чадаагүй ямар ч зүйлийг би чамд эргүүлэн өгөх болно, би чамайг хангах болно. Чи намайг өөрийн эх үүсвэрээ болгосон. Чи хэзээ ч сэтгэл гонсойхгүй, чи хэзээ ч ичгүүр болохгүй, учир нь чи миний Хүү Есүст өөрөөр хэлбэл надад итгэсэн. Есүс миний дотор, би Есүсийн дотор байдаг, Тэр чиний дотор байдаг, бид бүгдээрээ хамтдаа нэгэн бие, бие биенээ дуулгавартайгаар дагадаг бөгөөд чи энэ газар нутгийн сайн сайхныг амтлах болно гэж би чамд хэлж байна. Амен.

Амен!
ReplyDeleteих урам авлаа. мон фондоор бичиж эхлэсэнд баярлаа. уншихад их амар байна.
амжилт~
Яамай даа, урам авсан бол... тэр миний блог бичиж байгаа зорилго минь байгаа юм. Тэх, нөхөртөө миний баярлаж буйг дамжуулаарай. Фонт явуулсанд. Зовох цагт нөхрийн чанар танигданаа гэж...
ReplyDeleteАмен ямар гоё юм бэ, яг л надад хэлж байгаа юм шиг санагдлаа хэхэ
ReplyDelete