5-р бүлэг: Есүс Христтэй учирсан нь
1985 оны 2-р сард бид далайд ээлжид хурлаа хийсний
дараа би Риверс мужийн Порт Харкурт хот уруу авга ахынхаа эхнэр дээр зочлон
очихоор шийдэв. Би тэнд Антони хэмээх нэгэн залуутай уулзсан. Тэр Порт
Харкуртын Транс-Амадины зам дагуу Нважагийн уулзвар дээр нэгэн мужааны цехтэй
бөгөөд нэгэн өдөр тэр над уруу утсаар залгасан юм. Манай нууцлаг шашны хууль
дүрмийн дагуу хэрэв хэн нэгэн утсаар залгавал заавал хариулах ёстой байдаг
учраас би түүний дуудлагад хариулахаар шийдэв. Би тэр долоо хоногийнхоо Пүрэв
гаригт түүн дээр зочлон очив. Тэр надад Бурханаас надад хандсан үг байна гэв. Тэр
библиэ гарган ирж номлож эхлэсэн. Тэнд надаас гадна нэг эрэгтэй, 2 эмэгтэй
итгэгчид байсан. Түүний номлол ихэд урт байсан учраас би заримыг нь сайн
санахгүй байлаа. Тэр намайг өвдөг сөгдөөд Бурханд залбир гэв. Би үгийг нь дагаж
өвдөг сөхрөв. Тэр гэнэт залбирч эхлэсэн. Яг тэр үед Бурханы Сүнс намайг цохиж
би газарт унасан. Би нилээд тэмцэлдсэний эцэст арайхийн хөл дээрээ босч зогссон.
Би өөрийгөө төмөр болгон хувиргаж \орч. хэдийгээр гаднаасаа хүн шиг харагдах
боловч сүнслэг ертөнцөд төмөр болон хувирсан гэсэн үг\, тэр цехэд байсан бүх
төмөр сандлуудыг эвдэж хаясан. Намайг цонхоор гадагш харахад манай нийгэмлэгийн
3 хүн, нэг залуу, 2 охин ирсэн байгааг харсан. Тэд хүний дүр төрхтэй байсан
бөгөөд намайг аврахын тулд хаалга уруу ойртохыг хичээж байсан боловч Бурханы
хүч чадлын улмаас хаалганд ойртож чадахгүй байсан.
Намайг хэцүү байдалд орлоо гэсэн ямар нэг сигнал
далайд очиж, өнөөх шидэт телевизээр миний байршлыг тодорхойлсны дараа эдгээр
ямар ч “авралгүй” 3 залууг над уруу илгээсэн нь тодорхой байлаа. Биднээс хэн
нэг нь зовлонд ороход ийнхүү аврах багийг илгээдэг байв. Хэдийгээр итгэгч 2
залуу миний өвдгийг газарт сөхрүүлж, 2 эмэгтэй миний төлөө залбиран муу
сүнснүүдийг хүлж байсан боловч тэдний залбирал тодорхой бус байлаа. Тэд надаас
Есүс Христэд итгэдэг эсэхийг асуухад би хариулаагүй, дараа нь тэд надаас
Есүсийн нэрийг дууд гэхэд нь татгалзсан. Тэд надаас миний нэрийг асуухад нь би
хэлсэн. Олон цагийн турш надтай тэмцэлдсэний эцэст тэд намайг чөлөөлөн явуулав.
Надаас ямар ч муу сүнс зайлсангүй, би ирсэнтэйгээ адил хэвээр гэр уруугаа
буцсан.
Сүм дээр тохиолдсон явдал
Дараачийн өдөр Баасан гаригт Антони намайг Assemblies of God church сүмийн оройн цугларалтанд урив. Би
урилгыг хүлээн авахаар шийдэв, учир нь сүмд төөрөгдөл, идэвхгүй байдал бий
болгох нь бидний үүрэг даалгавар байлаа. Цуглаан магтан дууны найрал дуугаар эхлэв.
Бид үргэлжлүүлэн магтан дуулсаар сүмийн нэг гишүүн нэгэн хамтлагийн алдартай
дууг дуулах хүртэл үргэлжлүүлсээр.
Гэнэт би хөхөрч эхлэв. Учир нь найрал дуунд дуулж
буй хүмүүсийн 3/4 гэм нүгэлтэй амьдралтайгаа хэвээр байгааг би сүнслэг ертөнцөд
хараад хөх инээд минь хүрч байв. Учир нь хэрэв итгэгч хүн гэм нүгэлтэйгээ
амьдарсан хэвээрээ байвал энэ нь түүнийг сүнслэг ертөнцөд муу сүнсэнд
олзлуулахад илчилж өгдөг бөгөөд амьдрал нь ээдрээтэй төвөгтэй байдалд ордог.
Тиймээс итгэгч хүн Бурханы Үгийн дагуу амьдарч өөрсдийнхөө амьдралд аливаа гэм
нүгэл орших боломж олгохгүй байх нь маш чухал. Тэр цуглаан дээр манай
нийгэмлэгийн 4 хүн, итгэгч нартай хамт алгаа ташин магтан дуулж байлаа. Энд би нэгэн зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна, хэрэв
та аливаа сүм чуулганд ирэхдээ эхлээд өөрийнхөө амьдралд буй гэм нүглээ уудлан
илчилж уучлалт гуйж, дараа нь Бурханы оршихуйд магтаал хүндлэлийг өргөх юм бол
та нарын дунд байж болох Сатаны ямар ч хүч, төлөөлөгчдийг эвгүй байдалд оруулж,
улмаар тэднийг амиа аврахын тулд Бурханы ариун газраас зугтахад хүргэдэг.
Энэ цуглааны үеэр бидэнд маш тааламжтай нөхцөл
байдал бүрдсэн бөгөөд бид үйл ажиллагаагаа эхэлсэн. Олон хүмүүс унтаж эхлэн,
найрал дуучид хүч чадалгүй болж бүх зүйл удирдлага хяналтаас гарч эхлэсэн.
Антони миний тухай цуглааныханд аль эрт хэлсэн байсан учраас шөнийн 2 цагийн
орчимд тэд миний төлөө залбирахаар намайг дуудан гаргаж ирэв. Намайг урагш гарч
ирэнгүүт тэд миний дээр Есүсийн цусыг тунхаглаж эхлэв. Би тэдэнд “Зөвхөн
Есүсийн цусыг тунхаглах нь хангалттай биш. Би бол нууцлаг шашны нийгэмлэгт
гүнзгий орсон хүн. Хэрэв та нар намайг чөлөөлж чадна гэж итгэж байгаа бол би
өвдөг сөгдөн залбиръя” гэж хэлсэн. Би ийм үг хэлнэ гэж төлөвлөөгүй байсан.
Есүсийн цус муу сүнснүүдийг айлган чичрүүлж, итгэгчдийг тэднээс хамгаалдаг
боловч муу сүнснүүдийг хүлж хязгаарладаггүй. Хэрэв итгэгч хүн өөртөө байгаа эрх
мэдлийг ашиглаж тушааж эхлэх юм бол муу сүнснүүдийг хүлж хязгаарлаж чадна.
Тэд миний төлөө залбирахаар зөвшөөрч, би газар сөхрөн
суусан. Яг тэр үед нэг эмэгтэй Ариун Сүнсээр “Хэрэв та нарын дотроос өөрийгөө
хангалтгүй гэж үзэж байгаа хүн байгаа бол энд бүү зогс!” гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйн юу
яриад байгааг тийм ч сайн ойлгоогүй байх. Хэрэв итгэгч хүн гэмтэй амьдралтайгаа
зууралдсан хэвээр байгаа бол муу сүнсийг зайлуулах гэж оролдох нь аюултай ажил.
Тэднээс олонх нь суудал уруугаа буцаж цөөн хүн миний төлөө залбирахаар зогсов.
Тэд Есүсийн нэрийг дуудаж эхлэнгүүт миний дотор ямар нэг юм дэлбэрэх шиг болж би
газар цээжээрээ унасан. Гэнэт миний дотор байсан нисэх чадалтай муу сүнс хөдөлж
намайг цээжээр минь газар мөлхүүлж эхэлсэн. Миний төлөө залбирч байсан
хүмүүсийн хэн нь ч сүнслэг ертөнцөд юу болж байгааг мэдэхгүй байлаа. Тэр газар
дахь муу сүнсний хүч чадлын улмаас би цээжээрээ газар мөлхөж байсан.
Сайн муугийн хоёр хүч тулалдсаар орчны уур амьсгал
өөрчлөгдөж эхлэсэн. Би гэнэт босч зогсож хэрцгий авирлаж эхэлсэн. Нисдэг муу
сүнс надаас гарч цуглааныхны дунд байсан нэгэн хүү уруу дамжихад тэр хүү хүмүүс
уруу дайрч намайг чөлөөлөх гэж оролдов. Сүмийн ахлагч нар хүүтэй зууралдаж
эхлэн айдаст автсан бусад хүмүүсийг болон хүүг өөр танхим уруу оруулж хаалгыг дотроос
нь цоожилсон. Энэ байдал өглөөний 7 цаг хүртэл үргэлжилсний эцэст би маш их
ядарч номхон болсон. Ахлагч нар дахин миний төлөө залбирахаар намайг тойрч
зогсоод “Нэрийг нь хэл. Тэд хэн бэ?” гэж асуухад би юу ч дуугараагүй. Тэд
надаар үг хэлүүлэх гэж удаан оролдсон боловч эцэстээ тэд намайг чөлөөлөгдсөн
гэдэгт итгэж залбирлаа дуусгасан. Би маш их сульдсан байсан бөгөөд арай ядан
хөл дээрээ тогтож ядсаар сүмээс гарсан. Гэвч зам хөндлөн гарсны дараа миний бие
дахин хүч чадалтай болж, бодвол миний биенээс зайлуулагдсан сүнснүүд эргэж
ирсэн байх л даа, миний дотор уур хилэн бадарч, цуглааны тэдгээр хүмүүсээс
өшөөгөө авахаар шийдсэн. “Эдгээр хүмүүс намайг гутамшигтай байдалд оруулсан.
Тиймээс би Лагос уруу буцаж очиж улам илүү их хүч чадлаар дүүрсний дараа
цуглаан дээр буцаж ирж эдгээр хүмүүсээс өшөөгөө заавал авна даа” гэж дотроо шийдсэн.
Лагос уруу аялсан нь
Дараа нь би авга ахынхаа эхнэрийн гэрт буцаж очоод
Лагос уруу явах болсноо хэлэв. Намайг явуулахгүй гэсэн тэдний ятгалгаас хурдан
ангижрахын тулд би Майле-3 тээврийн товчоо уруу хүргэх такси хөлслөв. Тэндээсээ
би Ониша хот уруу явж, нэгэн найзтайгаа уулзсаны дараа Лагос уруу явахаар болов.
Би Майле-3 тээврийн товчоон дээр бууж Омагве уруу явах унаанд суув, гэнэт хэн
нэгэн намайг “Нкем” гэж миний багийн нэрээр дуудахыг сонссон. Таксин дотор
таньдаг ямар нэгэн хүн байгаа эсэхийг нягтлан харахад хэн ч байгаагүй. Хэн
намайг дуудав? Зөвхөн ээж минь намайг энэ нэрээр дууддаг байсан, бусад хүмүүс
болон нууцат шашны нийгэмлэгийнхэн намайг энэ нэрээр минь мэдэхгүй дээ! Тэд зөвхөн Имманүел гэж мэднэ. Ийн бодсоор гайхширч байх
хооронд дахин “Нкем ээ, чи надаас урвахаар шийдээ юу?” гэсэн дуу гарсан. Би тэр
дуу хоолойгоор чухам хэн байж болохыг таниагүй ч “Чи надаас урвахаар шийдээ
юу?” гэж дахин асуухыг сонсов. Гэнэт би хүчтэй халуурч эхлэсэн. Миний биений
халууныг таксинд сууж байсан бусад хүмүүс мэдэрч эхлэсэн, тэднээс нэг нь “Эрхэм
ээ, та энэ байдалтай аялж чадах юм уу?” гэхэд нь өөрийгөө би амьдралдаа хэзээ ч
өвдөж байгаагүй, толгойны өвчин ч хүрч байгаагүй, миний бие зүв зүгээр гэж хэлсэн.
Умуакпа хүрэх үед би таксин дотор ухаан алдан унасан. Ухаан орох үед хоёр
чийрэг өндөр хүн миний хоёр талаас өргөн явж байгааг мэдсэн. Тэд надтай юу ч
дуугараагүй, бидний явж буй зам шил, төмрийн хэлтэрхий болсон бартаатай зам
байсан. Миний хөл тэдгээр шил, төмрөнд зүсэгдэж би өвдсөндөө ёолон орилоход тэд
юу ч дуугаралгүй явсаар байсан. Бид явсаар нэгэн өргөн их зам дээр гарч ирсэн.
Тэдний нэг нь надад “Чамайг энд авчрахыг бидэнд тушаасан” гэж хэлсэн. Бид цааш
явсаар нэгэн “Хурлын танхим” мэт өндөр нүсэр том барилгын өмнө ирсэн. Биднийг
явган хүний зам дээр гарч зогсоход хэн нэгэн “Түүнийг дотогш оруул” гэж хэлэх
нь сонсогдсон. Тэд намайг дотогш оруулж ганцааранг минь үлдээсэн. Энэ барилгын
дотор юу харснаа тайлбарлаж хэлэхэд хэцүү боловч аль болох тодорхой
тайлбарлахыг хичээе. Барилгын хананууд маш уран гоё чимэглэлтэй байсан бөгөөд
асар уудам өргөн танхимтай, танхим төгсгөлгүй мэт алсад үргэлжилсэн байсан. Би
төгсгөлийг нь харах гэж танхимын гол хэсэгт очиж зогсоход танхимын төгсгөлд
тахилын ширээ байгааг харсан. Мөн нарыг тойрон эргэлдэх сар од гариг эрхсүүдийг
харсан. Дараа нь нэгэн сэнтийг харсан бөгөөд нар мэт гэрэлтсэн хувцастай, маш
үзэсгэлэнтэй нэгэн хүн сууж байгааг харсан. Тэр хүн “Нааш ир” гэж хэлэхэд би
түүнээс цацрах хурц гэрлийн улмаас болж хөдөлж чадаагүй. Хөлөө хөдөлгөх болгонд
газар сөхрөн унаж байсан.
Би босч зогсохыг оролдож дахин өөд боссон боловч
газар сөхрөн унасан. Гэнэт Түүний сууж байсан сэнтийний хажуугаас сар гарч,
миний дээр ирж тогтсон. Тэр сарнаас хоёр гар гарч ирэн миний толгойноос барин биеийг
минь сэгсэрч эхлэхэд хувцас тайлах мэт миний бие сүнснээсээ салгагдаж, би өөрөөрөө
зогсож байгааг мэдэрсэн. Тэр хоёр гар миний биеийг хувцас мэт эвхэж, танхимын
буланд тавьсан. Дараа нь сар эргэж сэнтий уруу буцаж очин сэнтий дээр суугч
Нэгэн уруу орж алга болоход Сэнтийн дээр суугч нэгэн намайг Нааш ир гэж дуудсан.
Сүнсний цэвэрлэгээ
Би Түүн уруу ойртоход Тэр сэнтийнээсээ бууж ирсэн.
Тэр миний хоёр хөлийг нэг нэгээр нь салган дотроос нь ямар нэгэн зүйл сэгсрэн
хаяж хөлийг минь буцааж хийсэн. Тэр бас гарыг минь нэг нэгээр нь салгаж, мөн
адил зүйлийг хийсэн. Тэдгээр зүйлүүд бүгд үнэндээ Далайн хатны миний биед хийж
шингээсэн бузар зүйлсүүд байсан. Би дотроо “Энэ хүн хэн бэ? Яаж миний биед нуугдсан
зүйлүүдийг мэдэж байна вэ?” гэж бодож байсан. Дараа нь Тэр сэнтий уруу буцаж суугаад
намайг дуудсан. Түүн уруу ойртоход миний биенээс ямар нэг зүйлүүд унаж байгааг
жишээ нь: нүднээс минь хайрсархуу юм унаж байгааг мэдсэн. Сэнтийний өмнө ирэхэд
надаас юм унахаа больсон. Тэр надаас “Чи хаашаа явж байна вэ?” гэж асуув.
Би “Ониша хот уруу найзынх уруугаа явж байна” гэж
хариулсан. “Тийм ээ, чи тийшээ явж байсан гэвч чиний оюун бодолд юу байсныг би
чамд харуулъя” гэв. Энэ цаг мөчийг хүртэл би түүнийг хэн бэ гэдгийг огт мэдэхгүй
байсан боловч ямар ч байсан миний амьдралдаа урьд өмнө таарч байсан бүх хүчнүүдээс
харьцуулшгүй их хүч чадалтай гэдгийг мэдсэн. Тэр нэгэн хүнд хандаж, миний оюун
бодолд юу бодогдож байсныг харуулахыг тушаасан. Тэр хүн, намайг нэгэн өрөө рүү
аваачиж миний өмнө хар самбар шиг юмыг дэлгэсэн. Хэрэв би өөр нэг тийшээ
зугтааж чаддагсан бол яг л газрын гаваар алга болохсон гэж бодогдож байв, тэр самбар
дээр Христэд итгэгчдийн эсрэг төлөвлөж байсан миний бүх хорон төлөвлөгөөг
дурайтал нь бичсэн байв. Дараа нь тэр хүн намайг сэнтийний өмнө дахин авчрав.
Сэнтийн дээр суугч над уруу буун ирж миний гараас
барихдаа надад нэгэн зүйлийг харуулах ёстой гэв. Тэр надад хэлэхдээ “Би чамайг
алдахыг хүсэхгүй байна, энэ бол чиний сүүлчийн боломж, хэрэв чи над уруу ирж,
надад үйлчлэхгүй бол үхэх болно. Би одоо чамд аврагдагсад болон дуулгаваргүй
хүмүүсийн орших газрыг харуулах болно” гэж хэлсэн. Энэ үед би түүнийг Есүс
Христ гэдгийг мэдсэн.
Тэнгэрлэг илчлэлт
Бид нэгэн өрөөнд орж ирэхэд Тэр нэгэн хөшиг шиг зүйлийг
нээсэн. Би дэлхийг харсан, дэлхий доторх үйл явдал, хүмүүсийн амьдрал, үйл
хөдөлгөөн бүх зүйлүүдийг харж эхэлсэн. Тэндээс би Христэд итгэгчид болон үл
итгэгчдийн хийж байгаа үйлдлүүдийг харсан. Дараа нь бид хоёр дахь өрөөнд очсон.
Тэр дахин хөшиг шиг зүйлийг нээхэд миний өмнө маш өрөвдмөөр гашуудам дүр зургийг
би харсан. Тэнд хүмүүс гинжлэгдэн дөнгөлөгдсөн байх бөгөөд уй гашууд автсан байсан. Тэр надад “энэ бол хоёр нүүртэй хуурамч
хүмүүс. Тэд шүүлтийн өдрийг хүртэл энд байх болно” гэв. Дараа нь бид гурав дахь
өрөө уруу очсон. Тэр хөшгийг нээхэд миний өмнө баяр хөөртэй цагаан хувцастай
хүмүүс байхыг харсан. Би түүнээс эдгээр хүмүүс хэн болохыг асуухад тэр “Тэд бол шагналаа хүлээж буй аврагдсан хүмүүс” гэв.
Дараа нь бид дөрөв дэх өрөөнд ирсэн. Би энд хамгийн
аймшигтэй зүйлүүдийг харсан.
Энд харсан зүйлүүдийг тодорхойлж хэлэхэд хэцүү. Энэ
нь яг л галд автсан хот шиг харагдаж байсан. Там үнэхээр байдаг бөгөөд
аймшигтай газар. Хэрэв та там, тэнгэрийн улс хоёр зөвхөн дэлхий
дээр байдаг, үхлийн дараа бид оршин тогтнохгүй, хумхийн тоос мэт юу ч үгүй замхран
алга болно гэж боддог бол би танд сануулан хэлье, там ба тэнгэрийн улсын аль
аль нь бодитой байдаг. Есүс Христ энэ дэлхий дээр байхдаа тамын тухай сануулж
хэлж байсанд гайхах хэрэггүй. Би дахин хэлье, там үнэхээр байдаг. Би тамыг
өөрийн биеэр харсан бөгөөд үнэхээр аймшигтай газар. Би Түүнээс “энэ ямар газар
вэ?” гэж асуухад “Энэ бол сатан, түүний элч нар ба дуулгаваргүй хүмүүст зориулагдсан
газар” гэж хэлсэн. Илчлэлт 21:8-д “Харин хулчгар, итгэлгүй, жигшүүрт, алуурчид, завхай
хүмүүс, мэргэ төлөгчид, шүтээнд мөргөгчид болон бүх худалч хүмүүсийн хувьд,
тэдэнд оногдох хувь нь хоёр дахь үхэл буюу хүхэр, галаар шатаж буй нуурт байна”
гэж
хэлсэнчлэн Тэр тэдгээр хүмүүсийн талаар дурдаж хэлсэн.
Дараа нь бид тав дахь өрөөнд очиход гайхамшигтай үзэсгэлэнтэй
дүр зургийг харсан. Бид яг л уулын орой дээрээс харж байгаа юм шиг харж байсан.
Миний өмнө шинэ хот байсан. Хот үнэхээр үзэсгэлэнтэй, сүр жавхлантай харагдаж байсан! Гудамжууд нь алтаар хийгдсэн байсан бөгөөд барилга байшин
нь энэ дэлхийн аль ч барилгатай зүйрлүүлэхийн аргагүй уран нарийн хийцтэй байсан.
Тэр надад “энэ бол ариун хүмүүсийн итгэл найдвар байгаа газар. Чи энд ирэхийг
хүсч байна уу?” гэж асуусан. Би түүнд “Тийм, хүсч байна!” гэж хариулсан. Үүний дараа бид сэнтийний өмнө эргэн ирж,
Тэр надад “Одоо буц, юу үзэж харснаа хүмүүст гэрчлэн ярь” гэж хэлсэн.
Гэхдээ намайг тэндээс буцахаас өмнө тэр намайг
дахин нэг өрөөнд аваачиж, миний аян замын талаар надад урьдчилан харуулж намайг
хэрхэн аюулаас хамгаалахыг харуулсан. Дараа нь надад хэлэхдээ “Юунаас ч бүү ай, би чамтай хамт байх болно” гэж хэлээд өрөөнөөс намайг хөтлөн гаргахдаа алга болсон.
Энэ үед би нэгэн хүний гэрт ухаан орсон. Би ухаан орохдоо маш чанга орилсон
учраас гэрийн эхнэр нөхөр хоёр айсандаа гэрээсээ гарч зугтсан. Тэд намайг
байшингийн гаднаас хэсэг зуур ажиглаж байгаад аюулгүй гэдгийг мэдэнгүүтээ буцаж
орж ирсэн. Тэд надад хэлэхдээ намайг таксинд ухаан алдахад тэд ойролцоох
Католик сүм руу аваачиж, эмч дуудуулсан аж. Эмч миний зүрхний цохилт хэвийн
байгааг үзээд сэхээ ортол хүлээхийг зөвлөсөн аж. Тэр зуур тэд намайг гэртээ
авчирч хэвтүүлсэн нь миний сэхээ орсон
газар байлаа.
Тэд миний овог нэр, гэрийн хаягийг тэмдэглэж авсны эцэст гэртээ намайг хоёр
хоног дуртайяа байлгахыг зөвшөөрөв. Тэгээд хоёр хоногийн дараа Ониша руу явах
таксинд тэд намайг суулгаж өгөхөд би Эзэний хэлж зааварласны дагуу аялалдаа
гарсан. Эзэний надад анхааруулж хэлсэн бүх болгоомж сануулгууд бүгд нэг
нэгээрээ аян замын туршид илчлэгдэж байсан нь Эзэн над шиг хамгийн их гэм
нүгэлтэй, Сатаны төлөөлөгч болсон хүнийг яагаад аварсан юм бол гэж бодоход
хүргэж байсан. Гэхдээ би миний бүх асуултын хариулт гуравхан үгэнд багтаж
байсан. Бурхан бол Хайр. Тиймээ, үнэхээр, Бурхан бол Хайр!
Үргэлжлэл дараахь линкээр орно уу.
http://jesus-faith.blogspot.com/2014/03/6.html
Үргэлжлэл дараахь линкээр орно уу.
http://jesus-faith.blogspot.com/2014/03/6.html
No comments:
Post a Comment