BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Tuesday, July 27, 2010

Prayer bullets

За би өнөөдрийнхөө блогоор Елиша Гүүдман гэдэг хүний тухай бичий гэж бодлоо. Яагаад гэвэл энэ хүний зааж байгаа залбирлын зарчмууд миний амьдралд их тус нэмэр болж байна.
Энэ хүний түүх нь яг л та бидэнтэй адил Бурханы хүч чадлыг хэрхэн амьдралдаа авах вэ, ялангуяа залбирлынхаа амьдрал дээр хэрхэн хүч чадалтай болох вэ өөрөөр хэлбэл залбиралдаа хэрхэн хариултаа авч чаддаг болох вэ цаашлаад залбиралдаа хариулт авснаар таны амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох вэ гэдэг тухай юм.
Энэ хүн маш их залбирагч байсан, бусадтай адил мацаг барьж, библийн үгсийг амлалт болгон байнга залбирч, өөрийнхөө дотор итгэлээрээ хариултаа авлаа гэж боддог байлаа. Гэвч юу ч болдоггүй байв, өөрөөр хэлбэл зарим тохиолдолд үнэхээр хариултаа авлаа гэж боддог байсан боловч удалгүй тэр ивээл нь амьдралаас нь холдон явахыг хардаг байв. Түүний хувьд сүмд яваад Бурханыг магтан алдаршуулж, бусдын төлөө үйлчлэх төдийхнөөр амьдралаа өнгөрөөхийг хүсэхгүй байлаа. Тэр илүү зүйлийг хүсч байв. Тэр библийн түүхт хүмүүс болон тэдэнд тохиолдож байсан гайхамшигт үйл явдлуудад итгэж байсан, гэвч өөрийнхөө амьдралыг харахын бол өчүүхэн төдий амьдралаа аргацаан яваа хүн шиг харагдаж байлаа.
Гэвч нэгэн удаа найз нь түүнийг нэгэн агуу итгэгч пастортай уулзуулснаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгджээ. Тэрхүү пасторын амьдрал гайхамшиг, тэмдгүүдээр дүүрэн Бурханыг алдаршуулсан хүн байв. Тэр хүнтэй өрөөнд нь уулзаж суухдаа нэгэн номыг олж харснаар түүний гайхамшигт амьдрал эхлэсэн гэдэг. Энэ номын гарчиг нь “Таны залбиралдаа хариулт авч чадахгүй байгаа 21 нууцлагдсан шалтгаан буюу тэдгээрийг хэрхэн шийдэх тухай” гэсэн ном байв. Тэр даруйдаа тэр номын зохиогчтой уулзахаар түүний утасны дугаар, хаягийг тэмдэглэж авав. Зохиогчтой нилээн чармайлт гаргаж байж цаг товлов. Номын зохиогчтой уулзах үедээ түүний залбирлын зарчмын нууц нь юундаа байгааг асуухад тэрээр “Елиша, би олон, олон жилийн турш Бурханы төлөө үйлчилсээр ирсэн, би өөрийнхөө амьдралыг Бурханы үг ба залбиралд гүн гүнзгий эрэл хайгуул хийж зориулсан. Бурханы Үгийг хэрэв сайтар боловсруулж залбирлынхаа үеэр хүчтэй тунхаглах юм бол гайхамшигтай үр дүнд хүргэдэг. Энэ нь яг л сансрын хөлөгтэй адил. Хэрэв чи энэ үл үзэгдэх сансрын хөлгөө залбирлаараа хөөргөлөө гэж бодоход энэ чиний бодож байснаас хавьгүй илүү хурдтайгаар Бурханы өмнө очиж, чиний залбирлын хариултыг авчрах болно....Энэхүү сансрын хөлөг буцаж ирэх замдаа дүүрэн ивээл ерөөлөөр чам уруу таталцлын хүчээр буцан ирэх болно. Энэ нь библид тасралтгүй залбир гэж хэлсний учир юм шүү дээ. Би энэ зүйлийг ойлгож эхэлснээсээ хойш миний амьдрал өнөөдрийн чиний харж байгаа энэ амжилтад хүрсиймшдээ... Тийм ээ, тэр хүний сүмд сар бүр 1535 хүн шинээр нэмэгдэж байгааг би харсан. Сүүлийн 15 жилийн турш түүний сүм ийнхүү тасралтгүй өссөөр ирсэн. Үнэхээр гайхамшигтай.
Тэрээр цааш үргэлжлүүлэн “залбиралдаа хариулт авах таталцлын хүчээр үйлчилдэг тодорхой залбирлууд байдаг. Тэдгээр залбирлууд нь сүнслэг ертөнц дэх үндсэн зарчмууд юм. Эртний сүм үүнийг хэрэглэж ирсэн боловч өнөө үед энэ нь өөрчлөгдөж, бидний мэддэгээс харин ч эсрэгээрээ болон өөрчлөгдсөн. Залбиралдаа хариулт авах энгийн арга бол таныг хариултаа авах үед Эзэн таны сүнслэг нүдийг нээхэд туслаач гэж гуйх юм.”
Тэгээд Елиша түүнд хичнээн олон жил залбиралдаа амжилтгүй байснаа хэлээд “Энэ зүйл чинь тэгээд надад бас нөлөөлөх болов уу?” гэж асуухад “чи туршаад үз л дээ” гэсэн хариулт өгчээ.
Энэ уулзалтын дараа Елиша уг зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэхээр шийджээ. Тэрээр удирдлагын авьяас чадвартаа тохирсон ажил хайж байсан боловч үргэлж тэр ажилдаа орж чаддаггүй байлаа. Ямар нэгэн саад заавал гарна, жишээ нь, тухайн ажлын тухай өнгөрсөн хойно нь мэдэх, эсвэл нэг удаа бүүр ч муугаар өөрийг нь тушаал буруулан тавьжээ. Ингээд уг залбирлын зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж эхэлснээс хойш хэдэн сарын дараа хаанаас ч юм бүү мэд хүмүүс түүн уруу утасдах болж, зэрэг зэргээрээ удирдлагын дээд албан тушаал санал болгож эхлэв. Удалгүй тэр хүсч байсан ажилдаа дөнгөж үүсгэн байгуулагдаад байсан технологийн нэгэн компанид ерөнхий менежерийн ажилд өргөдлөө өгсөн боловч түүнд гүйцэтгэх захирлын албан тушаалыг санал болгожээ. Түүний хувьд энэ бол төсөөлөхийн аргагүй тэнгэрлэг боломж байлаа. Ийм зүйл түүнд урьд өмнө хэзээ ч тохиолдож байсангүй. Тэрээр бүүр алмайрч гайхаж хоцорчээ. Энэ залбирлууд түүний бодож төсөөлж байснаас ч илүү, гайхамшигтай байв. Тэр цагаас хойш Елиша өнгөрсөн амьдралаа хэзээ ч эргэн хараагүй, хэрэв түүнд ямар нэгэн залбирлын хэрэгцээ гарвал эхлээд залбирлын төлөвлөгөө гаргаж, дараа нь залбирлынхаа хөдөлгүүрийг асаан, ажиллаж эхэлнэ... тэгээд удахгүй ирэх хариултынхаа төлөө Бурханд талархан баярлахаас өөр зүйлийг хийдэггүй ажээ. Хэрэв та энэ хүний залбирлын зарчмын тухай сонирхож залбирлынхаа амьдралд тэсрэлт гаргахыг хүсч байвал дорх site уруу ороод үз.
http://www.firesprings.com/
http://www.elishagoodman.org/

5 comments:

  1. Goy bichleg bas goy blog baina thanks!

    ReplyDelete
  2. Zugeeree ho, herev tanii amidrald tus nemree ogch bgaa bol tuilaas ih bayarlah baina.

    ReplyDelete
  3. cool honey!

    tuushtai zalbiral tsag urgelj hiih hergtee tee. suralstsaan. danke!

    ReplyDelete
  4. hey ene nomiin san chin shunal hudulguchihluu bna, bi tatlaa. WOW!

    ReplyDelete
  5. anha, bas strategitai huchtei zalbiral heregtei...
    harin tiim bgaaz, welcomeshdee.

    ReplyDelete