BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, December 11, 2010

Keep Me

Keep me, keep me.... No matter where I am, No matter where I go
I know you will never be far away from me…..
Angels are near guiding my way, Your promise still remains, I am yours….
Keep me, keep me.... Your love never fails

Monday, November 8, 2010

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 4-р бүлэг

4-р бүлэг: Сатан Христэд итгэгчдийн эсрэг хэрхэн тэмцдэг вэ «Эцэст нь Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжигтүн. Та нар диаволын заль мэхний эсрэг бат зогсох чадвартай байхын тулд Бурханы бүрэн хуяг дуулгыг өмс. Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.»
Eph. 6: 10-12
Христэд итгэгчидтэй тэмцсэн нь
Христэд итгэгчидтэй тэмцэх Лусиферийн тушаалыг хүлээн авсны дараа бид хамтдаа цуглан тэдний эсрэг ямар арга замаар тэмцэж болох төлөвлөгөө гаргав. Үүнд:
1. Өвчтэй болгох
2. Үргүй болгох
3. Сүмд хүмүүсийг нойрмог болгох
4. Сүмд төөрөгдөл бий болгох.
5. Сүмд итгэгчдийг бүлээн итгэлтэй болгох.
6. Тэднийг Бурханы үгийг ойшоодоггүй, хайхрамжгүй болгох.
7. Орчин үеийн дизайн, файшн хөөх, файшны тэмцээн явуулах
8. Материаллаг зүйлсээр тэмцэл явуулах
Эдгээрээс би 2 зүйлийг тайлбарламаар байна.
1.Материаллаг зүйлсээр тэмцэл явуулах
Эхлээд би, надад өгсөн телевизээр дахин төрсөн итгэгчдийг мэдэж авдаг байв. Бид хоёр нүүртэй итгэгчидтэй тэмцдэггүй, тэд аль хэдийн биднийх болсон байдаг. Дараа нь бид томоохон сүмүүд уруу өөрсдийнхөө охидоос илгээнэ. Тэд сүм дотор хүмүүсийг бохь зажлуулах юм уу эсвэл хүүхдүүдийг уйлуулах, ер нь хүмүүсийг Бурханы үгнээс сарниулахын тулд ямар нэгэн зүйл хийнэ. Тэд мөн хүмүүст сүнслэгээр нөлөөлж хүмүүсийг сургаалын үеэр нойрмог болгоно. Хэрэв ямар нэгэн итгэгч сургаалыг маш соргогоор хүлээн авбал манай охидын нэг түүнийг сүмийн гадна амдан хүлээж байгаад гарч ирэнгүүт нь түүнтэй мэндэлж, найрсагаар харилцах эсвэл бүр заримдаа бэлэг өгдөг байв (ихэвчлэн түүний дуртай зүйлийг өгдөг). Дараа нь тэр итгэгчийг сургаалаас сурсан зүйлийг мартуулахын тулд бүхий л зүйлийг хийдэг байв. Хэрэв жинхэнэ итгэгч байвал манай охидын нэг сүмийн дараа түүнийг хүлээж байгаад уулзах бөгөөд хотод өөр таньж мэдэх итгэгч найз байхгүй учраас түүний гэрийг мэдэхийг хүснэ. Дараа нь гэр уруу нь хамт явж байхдаа түүнд шоколад, амттан худалдаж авч өгөхөд тэр хүн нөхөрлөлийн үүднээс хүлээн авахаас өөр аргагүй. Дараа нь түүний гэрт байнга зочилж, түүний зүрхэнд ассан Христийн галыг бөхөх хүртэл нь нөхөрлөж байгаад орхидог байв. Амьд сүм чуулган, нөхөрлөл уруу хандсан сатаны гол үйл ажиллагаанууд бол Христэд итгэгчдийг Бурханы Үгийг уншиж, судлах урам зориггүй болгосноор тэдэнд өгөгдсөн Бурханы амлалт ба эрх мэдлийг ойшоолгүй өнгөрөхөд хүргэдэг юм. Мөн энд тэнд сайн мэдээний компанит үйл ажиллагаа болж байвал тэдний дунд хэрүүл маргааныг өдөөж үймээн самуун гаргадаг.
Христэд итгэгчдийг яаж таних вэ?
Дахин төрсөн итгэгчид гартаа үргэлж авч явдаг библи юм уу эсвэл цуглаан нөхөрлөлд хир их хамрагддагаараа танигддаггүй. Харин тэднийг сүнслэг биеэр нь өөрөөр хэлбэл тэдний зүрхэнд гэрэлтэж буй тод гэрлээр эсвэл толгойных нь эргэн тойронд дугуйран гэрэлтэх гэрлээр эсвэл тэдний биеийн эргэн тойронд ассан галан ханаар таньж мэддэг. Тийм итгэгч гудамжинд явж байх үед түүний эргэн тойронд баруун, зүүн, өмнө, хойд талд нь тэнгэр элч нар явж байдаг. Энэ нь биднийг түүн уруу дайрах боломжгүй болгодог.
Хэрэв бид тэр итгэгчийг гэм хийлгэвэл түүний амьдрал уруу нэвтрэн орох боломжтой болдог. Хэрэв тэр машинаа жолоодон явж байвал бид осолд оруулахыг хичээдэг боловч түүний машин дотор тэнгэр элч үргэлж хамт явж байдаг. Аяа, хэрэв бүх Христэд итгэгчид Бурхан тэдний төлөө ямар их зүйл хийдгийг мэдэхийн бол гэм нүгэлтэй хутгалдан хайхрамжгүй амьдрахгүйсэн!
2. Христэд итгэгчдийг итгэлээс нь буцаах
Лусиферийн томилсон дарга болсон би өөрийн багт буй охидуудыг амьд сүм чуулган, нөхөрлөл уруу илгээдэг байв. Эдгээр охидууд маш гоё хувцаслаж сүмд очихдоо сургаалийн дараа Есүст амьдралаа зориулах шийдвэр гаргасан мэт дүр үзүүлж сүмийн өмнө гарч залбируулдаг байв. Дараа нь тэд сүм тарсны дараа шинэ итгэгч нарт ихэвчлэн найрсаг хандах сургаал номлогчийг хүлээн энд тэнд хүмүүстэй уулзаж явна. Дараа нь сургаал номлогчийг хүлээсээр уулзахдаа ихэвчлэн гэр уруу нь хамт дагалдан явна. Хэрэв сургаал номлогч сүнсний ялгах чадваргүй бол тэр охидын уруу таталт, завхайрал, хүсэл тачаалалд нь автагддаг. Энэ зүйл зөвхөн, сургаал номлогч оюун санаандаа тэр охиныг хэсэг зуур шохоорхон хүлээн авснаас эхлэнэ. Дараа нь тэр охин түүнийг завхайрал руу уруу татан татсаар, Бурханы Сүнс сургаал номлогчийг орхих хүртэл нь уруу татна. Дараа нь даалгавар амжилттай хэрэгжиж дуусахад сургаал номлогчийг орхин явдаг байв.
Энд би нэг пасторын гэрчлэлийг хуваалцмаар байна. Сатаны ертөнцөд энэ пастор хүн Бурханы хүн гэггддэг байв. Энэ пастор өвдөг сөгдөн залбирч эхлэхэд л муу сүнснүүдийн дунд үймээн самуун төөрөгдөл бий болдог байв. Тиймээс бид түүн уруу хэсэг охидыг явуулсан. Хэдийгээр энэ пастор тэр охидуудыг хооллож тэжээж байсан боловч уруу таталтад нь нэг ч удаа автаагүй. Охидууд чадах бүхнээ хийсэн боловч амжилт олж чадаагүй. Эцэст нь эдгээр охид даалгавраа биелүүлж чадаагүй учраас алагдсан учраас би эмэгтэй хүний дүрд хувирч түүн дээр очсон. Би үг яриа, үйл хөдлөлөөрөө түүнийг уруу татахыг оролдсон боловч тэр хөдөлсөн ч үгүй. Энэ нь миний хувьд дэндүү хүнд даалгавар байсан учраас түүнийг би ямар нэг ослоор алахаар шийдсэн. Нэгэн өдөр тэр зах уруу явж байв. Би түүнийг ажигласаар, нэгэн хүнтэй үнэ тохиролцохоор доош бөхийх үед нь түүн уруу чиглэн явж байсан, тос ачсан ачааны машиныг онхолдуулав. Ачааны машин онхолдохдоо ойр байсан өндөр хүчдэлийн шонг тас дайрч, олон хүн дээр унасан. Олон хүн осолдож үхсэн боловч тэр пастор амьд гарсан. Тэр яаж амьд үлдсэн нь үнэхээр гайхамшиг байсан. Бас нэгэн өдөр тэр Нкпор хот уруу явганаар аялж байв. Би дахин түүн уруу төмс ачсан ачааны машиныг чиглүүлэн онхолдуулсан. Ачааны машин замаасаа гарч олон хүнийг дайрч алсан боловч энэ пастор дахиад л амьд үлдсэн. Амжилтгүй энэ 2 оролдлогын дараа бид түүнийг зөнд нь орхихоос өөр арга байгаагүй. Тэр өнөөдөр ч хүртэл амьд байгаа!
Зөвхөн нэг итгэгчээс болж диавол олон хүний амийг устгадаг, учир нь диавол түүнийг алж чадна гэж боддог боловч тэр үргэлж ялагддаг. Иймэрхүү үйл явдал олон Христэд итгэгчдэд тэднийг мэдээгүй байхад нь тохиолддог байсан, гэвч Бурхан тэднийг үргэлж авардаг байсан. Диавол тэдэнд бууж өгөхгүй гэдэг. Тэр бодохдоо, энэ удаад би амжилттай байх болно гэж боддог. Гэвч тэр хэзээ ч амжилт олж байгаагүй. Хэрэв Христэд итгэгч хүн Бурханы хайраар алхан, Түүн дотор алхсан хэвээр байж, энэ амьдралын бузар муу зүйлүүдтэй хутгалдалгүй байхын бол диавол хэзээ ч амжилт олж чадахгүй, тэр яаж ч оролдоод дийлж чадахгүй. Зөвхөн Бурханд үл итгэгчид л түүний гарт байдаг.
Христэд итгэгчдийн эсрэг үзүүлэх дарамт зовлон
Энэ зүйл ихэвчлэн тэдний зүүдээр дамжуулан хэрэгждэг. Хэрэв итгэгч хүн зүүдэндээ дараахь зүйлүүдийг зүүдэлвэл:
1.Зүүдэнд чинь нас барсан хамаатны хэн нэгэн ирэх
2. Багтай хүн араас чинь хөөх
3. Эхнэр, нөхрийн аль нэг нь голд сэлэх.
4. Эхнэр, нөхрийн аль нэг нь зүүдэнд чинь хоол авчирч, идүүлэхийг хүсэх.
5. Ганц бие эмэгтэй хүн бэлгийн харилцаанд орж байна гэж зүүдлэх юм уу эсвэл гэрлэсэн ч гэсэн өөр хүнтэй сексийн харилцаанд орж байна гэж зүүдлэх. Энэ зүүдээ шийдэж чадахгүй бол үргүйдэлд хүргэдэг. Хэрэв жирэмсэн хүн бэлгийн харилцаанд орж байна гэж зүүдэлвэл, энэ зүүдээ шийдэж чадахгүй бол үр зулбадаг. Хэрэв та дээрх зүүдүүдийг зүүдэлдэг бол ойшоолгүй өнгөрч болохгүй, харин сэрсэн даруйдаа өөрийгөө Бурханы өмнө нягтлан шалгаж, ямар нэг гэмшээгүй гэм нүгэл байвал Бурханы өмнө гэмшиж, муу сүнснүүдийг Есүсийн нэр дээр хүлж зайлуулж, дарамтлагдан зовж буй зүйлийг сэргээж өгөхийн төлөө залбирах хэрэгтэй. Түүнчлэн төлөвшсөн сүнслэг итгэгчтэй уулзаж зөвлөгөө авч болно.
Сүнснүүдийг авардаг диаволын арга
Есүс Христ энэ дэлхийгээс явахдаа дагалдагч нартаа “Явж, миний тухай бүх үндэстэнд тунхаглаж, дагалдагч болго” гэж тушаасан. Зарим Христэд итгэгчид энэ тушаалыг биелүүлэх илүү таатай цаг, боломжийг хүлээж байх зуур диавол энэ тушаалыг ч бас өөрийн дагалдагч нартаа өгдөг. Нэг ялгаа нь диаволын элч төлөөлөгчид Христэд итгэгчдээс илүү “сүнснүүдийг аврах” ажилдаа хичээнгүйлэн зүтгэдэг!
Сүнснүүдийг аврах диаволын ажлын нэг талбар бол дунд сургууль буюу охидын сургууль юм. Бидний охидын зарим нэг хэсэг энэ сургууль уруу илгээгддэг. Бид тэдэнд сүүлийн үеийн загвар дизайн бүхий дотуур хувцсуудыг өгдөг. Яагаад гэвэл охидууд дотуур байрандаа хамтдаа амьдардаг учраас тэд дотуур хувцсыг маш их сонирхож үздэг. Охидын сургуульд буй манай элч төлөөлөгч охин гоо сайхны хэрэгсэл, юбка, платье, дотуур хувцас, ном, хангамж, мөнгөөр байнга хангагдах бөгөөд түүнд бас нэгэн төрлийн онцгой банны саванг өгдөг. Тэр сургуулийн бусад охидуудад зээлэхийг хүссэн үед нь өгдөг бөгөөд хэрэв ямар нэгэн охин түүний эд материалд татагдаж түүнтэй нөхөрлөхийг хүсвэл найз болцгоодог. Аажимдаа манай элч төлөөлөгч охин найз охиноо бидэнд танилцуулсны дараа бид найз охин дээр нь байнга зочлон очих болж, янз бүрийн бэлэг сэлтээс авахуулаад түүнд хэрэгцээтэй гэсэн зүйлүүдээр нь хангаж эхэлнэ. Үүгээр тэр бидэнтэй сайн дураар нэгдэж эхэлдэг. Дараа нь тэр, өөрийн найз охидууддаа хэлэх зэргээр бид “сүнснүүдийг аврах” ажлаа хийнэ. Энэ нь бүхэл бүтэн үйл ажиллагаа болон явагддаг бөгөөд бид бүгдээрээ энэ даалгаврыг хичээнгүйлэн гүйцэтгэдэг.
Энд нэг зүйлийг тодруулмаар байна. Сатан хэнийг ч хүчилдэггүй. Түүний хийдэг ажил бол эхлээд тэр хүнийг уруу татсаны дараа хүнийг өөрийнх нь сайн дурын хүслийн дагуу хийлгүүлдэг. Тийм учраас библид “Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна” Иаков 4:7 гэж хэлсэн байдаг. Сүнснүүдийг аврах диаволын бас нэг арга бол машиндаа хүн дайж авч явах. Бид өөрсдийн охидуудыг зам дээр зогсоодог бөгөөд ихэвчлэн тэд маш дур булаам хувцасласан байдаг. Мөн зочид буудлын хажууд зогсоох гэх мэт. Энэ аргаар бид олон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг олж авдаг. Өнөөдөр сонины булангууд дээр алга болсон хүнийг хайж байна гэсэн зарлал олон байдаг, яагаад гэвэл тэд танихгүй охидыг машиндаа дайж авч явснаас болдог. Тиймээс та машиндаа хүн суулгаж авч явахдаа болгоомжлох хэрэгтэй. 
Үргэлжлэлийг дараахь линкээр орно уу.

http://jesus-faith.blogspot.com/2014/03/5.html



Saturday, November 6, 2010

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 2, 3-р бүлэг

Далайн хатантай хийсэн гэрээ
Нэгэн орой би гадаа салхилахаар гарав. Ебуте Метта автобусны буудлын хажууд би нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй зогсож байгааг харсан. Түүний хажуугаар өнгөрөхдөө би юм дуугарсангүй. Дараачийн өдөр би түүнийг дахин олж харав. Гурав дахь өдөр бас л харав. Энэ удаад түүний хажуугаар өнгөртөл тэр намайг дуудав. Би түүнтэй мэндэлж нэрээ Емманүел Амос гэж хэлсэн боловч тэр надад өөрийгөө танилцуулахаас татгалзав.
Би түүний нэр болон хаана амьдардгийг нь асуухад тэр зөвхөн инээж байлаа. Миний хаягийг асуухад нь би зөвхөн гудамжаа хэлэв. Бид салцгаах болоход тэр хэзээ нэг өдөр манайд зочлон очино гэв. Би түүнд хаягаа бүрэн өгөөгүй учраас манай байрыг яаж олох юм бол доо гэж би бодож байв. Гэтэл тэр хэлсэн амандаа хүрч 7 хоногийн дараа хаалга тогших чимээг би сонсов. Тэнд нөгөө нууцлаг эмэгтэй зогсож байв! Би түүнийг гэртээ урин оруулав (дотроо би энэ эмэгтэй ямар аюултай хүнтэй уулзаж байгаагаа мэдэхгүй байгаа даа гэж бодож байлаа). Би түүнийг дайлсны дараа тэр шууд яваад өгөв. Анхны энэ уулзалтаас хойш тэр манайд байнга ирдэг болов. Гэвч бидний хооронд ямар нэгэн харилцаа байсангүй.
Гэхдээ би нэг зүйлийг ажигласан, тэр тодорхой цагт манайд ирэхдээ нэг ч минут хоцролгүй бас эрт ирдэггүй байлаа! Би түүнийг заримдаа гадуур Лагосын наран шарлагын газар дахь баар, Paramount зочид буудал, Ambassador зочид буудал гэх мэт газруудаар дагуулан явж хооллодог байв. Гэвч тэр надад нэрээ хэлэхгүй л байлаа. Нэгэнт бидний энэ харьцаа гүнзгийрэхгүй учраас би энэ талаар санаагаа зовохоо болив. Намайг эмэгтэй хүнд хүрэхийг хориглосон байлаа.
Гэнэт тэр шөнөөр манайд зочилдог болов. Нэгэн шөнө тэр ирэхдээ “Одоо чи манайд очих цаг болсон” гэв. Тэр шөнө тэрээр манайд өглөөний 8 цаг хүртэл байж байгаад дараа нь бид хамтдаа гадагш гарав. Бид автобусанд суухад эмэгтэй жолоочид биднийг наран шарлагын баарны хажууд буулгахыг хүсэв. Би түүнээс хаашаа явж байгааг асуув. “Битий санаа зов. Чи манай гэр хаана байдгийг мэдэх болно” гэв. Тэр намайг баарны хажуу дахь нэгэн булан уруу аваачиж нэгэн бүс шиг зүйлээр намайг өөртэйгээ хамт холбон уяв. Гэнэт бидний араас ямар нэгэн үл мэдэгдэх хүч биднийг далай уруу түлхэв. Эхлээд бид хэсэг далайн гадаргуу дээгүүр нисэв, дараа нь шууд далай уруу орчив. Эрхэм уншигч минь, энэ зүйл надад сүнслэг биеэр тохиолдоогүй харин бодит биетэйгээ байхад надад тохиолдсон юм шүү! Далайн гадаргууг нэвтлэн орох тэр агшинд бид гэнэт олон хүнд хөлхөлдсөн нэгэн их зам дээр зогсож байгаагаагаа мэдээд би их гайхав. Дараа нь бид олон хүн бүхий нэгэн завгүй хот уруу орж ирэв.
Сүнсний ертөнц  
Би тэнд лабораториуд, судалгааны танхим, зохион бүтээх төв, театруудыг олж харав. Хотоос гадна хойд зүгт би үзэсгэлэнтэй олон залуу охид, хөвгүүд байгааг харав, тэнд ямар ч хөгшин хүн байсангүй. Эмэгтэй намайг тэдгээр залуучуудтай танилцуулахад тэд намайг уриалгаханаар хүлээн авав. Дараа нь бид “харанхуй өрөө”, “хатаах өрөө”, “баглаа боодлын өрөө”-гөөр явав. Дараа нь гол үйлдвэр болон агуулахуудаар явсны дараа түүний гэр болох нэгэн том харшид ирцгээв. Тэнд бид тухлан сууцгаахад эмэгтэй надад өөрийгөө танилцуулж “Би бол далайн хатан, би чамтай хамтарч ажилламаар байна. Би чамд эд баялаг түүнтэй хамт ирэх бүх зүйлийг, хамгаалалт, түүнтэй хамт ирэх бүх зүйлийг, амь болон чамайг хамгаалах “тэнгэр элч”-ийг өгнө” гэв.
Тэр нэгэн товчлуур дарахад хүний махыг хэсэглэн хэрчиж тавьсан нэгэн тавиур гарч ирж, бид хамтдаа хооллоцгоов. Дараа нь тэр нэгэн могойг гаргаж ирж, намайг бүтнээр нь залги гэв. Би чадсангүй. Тэр намайг шахсаар байв, би яагаад ч амьд могойг залгиж чадсангүй. Гэтэл тэр ямар нэгэн хүч чадлаар надаар могойг залгиулж дөнгөв. Эдгээр бүх зүйлс, хүний мах ба цус, аварга могой, муу сүнсний хүч чадал буюу тэнгэр элч бол нэгэн зүйлийг билэгдсэн утгатай байлаа, энэ нь тэнд болж буй бүх нууцат зүйлсийг задруулахгүй гэсэн утга бүхий гэрээ байлаа.
Тэнгэр элчийн үүрэг бол намайг замаасаа хазайх үед намайг удирдан чиглүүлж, зааварлах үүрэгтэй бөгөөд түүнчлэн миний хүссэн үед далайгаас надад хоол авчрах үүрэгтэй байлаа. Би далайн хатныг үргэлж дагахаа амлав. Тэр миний амлалтыг авсны дараа намайг далайн өөр нэгэн хэсэг уруу нэгэн арал уруу авчрав. Тэр арал дээр моднууд байсан бөгөөд мод бүр өөр өөрийн үүрэг чадалтай байв. 
-          Хордуулагч мод
-          Алагч мод
-          Өдөөгч мод
-          Эдгээгч мод гэх мэт
Дараа нь далайн хатан надад хирс, далайн могой, матар гэх мэт далайн амьтанд хувирах хүч чадлыг өгсний дараа хаа нэг тийшээ алга болов. Би далайд 7 хоносны дараа дээр дурдсан амьтдуудаас матрын дүрд хувилан матрын дүрийн тусламжтайгаар дэлхий уруу буцаж ирэв.
Далай дахь лабораториуд
Би Лагост 7 хоносныхоо дараа далай уруу энэ удаа 2 сараар эргэж ирэв. Би судалгааны лабораторид чухам юу хийдгийг нь мэдэх гэж очив. Тэнд физикч, эрдэмтэд, судлаачид маш их хичээл зүтгэлтэйгээр ажиллаж байхыг харав. Эдгээр эрдэмтдийн үүрэг бол янз бүрийн тансаг дээд зэрэглэлийн машин бүтээх, хүчтэй зэр зэвсэг бүтээх, энэ дэлхийн нууцлаг гоц үзэгдлүүдийг судлаж, танин мэдэх гэх мэт зүйлүүдийг хийж байв. Хэрэв тэдний санаагаар болдог бол энэ дэлхийн тулах цэгийг хүртэл олчих юмсан гэсэн санаа байв. Гэвч Бурханы минь аврал гэж, тийм зүйлийг зөвхөн Бурхан мэддэг билээ.
Дараа нь би зохион бүтээх төв уруу явав. Тэнд янз бүрийн даавуу материал, тансаг үнэртэн танартан, гоо сайхны хэрэгслүүд байхыг харсан. Эдгээр бүх зүйл нь хүнийг Агуу Хүчит Бурханаас нь холдуулах гэсэн Лусиферийн хэрэглэж буй арга байлаа. Би бас тэнд цахилгаан бараанууд, компьютерууд, техник хэрэгслүүд байгааг харсан. Түүнчлэн тэнд, бас нэгэн төрлийн онцгой телевиз байсан ба энэ телевиз нь дахин төрсөн итгэгчдийг бусад дэлхийн хүмүүсээс ялган таньж харуулдаг телевиз байв. Энэ телевизийн тусламжтайгаар та ямар ч хүнийг дахин төрсөн итгэгч байна уу эсвэл жирийн сүмд явдаг итгэгч байна уу гэдгийг ялган таньж чадна.
Дараа нь би “харанхуй өрөө” болон “хатаах өрөө”-өөр явав. “Харанхуй өрөө” бол дуулгаваргүй дагалдагчдыг алдаг газар ажээ. Энэ газар тэд эхлээд хүний бүх цусыг нь юүлсний дараа биеийг нь махны машин бүхий өрөөнд аваачиж машиндаж, нунтаглаж хатаана. Дараа нь “баглаа боодлын өрөө” уруу явуулж домч хүмүүст зориулан домын эм болгон хадгална. Энд миний тайлбарлаж үл чадах олон зүйлс байсан. Би далайд эдгээр бүх хүч чадлуудыг хүлээн авсны дараа Лусиферийн элч төлөөлөгчийн эрх мэдэлтэй болов, гэвч надад Лусифертай уулзах эрх мэдэл өгөгдөөгүй байлаа. Би дотроо маш их сэтгэл хангалуун болж, одоо ямар ч зүйлийг өөрийнхөө хүссэнээр өөрчилж, устгаж, сүйрүүлж чадах чадалтай болов. Миний хүсч чаддагаас илүү өөр ямар нэгэн хүч чадал одоо байна уу?

3-р бүлэг 3: Бузар хаанчлал

«Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. » Иохан 10:10
Би Лагост буцан ирж 2 долоо хоног өөрийн бизнесээ явуулж байгаад далай уруу эргэж ирэв. Далайн хатан надад миний эхний даалгаврыг өгөв. Энэ бол далайн хатны хэлснээр миний эцэг эхийн үхэлд буруутай миний авга ах болох тосгондоо хамгийн нэртэй домчийг би алах ёстой болов.
Хэдийгээр би даалгаврыг биелүүлсэн боловч авга ахаа алах зүрх зориг байгаагүй учраас зөвхөн түүний эмүүдийг устгаж, түүнийг хүч чадалгүй болгож орхисон. Үүний үр дүнд тэр өнөөг хүртэл өөрийн үйлчлүүлэгч нараа алдсан юм. Дараа нь би далайн хатан дээр эргэн ирж, юу хийснээ нэгт нэгэнгүй тоочив. Тэр маш ихээр уурлав. Авга ахаа алаагүй миний энэ дуулгаваргүй байдал намайг үхэлд хүргэж болох байсан боловч түүний хэлснээр намайг хайрлаж буй түүний хайрын улмаас надад дахин нэг даалгавар өгнө гэв. Энэ нь миний эцэг эхийн үхэлд тусалсан тосгоны 2 ахлагчийг алах байв. Энэ нь намайг шийтгэх гэсэн шийтгэл байсан уу үгүй юу би мэдэхгүй.
Би тосгон уруу эргэн очиж, тосгоны 2 ахлагчийг алж дөнгөсөн бөгөөд цусыг нь далайн хатан уруу илгээв. Тосгоны 2 ахлагч нууцлагаар алагдсан энэ явдал тосгоны бусад ахлагч нарыг энэ хэргийн талаар хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж, улмаар хүч чадалтай мэргэ төлөгчөөс асуулгахад хүргэв. Тэр мэргэ төлөгч бол алуурчин уруу аянга цахилгаан илгээдэг хүч чадалтай хүн байв. Гэвч тэдний аз дутахад энэ төлөгчийг сүнслэг ертөнцөд муу сүнстэй ярилцаж зөвлөгөө авч байх үед нь би тааралдаж, хэрэв аминдаа хайртай л юм бол энэ хэргийн талаар илчлэхгүй байхыг анхааруулав. Тэр төлөгч муу сүнстэй зөвлөлдөж дууссаныхаа дараа түүнийг хүлээж байсан тосгоны ахлагч нар уруу очиж, тэдний нэг нь хүүгээ гомдоосон учраас ийм зүйл болсон гэж тайлбарлав. Тэр намайг илчилсэнгүй.
Тиймээс төлөгчийн илгээсэн аянга цахилгаан ахлагч нар дээр бууж, тэднээс олонх нь гэмтэв. Энэ явдлын дараагаас миний дотор байсан хүч чадал бодитойгоор амьдрал дээр хэрэгжиж эхлэв. Үүнд надтай үерхэхээс татгалзаж байсан эмэгтэйг тахир дутуу болгох гэх мэт.
Сатантай уулзсан нь
Би Лагост буцаж ирэв. Нэгэн өдөр би Нина гэдэг охинтой уулзав. Нина, Анамбра мужаас гаралтай бөгөөд маш үзэсгэлэнтэй охин байв. Тэр ихэвчлэн далайд, усан дорх ертөнцөд амьдардаг байв. Тэр далайн хатны маш идэвх зүтгэлтэй хорон элч төлөөлөгч байв. Тэр Христэд итгэгчдийг үнэн голоосоо үзэн яддаг тэдэнтэй бүх хүч чадлаараа тэмцэлддэг нэгэн байв. Би түүнтэй өмнө нь далайд очихдоо нэгэн удаа уулзаж байв. Нина далайн хатны даалгавраар над дээр ирсэн байв.
Бид хамтдаа хаа нэг тийшээ явав. Удалгүй би Лусифертэй уулзах уулзалт уруу явж байгаагаа мэдэв. Энэ уулзалтан дээр Сатан бидэнд нэгэн үүрэг даалгаврыг өгсөн нь: бид дэлхийн хүмүүстэй биш харин Христэд итгэгчидтэй тэмцэх хэрэгтэй. Яагаад гэвэл Христийг мэддэггүй дэлхийн хүмүүс аль хэдийн биднийх болсон гэв. Бидний дундаас хэн нэгэн хүн яагаад гэж асуув. Сатан хэлэхдээ “Бурхан түүнийг тэр газраас (Сатан тэнгэрийн улсыг нэрээр нь дууддагүй харин тэр газар гэж үргэлж ярьж байсан) гаргасан шалтгаан бол бардам зан. Тиймээс Христэд итгэгчдээс хэн нь ч тэр газарт очихыг хүсэхгүй байна” гэв.
Тэр бас биднийг “хоёр нүүртнүүдтэй тэмцэлдэх хэрэггүй. Тэд бол яг л бидэнтэй адил. Бид зөвхөн жинхэнэ итгэгчидтэй тэмцэх хэрэгтэй. Түүний цаг одоо ойрхон байгаа учир бүх хүч чадлаа дайчлан тэмцэх хэрэгтэй. Тэр газарт хэн ч орохыг бүү зөвшөөр” гэж хэлж байв. Биднээс нэг нь “Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд нэгэн хүнийг илгээсэн гэж би дуулсан” гэхэд Сатан “хэнийг илгээсэн гэж?” гэж асуухад тэр хүн “Есүс гэсэн” гэж хэлэхэд Лусифер гэнэт суудлаасаа газарт ухасхийн уначив. Лусифер өнөөх хүн уруу хашгирч хэрэв аминдаа хайртай л юм бол тэр нэрийг уулзалтан дээр дахиж хэлж болохгүй гэж хатуу анхааруулав. Бүх зүйлс Есүсийн нэрт сөхрөх ёстой” гэж үнэхээр үнэн үг (Филипой 2:10).
Үүний дараа тэр биднийг урамшуулж, Христэд итгэгчдээс болж урам хугарах хэрэггүй, учир нь Лусифер тун удахгүй энэ дэлхийг удирдан захирах бөгөөд элч төлөөлөгч болсон бидэнд энэ дэлхийн хамгийн сайхан газруудыг өгч, биднийг захирагчид болгоно гэв. Тэр цааш нь, хүн төрөлхтөн сонин гойд, чамин тансаг зүйлүүдэд дуртай учраас ийм зүйлүүдийг үйлдвэрлэн гаргах ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй, хүмүүст Бурхан уруу хандах боломжийг олгож болохгүй гээд  дараахь зүйлүүдээр дамжуулан сүм болон Христэд итгэгчид уруу дайрах ёстой гэв: 1. Мөнгө,
2. Эд баялаг,
3. Эмэгтэй хүн.
Үүний дараа хурал төгсч, биднээс зарим нь ямар нэгэн ёслолд хамрагдав. Энэ бол Сатантай уулзсан миний анхны уулзалт байлаа. Биднийг тарж байх үед далайн хатан над дээр ирэв, тэр өөр дүрд хувилсан байлаа. Бид далайн хатны харшид ирцгээхэд тэр миний 2 хөлний ясанд хүний чандруу хийж, миний хуруунд ер бусын нэг чулуу, миний баруун гарын ясанд бас нэгэн зүйл хийв.
Эдгээр зүйлс тус тусын хүч чадал агуулсан зүйлс байлаа. Миний хуруун дахь ер бусын чулуу бол миний эсрэг хандсан хүний бодол санааг унших чадалтай байв. Миний баруун гар дахь зүйл бол устгаж, сүйрүүлэх чадалтай байсан бөгөөд миний 2 хөлөн дэх зүйлс миний зүрхийг хатууруулж, улам аюултай болгох чадалтай тэгснээрээ би эмэгтэй хүн, араатан, шувуу, муур гэх мэт амьтдын дүрд хувилах чадалтай байв. Далайн хатан намайг нэгэн лаборатори уруу аваачиж, надад телескоп, телевиз, видео өгөв. Эдгээр зүйлс жирийн биш зүйлс байсан бөгөөд жинхэнэ Христэд итгэгчдийг таньж илрүүлдэг, тэднийг дахин төрсөн итгэгчид байна уу эсвэл сүмд явдаг жирийн итгэгчид байна уу гэдгийг ялган таньдаг багаж байлаа.
Эцэст нь тэр надтай хамтарч ажиллах 16 охидыг өгөв. Нина тэдний нэг байлаа. Би Лагос уруу дээрх бэлгүүдийг авсаар буцаж ирэв.
Сатаны элч болон хувирсан нь  
Надад хүнийг өрөвдөж хайрлах сэтгэл гэж байхаа болив. Би шууд л ажилдаа шамдан орж, нэг удаа 5 давхар барилгыг нураав. Тэр барилга, түүн доторх оршин суугчидтайгаа хамт газартай тэгшлэгдэв. Энэ үйл явдал Лагост 1982 оны 8 сард болсон. Барилгыг барьсан гэрээт компани барилгын суурийг муу тавьсан гэсэн шалтгаанаар буруутгагдаж, асар их төлбөрт унав. Энэ дэлхий дээр өнөөдөр хүний хүчин зүйлээс шалтгаалалгүй олон муу зүйлүүд тохиолдсоор байна. Диаволын үүрэг бол хулгайлж, алж, устгах юм. Сатанд үнэгүй ямар ч бэлэг байхгүй гэдгийг би дахин хэлмээр байна.
Би зам дээр машины осол гаргах гэх мэт зүйлүүдийг бас хийж байв. Би нэгэн үйл явдлын тухай хуваалцмаар байна. Нэгэн Христэд итгэгч залуу хөвүүн өөрийнхөө амьдралд тохиолдсон гэрчлэл, чөлөөлөлтийн тухай гэрчлэн ярьж явдаг байв. Тэр залуу сүнслэг ертөнцөд бидэнд маш их гай зовлон тарьж байсан учраас бид түүнийг машины ослоор устгахаар төлөвлөв. Нэгэн өдөр тэр маш сайхан тансаг автобусанд суун Лагос уруу явж байв. Тэр Лагост өөрийнхөө гэрчлэлийг хуваалцах ёстой байв. Автобус маш хурдтай явах үед би автобусыг замаас нь гаргасан бөгөөд автобус эрчээрээ давхисаар мод мөргөн осолдсон. Автобусанд байсан бүх хүн үхсэн боловч ганцхан тэр залуу амьд үлдсэн.
Түүний амьд үлдсэн шалтгаан үнэхээр учир битүүлэг байсан бөгөөд тэр автобусны ачааны хэсгээс гарч ирэхдээ“Би амьд байна”, “Би амьд байна” гэж хашгирсаар гарч ирсэн. Бид түүнийг зогсоож чадаагүй учраас төдөлгүй орхисон.
Бидэнд байдаг телевизээр бид Христэд итгэсэн шинэ итгэгчдийг таньж илрүүлэн, тэднийг буруу замаар оруулахын тулд хойноос нь мөшгидөг байв. Хэрэв бид 6 сарын турш түүнийг замаас  нь гаргаж чадахгүй бол түүний ажил болон бизнес уруу нь довтолж, дампууралд оруулдаг байв. Хэрэв тэр хүн нийгмийн аль нэг салбарт ажилладаг бол бид түүнийг дарга, захирлаар нь дамжуулан дарамталж, хэрэв боломжтой бол ажлаас нь халуулах гэх мэт ямар нэг байдлаар ажлаас нь гаргадаг байлаа. Хэрэв тэр хүн энэ бүх зүйлийн дараа Есүсийг дагасан хэвээрээ байхын бол бид үндсэндээ бууж өгдөг байлаа. Гэвч тэр хүн Есүсийг орхихын бол бид түүнд 2 дахь боломжийг өгөхгүйн тулд ямар нэг аргаар устгадаг байв.
Би хүний амь бүрэлгэсээр байсан учир Лусифер надад сэтгэл хангалуун байх болж, намайг төлөгчдийн даргаар томилов. Төлөгчдийн дарга болсноос 1 сарын дараагаар дахин нэг хурал болов. Бид энэ уулзалтан дээр шувуу, муур, могойны дүрд хувилан ирцгээв. Эдгээр амьтад нь дараахь учир шалтгаантай байлаа:
1. Шувууны дүр нь маш аюултай төлөгчид тооцогддог.
2. Муурны дүр нь хүн ба сүнсний аль алинд нь хүрч ажиллах чадвартай.
3. Хархны дүр нь ямар нэг байшин уруу нэвтрэн ороход амархан байдаг бөгөөд шөнөөр сүүдэр болон хувирч дараа нь хүний дүрд хувилан хохирогчийн цусыг сорж алдаг.
Энэ хурлын уриа лоозон “Христэд итгэгчид” гэсэн нэг л зорилго чиглэлтэй байлаа. Дараа нь бид дараачийн ээлжит хурлаа Африкийн Нигериа улсад Төлөгчдийн бага хурал гэсэн нэрийн дор хийхээр төлөвлөв. Бид бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлүүдийг ашиглан сурталчлав. Харанхуйн бүх хүчнүүд энэ хуралд бэлтгэн хөдөлцгөөж, хурлыг юу ч зогсоож чадахгүй гэсэн бүрэн итгэлтэй байв. Бид бүх зүйлийг маш нарийн чанд бэлдэж, анхаарал сэрэмжтэй байлаа.
Гэнэт Нигериад Христэд итгэгчид Бурхан уруу хандан хашгирцгааж, бидний төлөвлөгөө саадтай учрав. Бидний төлөвлөгөө саадтай учраад зогсохгүй харанхуйн ертөнцөд жинхэнэ төөрөгдөл, үймээн самуун дэгдэв. Үр дүнд нь Төлөгчдийн бага хурал Нигериад болохоо хойшлогдов. Христэд итгэгчид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй, хэрэв итгэгчид бид дуу хоолойгоо нэгтгэн Агуу Хүчит Бурхан уруу хандан хашгирч, магтан хүндэлвээс харанхуйн ертөнцөд, далайд ч, тэнгэрт ч тэр Сатаны төлөөлөгчид орж байх газраа олж ядан гай зовлон, үймээн сандралд автдагийг ойлгох хэрэгтэй. Залбирал бол дайснуудынхаа дунд хаяж буй тэсрэх бөмбөг бөгөөд тэд амьд үлдэхийн тулд ийш тийш тарж зугтацгаадаг.
Христэд итгэгчид бид бүхэн Бурханаас бидэнд өгөгдсөн энэ эрх мэдлийг таньж мэдэн, хэрэглэхийн бол улс орноо удирдан авч явахсан! Зөвхөн Христэд итгэгчид улс орныг аварч чадна.
Хожим нь Өмнөд Африкт болсон энэ хурлын дараа би далай уруу эргэн дуудагдав. Тэнд, надад, үүнээс хойш далайд тогтмол амьдарч, зөвхөн томоохон үйл ажиллагааны үеэр дэлхий уруу очиж байх заавар өгөгдөв. Үүнээс хойш би, домчид зориулсан тарни шившлэг бүтээх, хянах өрөөг удирдах, домч нараар дамжуулан хүмүүст янз бүрийн“бэлэг” өгөх, үүнд, цагаан хувцастнуудын (залбирлын) дуган барих, төрөх газар нээх, дэлгүүр нээх, тэдгээрийг амжилттай явуулах, “хүүхэд” ба мөнгөтэй болгох гэх мэт шинэ үүрэг даалгавартай болов.
1.Цагаан хувцастнуудын дуган барих. Хэрэв ямар нэгэн хүн залбирлын дуган барихыг хүсвэл түүнд доорх нөхцөлүүдийн үндсэн дээр хүнийг эдгээх увидасын хамт өгдөг байв.
А. Залбирлын дуган барихыг хүсч буй хүн жилд нэг юм уу хоёр удаа хүнээр тахил өргөхийг зөвшөөрөх
Б. Дуган дотор тодорхой зэрэг дэвд хүрсэн ямар ч хүн манай нийгэмлэгийн гишүүн болох
В. Дуганд гуталтайгаа орохыг хориглох
Хэрэв тэр эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхийн бол түүнд цагаан хайрга, хүний яс, цусыг тарнийн хамт тухайн газар нутагт хийгдсэн саван дотор хийж өгнө. Дараа нь тэр савыг дуганы өмнө талд газарт булж, дээр нь огтлолцсон хэрээс тэмдэг босгож тавина. Дуганы хажууд бас нэгэн цөөрөм, усан сан барих ёстой бөгөөд энэ цөөрөмд сүнснүүд тусгай усаар хангах үүрэгтэй. Энэ усыг “ариун ус” хэмээн дархлан тахидаг. Хүмүүс муу сүнсний нөлөөнөөс болж зовохдоо тэдэн уруу тусламж гуйн ирэх үед тэд зөнчийн үүргийг гүйцэтгэн тэдгээр муу сүнснүүдийг зайлуулдаг мэт харагддаг боловч үнэн хэрэгтээ тэд улам ч олон сүнсийг урин дууддаг. Диавол диаволыгоо хөөж чадна гэж үү? Тэгэхлээр зөнч юу хийдэг гэхлээр эхлээд тусламж хэрэгтэй байгаа хүний төлөө залбирч дараа нь түүнд улаан алчуурыг гэртээ хадгал гэж өгдөг бөгөөд дараа нь үргэлж лаа юм уу утлага асааж залбирахыг зааж өгдөг. Энэ үйлдэл нь уг хүнийг гэртээ муу сүнснүүд биднийг урин оруулах үүд хаалгыг нээж өгдөг. Заримдаа тэд ямаа гэх мэт амьтдаар тахил өргөх хэрэгтэй болдог. Энэ өргөл нь биднийг тэр хүний амьдрал уруу орж ирэх үүд хаалга болдог бөгөөд тэр хүнийг өвчнөөс нь салгадаг. Зөнчид хүнийг эдгээх ямар ч хүч чадал байдаггүй.
2.Төрөх газар нээх. Хэрэв ямар нэгэн хүн төрөх газар нээж, амжилттай явуулахыг хүсвэл дараахь нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрдөг байв. Үүнд бидний сонгосон тодорхой нэг сард төрсөн бүх хүүхдүүд үхэх ёстой бөгөөд бусад сард төрсөн хүүхдүүд амьд үлдэх. Хэрэв уг хүн энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл төрөх газар уруу нь олон хүнийг татах тарни зааж өгдөг. Лагосын Оницад иймэрхүү олон төрөх газарт гуталтайгаа орохыг зөвшөөрдөггүй.
3.Дэлгүүр нээх. Дэлгүүр нээхийг хүсч буй хүн, эмэгтэй хүн хүрч болохгүй нэгэн бөгжийг биднээс хүлээн авдаг бөгөөд манай нийгэмлэгийн гишүүн болох ёстой байдаг байв. Хэрэв уг хүн дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл түүний дэлгүүр үргэлж сүүлийн үеийн хамгийн сайн, шинэ бараагаар хангагддаг байв.
4.Хүүхэдтэй болох. Хэрэв эмэгтэй хүн хүүхэдтэй болж чадахгүй байвал домчид нэг цагаан тахиа, нэг ямаа, хэсэг шохой авчирна. Дараа нь домч тэдгээр зүйлүүдийг бидэн дээр авчрахад бүх зүйлүүдийг өөр бусад зүйлүүдтэй хамт жишээ нь хүний чандруутай хольж, өөр тайлбарлахын аргагүй олон зүйлүүд байдаг, эмэгтэйд хоолон дотор нь хольж өгдөг. Дараа нь эмэгтэй жирэмслэх бөгөөд ийм аргаар төрсөн хүүхэд хэзээ ч жирийн амьдралтай байдаггүй. Хүүхэд хэрэв эмэгтэй бол насанд хүрсэн хойноо хүнтэй суусан ч хүүхэдтэй болж чаддаггүй, хэрэв эрэгтэй бол насныхаа тодорхой үед нас барах тавилантай байдаг. Тийм хүүхэд хэзээ ч эцэг эхээ оршуулах хувь заяатай байдаггүй. Үргүйдэл ихэвчлэн  муу сүнсний үйл ажиллагаатай холбоотой гэдгийг би хэлмээр байна. Хүүсэр эмэгтэй хүн амьдрал дээр хүүхэдгүй мэт харагддаг боловч тэд далайд хүүхэдтэй байх тохиолдол байдаг. Тийм учраас Христэд итгэгч эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд зөвхөн Бурханыг хүлээ, зөвхөн Бурхан танд хүүхэд өгч чадна.
5. Мөнгөтэй болох. Хэрэв ямар нэгэн хүн бидэн дээр мөнгөтэй болохыг хүсч ирвэл дараахь нөхцөлүүдийг зөвшөөрөх ёстой байв. Тэр хүн өөрийн биеийн ямар нэг хэсгийг өгч золиослох юм уу эсвэл гэр бүлийнхээ ямар нэг гишүүнийг золиослох, гэрлэсэн бол хүүгээ золиослох, гэрлээгүй ганц бие бол ах дүү нарынхаа аль нэгийг золиослох. Ямар ч байсан нэг эхийн умайгаас төрсөн хүн байх шаардлагатай. Энд дурдаж хэлэхэд гэр бүлийнхнийхээ хэн нэгнийг золиосолж буй хүнд сэлэм юм уу жад өгдөг. Тэр үед хохирогч хаа нэгтээ ямар нэг толины урдуур явж өнгөрөх үед сигнал хаа нэгтээгээс ирж, золиосыг хийж буй хүнд сэлэм юм уу жадаараа цохих хөдөлгөөн хийхийг хэлдэг, тэр үед хохирогч үхдэг.
Өөр олон төрлийн аргууд байдаг боловч Сатан нэг л зүйлийг зайлшгүй хийдэг. Уг золиослолыг хийж буй хүн ямар нэг байдлаар хохирогчийн үхэлд буруутан болох зүйлийг Сатан заавал хийдэг. Сатанд үнэгүй ямар ч бэлэг байхгүй гэдгийг санах хэрэгтэй! 
Үргэлжлэл дараахь линкээр орно уу.

www.jesus-faith.blogspot.com/2010/11/4.html


Tuesday, September 14, 2010

The Everlasting God

Би Таны хүч чадлын тухай дуулна.
Би өглөө Таны хайр энэрлийн тухай баяр хөөртэйгөөр дуулна.
Учир нь Та миний бат цайз,
Зовлон шаналлын өдөр миний хоргодох газар байсаар ирсэн
Хүч чадал минь ээ, Би Таныг магтан дуулна.
Учир нь Бурхан бол миний бат цайз, надад хайр энэрэл үзүүлдэг Бурхан билээ. Дуулал 59:16

Тийм ээ, Эзэн минь ээ, та бол the Everlasting God, таны хүч чадал хэзээ ч сульддаггүй, Та бол сул дорой нэгнийг хамгаалагч, Та бол гашуудаж буй нэгнийг тайвшруулагч
Тийм ээ, та биднийг харанхуйгаас чөлөөлөөч, бидний итгэл найдвар, бүхнийг захирагч, бид бүргэд мэт жигүүр дээрээ элин халих болно.

Sunday, September 12, 2010

Харанхуйн хүчнээс чөлөөлөгдсөн нь 1, 2-р бүлэг

Энэхүү түүхийг бүтнээр нь уншихыг хүсвэл татах гэдгээр орж уншина уу.

Татах

Емманүел Амосын түүх
1-р бүлэг: “Шинэ амьдрал” уруу зугтсан нь
“Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй” (Сургаалт үгс 22: 6).
Энэ бол “Явж, миний чамд хийж өгсөн зүйлсийн тухай гэрчлэгтүн” гэж Есүс Христийн надад тушааж хэлсэн үгсийн биелэл болсон Бурханы гайхамшигтай, хүч чадалтай, нууцлаг үйлсийн тухай түүх юм.
Хүмүүс азгүйтлийг хувь заяаны төөрөг гэж үздэг, бид хувь заяагаа өөрчлөхийн тулд юу ч хийж чадахгүй гэдэг. Зарим талаараа энэ нь үнэн юм. Харин Бурханы хүүхэд болсон бидний хувьд бидний амьдрал Бурханы төлөвлөгөөгөөр явагддаг. Тэр төлөвлөгөө нь Бурхантай хэр зэрэг ойр дотно байхаас, амьдрал дахь тухайн хүний зорилго, тэр хүний нийгэмтэй харилцах харилцаа, сүнсний төвшин зэргээс шалтгаалдаг.
Таны амьдралын үйл явц бас зарим гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Амьдрал дахь аливаа хямрал бид сайн, мууг сонгох бидний өөрсдийн сайн дурын хүслээс шалтгаалж өрнөдөг. Үүний үр дүнд та хайрлаж эсвэл үзэн яддаг. Та ойлгож эсвэл үл ойлголцолд хүрдэг. Бурханыг дагах хүсэл нь шинээр төрсөн итгэгчдийн хувьд маш том хүчин зүйл, харин эс дагах нь нүгэлтнийг сүйрэлд хүргэдэг маш том хүчин зүйл юм.
Дэлхийд мэндэлсэн хүүхэд энэ дэлхийн сайн, муу, зөв, буруу, Бурхан эсвэл сатан 2 хүчний нөлөөлөл дор ордог. Хүн бүр амьдралын эл 2 хүчний нөлөөгөөр амьдардаг, хүн бүр амьдралдаа алийг нь дагахаа шийддэг. Библид “Явах ёстой замаар нь замнуулахын тулд хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч тэр замыг орхихгүй” гэж хэлсэнтэй би санал нэгтэй байдаг. Хүүхдийн хувьд түүний хамгийн ойр дотно, хайртай хүн нь ээж нь байдаг гэдэгтэй та санал нэгтэй байгаа байх. Өнчин хүүхдийн хувьд нэг харамсалтай зүйл нь эцэг эхтэй хүүхдээс илүү диаволын дайралтад өртөмтгий байдаг. Эх хүн гэдэг бол хүүхдийн бие, сүнсийг хамгаалагч бөгөөд хэрэв эцэг, эх хоёулаа ер бусын золгүй байдлаар амиа алдвал тэр хүүхдийн хувьд хоёр дахин зовлонд унаж байгаатай адил юм.
Миний түүх Имо мужийн Бенде орон нутгийн засаг захиргааны мэдэлд хамааралтай Америе Ириегбү Ози Итем хэмээх нэгэн жижиг тосгонд (Африкийн Нигериа улс) төрснөөр 22 жилийн өмнө эхэлсэн билээ. Миний эцэг эх хэдийгээр баян чинээлэг хүмүүс байгаагүй ч миний өвөөгөөс уламжилж ирсэн 42 гектар талбай бүхий газрыг эзэмших хувь завшаан тохиосон. Гэвч энэ нь манай гэр бүлийн түүхэн дэх хамгийн хар мөртэй түүхийг авчирна гэж хэн ч бодоогүй. Миний аавд түүний ойрын болон холын хамаатнууд нь үргэлж атаархаж, хорсдог байсан. Магадгүй энэ нь түүний эзэмшиж байсан том хэмжээний газраас үүдэлтэй байсан байх л даа.
Бид аз жаргалтай гэр бүл байлаа. Бид эхээсээ 4-үүлээ Лове, Маргарет, Емманүел, Чиниере 4 эгч дүүс байлаа. Миний эцэг эх анхны 2 охидоо төрүүлээд 14 жилийн дараа гэрийн ганц хүү болсон намайг болон миний охин дүү Чиниерег төрүүлсэн юм. Бид маш аз жаргалтай гэр бүл байсан, гэвч энэ аз жаргал эхний гай тотгор манай гэр бүлд тохиолдох хүртэл удаан үргэлжилсэнгүй. Миний хайртай ээж гэнэт нас барав. Хүмүүс ярихдаа түүнийг мэрэг төлөгчийн хараалаас болж нас барсан гэдэг. 4 жилийн дараа аав минь бас л жужу хэмээх мэрэг төлгийн хараалаас болж нас барав. 2 жилийн дараа миний том эгч Лове гэнэт нууцлаг байдлаар алга болж, удалгүй хоёр дахь эгч Маргарет маань сэтгэл мэдрэлийн өвчтэй болов. Эмгэнэлт явдлууд манай эгэл жирийн гэр бүлийн минь амьдралд хойно хойноосоо цувран ирсэн юм. Дараа нь би дүүтэйгээ хамт өвөө эмээгийндээ ирэв. Тэнд би бага сургуулиа төгсөж, Итемийн дунд сургуулд элсэн орсон юм. Би 3-р анги хүртлээ уншиж сурсан боловч санхүүгийн гачигдлаас болж аажимдаа сургуулиас гарав. Гэтэл удалгүй эмээ өвөө маань нас барж, оршуулгын дараа охин дүүгийн минь үл таних хүн авч явсан учраас өдийг хүртэл би түүний сургийг гаргаж чадаагүй. Дараа нь би надад хандаж байсан хэрцгий хандлагаас болж аавынхаа гэр уруу 13 настайдаа буцахаас өөр аргагүй болсон юм. 13 настай хүүхэд яаж өөрийн эцгийн дайснуудын дунд өөрийгөө тэжээж авч явж чадах вэ? Би маш их айдас дунд амьдарч байв. Амьдралын минь энэ үе намайг үхэн үхтлээ бусдаас айх айдастай болгосон. Намайг хайхарч тоодог хүн бий юу? Бяцхан хүүгийн эмгэнэлт хувь заяаны талаар санаа тавьдаг хүн байна уу?
Нэгэн өдөр би бага ангидаа хамт сурч байсан Чинедум Онвукветэй дайралдсан юм. Чинедум намайг маш их хайрладаг байсан бөгөөд надад тохиолдсон зүйлийг сонссоны дараа түүний эцэг эх нь намайг өөрсдөд дээрээ авч халамжлахыг зөвшөөрсөн юм. Амьдрал хэвийн байдалдаа эргэн оров. Тэд надад сайхан ханддаг байлаа. Би дахин аз жаргалтай болсон. Би бодохдоо Дарь Эх намайг тэнгэрээс харж үзэж байна, надад шинэ эцэг эх өгсөн юм байна гэж бодож байлаа (орч. өргөж авсан гэр бүл нь католик шашинтай байсан бололтой). Энэхүү аз жаргалтай амьдралдаа би 2 жил жаргасан, гэтэл диавол ахин амьдрал уруу минь довтолж эхлэв.
Чинедум аав ээжтэйгээ хамт Умиахиа хот уруу машинаар аялж явахдаа хүрэн өнгийн хад чулуунууд ачсан машинтай мөргөлдөж газар дээрээ бүгд нас барав. Энэ мэдээг сонсоод би ухаан алдан унасан. Миний уй гашуу үгээр илэрхийлэхийн аргагүй байлаа. Оршуулгын ёслол дээр мод хагалах, ойр зуурын юманд туслах гэх мэтээр арайхийн оршуулгын ёслолыг өнгөрөөсний дараа аавынхаа гэр уруу дахин буцан очив. Тэнд би амьд үлдэхийн тулд энэ тэндхийн аар саар ажил олж хийж эхлэв.
Би ногооны талбай, загасны ферм гэх мэт янз бүрийн ажил хийж байв, нэгэн өдөр манайхтай ойролцоо амьдардаг нэгэн хүн намайг ферм дээрээ хөлслөн ажиллуулахаар тохиров. Ферм дээр байхад тэр надаас янз бүрийн асуултаар зовоодог байв. Эхлээд тэр надаас эцгийнхээ газрыг үзүүлээч гэв, дараа нь тэр өөртэй нь ямар ч садан төрлийн холбоогүй хүнд газраа өгөхийг хүсэв. Мэдээж би хоёуланд нь татгалзсан хариу өгсөн учраас тэр надад маш их гомдсон. Дараа нь тэр намайг ойд байхад ална гэж сүрдүүлэв. Би айсандаа тусламж дуудан хашгирсаар зугтав. Гэвч шигүү ойд Бурханаас өөр надад туслачихаар өөр хэн ч байсангүй. Тэр миний хойноос хутгаа барьсаар элдэн хөөж, түүнээс би нас залуу байсан тулдаа хурдан зугтсан. Тэгж байтал би санамсаргүй 1.82 метрийн гүнтэй нүх уруу унаж миний дээрээс өвс далдалсан байсан учраас хэн ч олж харахааргүй байлаа. Тэр намайг нилээн хайж байснаа олж чадахгүйгээ мэдээд буцав. Түүнийг явсны дараа би арайхийн нүхнээс гарч, өөр замаар тосгон уруугаа буцав. Би тосгоны ахлагч нарт энэ тухай хэлсэн боловч хайхарч халамжлах хүнгүй өнчин хүүгийн хэргийг хэн ч хэрэгссэнгүй. Энэ явдал миний зүрхэнд маш их үзэн ядалтыг төрүүлсэн. Хэн ч намайг хайрладаггүй, хэн ч намайг хайхардаггүй, намайг эцэг эхгүй өнчин гэдгийг мэдсээр байж яагаад намайг алахыг хүсч байгааг би оюун бодолдоо түмэн удаа бодов, амьдрал гэдэг бол тэр чигээрээ гамшиг зовлон. Тэр үед Бурхан намайг амиа хорлохоос хамгаалж байсныг би мэдсэн. Би Христийн сүмд явж эхлэн тосгондоо байдаг Assemblies of God church сүмийн бүрэн гишүүн болсон боловч \одоо ч хүртэл\ миний амьдралын тухай мэдсэн зарим хүмүүсийн хэн нь ч намайг хайхардаггүй байлаа. Би Есүс Христийн авралын тухай мэдэлгүйгээр энэ сүмийн бүрэн гишүүн болсон байснаа би хэлэх хэрэгтэй. Би Сүнсээр дахин төрөх гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Хэрэв та надтай адил ийм байдалд орж байсан бол Есүс Христэд амьдралаа өгөөрэй. Учир нь библид “Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл” гэж хэлсэн байдаг (1Петр 5:7).
Энэ бүх зовлон бэрхшээлийн дундаас Алис гэнэт гарч ирэв! Алис бол надтай хамт нэг ангид сурч байсан охин бөгөөд тэр надаас 5 насаар эгч байсан юм. Бид сургуульд байхдаа хамт нэг ширээнд суудаг, цагийг хамт өнгөрүүлдэг сайн найзууд байсан. Бид сургуулийнхаа энэ үерхлийн үед хэзээ нэгэн цагт том болохоороо гэрлэцгээнэ гэж бие биедээ ам тангараг өргөсөн юм. Ёстой хүүхдийн гэнэн цайлган сэтгэл байж! Эцэг эхгүй өнчин, ямар ч боловсролгүй, амиа зогоох хоол хүнсээр дутмаг 11 настай хүүхэд өөрөөсөө 5 эгч хүнтэй сууна гэж амлаж байдаг! Алис сүүлд сургуульд байхдаа Акуре уруу нүүсэн учраас над уруу “хайрын” захиа үргэлж явуулдаг байлаа.
Энэ удаа Алистай уулзахад би 15-тай, Алис 20-той байлаа. Тэр сургуулиа төгссөнийхөө дараа эцэг эхийнхээ амьдран суудаг Лагос хотын Стандарт Банкинд ажилд орсон байлаа.
Алис надад тохиолдсон бүх зүйлийн тухай мэдсэний дараа миний гай зовлон надад ахин нэг боломжийг өгөв. Тэр надад Лагос уруу нүүж ирэхийг ятгаж, надад байрныхаа хаягийг нилээн хэдэн зардлын мөнгөтэй хамт өгөв. Амьдралдаа тийм их мөнгө атгаж үзээгүй 15 настай миний хувьд энэ бол үнэхээр их аз завшаан байлаа! Тэнгэрээс ирсэн энэ манна надад Лагос гэдэг бол амьдралдаа олж болох сайн сайхан амьдрал, их мөнгөний газар гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм. Би Лагос уруу явж, баян болох ёстой гэж бодож байлаа. Лагос уруу явах нь өөрийн ядуу тарчиг амьдралаасаа зугтах нэгэн арга зам байлаа. Өөрийн эцгийн дайснуудаас зугтах, өлсгөлөн амьдралаасаа зугтах, амьдралынхаа бүх асуудлаас зугтах ганцхан арга зам байлаа. Зугтах! Зугтах! Тийм ээ, бүх л муу муухай зүйлүүдээс зугтах гарц байлаа! ! !
2-р бүлэг: Ёслол
« Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь үхэл уруу хөтөлдөг зам байдаг » Сургаалт үгс 14:12
« Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм. Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй, ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ. Хилэнцтэнд амар амгалан байхгүй" гэж миний Бурхан айлдаж байна » Исаиа 57: 20-21
Есүс Христийг мэддэггүй хүний амьдрал яг л дээрх ишлэлд хэлсэнтэй адил юм. Би Алисын өгсөн мөнгийг түүний өгсөн хаягтай хамт эрх чөлөө, аз жаргал уруу зугтахаар тосгоноо орхин одов. Гэвч та энэ түүхийн төгсгөлд миний зүрх сэтгэлдээ бодож хүсч байсан бүгд минь эндүүрэл байсныг мэдэх болно. Лагост ирэхэд нүдний минь өмнө бүх л зүйл сайхан харагдаж байлаа, надад яг л диваажин мэт санагдаж байв. Өндөр өндөр барилгууд, аз жаргалтай инээмсэглэх хүмүүс надад тэгж л санагдаж байв. Хүн бүр ажил албан уруугаа яарсан завгүй гудамжнууд хөлхөлдөнө. Миний сэтгэл маш их догдолж одоо л би эрх чөлөөтэй болох нь гэж бодож байлаа!
Би Викториа Исланд, Акинтола Өргөн чөлөөн дэх хаягаар ирэхэд Алис болон эцэг эх нь угтан авав. Бид нэг тосгоноос гаралтай учраас тэд миний үндэс угсааг мэддэг байсан боловч охинтой нь чухам ямар холбоотойг мэдээгүй байлаа. Алис намайг танилцуулахдаа хамтран амьдран суух ханиа болгон авсан гэж хэлэв. Үүнийг сонсонгуут эцэг эх нь шоконд орж нилээн хэсэг ярилцсаны эцэст зөвхөн миний боловсролын тал дээр дэмжлэг үзүүлсний эцэст зөвшөөрөл өгнө гэж хэлэв. Алис үүнийг эрс эсэргүүцэж, намайг өөрийн байрандаа аваачиж хамт амьдарна гэж зүтгэв. Эцэг эх нь зөвшөөрөөгүй боловч Алис шалсаар байлаа. Тэд 4 өдөр хүчтэй маргалдсаны эцэст ямар нэг үл ойлгогдох шалтгаанаар тэд намайг Алистай хамт амьдрахыг зөвшөөрөв.
Маш үзэсгэлэнтэй Алис өөрийгөө Стандарт Банкинд нягтлангаар ажилладаг учраас намайг бүхий л хэрэгцээтэй зүйлүүдээр хангаж, баян болгоно гэж амлаж байв, намайг зөвхөн “Энэ амьдралдаа тайвшраад хүссэн бүхнээ хийж, жаргах хэрэгтэй” гэж хэлж байв. Лагосын талаарх миний анхны сэтгэгдэл үнэн байлаа. Хэдхэн сарын өмнө би өөрийн жижиг тосгондоо үзэн ядалт, өлсгөлөн, зовлонгоор хүрээлэгдсэн оромжинд амьдарч байсан бол энд Лагост би баян тансаг том хотод, үзэсгэлэнтэй эхнэртэй хамт тансаг байранд надад энэ дэлхий дээрх миний хүсч болох бүгдийг өгнө гэж амлаж байгаа хүнтэй хамт амьдарч байлаа. Тэр намайг бэлэг дурсгал, мөнгө, хувцас, “хайраар” бялхуулж байлаа. Хүн амьдралдаа эдгээр “сайн сайхан бүгдийг” эдэлдэг гэж би хэзээ ч бодож яваагүй. Диавол бол үнэхээр мэхлэгч юм. Библид “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юмгэж тодорхой хэлсэн байдаг” (Иохан 10: 10). Эрхэм уншигч минь, диаволд үнэгүй бэлэг гэж байхгүй. Хэрэв тэр чамд бэлэг өгч байгаа бол чиний сүнсийг хүсч байна гэсэн үг. Энэ аз жаргал маань удаан үргэлжилсэнгүй, 3 сарын дараагаас хачин жигтэй зүйлүүд тохиолдож эхлэв.
Үл ойлгогдом үйл явдлууд
Нэгэн шөнө дундын үеэр намайг сэрэхэд хажуудаа би аварга том могой хэвтэж байгааг харав. Би хашгирахыг оролдсон боловч дуу гарсангүй. Бас нэг шөнө хажуудаа хэвтэж байгаа Алисын биеийг тунгалаг, целлофан шиг нэвт гэрэлтэж буй биет болон хувирахыг харав. Бас нэгэн шөнө Алис гэнэт алга болж дахин гарч ирж байв. Заримдаа би зочны том өрөөнд хэн нэгэн дуулж, хашгирч буй чимээг сонсдог байв. Би энэхүү сонин чигтэй аймшигтай үзэгдлүүдийг тэвчиж чадахаа больж нэгэн өдөр Алисаас асуухаар шийдэв. Гэтэл намайг асуусан даруйд тэр маш их уурлаж хэрэв дахиж энэ тухай ярих юм бол чамтай хатуу яриатай шүү гэж анхааруулав.
Яагаад ч юм бэ миний амьдрал аюултай байдалд орсныг би мэдэв. Зовлонт амьдралтай тосгондоо байсан минь дээр байж дээ гэж би бодох болов. Би түүнээс айх болов. 2 өдрийн дараа тэр над дээр бэлэг барьсаар инээмсэглэсээр хүрч ирэв. Тэр надад ямар их хайртайгаа хэлээд ямар ч юмнаас айх хэрэггүй, цаг нь болохоор бүх зүйлийг тайлбарлаж өгнө гэв. Дараа нь тэр намайг шөнийн клуб уруу дагуулан явж, тэнд байж байхдаа намайг баян болгоно гэж дахин дахин амлаж байв, “НЭГ Л ӨДӨР ЧИ МИНИЙ МЭДДЭГ БҮХНИЙГ МЭДЭХ БОЛНО” гэж хэлж байв. Бид тэндээс гэртээ эргэж ирсний дараа бүх зүйл урьдынх шигээ хэвэндээ оров. Дотроо би Алисаас айх айдастай, хаачихаа ч мэдэхгүй, хаашаа хэрхэн яаж зугтахаа ч мэдэхгүй байлаа. Алисын эцэг эх нь тэдний үзэсгэлэнт, залуу охин нууцлаг зан үйлийн нэгэн шашны секттэй маш нягт холбоотой болсныг мэддэггүй байсныг энд дурдах хэрэгтэй. Хэрэв намайг эцэг эхэд нь хэлвэл амь насанд чинь аюултай гэж сүрдүүлдэг байв. Та төсөөлж байна уу, 20-хан настай охин эл бүх зүйлтэй холбогдсон байсныг. Түүнийг гаднаас нь харахын бол том банкинд ажилладаг гэмгүй, үзэсгэлэнтэй охин шиг гэвч дотроо тэр биелсэн ад чөтгөр байлаа. Та энэ түүхийн төгсгөлд энэ дэлхий дээр олон Алисууд байдгийг олж мэдэх болно.
Аймшигтэй нээлт
Нэгэн өдөр түүнийг ажилдаа явсны дараа би өрөөнүүдийг нэгжихээр шийдэв. Түүний байр маш сайхан тавилгууттай байлаа. Түүнд 4 хөргөгч байсны нэгийг нь онгойлгоход хүний гавлын яс, шинэхэн бас хуучин хүний биеийн эрхтнүүд байв. Таазны дээд хэсэгт хүний араг яснууд байв. Бас нэг өрөөний буланд цусыг дүүртэл нь хийсэн сав ба савны голд байх жижигхэн мод мөн улаан даавуугаар хучсан хулуун сав байв. Би цааш үргэлжлүүлж чадсангүй. Би одоо аль хэдийн үхсэн хүн болсон бөгөөд надад хаашаа ч зугтах газаргүй болохыг ойлгов. Одоо миний өмнө амь эсвэл үхлийг сонгох сонголт болон насан туршдаа амаа үдсэн мэт явах сонголтын хамт л үлдсэн байв. Алис ажлаасаа ирэхэд түүний харцнаас тэр намайг гэрт нь юу хийж байсныг аль хэдийн мэдсэн харцыг олж харлаа.
Нууцат шашны зан үйлтэй танилцсан нь
Дараачийн өдөр тэр намайг нэгэн уулзалтад дагаж явахыг хэлэв. Би аль хэдийн хавханд орсон байсан бөгөөд надад ямар ч сонголт байсангүй. Бид Лагосын захад байх нэгэн том барилгын хажууд ирэв. Бид уг барилгын доор орших нэгэн том заал уруу орохдоо Алисын зааварласнаар хаалгаар нуруугаа харуулан оров. Заал асар том хэмжээтэй бөгөөд лав 500-аад хүн тойрог болон суусан байх бөгөөд тойргийн голд Удирдагч гэж нэрлэх нэгэн биегүй толгой залран сууж байв. Эдгээр хүмүүсийн зарим нь оюутан хүн байх бөгөөд зарим оюутны амьдралаа төгсөж байгаа хүмүүс, зарим нь багш хүмүүс байлаа. Алис хананд байх нэгэн товчин дээр дарахад шалны дороос нэгэн сандал гарч ирэхэд намайг суу гэж хэлэв. Дараа нь Алис өөрөө мөн адил үйлдлээр нэгэн сандал дээр суув. Алис намайг цугласан бүх хүмүүст хандан шинэ гишүүн хэмээн танилцуулахад намайг алга ташин угтан авав. Алис үүний хариуд ямар нэг шагналаар шагнуулахаар болов. Цугларалт дээр яригдсан бүгдийг би ойлгосонгүй. Цугларалт тарж хүмүүс гарч явах үед Удирдагч намайг дараачийн өдөр ганцаараа дахин хүрч ирэхийг хэлэв. Нууцлаг шашныхантай танилцсан анхны уулзалт маань ийм байлаа.
Тэр шөнөдөө 2 цагт (энэ бол харанхуйн хүч болон түүний төлөөлөгчдийн хуран цугларч, үйл ажиллагаагаа явуулдаг цаг юм) Алис намайг сэрээгээд тодорхой хэдэн зүйлүүдийн тухай ярьж эхлэв. Тэр хэлэхдээ “Би бол жирийн хүн биш. Би бол хагас хүн бас хагас сүнс, гэхдээ ихэвчлэн сүнслэг байдалтай. Тэр өрөөний буланд чиний харсан зүйлүүд бол өглөөд миний залбиралдаа ашигладаг зүйлүүд бөгөөд сүнснүүд над дээр ирж тэр өдрийн турш намайг удирдан дагуулдаг. Хүний гавлын ясны тухайд би чамд дараа хэлэх болно гэв.
Би нэг ч үг дуугарсангүй. Тэр надад нууцат зүйлүүдийн тухай бичсэн хэдэн ном өгөхөд би сонирхол хөдөлсөндөө уншихаар шийдэв. Удалгүй би номын амтад ороход Алис намайг сонирхож байгааг минь мэдэж, надад мэдэгдэлгүйгээр миний нэрийг Энэтхэгийн нууцат шашны нийгэмлэг уруу явуулсан байв. Дараачийн өдөр болоход зааврын дагуу би цугларалтад очиход надаас гадна 9 шинэ хүн, хэдэн гэрч нар байсан бөгөөд биднийг гишүүн болгох ёслол хийлгүүлэв. Биднийг заалны голд дуудан гаргаж, дараахь зүйлүүдийг хийв.
1. Замаасак шиг өнгийн саарал нунтгийг бидний бие дээр түрхэв. Энэ нь гишүүн болж байгаагийн илэрхийлэл гэв.
2. Тос шиг амттай нэгэн шингэнийг жижигхэн хундагаар уулгасан нь нууцлаг шашны төлөөлөгч болж байгааг илтгэж байгаа гэсэн үг гэв.
3. Дараа нь бидний толгойг бууны дарь шиг юмаар түрхсэн нь тэдний нууцат зүйлүүдийг танин мэдэхийн тулд ажээ.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг надад мэдэгдэлгүйгээр Энэтхэгт бичиж тэмдэглэсэн байсан бөгөөд дараачийн өдөр би тэднээс нэгэн захиа хүлээж авав. Энэхүү захианд уг захиаг би өөрийнхөө цусаар тамгалж, тэдний Шуудан гэж нэрлэж байгаа гэхдээ энэ нь жинхэнэ Шуудангийн газраар дамжуулж биш зүйлээр дамжуулан илгээх ёстой байв. Би зааврын дагуу хийж тэдэн уруу буцаан илгээв. Энэ цагаас эхлэн надад эргэж буцах ямар ч зам байхгүй, хэрэв эргэж буцвал үхэл гэдгийг мэд гэж надад хэлж байв. Надад одоо ямар ч итгэл найдвар байхгүй гэдгийг би мэдэж байлаа.
Алистай хийсэн гэрээ
Маргааш өглөө нь Алис надад бид нэгэн чухал ёслолыг үйлдэх ёстой гэв. Шөнийн 2 цагт тэр нэгэн мөлхөө бяцхан хүүхэд авчрав. Алис миний нүдний өмнө .... (орч. энэ ёслолыг үйлдэхийн тулд хүүхдийг хэрцгийлэн алж, цусыг нь ууж, эрхтнүүдийг нь иддэг ажээ. Уг ёслолын талаар дэлгэрэнгүй бичээд хэрэггүй биз ээ). Алис надад энэ ёслол бол бидний дунд хийгдэж буй мөнхийн гэрээ. Хэрэв чи өнөөдрийн үзэж харж, хийсэн зүйлүүдээ хэн нэгэнд ярих юм бол чиний амин сүнс таслагдах болно гэв. Энэ нь би гэрээг эвдсэн өдрөө үхэх болно гэсэн утгатай байлаа.
Энэ ёслолоос хойш би дотроо ямар нэг сонин зүйлийг мэдрэх болов. Би өөрчлөгдөж өөрийгөө хянаж чадахаа больсон байв. Ээжүүдэд би сануулж хэлэхийг би хүсч байна. Та гэртээ байгаа хүүхэд асрагч эсвэл гэрийн туслагчаа хэн бэ гэдгийг нь мэдэх үү? Та түүний гэр бүл, удам угсаа гэх мэт амьдралынх нь талаар мэддэг үү? Та хүүхдээ итгэж даатгах хүн гэдэгт нь итгэдэг үү? Алис тэр хүүхдийг хаанаас, хэрхэн олсон юм бол гэж та бодож байгаа байх? Тийм учраас эцэг эхчүүдээ гэртээ байгаа гэрийн туслагч, асрагчийн талаар аль болох олон зүйлийг олж мэдэх хэрэгтэй.
Алис намайг энэхүү шашны сектэд бүрэн оруулсныхаа дараа намайг сүнслэг зүйлийн тухайд хурдан өсч байгааг минь хараад надад нэгэн байр худалдан авч өгч, маш сайхан тавилгууд тавьж, цаашдын харилцаагаа улам гүнзгийрүүлэв.
Энэтхэг дэх гэрээ
Дели дэх нууцлаг шашны нийгэмлэг над уруу 2 дахь захидлыг илгээв. Түүн дотор намайг Энэтхэг уруу ирж, бас нэгэн ёслолыг үйлдэх ёстой гэсэн байв. Энэхүү ёслол нь “хүний ялгадсыг идэж, өмхийрсөн харх идэж, оршуулгын газар шөнөөр сүнснүүдтэй бэлгийн харилцаанд орох” гэсэн байв.
Дээрх зүйлүүдийг хийсний дараа би дахин хэзээ ч дэлхийн хүүхнүүдтэй бэлгийн харилцаанд ороогүй. Би захидлын хариунд Энэтхэг уруу очих виз болон хэрхэн яаж очих тухайгаа мэдэхгүй байгаагаа хэлэв. Энэ цагаас эхлэн би “бизнес” хийж эхлэв. Би хууль бус наймаа хийж эхэлсэн бөгөөд мэдээж миний ард байгаа сүнслэг хүч чадлын улмаас надад гаалиар нэвтрэхэд хэцүү байсангүй.
Би маш их мөнгөтэй болж, хоол хүнс, эд материалаар дутагдаж гачигдахаа болив. Нэгэн өдөр би гэрээ цоожлон гадагш гарчихаад эргэж ирэв. Хаалгаа нээтэл зочдын өрөөнд нэгэн хүн сууж байв. Би маш их айв. Тэр “Чи Емманүел Амос мөн үү? гэж асуухад нь мөн гэв. “Би чамайг Энэтхэг уруу аваачихаар ирлээ. Явахад бэлтгэ” гэв. Би бүх өрөөнүүдээ шалгаж түгжсэний дараа түүний сууж байсан креслоны хажууд түүний дараагийн тушаалыг хүлээн суув. Гэтэл тэр надад хүрэнгүүт бид цахилгаан цахих мэт нэг секундын дотор алга болцгоов.
Миний дараачийн харсан газар Энэтхэгийн Дели дэх нэгэн том өрөөний зааланд биднийг хүлээн сууж буй олон хүн байлаа. Тэд миний нэрийг бичсэн нэгэн хавтас гаргаж ирээд намайг гарын үсгээ зур гэж хэлэв. Би гарын үсгээ зурав. Хүний махыг цусанд хөшиглөж хийсэн нэгэн савыг тавиур дээр барьсаар авчрав. Хүн болгон хоосон аяга барьж суусан бөгөөд нэгэн толгойгүй бие хүн бүрийн аяга уруу цустай махыг аягалан өгөв. Янз бүрийн утлага, лаануудыг бас асаасан байлаа. Толгойгүй бие ямар нэгэн шившлэг уншсаны дараа хүн бүр цустай махнаас идэж дууссаны дараа цугларалт тарав.
Энэтхэгт хийсэн ёслол
Одоо миний туршилтын үе эхлэв. Намайг 200 метрийн гүнтэй хөндий уруу илгээв. Тэнд би янз бүрийн аюултай гүрвэл, зэрлэг амьтдын дунд намайг байлгав. Тэд намайг тамлан зовоохоор томилогдсон байв. Хэрэв би шалгалтад унавал ҮХЭЛ-тэй тулгарах байлаа. Тамлал зовлонгоор дүүрэн 7 хоногийн дараа би “Энэтхэгийн ширэнгэн ой” уруу аваачигдав.
Энэ ширэнгэн ойд би маш олон төрлийн чөтгөрийн шувуудыг олж харсан. Тэдний зарим нь нохой шиг нүүртэй, зарим нь муур шиг гэх мэт янз бүрийн хэлбэр төрхтэй, бас далавчтай байв. Ширэнгэн ойд нэгэн агуй байсан бөгөөд энэ агуйг зөвхөн чөтгөрийн шувууд онгойлгож байв. Тэд агуйг онгойлгож намайг дотогш оруулав. Дотор ороод харсан зүйлүүдийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэнд аймшигтай төрхтэй амьтад, хүн шиг мөртлөө сүүлтэй, гэвч царай нь хүнийх шиг биш байв. Энэ бол тамлал зовоолтын бас нэг шалгуур байв. Энэ газрыг хагас там гэж нэрлэхэд болно. Энд бас дахин 7 хоногийг ухаантай ухаангүйн хооронд өнгөрөөв.
Дараа нь намайг нууцлаг зүйлүүдийн тухай судлах нэгэн том номын сан уруу авчрав. Би тэндээс 2 номыг сонгон уншив: Сүйрэл хэмээх нэртэй “Аббисиниа”, нөгөөх нь амь ба эдгэрлийг өгөх “Ассина” гэдэг нэртэй ном байв. Дараа нь надад унш гэж хэд хэдэн ном өгөв. Дараа нь тэд надад Нигериа уруу гэртээ харихдаа дараахь зүйлүүдийг агуулсан нэгэн нууцлаг өрөө бэлтгэ гэв. Энэ нь нутгийн хүмүүсийн хэрэглэдэг усны савыг хүний цусаар дүүргэж, дотор нь нэгэн мод суулгана, мөн савны хажууд хүний гавал, тас шувууны өд, зэрлаг амьтны арьс, аварга могойн арьс, нэгэн том хад чулууг байрлуулах ёстой байв. Саван доторх хүний цуснаас өглөө бүр нэгэн шившлэгийг шившэж ууна. Хүний хийсэн ямар ч хоол идэж болохгүй, учир нь би ер бусын байдлаар өөрөө тэжээгдэх ёстой ажээ. Энэ бүх зааварчлагааны дагуу бүх зүйлийг хийсний дараа би Энэтхэгт ирсэн шигээ нутаг уруугаа буцав.
Нигериад гэртээ харьсан нь
Одоо би сүнслэг биетэй болж дэлхийн аль ч орон уруу өөрийнхөө дураар явж чаддаг болов. Миний гэртээ авч ирсэн номонд бичсэнээр сүнслэг бие бол сансарт амьдардаг. Магадгүй тэд миний хүч чадлыг улам өсгөж чадах юм гэж би бодов. Би байрныхаа гадна гарч зогсоод нэгэн шившлэг шившээд хуй салхийг дуудахад би дороо алга болов. Гэнэт би сансар огторгуйд ирж, сүнслэг биетүүдийг харав. Тэд надаас юу хүсч байгааг минь асуув. Би илүү их хүч чадалтай болохыг хүсч байгаагаа хэлэв.
Би дэлхий уруу 2 долоо хоногийн дараа хэсэг хүч чадал авсны дараа буцаж ирэв. Өмнө нь хэлсэнчлэн би өөрийгөө захирч чадахаа больсон байв. Өөрт минь байгаа энэ бүх хүч чадлаас илүү улам илүү их хүч чадлыг хүссээр байв. Тиймээс би номонд бичсэний дагуу газар дорх ертөнц уруу очиж үзэхээр шийдэв.
Нэгэн өдөр би бутнуудын дунд орж зогсоод нэгэн шившлэг шившээд газрыг миний өмнө нээгд гэж тушаав. Газар миний өмнө нээгдэж даруй диаволууд миний өмнө шат тавьж эхлэв. Би шатаар доошлон буусаар газар дорх ертөнц уруу оров. Тэнд тас харанхуй, библид Египетийн гамшгийн үеэр дүрслэн хэлсэнтэй адил түнэр харанхуй ноёрхож байв. Тэнд би үгээр илэрхийлшгүй зүйлүүдийг үзэж харсан. Тэнд хүмүүс гинжлэгдсэн байх бөгөөд тэр хүмүүс өөрийг нь барьж хүлж байгаа харгалзагч нарт мөнгө олж өгөхийн тулд өдөр шөнөгүй зүтгэж байв.
Тэнд бас нийгмийн элит хүмүүс ирсэн байх бөгөөд тусгай өргөл өргөснийхөө дараа дэлхий уруу буцаж тусгай газар нутгийг захирах эрх мэдлийг хүлээн авч байв. Мөн сүмийн удирдагч нар тодорхой хүч чадал хүлээн авахын тулд ирсэн байх бөгөөд тэгснээр сүмийн гишүүд нь ямар ч үг дуугүйгээр түүний хэлснийг хүлээн зөвшөөрөх эрх мэдлийг хүлээн авч байв. Тэнд би 2 долоо хоног байж, улам олон хүч чадал хүлээн авсныхаа дараа эргэж ирэв. Хүмүүс намайг залуу, гэм зэмгүй нэгэн гэж боддог байсан боловч дотроо би маш аюултай хүн байлаа. Миний эргэн тойронд маш олон хүмүүс байдаг байсан ч зөвхөн Есүс Христэд итгэсэн хүмүүс л жинхэнэ бодитой аюулгүй хамгаалалтад байдаг байв... 

Үргэлжлэлүүдийг дараахаар татаж уншина уу.





Tuesday, August 24, 2010

Seek God

Бурхан Өөрийг нь эрэн хайгчдыг хайдаг. Шастирын дэд 16:9 “Учир нь Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор ЭЗЭНий мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм.”
Дуулал 14:2 “ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.”
Дуулал 53:2 “Ухаардаг, Бурханыг хайдаг хүн байгаа эсэхийг үзэхээр Бурхан хүний хөвгүүд уруу тэнгэрээс өнгийн харжээ.”
Иохан 4:23 “Харин үнэн мөргөгчид нь сүнсээрээ, үнэнээр Эцэгт минь мөргөх цаг ирж байгаа бөгөөд одоо ирчихээд байна. Учир нь Эцэг Өөрт нь ийнхүү мөргөгчдийг эрж байна.”
Түүнийг эрэн хайвал олдоно гэж амласан. Дэд хууль 4:29 “Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно.”
Иеремиа 29:12-14 “"Та нар Над уруу дуудаж, ирж, Над уруу залбирахад, Би та нарыг сонсоно. Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно. Би Та нарт олдоно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.”
Шастирын дээд 28:9 “Хэрэв чи Түүнийг хайвал, Түүнийг олно. Харин чи Түүнийг умартах аваас, Тэр чамайг мөнхөд орхино.”
Дуулал 9:10 “Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.”
Сургаалт үгс 8:17 “Намайг хайрлагсдыг би хайрлана.Намайг хичээнгүйлэн хайдаг нь намайг олно.”
Матай 7:8 “Гуйдаг хүн бүр авна, эрж хайдаг хүн олно, тогшдог хүнд нээгдэнэ.”
Иаков 4:8 “Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга.”

Monday, August 23, 2010

God's word will not return empty "Isaiah 55:11"

God has not promised there will always
be sunshine in our lives,
but He has promised that His light
will always be before us.

He has not promised we will never feel lonely,
but He has promised that in Him
we will never be alone.

He has not promised that we will be free
from pain and sorrow,
but He has promised He will be our help,
our strength, our everlasting peace.

No matter what happens in our lives,
we can believe fully in His promise...
we can rest confidently in His love.

May He bless you and keep you in His caring love!

Wednesday, August 4, 2010

Таны амьдралд нууцлагдсан хараал

Найз минь, чиний амьдрал, чиний итгэл, чиний явж буй сүм чуулган, найз нөхөд бүх зүйл болж бүтэж байгаа юм шиг санагддаг уу? Чи сүм дээрээ очоод урам зориг оруулсан сургаал сонсож, хүч чадалтай пастораас тослогоо авч, библиэс суралцан, олон хүний төлөө гар тавин залбирч, Бурханыг зүрх сэтгэлээрээ магтан дуулж, тэр ч байтугай хүч чадалтай тосолгоон дор унаж, гайхамшигтай амлалт эш үзүүллэгүүдийг өөр дээрээ хүлээн авч.....
Гэвч гэртээ харьсны дараа чиний амьдралд хэлэгдсэн тэдгээр бүх сайн зүйлүүд чиний амьдралд биелэхгүй мэт санагдаж итгэл найдвар чинь мөхөн алга болно.
Яагаад энэ вэ? Та бүх л зөв зүйтэй, өөрөөсөө хийх шаардлагатай гэсэн бүх л зүйлүүдийг хийж байхад яагаад энэ вэ? Та магадгүй итгэлээрээ бат тунхаглан, “үрийг” тарин, сайн өргөлүүдийг өргөж, Бурханы танд өгсөн амлалтуудыг тунхагласаар байтал яагаад энэ вэ?
Яагаад гэвэл та өнөөдөр олон хүнд тулгардаг таны амьдралын үндэс суурьт таригдсан асуудлыг шийдээгүйгээс ийм байдалд хүрч байна.
Хэрэв та Бурханы ивээлийг амьдралдаа үнэхээр хүлээж авахыг хүсвэл олон хүмүүсийн зааж сургадгаас өөрөөр энэ нь зөвхөн үрийг тариад байх нь хангалттай биш юм, харин таны амьдралд бодитой нөлөө үзүүлж чадах хүч чадалтай залбирлаар та өөрийн амьдралаа өөрчилж чадна.
Та бүхэнд илүү ойлгомжтой болгохын тулд би нэгэн түүхийг дурдъя.
Хэдэн жилийн өмнө би нэгэн баяр хөөртэй эгчтэй танилцсан юм. Тэр Христчин айлд төрж өссөн бөгөөд итгэгч болоод 25 жил болсон байв. Яагаад би түүнийг баяр хөөртэй хүн гэж хэлж байгаа вэ гэхээр түүнтэй уулзсан анхны өдрөөс л тэр үргэлж библиэс ишлэл татан ярьж торж түгтрэх юмгүйгээр нэг ишлэлээс нөгөө ишлэлийг иш татан ярьж байв.
Гэвч түүний хэл ярианд амжилтын тухай библийн бүхий л ишлэлүүд байсан боловч бодит амьдрал дээр тэр амьдралдаа амжилтанд хүрч чаддаггүй байв.... түүний гэр бүл, түүний санхүүгийн амьдрал, тэр ч байтугай түүний хүүхдүүдтэйгээр харилцах харилцаанд хүртэл асуудал, бэрхшээл дүүрэн байв!
Би түүнийг өөрчлөлт гаргаж чадна гэдэгт итгэсээр түүнд залбирах хэдэн залбирлууд өгөв. Тэр өдрийнхөө шөнө нь энэ эгч маань уг залбирлуудыг хүч чадалтайгаар тунхаглаж эхлэв. Гэтэл түүнд ийм нэгэн явдал тохиолджээ.
Тэрээр 4 дэх шөнөө залбирсны дараа нэгэн зүүд зүүдэлжээ. Түүний зүүдэнд нэгэн хүн өөдөөс нь ирж явжээ. Гэтэл тэр хүн санамсаргүй ямар нэгэн юманд бүдэрч, бүдрэхэд нь гарынх нь бугуйнаас цаг нь унахдаа эмэгтэйн хөлийн дэргэд унажээ. Эмэгтэй газраас тэр хүний цагийг авч өгөхдөө цагны ар талын хаалт нь унаж баттерей нь алга болсныг харжээ. Тэр үед эмэгтэй өөрийнхөө цагийг гэнэт санаж, бугуйгаа шалгахад яагаад ч юм бэ цаг нь түүний зүүн талд газар унасан байгааг мэджээ. Тэрээр өөрийнхөө цагийг газраас авахад цагны ар тал нь бас онгойсон байсан боловч баттерей нь дотроо байж байв. Гэтэл баттерейн дээр 1903 гэсэн тоо үл танигдах хэдэн үгсийн хамт бичээтэй байгааг харжээ. Эмэгтэйг цагныхаа эд ангийг буцаан хийж байх үед өнөөх хүн түүнийг зогсоож, “Чи 1903 он чамд хамааралтайг мэдэх үү?” гэж асуужээ. “Үгүй, надад мэдэх юм алга” гэж эмэгтэйг хэлэхэд өнөөх хүн түүнд “чиний үе удмын нэгэн тэргүүн 1903 онд өөрийн маш ихээр хүсч байсан нөлөө бүхий албан тушаалд хүрэхийн тулд муу сүнсний холбоосоор дамжуулан өөрийнхөө гэр бүлийн бүх амжилтыг нэгэн хорон муу наймаагаар худалдсан. Энэ цаган дээр бичигдсэн он цаг хугацаа бол тэрхүү муу сүнстэй хийсэн гэрээтэй харьцуулшгүй, энэхүү гэрээний үр дагавар үе дамжин үйлчлэн нөлөөлөх болно. Гэвч энэхүү гэрээг сүнслэгээр мэдэж үүний эсрэг тэмцэх эрх мэдлийг авсан хүн энэ гэрээг эвдэж чадна”. Эмэгтэй өнөөх хүний хэлсэн үгэнд балмагдаж, “Тэгвэл би Есүст итгэдэг шүү дээ, гэвч би энэ тухай одоо л мэдэж байна, би яаж үүнийг эвдэх вэ? гэж асуухад “1 Коринт 15:21-22-ыг хэрэглэ” гэсэн хариулт өгчээ. Эмэгтэй тэр даруй зүүднээсээ сэржээ.
Бурхан энэ эмэгтэйд амьдралынх нь үндэс суурьт нуугдсан байсан асуудлыг болон түүнийг хэрхэн яаж шийдэх вэ гэдгийг харуулсан бөгөөд энэ бол бидний амьдралын үндэс суурьт нууцлагдсан байж болох он удаан жил хадгалагдсан асуудлыг харуулж чадах үнэхээр гүн гүнзгий илчлэлт юм.
Магадгүй та намайг энэ эгчид ямар залбирлууд өгсөн юм бол гэж бодож байгаа байх. Би тэдгээрээс заримыг нь танд хэлж өгье.
1. Эзэн минь ээ, миний амьдралд байгаа нууцуудыг Есүсийн нэр дээр надад харуулах болтугай.
2. Миний гэр бүлд байгаа үл таних хүүхдүүдийн нууцыг надад Есүсийн нэр дээр илчлэн харуулах болтугай.
3. Эзэн минь ээ, миний нүдийг тэнгэрлэг илчлэлтийн зэмсэг болгон Есүсийн нэр дээр ашиглах болтугай.
Би түүнд эдгээр залбирлуудыг хэрхэн хамгийн үр дүнтэй аргаар ашиглах заавруудтай хамт өгсөн бөгөөд энэ эмэгтэй шөнө дөлөөр яг л бидний библийн баатрууд болох Давид, Нехемиа, Иеремиа, Елиша нар шиг хүч чадалтайгаар залбирсан юм.
Яагаад шөнө залбирах ёстой гэж?
Яагаад гэвэл “сүйт залуу” шөнө дөлөөр ирнэ гэж хэлсэн байдаг. Үүнд сүнслэг утга учир бий, энэ тухай би өөрийн website-д тайлбарласан байгаа (дор буй).
Уг залбирлаас дахин танилцуулахад:
4. Бурхан минь ээ миний эсрэг цугласан бурханлаг бусчуудын шүдийг Есүсийн нэр дээр хугалах болтугай.
5. Миний амьдралд байгаа Иерихог би Есүсийн нэр дээр устгаж байна.
Энэхүү залбирлууд нь ямар нэгэн бодит хүн эсвэл аливаа ямар нэгэн хүний эсрэг чиглэгдээгүй бөгөөд харин библид хэлсэнчлэн ".... эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг" (Eфес 6:12) бид тэмцэх ёстой гэдгийг та мэдэж байгаа байх.
Би дахин нэг жишээ дурдъя.
Нэгэн эмэгтэйд өөрийн гүн гүнзгий хайр сэтгэлээ өгсөн нэгэн залуу байжээ. Тэд гэрлээд 6 сар болж. Гэтэл яасныг бүү мэд залуу нь эхнэрээ нэг нүдээрээ ч харж чадахаа больж гэнэт салан явжээ. Тэр эмэгтэйд ямар буруу байгааг хэн ч тодорхойлж чадсангүй. Эмэгтэй мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө хайн явав. Найзууд нь түүнийг янз бүрийн “эш үзүүлэгч нар” дээр аваачиж, 5 янзын сэтгэл судлаач, 2 физик эмчилгээний эмчтэй уулзуулав. Тэр ч байтугай гипнозын эмчилгээнд ч явжээ. Амьдралд нь юу ч өөрчлөгдсөнгүй. Тэр Бурханаас өөр нөхөр хүртэл гуйж үзэв. Ямар ч хариулт ирсэнгүй. Тэр эцэстээ бууж өгчээ. Түүний хайрыг булаах бурханлаг нөхрийг амьдралдаа хэзээ ч олж чадахгүй юм байна гэж бодох болжээ. Нэгэн өдөр түүний ажлынх нь найз сүм дээрээ Баасан гаригийн шөнийн залбиралд хүрч ирэхийг урьжээ. Залбирлын цуглаан дээр хүмүүс маш хүч чадалтайгаар залбирч байв. Гэтэл залбирагч нарын дундаас нэгэн эмэгтэй, түүний духан дээр нэгэн жижигхэн од хэлбэрийн тэмдэг байхыг харжээ. Энэ нь жирийн хүний нүдэнд үзэгдэхгүй үл үзэгдэх тэмдэг байв. Тэр даруй өнөөх тэмдгийг харсан хүн түүн дээр ирж түүний төлөө залбирч эхэлжээ.
“Есүсийн цус миний амьдралаас дургүйцэл, үзэн ядалт, гологдлын бүх бичээсийг Есүсийн нэр дээр арилгах болтугай.”
Тэд хамтдаа энэ залбирлыг 3 удаа маш хүч чадалтайгаар тунхаглан залбирч, Эзэнд талархаад дараачийн залбирлын хэсэг уруу шилжжээ.
Гэтэл тэр долоо хоногийн дотор түүний нөхөр анх удаа салснаасаа хойш анх удаагаа түүн уруу утсаар ярьжээ.
Үүний дараа залуу эмэгтэй (”Естер” маягийн залбирлаар эхлүүлэн) 12 хэсэг бүхий залбирлын хөтөлбөрийн дагуу залбирч байх үед нөхөр нь гэртээ буцан иржээ.
Хэрэв та яаж тактиктай бөгөөд зөв үйлсийг өөрөөсөө гарган залбирахыг мэдэж байвал Бурханд шийдэж чадахгүй асуудал гэж байхгүй.
"Миний ард түмэн мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн,
тэдний хүндэт хүмүүс нь өлсөж, олон түмэн нь цангаж үхнэ" -- Исаиа 5:13
Хэрэв та энэ тухай сонирхож байвал эндээс харна уу.
http://www.firesprings.com/
http://www.elishagoodman.org/

Tuesday, July 27, 2010

Prayer bullets

За би өнөөдрийнхөө блогоор Елиша Гүүдман гэдэг хүний тухай бичий гэж бодлоо. Яагаад гэвэл энэ хүний зааж байгаа залбирлын зарчмууд миний амьдралд их тус нэмэр болж байна.
Энэ хүний түүх нь яг л та бидэнтэй адил Бурханы хүч чадлыг хэрхэн амьдралдаа авах вэ, ялангуяа залбирлынхаа амьдрал дээр хэрхэн хүч чадалтай болох вэ өөрөөр хэлбэл залбиралдаа хэрхэн хариултаа авч чаддаг болох вэ цаашлаад залбиралдаа хариулт авснаар таны амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэдэг тухай юм.
Энэ хүн маш их залбирагч байсан, бусадтай адил мацаг барьж, библийн үгсийг амлалт болгон байнга залбирч, өөрийнхөө дотор итгэлээрээ хариултаа авлаа гэж боддог байлаа. Гэвч юу ч болдоггүй байв, өөрөөр хэлбэл зарим тохиолдолд үнэхээр хариултаа авлаа гэж боддог байсан боловч удалгүй тэр ивээл нь амьдралаас нь холдон явахыг хардаг байв. Түүний хувьд сүмд яваад Бурханыг магтан алдаршуулж, бусдын төлөө үйлчлэх төдийхнөөр амьдралаа өнгөрөөхийг хүсэхгүй байлаа. Тэр илүү зүйлийг хүсч байв. Тэр библийн түүхт хүмүүс болон тэдэнд тохиолдож байсан гайхамшигт үйл явдлуудад итгэж байсан, гэвч өөрийнхөө амьдралыг харахын бол өчүүхэн төдий амьдралаа аргацаан яваа хүн шиг харагдаж байлаа.
Гэвч нэгэн удаа найз нь түүнийг нэгэн агуу итгэгч пастортай уулзуулснаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгджээ. Тэрхүү пасторын амьдрал гайхамшиг, тэмдгүүдээр дүүрэн Бурханыг алдаршуулсан хүн байв. Тэр хүнтэй өрөөнд нь уулзаж суухдаа нэгэн номыг олж харснаар түүний гайхамшигт амьдрал эхлэсэн гэдэг. Энэ номын гарчиг нь “Таны залбиралдаа хариулт авч чадахгүй байгаа 21 нууцлагдсан шалтгаан буюу тэдгээрийг хэрхэн шийдэх тухай” гэсэн ном байв. Тэр даруйдаа тэр номын зохиогчтой уулзахаар түүний утасны дугаар, хаягийг тэмдэглэж авав. Зохиогчтой нилээн чармайлт гаргаж байж цаг товлов. Номын зохиогчтой уулзах үедээ түүний залбирлын зарчмын нууц нь юундаа байгааг асуухад тэрээр “Елиша, би олон, олон жилийн турш Бурханы төлөө үйлчилсээр ирсэн, би өөрийнхөө амьдралыг Бурханы үг ба залбиралд гүн гүнзгий эрэл хайгуул хийж зориулсан. Бурханы Үгийг хэрэв сайтар боловсруулж залбирлынхаа үеэр хүчтэй тунхаглах юм бол гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Энэ нь яг л сансрын хөлөгтэй адил. Хэрэв чи энэ үл үзэгдэх сансрын хөлгөө залбирлаараа хөөргөлөө гэж бодоход энэ чиний бодож байснаас хавьгүй илүү хурдтайгаар Бурханы өмнө очиж, чиний залбирлын хариултыг авчрах болно....Энэхүү сансрын хөлөг буцаж ирэх замдаа дүүрэн ивээл ерөөлөөр чам уруу таталцлын хүчээр буцан ирэх болно. Энэ нь библид тасралтгүй залбир гэж хэлсний учир юм шүү дээ. Би энэ зүйлийг ойлгож эхэлснээсээ хойш миний амьдрал өнөөдрийн чиний харж байгаа энэ амжилтад хүрсиймшдээ... Тийм ээ, тэр хүний сүмд сар бүр 1535 хүн шинээр нэмэгдэж байгааг би харсан. Сүүлийн 15 жилийн турш түүний сүм ийнхүү тасралтгүй өссөөр ирсэн. Үнэхээр гайхамшигтай.
Тэрээр цааш үргэлжлүүлэн “залбиралдаа хариулт авах таталцлын хүчээр үйлчилдэг тодорхой залбирлууд байдаг. Тэдгээр залбирлууд нь сүнслэг ертөнц дэх үндсэн зарчмууд юм. Эртний сүм үүнийг хэрэглэж ирсэн боловч өнөө үед энэ нь өөрчлөгдөж, бидний мэддэгээс харин ч эсрэгээрээ болон өөрчлөгдсөн. Залбиралдаа хариулт авах энгийн арга бол таныг хариултаа авах үед Эзэн таны сүнслэг нүдийг нээхэд туслаач гэж гуйх юм.”
Тэгээд Елиша түүнд хичнээн олон жил залбиралдаа амжилтгүй байснаа хэлээд “Энэ зүйл чинь тэгээд надад бас нөлөөлөх болов уу?” гэж асуухад “чи туршаад үз л дээ” гэсэн хариулт өгчээ.
Энэ уулзалтын дараа Елиша уг зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр удирдлагын авьяас чадвартаа тохирсон ажил хайж байсан боловч үргэлж тэр ажилдаа орж чаддаггүй байлаа. Ямар нэгэн саад заавал гарна, жишээ нь, тухайн ажлын тухай өнгөрсөн хойно нь мэдэх, эсвэл нэг удаа бүүр ч муугаар өөрийг нь тушаал буруулан тавьжээ. Ингээд уг залбирлын зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж эхэлснээс хойш хэдэн сарын дараа хаанаас ч юм бүү мэд хүмүүс түүн уруу утасдах болж, зэрэг зэргээрээ удирдлагын дээд албан тушаал санал болгож эхлэв. Удалгүй тэр хүсч байсан ажилдаа дөнгөж үүсгэн байгуулагдаад байсан технологийн нэгэн компанид ерөнхий менежерийн ажилд өргөдлөө өгсөн боловч түүнд гүйцэтгэх захирлын албан тушаалыг санал болгожээ. Түүний хувьд энэ бол төсөөлөхийн аргагүй тэнгэрлэг боломж байлаа. Ийм зүйл түүнд урьд өмнө хэзээ ч тохиолдож байсангүй. Тэрээр бүүр алмайрч гайхаж хоцорчээ. Энэ залбирлууд түүний бодож төсөөлж байснаас ч илүү, гайхамшигтай байв. Тэр цагаас хойш Елиша өнгөрсөн амьдралаа хэзээ ч эргэн хараагүй, хэрэв түүнд ямар нэгэн залбирлын хэрэгцээ гарвал эхлээд залбирлын төлөвлөгөө гаргаж, дараа нь залбирлынхаа хөдөлгүүрийг асаан, ажиллаж эхэлнэ... тэгээд удахгүй ирэх хариултынхаа төлөө Бурханд талархан баярлахаас өөр зүйлийг хийдэггүй ажээ. Хэрэв та энэ хүний залбирлын зарчмын тухай сонирхож залбирлынхаа амьдралд тэсрэлт гаргахыг хүсч байвал дорх site уруу ороод үз.
http://www.firesprings.com/
http://www.elishagoodman.org/