"Итгэлийн салшгүй 2 чухал хүчин зүйл бол итгэх болон тушаах. Хүмүүс залбирахдаа гаргадаг нийтлэг алдаа бол тэд тушаах биш зүгээр л залбирдаг. Бидний залбирал заримдаа асуудлын тухай ярьж залбирдаг байхад зарим үед асуудалд тушааж залбирах ёстой байдаг. Таны амьдралд байгаа асуудал амьдралд чинь үргэлж л байгаад байгаа мэтээр бүү залбир, бүү тунхагла. Асуудал бэрхшээлийг төгсгөлөөс нь эхэлж залбир, өөрөөр хэлбэл төгсгөл, үр дүн нь ямар байхыг та хүсч байгаагаар тунхаглан залбир."
Тиймээ, итгэл бол асуудал, бэрхшээл уруу хардаггүй. Итгэл бол таны амнаас үг гарсан л бол тэр үг биелэнэ гэдэгт итгэж, гарах үр дүнг тэсэн ядан хүлээж буй Бурханаас өгөгдсөн сүнслэг хүч чадал юм.
No comments:
Post a Comment