BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, September 17, 2011

Уулыг ч хөдөлгөх итгэл

Энэ тухай би одоо судалж байгаамлдаа, амьдралд маань тохиолдож байгаа зүйлүүдээс болж итгэлийн тухай эрж хайж, сурагладаг боллоо. Нэгэн номлогчийн бичсэнээс иш татмаар санагдлаа. 

"Итгэлийн салшгүй 2 чухал хүчин зүйл бол итгэх болон тушаах. Хүмүүс залбирахдаа гаргадаг нийтлэг алдаа бол тэд тушаах биш зүгээр л залбирдаг. Бидний залбирал заримдаа асуудлын тухай ярьж залбирдаг байхад зарим үед асуудалд тушааж залбирах ёстой байдаг. Таны амьдралд байгаа асуудал амьдралд чинь үргэлж л байгаад байгаа мэтээр бүү залбир, бүү тунхагла. Асуудал бэрхшээлийг төгсгөлөөс нь эхэлж залбир, өөрөөр хэлбэл төгсгөл, үр дүн нь ямар байхыг та хүсч байгаагаар тунхаглан залбир."

Тиймээ, итгэл бол асуудал, бэрхшээл уруу хардаггүй. Итгэл бол таны амнаас үг гарсан л бол тэр үг биелэнэ гэдэгт итгэж, гарах үр дүнг тэсэн ядан хүлээж буй Бурханаас өгөгдсөн сүнслэг хүч чадал юм.

Monday, September 5, 2011