BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Tuesday, July 28, 2009

7000 жил

Ихэнх Христчин хүмүүсийн хувьд 7000 жилийн тухай сонсоогүй байдаг. 7000 жил гэдэг нь 7 долоо хоногтой холбоотойгоор тайлбарлагддаг. Эхлэл номонд Бурхан 6 өдрийн дотор дэлхийг хэлбэр дүрстэй болгон бүх амьд биетийг бүтээж, Саббат өдөр буюу 7 дахь өдөр нь амарсан (Эхлэл 1:2–2:3). Бурхан түүнчлэн хүн төрөлхтөнд 6 өдөр ажиллаж, удаахь 7 дахь өдөр нь амрахыг тушаан хэлсэн байдаг (Египетээс гарсан нь 20:8-11). Энэ 7 дахь өдөр хүн өдөр тутмын хийдэг ажлуудаа хойш тавьж, Бурханыг хүндлэхээр тогтоогдсон юм (Исаиа 58:13, 14).
Элч Петр 7 долоо хоногийн энэ хэв шинжийг илүү өргөн хүрээнд авч үзэх ёстой гэдгийг эргэлзээгүй ойлгодог байсан. Тэр "Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг" (2 Петр 3:8) гэж хэлсэн. Элч Паул долоо хоногийн 7 дахь өдөр нь амралтын үеийг илэрхийлнэ гэж хэлэхдээ хүн төрөлхтний түүхийн цаг хугацаанд болох энх амгалангийн жилүүдийн тухай хэлж байсан (Еврей 4:3-11). Элч Иохан хэлэхдээ энэ цаг хугацаа нь Христ хүн төрөлхтний түүхийн үйл явцад оролцсоноор 1000 жил үргэлжлэх болно гэж хэлжээ (Илчлэлт 20:1-4). Энэ нь теологийн нэр томъёонд “Миллиенум” буюу “1000 жил” гэж нэрлэгддэг.
Тэгвэл долоо хоногийн 7 дахь өдөр нь Есүс Христийн удирдлага дорх энх амгалангийн 1000 жилийг илэрхийлж байгаа юм бол Бурханы бүтээсэн эхний 6 өдөр нь хүн өөрөө өөрийгөө төвхнүүлж, өөрийн үйлс хэрэг, бодол санаануудыг хэрэгжүүлэх хүн төрөлхтний түүхийн 6000 жилийг илэрхийлж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл долоон хоногийн нэг өдөр болгон хүн төрөлхтний түүхийн 1000 жилийг илэрхийлж байна гэсэн үг юм.
Тэгвэл бид одоо энэ үеийн хаана нь явж байна вэ? Библийн үйл явдлын цаг хугацааны мөчлөгийг гаргасан судалгаанууд нь хүн төрөлхтөн Христийг дэлхийд төрөхөөс өмнө 4000 жилийн өмнө бий болсон гэдгийг хэлдэг. Христээс хойш түүх өөрөө 2000 жил өнгөрсөн гэдгийг хэлдэг бөгөөд нийт хүн төрөлхтний соёл иргэншил одоо 6000 жил оршин тогтнож ирсэн гэдгийг хэлдэг. Товчхон хэлвэл “хүн төрөлхтний” ажлын 6 өдөр төгсөж байгаа бөгөөд Бурханы агуу гайхамшигтай энх амгалангийн 1000 жил амрахаар айсуй.
Энх амгалангийн 1000 жил болохоос өмнө энэ дэлхийд олон зүйл болно гэдгийг Библи бидэнд хэлдэг. Жишээ нь: шүүрэлт, агуу гамшиг, араатны тоо 666 гэх мэт үйл явдлууд өрнөх болно. Би дараа дараачийнхаа дугаарт энэ тухай аль болох тодорхой мэдээллүүдийг хүргэхийг хичээх болно.

1 comment:

  1. thanks, Urnaa egchee, good to know about that! Maralaa

    ReplyDelete