Тавдугаар бүлэг
Туннел дэх аймшиг
Би тамд үзсэн зүйлүүдээ эргэн санахыг хичээж байна. Гэвч энэ удаагийнх шиг аймшигтай зүйлийг Эзэн надад харуулж байгаагүй. Там бол хүний бодол төсөөллөөс хэдэн зуу дахин аймшигтай. Тэнд сүнснүүд үүрд тамлагдан зовно гэж бодохоос миний сэтгэл шаналж байна. Тэндээс гарах ямар ч арга зам байхгүй.
Энэ аймшигтай газраас сүнснүүдийг аврахын тулд би чадах бүхнээ хийнэ гэж шийдсэн.Там бол бодит бөгөөд өөрийн нүдээр харсан учраас би уулзсан хүн болгондоо сайн мэдээг тараах болно. Та миний юу хэлэх гээд байгааг ойлгож байна уу? Хэрэв гэм нүгэлтэй хүмүүс сайн мэдээнд итгэхээс татгалзвал гарцаагүй энд ирэх болно.
Эзэн Есүс Христэд итгэж, гэмээсээ аврагдахын төлөө түүнийг дууд. Иохан номын 3, 14-р бүлгүүдийг унш. Там болон бусад зүйлийн талаар сайн ойлгохын тулд энэ номыг бүхэлд нь уншихыг гуйж байна. Номыг уншиж байхдаа Есүсийг зүрх сэтгэлдээ урьж, хожимдохоосоо өмнө гэм нүглээсээ ариусгагдахыг гуй.
Есүс бид хоёр там дундуур дахин алхав. Бидний явж буй зам хуурай, эзгүй, хагарч бутарч, шатсан байв. Миний нүд гүйцэж үл харж чадах галтай нүхнүүд жирийн харагдаж байсан. Би их ядарч байв. Тэнд сонсож, харсан зүйлүүдээсээ болж зүрх сэтгэл, сүнс минь өвдөж байв. Гэвч миний өмнө өөр олон зүйлүүд хүлээж байгааг мэдэж байв. “Есүс ээ, надад хүч чадал өгөөч” гэж би хашгирав.
Би Есүстэй хамт явж байхдаа түүний хойноос ойрхон даган явж байв. Тэнд харсан аймшгуудаас болж би уй гашуугаар дүүрэн байв. Надад дэлхий итгэх болов уу гэж би бодож байв. Миний баруун, зүүн, бүхий л талд миний нүд гүйцэж үл харж чадах галтай нүхнүүд байв. Миний эргэн тойрон гал болон шатаж буй сүнснүүдээр хүрээлэгдсэн байсан. Би айснаасаа болж орилж байв. Жинхэнэ аймшиг, үнэн бодит байдал хоёр надад тэр бүх зүйлийг даван гарахад хэцүү болгож байв.
“Дэлхий минь ээ, гэмшээрэй” гэж би уйлж байсан. Есүстэй явж байхдаа миний сүнс чичрэн уйлж байв. Дараа нь юу болох бол гэж би бодож байв. Миний найзууд болон гэр бүлийнхэн маань яг энэ мөчид юу хийж байгаа бол гэж бодож байв. Би тэдэндээ ямар их хайртай вэ! Би Есүс уруу ирэхээсээ өмнө ямар их гэм нүгэлтэй байснаа санаж, дэндүү хожимдохоосоо өмнө Есүс дээр ирсэндээ Бурханд талархаж байв.
Есүс “Бид одоо тамын гэдэс уруу биднийг аваачих туннел уруу орж байна. Там бол дэлхийн төвд нуруугаараа харан хэвтэж байдаг. Там нуруугаараа налан хэвтэж байдаг бөгөөд түүний гар, хөлнүүд хоёр тийшээ дэлгэгдэн хэвтсэн байдаг. Бид итгэгчид нэгэн биеийг бүрдүүлдэг шиг там ч гэсэн гэм нүгэл, үхлийн биетэй. Христийн бие өдөр бүр байгуулагдаж байдаг шиг тамын бие өдөр байгуулагдаж байдаг” гэж хэлэв.
Туннел уруу очих замд бидний хажуугаар галтай нүхнүүд өнгөрөн, миний чихэнд тэдний орилж хашгирч байгаа дуу сонсогдсоор байв. Олон сүнснүүд Есүс уруу хашгирч байв. Зарим нь түүнд хүрэхийн тулд нүхнээсээ гарахыг хий дэмий оролдсоор байв. Дэндүү оройтсон, дэндүү оройтсон гэж би уйлж байв. Есүсийн царай үргэлж гунигтай харагдаж байсан. Би галтай нүхнүүд уруу харж байхдаа бид гэртээ байшингийнхаа хойно хэрхэн гал асааж хоол хийж иддэг байсан минь санагдаж байсан. Тэр дүр зураг одоо миний өмнө бодитоор харагдаж байв.
Бид туннел уруу орж ирэхэд би Бурханд талархаж байв. Энд галтай нүхнүүдээс арай дээр байх гэж бодсон. Гэвч миний буруу байв. Туннел уруу оронгуут би том том могойнууд, хархнууд, муу сүнснүүд Эзэний оршихуйгаас зугтаж байгааг харав. Могойнууд бидэн уруу исгэрч, хархнууд жингэнэлдэн дуугарч муу ёрын дуу чимээнүүд энд тэндгүй гарахыг сонсов. Бидний эргэн тойронд харанхуй нөмөрлөж байв. Зөвхөн Есүсийн гэрэл туннелд цацарч байсан. Би түүнтэй аль болох ойрхон явахыг хичээв. Жижигхэн чөтгөрүүд, муу сүнснүүд туннелын хаа сайгүй орж гаран явж байв. Сүүлд нь би эдгээр муу сүнснүүд Сатаны даалгаврыг биелүүлэхийн тулд дэлхий уруу илгээгддэгийг мэдсэн. Энэ харанхуй, чийглэг, бохир газар би айдаст автагдахад Есүс “Бид удахгүй туннелын төгсгөлд хүрэх болно. Чамд би эдгээр зүйлүүдийг үзүүлэх хэрэгтэй. Намайг дагаарай” гэв.
Аварга том могойнууд бидний хажуугаар гулсан өнгөрөв. Зарим могойнууд 1 метр орчим бүдүүн, 8 метр орчим урт байсан. Бохир муухай үнэр нэвт үнэртэж, муу сүнснүүд хаа сайгүй байсан.
Есүс “Бид удахгүй тамын гэдэс уруу очих болно. Тамын энэ хэсэг бол 27 км өндөр, 5 км орчим дугуй тойрог хэлбэртэй газар. Есүс надад энэ газрын хэмжээг тодорхой хэлж өгсөн.
Би тамд харсан зүйлүүдийг аль болох сайн санахыг хичээх болно. Би энэ бүгдийг Бурхан Эцэг, Хүү, Ариун Сүнсний алдрын төлөө хийх болно. Бурханы хүсэл биелэх болтугай. Дэлхий дээрх эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс тамыг ямар ч үнээр хамаагүй зогсоохын тулд надад энэ бүх зүйлүүдийг харуулсан гэдгийг би мэддэг. Хэрэв та энэ номыг уншиж байгаа бол, Есүсийг мэддэггүй бол яг одоо гэм нүглээ зогсоож, Түүнийг өөрийн Аврагчаа болгон хүлээн авагтун.
Зургадугаар бүлэг
Тамын үйл ажиллагаанууд
Бидний өмнө бүдэг шар туяа цацарч байв. Есүс бид хоёр айдас хүйдэс дүүрэн туннелээс гарч ирэхэд тамын гэдэс уруу харсан нэгэн жижиг толгодын ирмэг дээр зогсож байсан. Миний нүд тамын гэдсэнд явагдаж буй тоо томшгүй үйл ажиллагаануудыг харж байв.
Бид зогсоход Есүс над уруу хандан: “Би чамайг тамын гэдсэнд аваачих болно. Би чамд олон зүйлүүдийг харуулах болно. Намайг дагаарай” гэв. Бид цааш үргэлжлүүлэн алхав.
Есүс: “Бидний өмнө аймшигтай олон зүйл тааралдах болно. Тэдгээр нь ямар нэг хүний сэтгэмж, төсөөлөл биш харин бодит зүйл. Хүмүүст муу ёрын сүнс ба түүний хүч чадал бодитой гэдгийг хэл. Сатан ба харанхуйн хүч чадал бодит бөгөөд миний хүмүүст бүү шантарч няцагтун гэдгийг хэл. Миний нэрээр дуудагдсан хүн болгон хэрэв өөрсдийгөө даруу болгож, өөрсдийн гэм нүгэлтэй байдлаасаа буцах юм бол тэднийг би тэнгэрээс сонсож, тэдний газар нутаг, бие махбодыг эдгээх болно гэж хэл. Тэнгэрийн улс бодитой байдаг шиг там ч бас бодит гэдгийг хэлээрэй” гэв.
Бурхан таныг тамын тухай мэдэж, тэр газраас аврахыг хүсч байна. Танд аврагдах гарц бий шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Тэр зам бол таны сүнсний Аврагч Есүс Христ шүү. Зөвхөн Амийн номонд нэр нь бичигдсэн хүмүүс аврагдах болно гэдгийг санагтун.
Бид тамын гэдсэнд явагдаж буй эхний үйл ажиллагаан дээр ирэв. Энэ нь бидний орж ирсэн газраас баруун тийшээ нэгэн жижиг толгод дээрх харанхуй булан байв. Эзэн надад хэлж буйг би сонсов. “Би чамайг зарим үед хэсэг зуур орхисон юм шиг санагдах болно. Гэвч би чамайг хэзээ ч орхихгүй гэдгийг санагтун. Надад тэнгэр газар дахь бүх эрх мэдэл, хүч чадал бий гэдгийг санаарай. Зарим үед муу сүнснүүд болон энд үүрд алдагдсан сүнснүүд биднийг харж чадахгүй. Бүү айгтун. Чиний одоо харах гэж бүх зүйл бодит. Тэдгээр нь энд одоо ч болсоор байгаа бөгөөд үхэл ба там эцсийн цаг мөчид галтай нуурт хаягдах хүртэл үргэлжилсээр байх болно гэдгийг санагтун”.
Хүмүүс ээ, таны нэр Амийн номонд бичигдсэн эсэхийг сайтар мэдээсэй гэж би хүсч байна.
Бидний өмнө зовон тарчилж буй сүнснүүдийн хашгиралдаан уйлах дуу сонсогдож байв. Бид жижиг толгод дээр гарч зогсоод цааш харав. Гэрэл орчин тойрныг гэрэлтүүлж байсан учраас би харж чадаж байв. Хүмүүсийн аймшигтайгаар орилож чарлахыг би сонсов.
Есүс надад “Намайг сонс. Чиний одоо харах гэж буй зүйл бодит бөгөөд сайн мэдээний үйлчлэгч нар одоо сонсогтун, эдгээр бүх зүйл үнэн гэдгийг мэд. Эзэн Есүс Христийн тухай сайн мэдээг тараахаар дуудагдсан бүх хүмүүс, Миний Үгийг тунхаглаж буй сайн мэдээ тараагч, номлогч, багш нар сэрэгтүн. Хэрэв чи гэм нүгэл хийж байгаа бол гэмш, үгүй бол чи зовон тарчилж буй эдгээр сүнснүүдийн нэгэн адил мөхөх болно” гэв. Бид тамын эхний үйл ажиллагаа болж байгаа газар уруу 5 метр дөхөн ирсэн. Би нэгэн авс шиг зүйлийг тойрон алхаж буй хар дүрснүүдийг харав. Сайн дөхүүлэн харахад тэдгээр дүрснүүд муу сүнснүүд байв. Тэд 12-лаа байсан бөгөөд авсыг тойрон явж байхдаа дуулалдан инээлдэцгээж байв. Тэд бүгд гартаа жижиг жад барьсан байсан бөгөөд авсны эргэн тойронд гарсан нүхнүүд уруу сүлбэн хатгаж байв. Аймшигтайгаар зовон тарчилж буй хүний хашгирах дуу орчныг цуурайтуулахад би өмнөө болж байгаа үйл явдалд дагжин чичирсэн.
Есүс миний бодлыг мэдэж, надад хандан “Охин минь, энд олон сүнс тарчилж байгаа, бас олон янзын тарчлал бий. Сайн мэдээг зааж байсан хирнээ гэм нүгэл үйлдсэн эсвэл өөрсдийн дуудлагаа дагаж чадаагүй хүмүүс илүү их шийтгэгдэх болно” гэв.
Тэр хүний хашгирах дуу намайг цөхрөл зовлонд оруулсан. Тэр хүн “Найдвар алга, найдвар алга” гэж хэлж байв. Энэ цөхрөлийн дуу авсан дотроос сонсогдож байсан бөгөөд зогсолтгүйгээр орилон хашгирч байсан.
“Бурхан минь ээ, ямар аймшигтай юм бэ?”
Есүс “ Нааш ир, ойроос хар” гэв. Есүс авс уруу дөхөж, дотор тал уруу нь харав. Би ч бас дагав. Муу сүнснүүд биднийг харахгүй байв.
Авсан дотор бохир саарал дүрс харагдав. Энэ нь тэр хүний сүнс байсан бөгөөд муу сүнснүүд авсны нүхээр жадаа шургуулахад тэр хүний сүнсийг нэвт хатгаж байсан.
Өвдөлт, шаналал зовлонгоор дүүрэн энэ хүний дууг би хэзээ ч мартаж чадахгүй. “Түүнийг гаргаач, түүнийг эндээс гаргаач дээ” гэж би Есүс уруу хашгирсан. Тамлагдан зовж байгаа энэ хүнийг харахад үнэхээр аймшигтай байсан. Түүнийг аварч чаддаг ч болоосой. Би Есүсийн гараас татаж, авсан дотроос тэр хүнийг гаргахыг гуйж байв.
Есүс над уруу харж, “Охин минь, амар тайван байгтун” гэж хэлсэн.
Есүс надтай ярьж байтал тэр хүн биднийг харсан. Тэр “Эзэн минь ээ, Эзэн минь ээ, намайг эндээс гаргаач. Намайг өрөвдөөч” гэж хэлсэн. Би түүн уруу харахад цусанд хутгалдсан түүний бохир заваан биеийг харсан. Миний өмнө тэр хүний сүнс байсан бөгөөд түүний зүрхнээс цус олгойдон гарч байсан. Жад түүний зүрхийг нэвт хатгаж байсан. “Эзэн минь ээ, би одоо Танд үйлчлэх болно. Намайг эндээс гаргаач дээ” гэж тэр хүн хэлж байв. Тэр хүн зүрхийг нь нэвт хатгах жадны хатгалт бүрийг мэдэрч байгааг би мэдсэн.
Эзэн надад “Тэр энд өдөр шөнөгүй тарчилдаг. Сатан түүнийг энд хийсэн бөгөөд Сатан бас түүнийг тамлан зовоодог” гэж хэлэв.
“Эзэн минь ээ, би одоо сайн мэдээний үнэнийг тунхаглах болно. Би хүмүүст гэм нүгэл болон там гэж юу болохыг хэлэх болно” гэж тэр хүн хэлэв.
Есүс “Энэ хүн Бурханы Үгийг номлодог хүн байсан. Тэр надад бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэн олон хүнийг аврал уруу авчирдаг байсан. Түүгээр дамжуулан аврагдсан зарим хүмүүс өнөөдрийг хүртэл намайг дагасаар байдаг. Гэвч энэ хүн дэлхийн зугаа цэнгэл, эд мөнгөний хуурамчид итгэлээ алдсан. Тэр Сатанд өөрийг нь захирахыг зөвшөөрсөн. Түүнд том цуглаан, сайхан машин, маш их орлого байсан. Гэвч тэр цуглааны өргөлөөс хулгайлах болсон. Тэр худал зүйл номлодог болсон. Тэр үнэн худал хоёрын хооронд ярьдаг болж, Намайг өөрийг нь сахилгажуулахыг зөвшөөрөөгүй. Би түүн уруу өөрийн элч нарыг илгээж, гэм нүгэлдээ гэмшиж үнэнийг номлохыг хэлсэн боловч тэр энэ дэлхийн зугаа цэнгэлийг Бурханы амиас илүүд үзсэн. Тэр Библид заагдсан үнэнээс өөр зүйлийг номлож болохгүй гэдгийг мэдэж байсан. Тэр үхэхээсээ өмнө Ариун Сүнсний баптисм бол худал бөгөөд Ариун Сүнстэй гэж хэлсэн хүн болгон хуурамч итгэгчид гэсэн. Тэр хэлэхдээ архи уудаг хүн Бурханы өмнө гэмшээгүй ч гэсэн тэнгэрийн улсад орж болно гэж хэлсэн. Бурхан сайн учраас хэнийг ч тамд орохыг зөвшөөрөхгүй гэж хэлдэг болсон. Тэр олон сайн хүнийг Эзэний нигүүлслийг орхиход хүргэсэн. Тэр өөрөө өөртөө бурхан болж, Бурхан надад хэрэггүй гэж хэлсэн. Тэр энд тэнд семинар хийж, ийм зүйлийг номлох болсон. Тэр Миний Ариун Үгийг улан дороо гишгэсэн. Гэсэн ч би түүнийг хайрласаар байсан.
“Охин минь, хүн намайг танин мэдсэнийхээ дараа надаас урваснаас намайг огт таниагүй байсан нь хамаагүй дээр” гэж Эзэн хэлэв.
“Эзэний үгийг сонссон ч болоосой. Өөрийнхөө сүнсний төлөө болон бусдын сүнсний төлөө санаа тавьсан ч болоосой” гэж би түүний төлөө харамсаж байсан.
“Тэр намайг сонсоогүй бөгөөд түүнийг дуудахад тэр намайг сонсоогүй. Тэр амар хялбар амьдралд дурлах болсон. Би түүнийг гэм нүгэлдээ гэмшихийг ятгасан боловч тэр над уруу ирээгүй. Нэгэн өдөр тэр бусдын гарт амиа алдаж энд ирсэн. Одоо Сатан түүнийг Миний Үгийг номлож, олон хүнийг над уруу авчирч байсных нь төлөө тамлан зовоож байна. Энэ бол түүнд оногдсон тамлал” гэв.
Муу сүнснүүд авсыг тойрон алхаж байгааг харав. Түүний зүрх нь хүчтэй цохилж, жинхэнэ цус садран гарч байгааг би харсан. Түүний өвчин шаналал, уй гашууд баригдсан дуу хоолойг би хэзээ ч мартахгүй.
Есүс авсан дотор байгаа хүнийг өрөвдөн харж байхдаа “Түүний гар алдагдсан олон сүнснүүдийн цусаар бузарлагдсан. Тэдний олонх нь энд одоо тамлагдан зовж байна” гэсэн. Есүс бид хоёр гунигт автсан чигтээ цааш алхав.
Биднийг тэндээс холдон явахад хэсэг муу ёрын сүнснүүд авс уруу ойртон ирж байхыг харсан. Тэд 1 метр орчим өндөртэй, толгой дээгүүрээ хар юүдэн нөмөрсөн хар хувцастай байсан. Тэд тэр хүнийг тамлан зовоохоор ээлж солилцож байсан.
Бид өөрсдийн алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч уучлал гуйхдаа хичнээн их бардам юм бэ гэж би бодож байсан. Бид өөрсдийгөө даруу болгож өөрсдийн гэм нүгэлдээ гэмшихээс татгалздаг, зөвхөн би л гэмгүй ариун гэж боддог. Гэвч та сонсооч, там үнэхээр байдаг. Тийшээ очихыг та өөртөө бүү зөвшөөрөөч.
Дараа нь Есүс надад дэлхий дээгүүр сунан тогтсон нэгэн аварга том цагийг харуулсан. Цагийн зүүний урагшлан явах чимээг би тод сонсож байв. Түүний богино зүү 12 цаг болоход ойртсон байсан бөгөөд урт зүү нь эргэлдэн явсаар 12-т гурван минут дутуу байхад зогсов. Дараа нь урт зүү дахин хөдөлж эхлэхэд түүний дуугарах чимээ дэлхий даяар хүчтэй сонсогдсон.
Бурханы дуу хоолой бүрээн дуу мэт, усны хүрхрээ мэт ярьж эхэлсэн. Бурхан: “Ариун Сүнс өөрийн цуглаануудад юу гэж хэлэхийг сонсогтун. Бэлэн байгтун. Та нарыг мэдэхгүй байхад би ирэх болно. Цаг урагшилсаар байна. 12 цаг болж байна. Сүйт залуу сүйт бүсгүйгээ авахаар ирж байна” гэсэн.
Найз минь, Есүс удахгүй ирэх гэж байна, чи бэлэн байна уу? Эсвэл чи “Өнөөдөр Есүс ирэхгүй” гэж хэлдэг хүмүүсийн нэг үү? Түүний нэрийг дуудан өнөөдөр чи аврагдахыг хүсч байна уу? Өнөөдөр түүнд зүрх сэтгэлээ өгөхийг хүсч байна уу? Хэрэв чи өнөөдөр Есүсийн нэрийг дуудан гэм нүгэлдээ гэмших юм бол Есүс чамайг бузар муугаас салгаж аварч чадна гэдгийг санагтун. Гэр бүлийнхнийхээ төлөө болон хайртай дотны хүмүүсийнхээ төлөө залбирч дэндүү оройтохоосоо өмнө Есүст итгэж аврагдахыг хүсэн залбирч гуй.
“Би чамайг бузар муугаас хамгаалж, чиний бүх замыг хамгаалах болно. Чамайг болон чиний хайртай хүмүүсийг аврах болно. Өнөөдөр намайг дуудаж, амийг ол” гэж Есүс хэлснийг битгий март.
Энэ зүйлийг уншиж байгаа та бүхнийг дэндүү оройтохоосоо өмнө үнэнийг ухаараасай гэж би залбирч байна. Там бол үнэхээр бодит бөгөөд тэнд үзэж харж сонссон бүхнээ би та нарт харуулахыг бүх хүч чадлаараа чармайж байна. Надад тохиолдсон энэ бүх зүйл үнэн гэдгийг би мэднэ. Таныг Есүс Христийн өмнө гэмшиж түүнийг өөрийн Аврагч Эзэнээ болгон хүлээн авахыг би сануулж, залбирч байна.
Есүс надад “Явах цаг боллоо. Бид маргааш энд дахин ирэх болно” гэж хэлэв.
BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).
Friday, December 25, 2009
Tuesday, December 8, 2009
More humors ....
3 бяцхан жаал хэнийх нь аав агуу вэ гэж маргалдацгаав. Нэг дэх жаал “Миний аав хамгийн агуу, хотын банкны ерөнхийлөгч юм чинь” гэхэд хоёр дах нь “тэгвэл миний аав хотын хоёр дэлгүүрийн эзэн юм чинь” гэхэд гурав дахь нь “Тэр юу ч биш, миний аав номлогч, бас тамын эзэн юм чинь. Тэр өчигдөр орой ажлаасаа ирэхдээ ээж бид 2-т сүмийн зөвлөл түүнд тамыг даатгаж өгсөн гэж хэлсээ” гэжээ.
Гудамжинд сууж байсан 3 жаалын нэг нь “Юу гээч? Манай аав цаасан дээр шүлэг гэж нэрлэдэг юм бичээл 100 доллар авдаг” гэхэд хоёр дахь жаал “тийм үү, тэгвэл манай аав зураг гэж нэрлэдэг юм зураал 300 доллар авдаг” гэхэд гурав дахь жаал “Тэр юу ч биш, манай аав номлол гэж нэрлэдэг хэдэн юм бичихэд түүний мөнгийг цуглуулах гэж 5 залуучууд тусалдаг юм чинь” гэжээ.
Миний найз нэгэн өдөр сүм дээрээ ирэв. Пастор үүдэн дээр зогсоод хүн болгонтой гар барин мэндчилж байв. Пастор найзын маань гараас шүүрэн авч хажуу тийш болон зогсов.
Пастор түүнд “Чи Эзэний цэрэг болох хэрэгтэй.”
“Би аль хэдийн Эзэний цэрэг болцийшдээ”
“Тэгвэл би чамайг Xристмас баяраас бусад үед яагаад олж хардаггүй билээ?”
“Би нууц албанд нь байдаг байхгүй юу.”
ттттттттиииииииитттттттттттттттттттттттттттттттттттттттттттттттттттттт
Monday, December 7, 2009
Humor
Хоёр бяцхан хүү эмээтэйгээ хамт амьдардаг байжээ. Орой болж унтах цаг болоход тэд хамтдаа залбирцгаав. Эхлээд ах нь залбирч эхлэв. Ах нь өдөр юу хийсэн тухайгаа болон Бурханд хэрхэн талархаж байгаагаа хэлэв. Дараа нь дүү нь залбирч эхлэв, тэр ахаасаа илүү чанга дуугаар хашгиран унадаг дугуй, тоглоомтой болгож өгөөч гэж залбирав. Залбирч дуусахад ах нь түүнд “Чи ямар чанга залбирдийн? Бурхан дүлий бишшдээ” гэв. Дүү нь “Тийм л дээ, гэхдээ эмээ дүлийшдээ” гэжээ.
Жил: Чи Библиэ уншсан уу?
Жак: Үгүй, би киногий нь гарахыг хүлээж байгаа.”
Нэгэн өдөр хүү гэрийнхээ гадна тоглож байв. Тэр ээжийнхээ гэр шүүрддэг урт бариултай шүүрээр морь болгон өдөржин тоглов. Түүнд ихэд хөгжилтэй байв. Орой болоход тэр шүүрийг саравчинд үлдээж гэртээ орж ирэв. Ээж нь гал зуухныхаа өрөөг цэвэрлэж байхдаа шүүр байхгүй байгааг мэдэж, бяцхан хүүгээс шүүр хаана байгааг асуув. Хүү ч шүүр хаана байгааг ээждээ хэлэв. Ээж нь түүнийг гараад саравчнаас авч ирэхийг хэлэв. Гадаа харанхуй байгаа учраас айж байна, гармааргүй байна гэж хүү хэлэв. Ээж нь түүн уруу харж инээмсэглэн, “Битгий ай, Есүс ч бас тэнд байгаа” гэв. Хүү хаалгаа жаахан онгойлгосхийж, Есүс ээ, хэрэв та тэнд байгаа бол надад шүүр аваад өгөөч” гэжээ.
Нэгэн өдөр хүүхдийн хичээлийн багш хүүхдүүддээ Библийн хамгийн алдартай ишлэл Дуулал 23-р бүлгийг цээжлэх даалгавар өгчээ. Бүхэл бүлгийг цээжлэхийн тулд тэдэнд 1 сарын хугацаа өгөв. Нэгэн бяцхан хүү даалгаврыг биелүүлэхдээ баяртай байсан боловч Дуулал 23-ыг яагаад ч цээжилж чадсангүй. Олон удаа цээжлэх гэж оролдсон боловч эхний ишлэлийг л дөнгөж дангаж нэг юм цээжлэв. Товлосон өдөр ирж хүүхдүүд цуглааны өмнө хэрхэн цээжилснээ харуулах цаг ирэв. Өнөөх хүү ихэд сандрав. Түүний ээлж ирэхэд тэр бахархалтайгаар микрофоны өмнө гарч зогсоод “Эзэн бол миний хоньчин. Энийг л мэдэх нь хангалттай” гэжээ.

Saturday, September 12, 2009
Tuesday, September 8, 2009
Ричардын түүх
Ричард Баруун Африкийн Гана улсад амьдардаг байлаа. Тэр 1970-аад оны үед Хо хотын нэгэн сургуульд сурч байхдаа сургууль дээр нь болдог Бичээсийн нийгэмлэгийн үйл ажиллагаагаар дамжуулан итгэгч болжээ. Хар домын зан үйл хийдэг байсан түүний аав түүнийг Христчин болсныг мэдэнгүүт түүний сургуулийн төлбөрийг төлөхөөс татгалзав, учир нь хүү нь нэгэнт түүний шүтээнд үйлчлэхгүй гэж шийдсэн учраас цаашид түүнийг санхүүгээр хангахаас татгалзжээ. Хүү сургуулиа орхихоос өөр зам байсангүй.
Гэвч Эзэний ивээлээр түүний зарим Христчин найз нөхөд нь түүний сургуулийн төлбөрийг төлөхөөр болсон учраас хүү 5-р анги хүртлээ сургуульд сурав.
Дараа нь тэр маш хүнд өвдөв. Түүнийг Хо хотын улсын эмнэлэгт хэвтүүлсний дараа найз нөхөд нь түүнийг эргэхээр ирдэг байв. Нэгэн удаа найзууд нь түүн дээр иртэл сувилагч тэднийг оруулахаас татгалзав. Түүний орыг тойруулан ногоон хөшиг татсан байв. Энэ нь өвчтөн нэг бол усанд орж байгаа эсвэл үхсний дохио байдаг байв. Найзууд нь сувилагчаас нилээд гуйсны эцэст зөвхөн 2 нь түүн дээр орох зөвшөөрөл авав. Хоёр найз Ричардын орон дээр очиход түүнийг үхсэн байгааг хараад гашуудалд автав. Тэгээд ямар ч эргэлзэх тээнэгэлзэх зүйлгүйгээр түүний төлөө залбирч эхлэв. Хэрэв Ричард одоо үхэх нь таны хүсэл бол та хүслээ биелүүлэгтүн гэж Бурханаас залбирав.
Хэдэн минутын дараа Ричардын нэг гар хөдөлж эхлэв. Дараа нь нөгөө гар нь хөдлөв. Найзууд нь түүнийг ажиглан харж байлаа. Эцэст нь тэр гүн амьсгаа авч, нүдээ нээв. Ричард энэ дэлхий дээр буцаж ирсэндээ харамсаж байна гэв. Юу гэсэн үг вэ? гэж найзууд нь асуухад тэр дараахь түүхийг тэдэнд ярьжээ.
Миний бие яг л харвасан сум шиг маш хурдтайгаар тэнгэр уруу ниссэн. Тэгээд тэнгэрт нэгэн нүх нээгдэж түүгээр ороход нэгэн цагаан дээлтэй хүү зогсож байсан. Тэр миний гараас барьж, “Тавтай зочлогтун” гэж хэлээд дэлхий уруу эргэж харахыг хэлэв. Намайг дэлхий уруу эргэж харахад хүмүүс яг л бөмбөг шиг жижигхэн харагдаж байв. Маш олон хүмүүс байсан. Тэд хүний санаанд оромгүй ичгүүртэй зүйлсийг үйлдэж байв. Цагаан дээлтэй хүү тэдний амьдралын бүх зүйлс ийнхүү ил харагддаг гэж хэлэв.
Дараа нь хүү өөрийгөө дагаж явахыг хэлэв. Бид маш олон хүн эгнэн зогссон Шүүгчийн сэнтийний өмнө ирсэн. Тэдний зарим нь миний таньдаг хүмүүс байв. Хүмүүс нэг нэгээрээ ээлж дараагаараа Шүүгчийн өмнө ирж зогсож байв (2 Коринт 5:10 "Учир нь хүн бүр мууг ч бай, сайныг ч бай, юу үйлдсэнийхээ төлөө биеэрээ хариугаа авахын тулд бид бүгдээрээ Христийн шүүхийн суудлын өмнө гарч ирэх ёстой"). Тэднийг харж байтал зарим хүмүүс Шүүгчийн өмнө ирэхдээ хэзээ нэгэн цагт тэд Шүүгчийн өмнө ирнэ гэдгээ мэдэхгүй байсан гэж хэлж байв. Тэд Шүүгчийн өмнө өөрийнхөө хэргийн талаар ярьж байх үед Шүүгч тэдний дээрээс харж байв. Дараа нь тэднийг зүүн гар талд зогсохыг хэлэв.
Зарим хүмүүс Шүүгчийн өмнө ирэхдээ юу ч хэлсэнгүй зөвхөн тэднийг урагш гарч зогссоны дараа баруун гар тал уруу зогсохыг хэлж байв.
Энэ үйл явцыг би хэсэг зуур харж зогссоны дараа намайг дагуулан явж байсан хүү зүүн гар талд зогссон хүмүүст юу тохиолдохыг харуулъя гэв. Бид нэгэн хаалганы өмнө ирж зогсов. Хаалгыг тогшсоны дараа нээгдэхэд нэгэн харанхуй өрөө байгааг харсан. Тэнд хүмүүс шүдээ хавиран гаслан зовж байв. Би маш их айдаст автахын хажуугаар тэднийг маш их өрөвдсөн.
Дараа нь хүү бид 2 баруун гар тал уруу явав. Бас нэгэн хаалганы өмнө ирэв. Хүү хаалгыг тогшиход нээгдэж, дотогш хартал өрөөний шал алтаар хийгдсэн байв. Энэ газар хурц тод өнгийн гэрлээр гэрэлтэж, хүн бүр баяр жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байсан. Тэд Эздийн Эзэн Хаадын Хааныг магтан дуулж байв. Би маш их баяр хөөрийг мэдэрч, хөл дээрээ үсрэн цовхорч байв, тэгээд өрөө уруу орох гэтэл хүү намайг хойш нь татаж, миний цаг арайхан болоогүй гэж хэлэв. Тэр надаас Матай 24-р бүлгийг уншиж байсан уу гэж асуув. Уншсан гэхэд тэр, Есүсийн дахин ирэхийг зөгнөсөн шинж тэмдгүүд одоо нэг нэгээрээ биелж байна. Эзэний дахин ирэх хугацаа одоо нэг их үлдээгүй гээд энд үзэж харсан бүх зүйлүүдийг хүмүүст яриарай гэв. Дараа нь хүү намайг орхиж, би дэлхий дээр ирсэн.

Friday, September 4, 2009
Буддист лам Есүст итгэсэн нь
Миний бага залуу нас
Сайн байна уу. Миний нэрийг Атет Пиян Полу гэдэг. Би Бирм улсын хүн. Би та бүхэнтэй миний амьдралд тохиолдсон зүйлийн талаар өөрийнхөө тухай гэрчлэлийг хуваалцахыг хүсч байна, эхлээд би хэрхэн өсч торнисон тухайгаа товчхон хуваалцъя.
Би 1958 онд Бирм улсын өмнөд хэсэг Ирраваддийн буланд Богале гэдэг нэгэн жижигхэн хотод төрсөн. Олон хүмүүсийн адил буддист шашинтай байсан миний эцэг эх надад Титпин гэдэг нэрийг өгсөн (мод гэсэн утгатай) юм. Миний өсч торнисон газрын хүмүүс эгэл жирийн амьдардцгаадаг байв. 13 настайдаа би сургуулиа орхиж, загас барьдаг завин дээр ажиллаж эхлэсэн. Бид Ирраваддийн булан хавиарх голуудаас загас заримдаа сам хорхой барьдаг байв. 16 настайдаа завины ахлагч болов. Энэ үед би төрсөн хот Богалегоос хойшоо Майнтахлагионд (Үзэсгэлэнт эмэгтэй гэсэн утгатай) амьдарч байв. Энэ бол манай улсын нийслэл Янгон (Рангоон) хотоос 100 милийн зайд оршдог газар юм.
Нэгэн өдөр бид, намайг 17 настай байхад торондоо маш их загас барив. Маш их загас байсан болохоор бид нэгэн том матрын хараанд өртөж, матрын дайралтад оров. Бид ихэд айж, завиа аль болох хурдан эрэг уруу залахыг оролдов. Матар бидний араас хөөж завины сүүлийг хэмх цохив. Хэдийгээр энэ явдалд хэн ч осолдож эндээгүй ч миний амьдралд хүчтэй нөлөөлж, дахин загас барихаа болихоор шийдсэн юм. Бидний бяцхан завь матрын дайралтаас болж усанд живсэн учраас бид тэр оройдоо усан онгоцонд сууж, гэр гэр уруугаа харьцгаав.
Удалгүй аавын ажил Янгон хот уруу шилжиж, би 18 настайдаа буддын шашны нэгэн хийдэд анх удаагаа лам болохоор шавилан суув. Тэр үед олон эцэг эхчүүд хүүгээ буддын хийдэд шавилан суулгахыг хүсдэг байв, энэ нь хүүтэй хүмүүсийн хувьд нэр төрийн хэрэгт тооцогддог байлаа.
Зүтгэлтэй Буддагийн шавь
19 нас, 3 сартайдаа (1977 онд) би энгийн нэгэн лам болж, надаас ахиу зэрэг цолтой ахлах лам уламжлал ёсоор надад буддын шинэ нэр У Ната Паннита Ашинтириа гэдэг нэр өгөв. Бид лам болоход эхээс мэндлэхдээ авсан нэрээ хадгалдаггүй билээ. Миний шавилан сууж байсан хийдийг Мандала Киакасан Киаинг гэж нэрлэдэг байв. Энэ хийдийн ахлах лам бол У Задила Киар Ни Кан Саиадав гэдэг хүн байв (У Задиа гэдэг нь түүний цолны нэр). Энэ хүн тэр үеийнхээ хамгийн алдартай лам байсан ба олонд нэр хүндтэй, Их багш хэмээн өргөмжлөн дээдлэгддэг байв. Энэ хүний тухай би яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна вэ гэхээр тэр 1983 онд гэнэт машины хүнд ослын улмаас нас барсан юм. Түүний үхэлд хүн бүр маш их цочирдсон юм. Тэр үед би лам болоод 6 жил болсон байв.
Би Буддын шашны сургаал номлолыг дагаж, сайн лам болохын тулд бүх хүч чадлаараа зүтгэж байв. Би нэгэн үе оршуулгын газар уруу явж, тэнд амьдарч бясалгал хийдэг байлаа. Хэрэв лам хүн Буддын үнэн сургаалийг мэдэхийг хүсвэл иймэрхүү зүйлийг хийдэг байв. Зарим нь гүн ой уруу явж өөрийгөө үгүйсгэн ядуусын амьдралаар амьдардаг байв. Би өөрийн санаа бодол, хүсэл мөрөөдлөө үгүйсгэн, өвчин зовлонгоосоо салж, энэ дэлхийн хувь заяаны эргүүлгээсээ гарахын тулд оршуулгын газар уруу явсан юм. Тэнд очоод би хий үзэгдэх сүнснүүдээс айсангүй. Би аль болох өөрийнхөө дотоод амар амгалан дотор үлдэхийг хичээж, шумуул миний гарыг хазаж байсан ч тоохгүй байдаг байв!
Хэдэн жилийн турш би сайн лам болохыг хичээж, амьтай зүйлд хор хүргэхгүйг хичээн, эртний хүмүүсийн хийж ирсэнтэй адилаар Буддын ариун сургаалуудыг судлаж эхлэв. Нэгэн өдөр би маш хүнд өвдөх хүртлээ ламын амьдралаар ийнхүү амьдарсан юм. Тэр үед би Мандала хийдэд байсан бөгөөд тэндээсээ шууд эмнэлэгт хүргэгдэв. Эмч нар надад шинжилгээ хийж, нэгэн зэрэг халуун шар ба малари туссан гэж оношлов. Үүний дараа эмнэлэгт нэг сар хэвтсэн боловч байдал улам дордож, эцэст нь эмч нар намайг эдгэх ямар ч найдлагагүй гэж үзээд эмнэлгээс гаргахаар болов.
Энэ бол миний амьдралын өнгөрсөн түүх юм. Үүний дараа надад нэгэн онцгой үйл явдал тохиолдсоныг ярья...
Миний амьдралыг үүрд өөрчилсөн үйл явдал
Намайг эмнэлгээс гарахад хийдийн бусад лам нар намайг халамжилж байлаа. Би улам сульдсаар сүүлдээ ухаан алдсан юм. Энэ үед би 3 өдөр үхсэн байсан гэдгээ сүүлд мэдсэн юм. Миний бие ямар ч амьгүй болж, зүрхний цохилт зогссон учраас миний биеийг занданшуулахад бэлтгэж, Буддын ариун ёсны дагуу оршуулахад бэлтгэж эхлэв.
Хэдийгээр миний бие үхэж байсан боловч миний сүнс, сэтгэл санаа сэргэг хэвээрээ байв. Нэгэн үе би маш хүчтэй салхи шуурган дунд явж байв. Энэ хүчтэй салхины улмаас бүх модод унаж, байгаль тэр чигээрээ хавтгай болсон байв. Энэ тал газраар би хурдан гэгч алхав. Энд надаас өөр хүн байсангүй, би ганцаараа алхсаар байв. Дараа нь хэсэг голыг гатлан гарав. Голын цаана гарахад би аймшигтай галт нуур байгааг харав. Буддын сургаалд галтай нуурын тухай ойлголт байдаггүй учраас эхлээд би юу ч ойлгосонгүй, харин Иамаг \Иама бол бүх Ази даяар тамын хаан гэж нэрлэгддэг шүтээн\ хараад бүх зүйлийг ойлгосон. Түүний их бие, нүүр нь арслан шиг боловч хөл нь могой шиг харагдаж байв. Толгой дээр нь хэд хэдэн эвэр байв. Түүний царай догшин хэрцгий харагдаж байв. Би маш их айж, түүнийг хэн болохыг чичирсээр асуув. Тэр “би бол Тамын хаан, Устгагч” гэв.
Аймшигтай галт нуур
Тамын хаан намайг галтай нуур уруу хар гэж хэлэв. Галтай нуур уруу харахад улбар шар өнгийн Бирмд лам нарын өмсдөг шиг нөмрөгийг олж харав. Тэр зүйлийг улам дөхүүлэн харахад хүний үсгүй халзан толгой харагдав. Тэр хүний нүүр уруу харахад миний багш У Задила Киар Саиадав лам байхыг харав (1983 онд машины ослоор нас барсан алдартай лам).
“Яагаад миний багш галтай нууранд байгаа юм бэ?” гэж би асуув.
Тэр маш сайн багш байсан. Тэр байтугай тэр, хүмүүс бид амьтнаас илүү хувь завшаантай хүмүүс гэдгийг ойлгуулсан “Та хүн үү эсвэл нохой юу? гэсэн алдарт сургаалаа олны дунд айлдан алдаршиж байсан хүн.
Тамын хаан:
“Тиймээ, тэр сайн багш байсан, гэвч тэр Есүс Христэд итгээгүй учраас одоо тамд байна” гэв.
Тэр намайг галтай нуур уруу дахин хар гэж хэлэв. Толгойн зүүн хэсэг дээрээ урт үсээ шууж боосон нэгэн хүнийг харав. Тэр хүн бас л лам хүний өмсгөлтэй байв.
“Энэ хүн хэн бэ?” гэж асуув.
Тамын хаан “Энэ бол чиний шүтдэг хүн Гаутама (Будда багш)” гэж хэлэв. Гаутамаг хараад би маш их цочирдов.
“Гаутама бол сайхан сэтгэлтэй, сайн ёс суртахуунтай багш байсан, яагаад тэр галтай нууранд зовж байгаа юм бэ?” гэж асуув.
Тамын хаан надад “Тэр ямар сайн хүн байсан нь хамаагүй, тэр Мөнхийн Бурханд итгээгүй учраас энд ирсэн” гэв.
Би тэнд бас нэг цэргийн хувцастай хүнийг харав. Тэр цээжин дээрээ хүнд шархадсан байв.
“Энэ хүн хэн бэ?” гэж асуув.
Тамын хаан “Энэ бол Бирмийн хувьсгалт намын удирдагч Аунг Сан” гэв. “Тэр Христэд итгэдэг олон хүнийг хавчин алж байсан, гэхдээ тэр Есүс Христэд итгээгүй учраас энд ирсэн” гэж тамын хаан хэлэв. Бирмд хүмүүс “Цэрэг хүн хэзээ ч үхдэггүй мөнхөд амьдардаг” гэж ярьдаг. Харин тамын цэргүүд “Цэрэг хүн хэзээ ч үхдэггүй харин там уруу үүрд явдаг” гэж ярьдгийг би ойлгосон.
Галтай нууранд бас нэг хүнийг би харав. Тэр маш өндөр биетэй, цэргийн хуяг дуулгатай хүн байв. Тэр гартаа сэлэм, бамбай барьсан байв. Тэр духан дээрээ шархадсан байв. Тэр ер бусын өндөр биетэй хүн байв. Тэр 3 метр орчим өндөртэй харагдаж байв.
Тамын хаан “Энэ хүнийг Голиат гэдэг. Тэр Мөнхийн Бурханыг болон Давидыг доромжилсон учраас тамд ирсэн” гэж хэлэв. Би Голиат, Давид гэж ямар хүмүүс болохыг мэдэхгүй учраас юу яриад байгааг нь ойлгосонгүй. Тамын хаан “Голиат бол Христийн Библийн номонд гардаг хүн. Чи одоохондоо энэ тухай мэдэхгүй, гэвч чи Христэд итгэдэг болохоороо түүнийг мэдэх болно” гэв.
Дараа нь би баян, ядуу хүмүүс хоол идэхээр цугласан нэгэн газар ирэв.
“Хэн тэдэнд энэ хоолыг хийж өгдөг вэ?” гэж асуухад тамын хаан
“Ядуучууд нь өөрсдөө хоолоо бэлтгэнэ, харин баячуул нь бусад хүмүүсээр хоолоо хийлгүүлнэ. Тэд суугаад бэлэн болсон хоолоо идэх үед өтгөн утаа гардаг. Тэд аль болох хурдан идэхийг хичээх боловч утаанаас болж амьсгалахад ч хүнд болно. Мөнгө тэдний бурхан болсон учраас тэд ийнхүү зовох тавилантай болсон” гэв.
Би бас галтай нуурын дор галыг өрдөн асааж буй нэгэн амьтныг харав.
“Чи бас энэ галтай нууранд шийтгэлээ авахаар ирсэн үү?” гэж тэр амьтан асуув.
“Үгүй, би энд харахаар ирсэн” гэж хариулав.
Галыг асааж буй амьтны дүр үнэхээр аймшигтай харагдаж байв. Тэр толгой дээрээ 10 эвэртэй, гартаа 7 хурц иртэй жад барьсан байв. Өнөөх амьтан:
“Чиний зөв. Чи энд ажиглах гэж ирсэн юм байна. Чиний нэр энд алга. Одоо чи ирсэн замаараа буцаж яв” гэж хэлээд миний анх явж ирсэн эзгүй тал уруу гараараа заав.
Шийдвэрийн зам
Би дахин өнөөх замаараа удаан алхав. Би цус алдсаар, маш их халууцаж, өвдөж байгаагаа мэдрэв. 3 цаг хиртэй ийнхүү алхсаны эцэст нэгэн өргөн их замыг харав. Өргөн замаар хэсэг алхсаны дараа хоёр хэсэг салаа зам дээр ирэв. Нэг зам нь зүүн тийшээ салбарласан байх бөгөөд өргөн байв. Нөгөөх нь баруун тийшээ салбарласан нарийн зам байв. Замын уулзвар дээрх самбар дээр зүүн замыг Есүс Христэд итгэдэггүй хүмүүсийн зам, баруун замыг Есүст итгэдэг хүмүүсийн зам гэж бичсэн байв.
Би өргөн зүүн замыг ихэд сонирхож, түүгээр орон алхаж эхлэв. Миний өмнө 300 метр зайнд хоёр эрэгтэй хүн алхаж явааг хараад тэднийг гүйцэх санаатай байдаг чадлаараа гүйсэн боловч яагаад ч юм бэ гүйцэж чадсангүй. Тэгээд замаасаа буцаж анхны уулзвар дээрээ буцаж ирэв. Би тэднийг замын төгсгөл хүртэл хэрхэн алхаж явааг нь харсаар зогсов. Гэнэт тэднийг ямар нэг үл үзэгдэх хүч хутгалчихав! Тэд аймшигтайгаар ёолон хашгирав. Тэднийг харж зогсож байсан би ч чангаар дуу алдав. Тэгээд энэ өргөн зам аюултай болохыг мэдэв.
Тэнгэрийн улсыг харсан нь
Ингээд би Есүст итгэгчдийн замаар алхаж эхлэв. Нэг цаг хиртэй алхав. Гэнэт замын гадаргуу цэвэр алт болж хувирав. Энэ алтан зам цэвэр, шижир алт байсан бөгөөд би өөрөө өөрийнхөө дүрийг хүртэл харж болохоор гэрэлтэн гялтаганаж байв. Миний өмнө нэгэн хүн гарч ирэхэд түүнийг цагаан дээл өмссөн байгааг харсан. Бас маш сайхан хөгжим уянгалан эгшиглэж байв. Ямар сайхан, ариун дуу хөгжим байсан гээч! Энэ бол энэ дэлхий дээрх ямар ч сайхан дуу хөгжмөөс илүү сайхан, төгс төгөлдөр дуу хөгжим байсан.
Цагаан дээлтэй хүн өөрийгөө дагаж явахыг хэлэв. “Та хэн бэ?” гэж асуухад тэр хариулсангүй. Түүний хэн болохыг 6 удаа асуусны эцэст тэр “Би бол тэнгэрийн улсын түлхүүрийг атгагч нэгэн. Тэнгэрийн улс бол маш сайхан газар. Чи одоохондоо тийшээ очиж чадахгүй. Гэвч хэрэв чи Есүсийг дагавал энэ дэлхий дээрх амьдрал чинь дууссаны дараа тийшээ очих болно” гэв. Түүнийг Петр гэдэг гэв (Есүсийн 12 дагалдагчийн нэг).
Петр дараа нь намайг суугаад, хойд зүг уруу хар гэв. Тэр “Хойд зүг уруу хар, Бурхан хүнийг хэрхэн бүтээснийг хар” гэв. Би Мөнхийн Бурханыг холоос харав. Бурхан нэгэн тэнгэрийн элчид хандан “Хүнийг бүтээцгээе” гэв. Тэнгэр элч Бурханыг ятган, “Хүнийг бүтээж хэрэггүй. Тэр буруу зүйл хийж, таныг гомдоох болно” гэж байв. Гэвч Бурхан хүнийг бүтээж, түүнд нэр өгөв. Бурхан түүн уруу үлээхэд амь оров. Тэр хүнийг Адам гэж нэрлэв. (Анхаар: буддизмд орчлон ертөнц болон хүнийг бүтээгдсэн гэдэгт итгэдэггүй, тийм болохоор энэ үйл явдал надад онцгой нөлөө үзүүлсэн юм.)
Шинэ нэртэй болж буцсан нь
Тэгээд Петр “Одоо босоод дэлхий уруу буц. Будда болон шүтээн шүтдэг хүмүүст очиж ярь. Хэрэв тэд өөрчлөгдөхгүй бол тамд очно гэдгийг хэл. Сүм хийд болон бурхан бүтээдэг хүмүүс ч бас тамд очих болно гэдгийг хэл. Сайн үйлс бүтээхийн тулд лам нарт өргөл барьц өгдөг хүмүүс болон лам нарт залбиран мөргөж, тэднийг “Пра” (бирмээр лам нарыг хүндэтгэн дууддаг нэр) гэж өргөмжлөн дууддаг хүмүүс ч гэсэн тамд очно гэдгийг хэл. Мөн тарни шившлэг хийж, шүтээнийг амилуулдаг хүмүүс ч тамд очих болно. Есүс Христэд итгээгүй бүх хүн там уруу явах болно” гэв. Петр намайг тэнд харсан зүйлийн талаар гэрчилж ярихыг хүсч байв. Тэр бас “Чи одооноос эхлэн шинэ нэртэй болно. Чамайг Атет Пиан Шинтав Паулу гэж нэрлэх болно” гэв (дахин амилсан Паул гэсэн утгатай).
Би дэлхий уруу буцахыг хүсэхгүй байв. Тэнгэрийн улс уруу явахыг хүсч байв. Тэнгэрийн элч нэгэн номыг нээв. Тэд эхлээд номноос миний хүүхэд цагийн нэрийг (Титпин) хайв. Гэвч олдсонгүй. Тэгээд тэд буддист болохдоо авсан нэрээр минь хайв (У Ната Паннита Ашинтириа). Бас л номонд бичигдээгүй байв. Дараа нь Петр “Чиний нэр номонд байхгүй байна, чи дэлхий уруу буцаж, буддист хүмүүст Есүсийн тухай гэрчлэх ёстой” гэж хэлэв.
Би алтан замаар буцаад алхав. Дахин би урьд өмнө амьдралдаа хэзээ ч сонсож байгаагүй аялгуут сайхан дууг сонсов. Петр надтай хамт дэлхий уруу буцах хүртэл хамт явав. Тэр надад тэнгэрийн улсаас дэлхий уруу доош буусан нэгэн шатыг үзүүлэв. Шат дэлхий дээр арай хүрэлгүй агаар мандалд тэнгэрийн дунд хүрээд алга болсон байв. Энэ шатаар тэнгэр элч нар өгсөж уруудан маш завгүй яваа харагдаж байв. “Тэд хэн бэ?” гэж Петрээс асуухад “Тэд бол Есүст итгэсэн болон итгээгүй хүмүүсийн нэрийг мэдээлэхээр явж буй Бурханы элч нар” гэж хэлэв. Дараа нь Петр надад явах цаг болсныг хэлэв.
Сүнс байна!
Ухаан орсны дараа хэн нэгэн хүн миний хажууд уйлж байгааг сонсов. Гэтэл “Хүү минь, хүү минь, биднийгээ яагаад орхичихов доо” гэж ээжийнхээ уйлахыг сонсов. Олон хүн миний эргэн тойронд гашуудан уйлж байгааг сонсов. Би авсан дотор байгаагаа мэдээд хөдөлж эхлэв.
Аав ээж хоёр “Тэр амьд байна, тэр амьд байна” гэж хашгирав. Бусад нь тэр хоёрт итгэж ядан хойшоо ухрав. Би авсны хоёр талаас барьж дээшээ босож суув. Хүмүүс айсандаа хөдөлж ч чадахгүй хөшиж орхив. Тэгснээ тэд “Сүнс байна” гэж орилолдож тал тал тийшээгээ хөлийнхөө хурднаар гүйлдэв. Үлдсэн хэдэн хүмүүс юу ч хэлж чадахгүй чичрэн зогсож байв. Авсан дотор 3, 4 аяга дүүрэхээр миний биенээс гарсан эвгүй үнэртэй шингэн урссан байв. Энэ бол намайг авсанд хэвтэж байх хугацаанд миний гэдэс, ходоод дотроос гарсан шингэн байв. Тийм учраас тэдгээр хүмүүс намайг үхсэн гэж бодож байв. Авсны дотор талыг хуванцараар доторлосон байсан нь над шиг үхэгсдийн биенээс гардаг шингэнийг гадагш нь урсгахгүйн тулд тэгж хадаж хийсэн байв.
Сүүлд нь би тэр үед хэсэгхэн хугацааны дараа галд өргөл болон чандарлагдах байснаа мэдсэн юм. Бирмд бид үхсэн хүмүүсийг авсанд хийж авсыг нь хадаасаар хадаж бэхэлсний дараа шатаадаг заншилтай. Намайг амь орсон тэр үед ээж аав хоёр минь намайг сүүлчийн удаа харахаар ирсэн нь тэр байв.
Түүний дараа тэд миний авсыг хадаж, чандарлахаар зэхэж байсан байв.
Би шууд л өөрт тохиолдсон болгоноо ярьж эхлэв. Хүмүүс гайхан алмайрч байв. Би тэнд галтай нууранд хэнийг харснаа болон Христэд итгэгчид хэрхэн цорын ганц үнэнд итгэдгийг, бас бидний өвөг дээдэс олон зууны турш хэрхэн мэхлэгдэж ирснийг хэлэв. Бидний итгэдэг байсан болгон маань бүгд худал байсныг хэлэв. Хүмүүс намайг өмнө нь ямар их идэвхи зүтгэлтэй лам байсан хийгээд Буддын ямар их үнэнч шавь байсныг мэдэх болохоор миний ярианд итгэж ядан байв.
Бирмд жирийн хүн үхэхэд авсных нь хажуу тал дээр овог нэр, насыг нь бичдэг харин лам хүн үхэхэд овог нэр, насыг нь лам байсан он жилүүдтэй нь хамт бичдэг уламжлалтай байдаг. Би бас үхлийн дансанд ийнхүү тэмдэглэгдсэн байсан бөгөөд одоо та бүхний мэдэж байгаагаар би эргээд амилсан байна!
Төгсгөл
Дахин амилсан Паул энэ үйл явдлын дараа Эзэн Есүс Христэд бат итгэсээр ирсэн юм. Тэр олон лам нарыг Есүст итгүүлсэн гэж Бирмийн олон пасторууд ярьдаг.
Түүний гэрчлэл бол ер бусын юм. Түүний энэ гэрчлэл тэнгэрийн улс уруу хүрэх цорын ганц зам Есүс Христ гэдэгт итгэдэггүй олон хүнийг гомдоосон юм. Хэдийгээр тэр олон эсэргүүцэлтэй тулгарч байсан ч түүнийг энэ итгэлээс нь хөдөлгөж чадахгүй түүний энэ ер бусын гэрчлэл нь түүнд дэндүү бодит байсан юм. Тэр олон жил Буддын сургаалийг дагаж, лам болсныхоо дараа үхсэн боловч үхлээс 3 хоногийн дараа дахин амилсныхаа дараа бусад лам нарт Есүс Христийн тухай ярьж түүнд итгэхийг уриалж эхэлжээ. Тэр ийнхүү хүндээр өвчилж, үхэхээсээ өмнө Христийн тухай огт сонсож байгаагүй бөгөөд 3 өдрийн турш үхэх үедээ амссан түүний энэ туршлага нь түүний хувьд цоо шинэ ойлголт байв.
Тэрээр өөрийн гэрчлэлээ хуурцаг, кассетан дээр бичиж тарааж эхэлсэн бөгөөд өнөөдөр Бирмийн цагдаагийн байгууллага болон Буддын шашны нэр нөлөө бүхий хүмүүс түүний бичлэг, кассетуудыг олж устгахын тулд бүх хүч чадлаа дайчилж байна.
Тэр өөрийн аймшиггүй гэрчлэлээсээ болж шоронд хэд хэдэн удаа орсон бөгөөд цагдаа нар түүний дуу хоолойг хязгаарлаж, чимээгүй болгохыг ятгаж байна. Гэвч тэр шоронгоос суллагдагцмаа өөрийн үзэж харсан зүйлийнхээ тухай тунхагласаар байна. Түүний одоо хаа байгаа нь тодорхой бус байна. Зарим хүмүүсийн ярьж байгаагаар тэр одоо шоронд байгаа, магадгүй алагдсан байх гэж байгаа ч нөгөө хүмүүсийн яриагаар тэр шоронгоос суллагдаж итгэлийн аялалаа үргэлжлүүлсээр байгаа гэдэг.

Sunday, August 23, 2009
Долоон лац
Энэхүү мэдээлэл нь түрүүчийн миний бичсэн Төгсгөлийн үеийн шинж тэмдгүүдтэй маш холбоотой бөгөөд хэрэв та Төгсгөлийн үеийн шинж тэмдгүүдийн тухай мэдэж байвал энэхүү сэдвийг ойлгоход маш амар байх болно гэдгийг хэлмээр байна. Төгсгөлийн үеийн тухай миний бичиж буй зорилго нь Ямар нэг үзэл баримтлалыг баримтлахыг зорьсонгүй харин библийн эрдэмтдийн нийтлэг үзэл бодол, тайлбаруудыг нэгтгэн харуулахыг хүссэн билээ.
Төгсгөлийн үеийн энэхүү мэдээллүүд хоорондоо уялдаа холбоотой бие биенээсээ урган гарсан байдаг учраас эхнээс нь дуустал нь бүх мэдээллүүдийг ойлгож уншихыг хүсье.
Долоон лац
Долоон лац бол төгсгөлийн үеийн шинж тэмдгүүдийн нэг бөгөөд бэлэг тэмдгийн, сүнслэг шинж чанартай Илчлэлт номонд дурдагдсан байдаг. Тамгууд гэж нэрлэгддэг Илчлэлт номын 6-р бүлгээс эхлэе.
Нэг дэх лац
Харагтун, би нэгэн цагаан морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь нумтай байсан бөгөөд түүнд титэм өгөгдөв. Тэр ялахын тулд ялсаар гарч ирэв. Илчлэлт 6:2
Иоханы харсан энэ илчлэлт ямар шинж чанартай болохыг харцгаая.
Цагаан морь. Үүнийг зарим хүмүүс Төгсгөлийн үед 3,5 жил дэлхийг айдсаар удирдах дэлхийн удирдагч Антихрист гэж ойлгодог. Учир нь Есүс Армагеддон дахь тулааны үеэр цагаан морь хөлөглөн ирнэ гэж хэлсэн байдаг. Түүнчлэн Антихрист өөрийгөө удаан хүлээсэн Мессиа гэж үндэстнүүдэд итгүүлэхийг оролдох болно.
Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, цагаан зүсмийн морь болон түүнийг унаж яваа Нэгэн нь "Итгэмжит бөгөөд Үнэн" гэгддэг. Тэр зөвт байдал дотор шүүдэг, дайтдаг. Илчлэлт 19:11
Зарим хүмүүс цагаан морь нь Даниелын номонд өгүүлэгдсэн энх тайвны худал гэрээг бэлэгддэг бөгөөд бүх дэлхийг эзлэх гэсэн Антихристийн оролдлого ЭНХ ТАЙВАНЫ нэрэн дор хийгдэнэ гэж үздэг.
Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв. Даниел 9:27
Яагаад гэвэл Иоханы харсан цагаан морь нь энх тайвныг бэлэгддэг боловч морь унаж буй хүн нум барьсан байгаа нь дайнаар ЭНХ ТАЙВНЫГ тогтооно гэсэн утгатай болж байгаа юм. Энэ нь энх тайвны худал гэрээг илэрхийлж байгаа юм.
Нум. Энэ зэвсэг нь дайн эсвэл хамгаалалтын утга санааг илэрхийлдэг. Гэвч хамгаалалт байсан бол бамбай байх ёстой байсан гэвч энэ тайлбарыг нээлттэй орхъё.
Титэм. Түүнд титэм өгөгдсөн байгааг хар. Энэ нь гарцаагүй ямар нэг улс орны эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн захирагч гэдгийг харуулдаг. Тиймээс энэ нь ямар нэг улс үндэстний эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн удирдагч байна гэдгийг илэрхийлдэг.
Ялахын тулд ялсаар. Энэ удирдагч бусад улс үндэстнийг бас удирдан захирна гэдгийг хэлдэг.
Тэгэхлээр бүх Бичээс, бэлэг тэмдэг, зөгнөлүүдийг нэгтгэхийн бол ... нэг дэх лац нь өөрийгөө шударга үнэн мэт харуулж, өөрийн зорилгоо Энх тайвнаар нуун далдалсан улс орнуудыг удирдан захирагч, сонгогдсон удирдагчийг (Антихрист) илэрхийлж байна.
Нэг дэх лац дээр өгдөг библийн эрдэмтдийн бас нэг тайлбар бол Дэлхийг нэгтгэсэн Дэлхийн нэгдмэл шинэ систем буюу бүх шашин, улс орнуудыг нэгтгэсэн Дэлхийн нэгтгэсэн засгийн газрын тухай илэрхийлдэг гэж үздэг. Антихрист аажмаар бүх дэлхийг Нэгтгэсэн нэг засгийн газрын дор удирдаж, өөрийн зорилгоо хэрэгжүүлэх болно.
Лацнуудын талаарх эдгээр илчлэлт төгсгөлийн үеийн тухай өгүүлсэн Матай номын 24-р бүлэг буюу Есүсийн Олив модтой ууланд айлдсан сургаалтай таардаг нь маш гайхалтай санагддаг. Энэ сургаалийн эхний хэсэгт худал Христийн тухай хэлсэн байдаг.
Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. Матай 24:5
Хоёр дахь лац
Өөр нэг улаан морь гарч ирэв. Түүнийг унасан нэгэнд дэлхийгээс энх тайвныг булаан авах эрх болон хүмүүс бие биеэ алахыг соёрхсон бөгөөд түүнд том илд өгсөн байв. Илчлэлт 6:4
Улаан морь нь илэрхий дайныг илэрхийлсэн бэлэг тэмдэг юм. Зарим нь үүнийг дэлхийн 3-р дайн гэж үздэг. Эсвэл олныг хамарсан анархи үзэл, танхай залуусын бүлэг, хулгайчид, алан хядагч нарын үйл ажиллагаа гэж үздэг. Ямар ч байсан өнөө үед бид дайн тулааны тухай мэдээ өдөр бүр сонсох болсон.
Хоёр дахь лац нь Олива модтой ууланд айлдсан Төгсгөлийн үеийн тухай Есүсийн сургаалийн 2 дахь шинж тэмдэгтэй яв цав тохирч байгаа юм.
Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Матай 24:6
Гурав дахь лац
Түүнийг гурав дахь лацыг эвдэхэд, гурав дахь амьтан нь
— Ирэгтүн гэхийг би сонсов. Харагтун, би нэгэн хар морь харлаа. Түүнийг унасан нэгэн нь гартаа хос дэнс барьсан байв.
— Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно. Тос болон дарсыг бүү сүйтгэ гэж дөрвөн амьтны дундаас гарах мэт дуут би сонсов. Илчлэлт 6:5,6
Хар морь унасан энэ элч гартаа хос дэнс барьсан байна. Хос дэнс бол эртний үед хэрэглэгдэж байсан жин хэмжүүр юм. "Нэг денарт нэг хэмжүүр улаан буудай, нэг денарт гурван хэмжүүр арвай болно" гэсэн хэллэг нь буудай болон үр тариа, бусад хоол хүнс маш үнэтэй болохыг илэрхийлдэг. Энэ нь магадгүй үр тарианы ховордол юм уу эсвэл дэлхийг хамарсан эдийн засгийн хямралтай холбоотой байж болно. Иоханы үед нэг өдрийн хөдөлмөрийн хөлс нэг денар байсан. Тэгэхлээр энэ нь нэг хэмжүүр буудай нэг өдрийн ажлын хөлстэй тэнцэнэ гэдгийг хэлж байгаа байж болно. Хоёрдугаарт, "Тос болон дарсыг бүү сүйтгэ" гэсэн хэллэг нь гамшигт усан үзэм болон жимсний төрлийн идээ, ундаанууд, мөн тос, магадгүй оливийн тоснууд өртөхгүй гэсэн утгатай байж болох юм. Тэгэхлээр энэхүү гамшиг нь бүх хоол хүнс биш зөвхөн тодорхой хэсэг хоол хүнсний хомсдлын тухай өгүүлж байгаа бол ган, зуд, үер, өвчин тахал гэх мэт гамшигт үзэгдлийн улмаас ийм зүйлүүд болно гэдгийг хэлж байна. Хар өнгө бол уй гашуу, муу ёрын өнгө бөгөөд гарцаагүй дэлхийг хамарсан өлсгөлөнгөөс болж хүмүүс үхэх болно гэдгийг хэлж байна.
Тэгэхлээр энэ нь бас л Есүсийн Олива модтой уулан дээр хэлсэн сургаалийн, төгсгөлийн үеийн 3 дахь шинж тэмдэг болох өлсгөлөнгийн талаарх зөгнөлтэй тохирч байгаа юм.
Дөрөв дэх лац
Түүнийг дөрөв дэх лацыг эвдэхэд
— Ирэгтүн гэх дөрөв дэх амьтны дууг би сонсов. Харагтун, би цайвар ногоон морь харлаа. Түүний унасан нэгний нэрийг "Үхэл" гэдэг бөгөөд Үхэгсдийн орон түүнийг дагаж байлаа. Илд, өлсгөлөн, тахал, газрын зэрлэг араатнуудаар хөнөөлгөхийн тулд дэлхийн дөрөвний нэгийг захирах эрх мэдэл тэдэнд өгөгдсөн байв. Илчлэлт 6:8
Цайвар ногоон морь дөрөв дэх лацыг бэлгэдэж байна. Грек хэлэнд цайвар ногоон өнгө муудаж өмхөрсөн хүний цогцос шиг гэсэн утга санааг илэрхийлдэг. Энэ бол үхлийг бэлгэдсэн өнгийн морь гэдэг нь илэрхий байна. Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь дайн, өлсгөлөн болон өлсгөлөнгөөс болж учрах өвчин тахал, өлөн зэрлэг араатнуудаас болж үхнэ. Энэ нь бас л Есүсийн Олива модтой ууланд айлдсан сургаалийн дараачийн шинж тэмдэгтэй тохирч байна .
Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Матай 24:7
Тав дахь лац
Түүнийг тав дахь лацыг эвдэх үед, Бурханы үг болон өөрсдийн сахьсан гэрчлэлээс болж алагдсан хүмүүсийн сэтгэлүүдийг тахилын ширээн доор байхыг би харав. Тэд чанга дуутаар
— Ариун ба үнэн Эзэн, Та хэдий хүртэл шүүхгүй, газар дээр нутаглагчдаас бидний цусны өшөөг авахгүй байх юм бэ? гэж хашхиран байлаа. Тэдэнд тус бүрд нь цагаан дээл өгсөн байв. Өөрсөдтэй нь адил алагдах ёстой хамтран зүтгэгчэд болон ах дүүсийнх нь тоо гүйцэх хүртэл дахиж түр зуур амрах ёстой гэж тэдэнд хэлсэн ажээ. Илчлэлт 6:9-11
Энд Есүсийн гэрчлэлийг сахигч хүмүүс энэ үед Есүсийн төлөө хавчигдан алуулах болно гэдгийг хэлж байна. Энэ нь бас л Олива модтой ууланд хэлсэн Есүсийн сургаалийн төгсгөлийн үеийн дараачийн бас нэг шинж тэмдэгтэй тохирч байна.
Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ. Матай 24:9-14
Зургаа дахь лац
Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасаар хийсэн таар мэт харлаж, сар бүхэлдээ цус мэт улаан болов. Хүчтэй салхи сэгсрэхэд боловсроогүй жимсээ инжрийн мод хаялах адил тэнгэрийн одод дэлхий дээр унаж, хуйлсан хуйлмал ном лугаа адил тэнгэр ч заагдан салж, алив уулс, арлууд ч байрнаасаа хөдөлсөн байлаа. Дэлхийн хаад, агуу хүмүүс, мянгатын дарга нар, баячууд, хүчтэнүүд, боол хийгээд чөлөөт хүн бүр агуй болоод уулсын хавцалд нуутдацгааж, уулс ба хадан цохионуудад хандан
— Бидний дээр унаж, биднийг сэнтийнд Залрагчийн нүүрнээс, Хурганы уур хилэнгээс далдлаач. Тэдний уур хилэнгийн агуу өдөр нь иржээ. Хэн тэсэж чадах вэ? гэцгээв. Илчлэлт 6:12-17
Энэ бол Агуу гамшгийн тухай зөгнөж хэлсэн төгсгөлийн үеийн шинж тэмдэг болох Матай 24:15-29-тэй тохирдог.
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), Иудейд байгсад нь уул уруу зугтааг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна", эсвэл "Тэнд" гэвэл түүнд бүү итгэ. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт "Хараач, Тэр цөлд байна" гэвэл бүү оч, эсвэл "Хараач, Тэр дотоод өрөөнд байна" гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг. Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
Одоо бүгдээрээ энэ бүгдийг нэгтгэн дүгнэхийг хичээе. Өөрийн үнэн зорилгыг энх тайвны маскаар халхалсан нэгэн удирдагч бий болж, хүч чадал нь улам өсөн нэмэгдэх болно. Эцэст нь хүн төрөлхтний дөрөвний нэгийг устгах дайн, өлсгөлөн, өвчин тахал гарч, үүнээс болж Христэд итгэгчид хавчигдан алагдсны дараа Агуу гамшиг болно.
Есүс төгсгөлийн үеийн тухай Матай 24-р бүлэг дээр хэлсэн зүйлс болон Илчлэлт 6-р бүлэг хоёр хоорондоо яв цав тохирч байгааг бид бүхэн харж байна. Түүнчлэн Матайн ном Марк болон Лук номтой давхцдаг. Тэгвэл дараах таблицаас тэдгээрийн хоорондох зүй зохицлыг харна уу (хэрэв тод харагдахгүй байвал зурган дээр очиж дараад томруулж харна уу).

Saturday, August 22, 2009
Төгсгөлийн үеийн шинж тэмдгүүд
Бидний олонх нь өнөөдөр энэ дэлхий дээр болж буй үйл явдлуудын тухай анхаарал тавин чагнаж байдаг. Ялангуяа Дундад Азид болж буй үйл явдлууд Израиль улстай холбоотой дайн, тэмцэл тулаанууд... террорист халдлагууд.... шинээр гарч буй өвчнүүд... зэрлэг балмад явдлууд... цаг агаарын өөрчлөлт... өсөн нэмэгдсээр байгаа байгалийн гамшигт үзэгдлүүд жишээ нь, хүчтэй тайфун салхи бүхэл бүтэн нэгэн хэсэг газар, муж хэсгийг хамарч байна, Америкийн далайн эргийн орнууд болон бусад улс орнууд ихээр өртөж байна... Түүнчлэн гэр бүл салалтын тоо урьд өмнө байгаагүй хэмжээгээр өсч байгаа нь хүмүүсийн хоорондох хайр хэрхэн хөрөхийг (Матай 24:12) урьдчилан хэлж байсан Есүсийн үг биелэж байгааг харуулж буй төгсгөлийн үеийн шинж тэмдэг биш гэж үү.
Библи дээр биднийг сэрэмжлүүлсэн төгсгөлийн үеийн тухай тодорхой хэлсэн байдаг. Биднийг тэр үед бэлтгэгдэж, сэрэмжтэй байхыг анхааруулсан байдаг, учир нь гэрлийн хүүхдүүд бидэнд төгсгөлийн үе хулгайч мэт ирэхгүйн тулд юм.
Тэгвэл Төгсгөлийн үед ямар үйл явдлууд болох вэ? Библийн олон ном төгсгөлийн үеийн тухай урьдчилан хэлдэг, тэдгээрээс 3 ном энэ үйл явдлын тухай нэгтгэн дүгнэж хэлсэн байдаг. Эдгээр нь Илчлэлт, Матай, Даниел номууд юм. Марк, Лукийн номууд ч бас энэ тухай өгүүлсэн байдаг.
Бүгдээрээ Матай 24-р бүлгээс эхэлье. Элч нар яг бидний асууж буй асуултыг Есүсээс асуудаг. Матай 24:3 ишлэлд төгсгөлийн үед ямар шинж тэмдэг үзэгдэх вэ гэдэг. Есүс хариуд нь 4 ишлэлээс эхлэн:
Худал Христүүд
Учир нь олон хүн "Би бол Христ" хэмээн Миний нэрээр ирж, олныг төөрөлдүүлнэ. Матай 24:5
Энэ нь олон хүн өөрсдийгөө Христ гэж тунхаглаж, гарч ирнэ гэсэн үг юм. Бидний амьдарч буй өнөө үед олон худал эш үзүүлэгч, худал христүүд байна. Олон хүн тэднийг даган өөрсдийнхөө амьдралыг золиослон байж зориулдаг боловч эцэс сүүлд нь тэд библи дэх жинхэнэ христчид биш гэдгийг мэдэхэд харамсалтай байдаг. Ийм байдал олон гэр бүлийг салгаж бутаргаж, жинхэнэ Бурханы Үгийг хуваалцахаар ирсэн тэдгээр хүмүүст итгэхээс айдаг болгодог. Тэгвэл өөрсдийгөө Христ мөн гэж хэлж байгаа тэдгээр хүмүүсийг бид ЖИНХЭНЭ христчид гэдгийг нь яаж мэдэх вэ?
Есүс бидэнд хариултыг өгсөн байдаг. Тэр дахин энэ дэлхий дээр ирэхгүй бөгөөд ямар нэг нууц бүлэг, гаж бүлэг урсгал хүмүүсийн дотор ирэхгүй. Тэр тэнгэрээс бууж ирэх бөгөөд БҮХ хүн түүнийг харах болно.
Галилын эрчүүд ээ, юунд та нар тэнгэр ширтэн зогсоно вэ? Та нараас өргөгдөн тэнгэрт аваачигдсан энэ Есүс нь та нарын Түүнийг тэнгэр өөд явсныг нь харсан лугаа адил тийн буцаж ирнэ гэв. Үйлс 1:11
Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бөгөөд нүд бүр Түүнийг харна. Тэр байтугай Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овгууд Түүнээс болж гашуудах болно. Тийм ээ, Амен. Илчлэлт 1:7
Есүс цааш нь бас нэг шинж тэмдгийн тухай анхааруулсан...
Дайн ба дайн дажны тухай сураг чимээ
Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсоно. Матай 24:6
Энэ нь дайн, тэмцэл, тулаан бөгөөд дайны тухай яриа үргэлж яригдах болно гэсэн үг юм. Та эргэн тойрноо хараад үз, өнөөдөр бидний эргэн тойронд дайн, тулаан болон дайны аюул, гамшгийн тухай үргэлж яригдаж байна.
Өнгөрсөн үед бид олныг хамарсан хоёр, гурван томоохон дайны тухай сонсож байсан харин одоо газар сайгүй, өдөр бүр дайн тулааны тухай сонсож байна. Тэмцэл тулаанууд энд тэндгүй гарч байна, бид тэдний талаарх мэдээнд одоо цочрохоо болиод байх шиг байна.
Гэвч эдгээр нь Төгсгөлийн үеийн тухай бидэнд сануулсан Есүсийн хэлсэн үгс биелэж байгааг харуулж байна.
Есүс цааш нь бас нэг шинж тэмдгийн тухай хэлсэн...
Өлсгөлөн
Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод газар хөдлөлт болно. Матай 24:7
Энэ нь өнөөдрийн бидний телевизээр хардаг Африкийн өлсгөлөн хүүхдүүд, гудамжинд орон гэргүй хонож буй тэнэмэл хүмүүсийн тухай хэлээгүй гэж үү.
Есүс цааш нь ...
Тахал
Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй өлсгөлөн болоод тахал (Энэ үг Библийн монгол орчуулган дээр байдаггүй боловч англи орчуулган дээр байдаг), газар хөдлөлт болно. Матай 24:7
Тахал бол өвчин юм. Бид өнөө үед үхрийн шүлхий өвчнөөс авахуулаад SARS, ДОХ зэрэг үл мэдэгдэх өвчнүүдээр өвчилсөөр байна. Одоогоор шинээр Н591 тахианы ханиад, гахайны ханиад гарч байна. Өдөр бүр ДОХ-ын өвчин газар авсаар байна. Өөр олон олон өвчнүүдийг энд дурдалтгүй буйзаа. Мөн террористуудын хэрэглэж буй химийн зэвсгийн аюулууд гэх мэт...
Газар хөдлөлт
Есүс газар хөдлөлтийн тухай юу гэж хэлсэн бэ? Өнөөдөр түүний урьдчилан хэлсэн газар хөдлөлтийн тохиолдлууд урьд өмнөхөөс илүү их болсон нь төгсгөлийн үеийн шинж тэмдэг биш гэж үү.
Дараа нь Есүс ...
Харин энэ бүгд нь төрөх өвдөлтийн эхэн юм. Матай 24:8
Энэ бүгд зөвхөн аймшигт төгсгөлийн эхлэл гэж хэлсэн.
Дараа нь Есүс бас нэг шинж тэмдгийн тухай хэлсэн.
Христэд итгэгчид алагдах тухай
Тэгэхэд хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно. Тэр үед олон хүн бүдрэх бөгөөд нэг нэгнээ тушааж, үзэн ядна. Олон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж олныг төөрөлдүүлнэ. Ёс бус байдал өссөнөөс болж олонх хүмүүсийн хайр хөрнө. Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ. Матай 24:9-14
Христэд итгэгч олон хүн итгэлээсээ болж алагдах болно...
Есүс хүмүүсийн хоорондох хайр хөрөх тухай Төгсгөлийн үеийн бас нэг шинж тэмдгийг хэлсэн. Хосууд “Сайн уу” гэж мэндлэхээс авахуулаад амлалт өгөх хүртлээ юу тохиолдохыг мэддэггүй. Олон хүн буруу шалтгаанаар гэрлэдэг. Дараа нь олон сарын дараа, зовлон шаналал, хэрүүл, үзэн ядалтаар дүүрэн олон жилийн дараа хийхээс ч өөр аргагүй болдог нэг зүйлийг хийдэг. Тэд салдаг... Гэр бүлийн салалт хүүхдүүдийг уур хилэн, өвдөлт, төөрөгдөл дунд орхидог. Хүүхдүүд энэ үед буруу сонголт хийж эхэлдэг бөгөөд зарим нь бүр хүчирхийлэгч болон хувирдаг. Хүүхдүүд иймэрхүү жишээгээр амьдралд сургагдаж, хүмүүжигдэхдээ дуулгаваргүй, зөрүүд өөрсдийн дараачийн үр удмыг бэлддэг. Энэ нь Төгсгөлийн үеийн шинж тэмдэг биш гэж үү.
Урвалт, үзэн ядалт захирах болно
Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи ийм хүмүүсээс зайлсхийж яв. Тэдний дунд айлд гэтэж ороод, нүгэлд автагдаж, зүсэн бүрийн хүсэл тачаалдаа хөтлөгдсөн сул дорой эмэгтэйчүүдийг олзолдог хүмүүс ч байна. Тийм эмэгтэйчүүд үргэлж суралцавч, үнэний мэдлэгт хэзээ ч хүрч чадахгүй. 2Тимот 3:1-7
Ийм байдал хагаралд хүргэж, гэр бүлийн гишүүдийн дунд ч хагарал бий болгож, Есүст итгэдэг ах дүүгээ үзэн ядаж, барьж өгч, алуулна. Гэвч итгэл дотроо бат үлдсэн нэг нь аврагдах болно.
Харин эцсээ хүртэл тэвчсэн нь аврагдах болно. Матай 24:13
Есүс дараа нь ...
Агуу гамшиг
Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал (уншигч нь ойлгог), Иудейд байгсад нь уул уруу зугтааг. Дээвэр дээр байгаа нь гэрээсээ юмаа авч гарах гэж доош бүү бууг. Талбайд байгаа нь дээлээ авахаар бүү буцаг. Харин тэр өдрүүдэд жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд золгүй еэ! Та нарын зугталт нь өвөл, эсвэл амралтын өдөр таарахгүйн тулд залбир. Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно. Матай 24:15-22
Есүс хэлэхдээ хоосролын бузар юм Израйльд тавигдахыг харвал тэр нь “ТӨГСГӨЛИЙН ЦАГ ҮЕ” гарцаагүй ирснийг илтгэнэ гэж хэлсэн. Хоосролын бузар юм гэдэг нь Даниел номонд зөгнөгдсөн Иерусалимын ариун сүм бузарлагдах үе юм.
Тэгээд жаран хоёр долоон хоногийн дараа Мессиа таслагдах бөгөөд юу ч үгүй болно. Хожим ирэх жононгийн ард түмэн хот ба ариун газрыг эвдэх болно. Түүний төгсгөл нь үерээр ирж, бүр эцэс хүртэл тэнд дайн үргэлжилж, хоосрол нь тогтоогдсон билээ. Тэрээр олон хүмүүстэй нэг долоон хоногийн турш бат гэрээ байгуулна. Гэвч долоон хоногийн дунд тэрээр тахил болон идээн өргөлийг хориглоно. Бузрын жигүүр дээр жигшүүрийг авчрагч нэгэн ирж, тогтоогдсон бүрэн эвдрэлийг хүртэл буюу жигшүүрийг авчрагч нэгэн дээр цутгагдах хүртэл байна гэв. Даниел 9:26-27
Есүс бидэнд Даниелын ном дахь зөгнөлийг сануулсан. Тийм учраас ... бид Израйль улсыг болон энэ хоосролын бузар юмыг ... үргэлж ажиглан харж байх хэрэгтэй. Түүнчлэн Библид хэрэв Израйль улс арми, дайчдаар хүрээлэгдэхийн бол энэ нь “ТӨГСГӨЛИЙН ЦАГ ҮЕ” мөн гэж хэлсэн.
Харин Иерусалим дайчдад бүслэгдэхийг та нар харахдаа, энэ хотын эзгүйрэх нь ойрхон буйг мэдэх болно. Лук 21:20
Тиймээс тэр үед дэлхий дээр хамгийн аймшигтай гамшгийн үе ирэх болно.
Есүс цааш нь үргэлжлүүлэн ...
Хэрэв хэн нэгэн та нарт "Харагтун, Христ энд байна", эсвэл "Тэнд" гэвэл түүнд бүү итгэ. Хуурамч Христүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, хэрэв боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг харуулах болно. Үзэгтүн. Би та нарт урьдаас хэлсэн. Тиймээс хэрэв тэд та нарт "Хараач, Тэр цөлд байна" гэвэл бүү оч, эсвэл "Хараач, Тэр дотоод өрөөнд байна" гэвэл бүү итгэ. Аянга зүүн зүгээс цахиж, баруун зүгт ч гялбуулдаг шиг, Хүний Хүүгийн заларч ирэх нь тийм байх болно. Хүүр байгаа газар тас шувууд цуглардаг. Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно. Матай 24:23-29
Хэрэв бид ийм цаг үеийг харвал сэрэмжлэх хэрэгтэй.
Гэвч гамшгийн тэр өдрүүдийн дараа тэр даруй нар харанхуйлж, сар гэрэлтэхгүй, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.
Матай 24:29

Үргэлжлэл бий...
Wednesday, July 29, 2009
Анхаарна уу
Хэрэв та санал сэтгэгдлээ болон миний бичсэн зүйлүүдийн талаар өөр санал бодолтой байвал дараахь зааврын дагуу санал сэтгэгдлээ бичнэ үү.
1. Эхлээд бичигдсэн сэдэв болгоны доор comments гэсэн бичлэг байгаа. Тэр уруу дарж ороход post a comment гэсэн үгний дор дөрвөлжин хайрцганд санал сэтгэгдлээ өөрийн нэртэйгээ хамт \нэрээ бичихээ мартваа\ бичээд
2. Тэрний доод талд comment as гэсэн сонголт дээр дарахад
3. Хамгийн доод талд нь anonymous гэж байгаа тэрнийг дараад
4. Тэгээд post comment гэдгийг дарна.
5. Дараа нь дуурайлган бичнэ үү гэсэн үгсийг дуурайлгаж бичээд ОК.
Хэрэв та google mail-ийн хаягтай бол google account гэдгийг сонгоод google mail-ийнхээ хаягийг password хамт бичээд санал сэтгэгдлээ оруулж болно. Таны бичсэн сэтгэгдэл хэсэг хугацааны дараа гарч ирэх болно.

Tuesday, July 28, 2009
7000 жил
Ихэнх Христчин хүмүүсийн хувьд 7000 жилийн тухай сонсоогүй байдаг. 7000 жил гэдэг нь 7 долоо хоногтой холбоотойгоор тайлбарлагддаг. Эхлэл номонд Бурхан 6 өдрийн дотор дэлхийг хэлбэр дүрстэй болгон бүх амьд биетийг бүтээж, Саббат өдөр буюу 7 дахь өдөр нь амарсан (Эхлэл 1:2–2:3). Бурхан түүнчлэн хүн төрөлхтөнд 6 өдөр ажиллаж, удаахь 7 дахь өдөр нь амрахыг тушаан хэлсэн байдаг (Египетээс гарсан нь 20:8-11). Энэ 7 дахь өдөр хүн өдөр тутмын хийдэг ажлуудаа хойш тавьж, Бурханыг хүндлэхээр тогтоогдсон юм (Исаиа 58:13, 14).
Элч Петр 7 долоо хоногийн энэ хэв шинжийг илүү өргөн хүрээнд авч үзэх ёстой гэдгийг эргэлзээгүй ойлгодог байсан. Тэр "Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг" (2 Петр 3:8) гэж хэлсэн. Элч Паул долоо хоногийн 7 дахь өдөр нь амралтын үеийг илэрхийлнэ гэж хэлэхдээ хүн төрөлхтний түүхийн цаг хугацаанд болох энх амгалангийн жилүүдийн тухай хэлж байсан (Еврей 4:3-11). Элч Иохан хэлэхдээ энэ цаг хугацаа нь Христ хүн төрөлхтний түүхийн үйл явцад оролцсоноор 1000 жил үргэлжлэх болно гэж хэлжээ (Илчлэлт 20:1-4). Энэ нь теологийн нэр томъёонд “Миллиенум” буюу “1000 жил” гэж нэрлэгддэг.
Тэгвэл долоо хоногийн 7 дахь өдөр нь Есүс Христийн удирдлага дорх энх амгалангийн 1000 жилийг илэрхийлж байгаа юм бол Бурханы бүтээсэн эхний 6 өдөр нь хүн өөрөө өөрийгөө төвхнүүлж, өөрийн үйлс хэрэг, бодол санаануудыг хэрэгжүүлэх хүн төрөлхтний түүхийн 6000 жилийг илэрхийлж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл долоон хоногийн нэг өдөр болгон хүн төрөлхтний түүхийн 1000 жилийг илэрхийлж байна гэсэн үг юм.
Тэгвэл бид одоо энэ үеийн хаана нь явж байна вэ? Библийн үйл явдлын цаг хугацааны мөчлөгийг гаргасан судалгаанууд нь хүн төрөлхтөн Христийг дэлхийд төрөхөөс өмнө 4000 жилийн өмнө бий болсон гэдгийг хэлдэг. Христээс хойш түүх өөрөө 2000 жил өнгөрсөн гэдгийг хэлдэг бөгөөд нийт хүн төрөлхтний соёл иргэншил одоо 6000 жил оршин тогтнож ирсэн гэдгийг хэлдэг. Товчхон хэлвэл “хүн төрөлхтний” ажлын 6 өдөр төгсөж байгаа бөгөөд Бурханы агуу гайхамшигтай энх амгалангийн 1000 жил амрахаар айсуй.
Энх амгалангийн 1000 жил болохоос өмнө энэ дэлхийд олон зүйл болно гэдгийг Библи бидэнд хэлдэг. Жишээ нь: шүүрэлт, агуу гамшиг, араатны тоо 666 гэх мэт үйл явдлууд өрнөх болно. Би дараа дараачийнхаа дугаарт энэ тухай аль болох тодорхой мэдээллүүдийг хүргэхийг хичээх болно.

Төгсгөлийн үе
Та бүхэндээ энэ удаа төгсгөлийн үеийн шинж тэмдэг буюу 7000 жилийн шинж тэмдгийн тухай сонирхолтой мэдээлэл хүргэх гэж байна. Би энэ талаар өөрөө сайн мэдэхгүй ч энд тэндхийн хүмүүсийн бичсэн зүйлийг уншиж байдаг учраас эцсийн үнэн зөв хариулт Библид байдаг гэдэгт итгэдэг. Хэрэв та бүхэнд өөр санаа оноонууд байх аваас би бээр дуртайяа хүлээн авч, шүүн тунгаахдаа баяртай байх болно шоо.
Төгсгөлийн үе
Төгсгөлийн үе бол урьд өмнө хэзээ ч байгаагүй агуу гамшгийн үеийг илэрхийлдэг үг юм.
Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Матай 24:21
Энэ нь бас таны ч ирээдүйг шийдэх цаг хугацаа юм. Есүсийг чидун уулан дээр номлож байхад дагалдагчид нь түүнээс “таныг эргэж ирэхэд буюу төгсгөлийн үед ямар шинж тэмдэг үзэгдэх вэ?” гэж асуудаг.
Түүнийг Чидун ууланд сууж байхад шавь нар Түүн уруу хувьчлан ирж,
— Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ? Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ? Матай 24:3
Хэн ч төгсгөлийн үе хэзээ ирэхийг болон түүний жинхэнэ цаг хугацааг мэдэхгүй гэж Библи дээр тодорхой хэлсэн байдаг.
Харин тэр өдөр, цагийн тухайд хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн элч ч, Хүү ч мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ. Матай 24:36
Тэр үе хулгайч адил ирнэ гэж хэлсэн байдаг.
Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана. 2Петр 3:10
Бидний дээр тэр өдөр хулгайч шиг ирэхгүйн тулд сэрэмжтэй, бэлтгэлтэй байхыг цааш тайлбарлажээ.
Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсөддөө юу ч бичүүлэх хэрэггүй. Учир нь Эзэний өдөр нь шөнөөр ирэх хулгайч мэт ирэхийг та нар өөрсдөө маш сайн мэддэг. Хүмүүсийг "Амар тайван, аюулгүй байдал" гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй. Гэвч ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш. Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая. 1Тесалоник 5:1-6
Тэр өдөр хэдийгээр хулгайч шиг ирэх боловч гэрлийн хүүхдүүдийн ихэнхэд нь энэ өдөр хулгайч мэт ирэхгүй. Гэрлийн хүүхдүүд гэдэг нь Бурханы сүнслэг хүүхдүүд бөгөөд тэр өдөр юу болохыг мэдэж, өөрийгөө бэлтгэсэн хүүхдүүд юм.
Тиймээс чи юу хүлээн авсан болон сонссоноо сана. Түүнийг сахь, гэмш. Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очно. Ямар цагт Миний чам дээр очихийг чи мэдэхгүй. Илчлэлт 3:3
Тиймээс Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай. Харин үүнийг мэд. Хэрэв гэрийн тэргүүлэгч шөнийн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдэж байсан бол соргог байж, гэрээ ухуулахгүй байх байсан. Тиймээс та нар бас бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ. Матай 24:42-44
Есүс, хэрэв хүн тэр үед юу болохыг мэдвэл өөрийгөө бэлтгэж чадна гэж хэлсэн. Тэгвэл бид энэ дэлхий дээр төгсгөл ирж байгааг болон Есүс ирж байгааг яаж мэдэх вэ? Есүс хэлэхдээ хэрэв бид өнгөрсөн зөгнөл, эш үзүүллэгүүдийг ялган салгаж, тэдний хэв маяг, шинж тэмдгүүдийн тухай мэдвэл төгсгөлийн үед сэрэмжтэй байх болно гэдгийг хэлсэн.
Өнгөрсөн зөгнөл, хэв маяг, шинж тэмдгүүд
6 өдөр ажиллаад 7 дахь өдөр нь амрах.
Библид Эхлэл номын 1-р бүлэгт Бурхан 6 өдөр ажиллаад 7 дахь өдөр нь амарсан гэдэг.
Долоо дахь өдөр болоход Бурхан Өөрийн хийж бүтээсэн ажлаа дуусгаж, хийж бүтээсэн ажил нь дууссан учир долоо дахь өдөртөө Тэрээр амарчээ. Эхлэл 2:2
Бурхан энэ өдрийг бас хүмүүст хуульчлан өгсөн. Тэд 6 өдөр ажиллаад 7 дахь өдөр нь амрах ёстой бөгөөд 7 дахь өдрийг Саббат өдөр гэж нэрлэсэн.
Зургаан өдөр чи хөдөлмөрлөж, бүх ажлаа хий. Харин долоо дахь өдөр бол чиний Бурхан ЭЗЭНий амралт тул чи болон чиний хүү, чиний охин, чиний зарц, шивэгчин, чиний мал, танайд байгаа зочин ямар ч ажил хийж болохгүй. Египетээс гарсан нь 20:9-10
Мөн 6 жил газраа тариалж, хураах ёстой гэсэн.
Чи зургаан жил газраа тариалж, ургацыг нь хураа. Харин долоо дахь жилд газрыг хагалалгүй амраа. Египетээс гарсан нь 23:10
Хэрэв израильчууд зарцтай байх юм бол түүнийг 6 жил ажиллуулаад 7 дахь жилд нь чөлөөлдөг хуультай байсан. Есүс хүртэл загалмай дээр цовдлогдохдоо 6 цаг загалмай дээр байсан бөгөөд 7-р цагийн эхээр нас барсан.
Тэд Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм... Зургадугаар цаг болоход, харанхуй есдүгээр цаг хүртэл бүх газрыг бүрхэв. Есдүгээр цагт Есүс чанга дуугаар
— Елой, Елой, лама сабахтани? буюу орчуулбал «Миний Бурхан, Миний Бурхан, юунд Та Намайг орхив?» гэж хашхирлаа. Тэнд зогсож байсан хүмүүсээс зарим нь үүнийг сонсоод,
— Хараач, Тэр Елиаг дуудаж байна гэжээ. Нэг нь гүйгээд, далайн хөвөнд цагаан цууг шингээн хулсны үзүүрт тохоод, Түүнд уулгахаар өгөхдөө
— Елиа Түүнийг буулгаж авахаар ирэх эсэхийг харцгаая гэв. Есүс чанга дуу гаргаад, эцсийн амьсгалаа хураав. Марк 15:25, 34-37
Тэд Есүсийг 3-р цагт (өглөөний 9 цагт) цовдлоход тэр 9-р цагт (өдрийн 3 цагт) нас барсан. Тэр 6 цаг загалмай дээр байсан бөгөөд 7-р цаг эхлэхэд ... бүх зүйл төгссөн.
Тэгэхлээр бид Бурханы бүтээсэн цаг хугацааны хэв шинжийг харж байна.
Цаг хугацааны 6 үед ажиллаад 7 дахь үед амрах.
Амралтын өдөр
Библид хэлэхдээ Төгсгөлийн үеийн дараа сатаныг ёроолгүй гүнд хорьж, хүн төрөлхтөнд энх амгалан цаг буюу амралтын үеүд болох “1000 жил” гэж нэрлэгдэх 1000 жилийн үе ирнэ гэж хэлсэн байдаг.
... ёроолгүй гүнд (сатаныг) хаяжээ. Тэгээд мянган жилийг нь дуустал үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав. Үүний дараа тэр ахархан хугацаанд суллагдах ёстой аж. Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн болон араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийн сэтгэлүүдийг би харав. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ. Илчлэлт 20:3,4
Томъёолол
1000 жил=Бурханы 1 өдөр
Библид, нэгэн цагт тэнгэрийн улс ба дэлхий дээр шүүлтийн өдөр ирэх боловч Бурханы хувьд 1000 жил 1 өдөртэй тэнцэнэ гэж хэлсэн байдаг.
Харин, хайртууд минь, Эзэний хувьд, нэг өдөр нь мянган жил мэт, мянган жил нь нэг өдөр мэт байдаг нь та нараас бүү нууцлагдаг. 2Петр 3:8
Түүнчлэн 1000 жил 1 өдөртэй тэнцэх төдийгүй үүнийг шөнийн “харуул” гэж хэлсэн байдаг (энэ нь шөнийн сэрэмжлэл гэсэн утгатай).
Учир нь Таны мэлмийд мянган жил бол Өнгөрөн одож буй өчигдөр мэт,
Эсвэл шөнийн манаа мэт буюу. Дуулал 90:4
Одоо бүгдээрээ энгийн нэг арифметикийн үйлдэл хийж үзье.
Хүн 6 өдөр ажлаад 7 дахь өдөр нь амрах ёстой.
1000 жил бол Бурханы хувьд 1 өдөр гэж хэлсэн.
Төгсгөлийн үеийн дараа 1000 жил гэж нэрлэгдсэн 1000 жилийн үе явагдана.
Тэгэхлээр 7000 жил байгаа гэж үзвэл
6000 жил ажлын жил бөгөөд
1000 жил нь амралтын жил болно. Энэ зүйлийг ойлгохын тулд дараахь зүйлийг унших хэрэгтэй.
Библийн цаг хугацаа
Библид дэлхийн эхлэлээс Есүсийн үеийг хүртэлх цаг хугацаа өгөгдсөн байдаг болохоор бид дэлхийн эхлэлээс Есүсийн үеийг хүртэл хичнээн цаг хугацаа өнгөрснийг тооцоолж болно. Дараахь цаг хугацааны графикийг Библи дээр үндэслэн хийсэн юм. Энэ графикийг хийхэд олон жилийн судалгааны ажил шаардсан бөгөөд ард нь батлах ишлэлүүдийг тавьсан байгаа. Библид үйл явдлын цаг хугацаа болон хэдэн насандаа хүүхэдтэй болсныг бичсэн байдаг дээр үндэслэн Адамыг хүн төрөлхтний анхны хүн гэдэг утгаар нь Адамаас эхлэн цаг хугацааг тооцон эдгээр жилүүдийг тооцон гаргасан. Үүнд АХ гэсэн товчлолыг \Адамаас хойш\ хэрэглэхдээ өмнөх үйл явдлаас дараачийн үйл явдал хүртэл хичнээн цаг хугацааг өнгөрснийг харуулсан байгаа.
Библи өөрөө бидэнд энэ цаг хугацааг хэлж өгдөг бөгөөд бид бүгдэд зөвхөн эдгээр цаг хугацааг тооцоолон гаргахад л хангалттай юм.
Тэгэхлээр Адамаас Есүсийг төрөх хүртэл 4000 жил өнгөрсөн бөгөөд Адамаас Есүсийн дахин амилалт хүртэл 4033 жил өнгөрсөн байна. Одоо тэгвэл Есүсийн дахин амилалтаас өнөөг хүртэл хэдэн жил өнгөрснийг Библийн дагуу авч үзье. Энэ үеийг “харь итгэгчдийн үе” гэж нэрлэдэг.
Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно. Лук 21:24
Ах дүү нар аа. Та нарыг өөрсдийнхөө бодлоор мэргэн болчих вий гэсэндээ энэ нууцыг та нар бүү тоомсорлохгүй байгаасай гэж би хүсэж байна. Харь үндэстнүүд дүүрэн орох хүртэл Израилийн хэсэг нь хатуу сэтгэлтэй болжээ. Ром 11:25
Харь итгэгчдийн үеийн шинж тэмдэг
Библид “харь итгэгчдийн үе” ирнэ гэж хэлсэн байдаг. Энэ бол Есүсийн дахин амилалтаас хойш дэлхий дээр энх амгалан тогтох 1000 жилийн өмнөх үеийг хүртэлх цаг хугацаа юм. Энэ 1000 жилийн өмнө төгсгөлийн 7 жил үргэлжилнэ. Тэгэхлээр Есүсийн дахин амилалтаас Төгсгөлийн үеийг хүртэлх цаг хугацаа бол улс, үндэстэн бүрээс Есүст итгэж, Аврагчаа болгон хүлээж авах “харь итгэгчдийн үе” юм. Паул шиг номлогчид үнэнийг харь үндэстнүүдэд тунхаглахаар сонгогдох болно.
Үүний төлөө би тунхаглагч, элч, багшаар томилогдсон юм. 2Тимот 1:11
Есүсийн үеийг хүртэл “Харь итгэгчдийн үе” эхлээгүй байсан гэдгийг яаж мэдэх вэ?
Есүс эдгээр арван хоёрыг явуулахдаа тэдэнд ингэж сургамжилжээ.
— Харь үндэстнүүдийн замаар бүү яв. Самаричуудын ямар ч хотод бүү оч. 6 Харин Израилийн гэрийн төөрсөн хонинууд уруу оч. 7 Та нар явахдаа "Тэнгэрийн хаанчлал ойрхон байна" гэж тунхаглагтун. Матай 10:5-7
Эндээс харвал Есүсийн дахин амилалтаас хойш Төгсгөлийн үе хүртэл ШИНЭ ГЭРЭЭНИЙ үе буюу харь итгэгчид Есүсийг Аврагчаа болгон хүлээн авах тодорхой үе өгөгдсөн байна. Энэ үед иудейчүүд ч гэсэн Есүсийг өөрийн Аврагчаа болгон хүлээн авах боломж байгаа, хэрэв Ром 11-р бүлгийг уншвал Израйлийн сонгогдсон хүмүүс ч гэсэн харь итгэгчдийн үед аврагдана гэдгийг хэлдэг.
Мөн хэрэв тэд итгэлгүй байдалдаа цаашид байхгүй бол бас л залгагдах болно. Учир нь Бурхан тэднийг дахин залгах чадалтай. Ром 11:23
Хэрэв бид дээрх графикаас эргэн харвал Бурханы хүмүүсийн Эцэг болохоор дуудагдан сонгогдсон Абрахам АХ 2000 оны үед төрсөн байна. Хэрэв Бурханы хүмүүсийн тухай амлалт Абрахамтай хамт эхэлсэн гэж үзвэл түүний энэ амлалт АХ 4000 буюу Есүсийг төрөх хүртэл 2000 жил хүртэл үргэлжилсэн гэсэн үг юм. Түүнчлэн Есүсээс хойшхи 2000 жил харь үндэстэн итгэгчдийн үед ч бас үргэлжилж байна.
Өнөөгийн бидний хэрэглэдэг америк календари нь 365 хоногтой бөгөөд МЭ (манай эрин) гэж бид нэрлэдэг. Энэ нь англиар “үхлийн дараа” гэсэн утгатай биш харин “эрх мэдлийн үе” гэсэн утгатай байдаг. Америк календарийн дагуу Есүс МЭ 0 онд төрж, МЭ 33 онд цовлогдож, дахин амилсан.
Тэгэхлээр Адамын үеэс Есүсийн дахин амилалт хүртэл 4033 жил өнгөрсөн байна. Тэгвэл Адамын үеэс одоог хүртэл хичнээн жил өнгөрсөн бэ гэдгийг тооцоолохын тулд МЭ 33 оноос одоог хүртэл хичнээн жил өнгөрснийг тооцоолъё.
Одоо 2009 он байгаа.
МЭ 33 оноос 2009 он хүртэл 1976 жил өнгөрсөн байна.
Тэгвэл 4033 жил дээр 1976 жилийг нэмье.
Нийт дэлхий дээр 6009 жил өнгөрсөн байна.
Тэгэхлээр 7000 жил байгаа гэж үзвэл
6000 жил ажлын жил бөгөөд
1000 жил нь энх амгалангийн буюу амралтын жил болно.
Хөөх... улам ч сонирхолтой болж байна шүү.
Үүнд хүндрэлтэй нэг асуудал байдаг. Бурхан өөрийнхөө амлалтуудыг үндэслэсэн еврей календари бусад календариудаас өөр байдаг. Энэ нь олон жилийн турш олон удаа өөрчлөгдсөөр ирсэн байдаг. Учир нь олон улс үндэстнүүдийн дарлал дор байсан израйльчуудын цаг хугацааг яг таг тодорхойлж хэлэхэд хэцүү байдаг. Магадгүй энэ нь Бурхан тэр цагийг хэнд ч тодорхой болгохыг хүсээгүйтэй холбоотой байх.
Тийм болохоор еврей календари маш олон удаа өөрчлөгдөж ирсэн болохоор жинхэнэ цаг хугацааг тодорхойлох хэцүү байдаг.
Гэвч Адамаас одоо үеийг хүртэл ойролцоогоор 6000 жил өнгөрсөн гэж яаж ч байсан гарч ирдэг нь маш сонирхолтой байдаг.
Эргэн сануулахад Бурханы нэг өдөр хүн төрөлхтний хувьд 1000 жилтэй тэнцэнэ гэдэг. Эхлэл номон дээр Бурхан 6 өдөр ажиллаад 7 дахь өдөр нь амарсан. Энэ тохиолдолд 7 дахь өдөр нь Библид “”1000 жил” гэж нэрлэгдсэн энх амгалан, амралтын жил болох 1000 жилийн үе байж болох юм. Төгсгөл ойрхон байна!

Saturday, July 25, 2009
Тамд өнгөрүүлсэн 23 минут
Та бүхэндээ бас нэгэн хүний түүхийг хүргэж байна. Энэ хүн тамын аймшигт зовлонг өөрийн биеэр амссан бөгөөд энэ түүхийг түүний видео бичлэгээс товчхон орчуулан хүргэж байна.
Билл Вайс
Энэ түүхийг түүний номноос биш аудио CD-ээс авсан болно. Түүхийг дэлгэрэнгүй уншъя гэвэл түүний номыг худалдан авна уу. Энэ бол АНУ-ын Кансас мужийн Кансас хотод болсон “Америкийн төлөөх Кансас хот” гэсэн конвенцийн үеэрх бичлэг юм. Тамд очсон үйл явдал 1998 оны 11 сарын 23-нд болжээ.
(Хөтлөгчийн танилцуулга)
Хэдэн сарын өмнө надтай хамтран ажилладаг International House of Prayer цуглааны Майк Бикл намайг тамын тухай номлохыг хүссэн юм. Энэ сэдвийг судалж байх явцад миний найз Стив Карпентер надад нэгэн бичлэгийг өгсөн юм. Тэр бичлэг дээр одоо та бүгдийн сонсох гэж байгаа Билл Вайс болон түүний эхнэр Аннете нарын түүх байсан. Энэ түүх миний ертөнцийг донсолгосон. Энэ зүйл миний гэр бүл, найз нөхөд, тэр ч байтугай танихгүй хүмүүстэй харьцах миний харилцааг үүрд өөрчилсөн. Та намайг хэтрүүлж байна гэж битгий бодоорой, би та нарын сэтгэлийг хөдөлгөх гэсэн юм биш. Энэ зүйл дэлхий дээрх үлдсэн амдралаа хэрхэн өнгөрөөх вэ гэсэн миний бодлыг өөрчилсөн. Бурхан өнөөдөр таныг ч бас өөрчлөөсэй гэж би залбирч байна. Би энэ түүхийн ач холбогдлыг хэтрүүлж байгаа юм биш. Билл бол Христэд итгэгч. Тэр 16 настайдаа Христийг хүлээн авсан бөгөөд Эзэнийг 32 жилийн турш мэдэж байгаа. Тэр 1976 онд Калефорнийн Коста Меса хот уруу нүүсэн бөгөөд тэнд Чак Смит пасторын удирдлага дор 10 жил үйлчилсэн. Билл эхнэртэйгээ адил үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилладаг. Сүүлийн 15 жилийн турш Билл цуглаанд үйлчилж байгаа бөгөөд Калефорнийн Оранж хотод Др. Гари Грийнволд пасторын удирдлага дор Eagles Nest цуглааны бүхий л үед удирдлагын багт ажиллаж ирсэн. Eagles Nest цуглааны пастор Раул түүнд хэдэн сарын өмнө “Билл, Бурхан сэргэлтийг хийх гэж байна. Тэр Кансасаас эхлэн бүх Америк даяар сэргэлтийг өгөх гэж байна. Тэр чамайг үүний тулд илгээх бөгөөд чи явах хэрэгтэй” гэж хэлжээ. Билл болон түүний эхнэр урьд өмнө хэзээ ч Кансас хотод ирж байгаагүй. Дараагийн өдөр нь би Билл уруу утасдаж “Та Кансас хотод ирэхгүй юм уу? Би таны бичлэгийг үзсэн. Энд ирэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэд одоо энд Бурханы дуудлагаар ирсэн гэдэгт би итгэж байна.
Та бүгд одоо тамын тухай сонсох гэж байна, түүнээс ч илүүгээр Есүс Христтэй ойртон дотносож, хүн төрөлхтөнд зориулсан Түүний хайрын тухай сонсох гэж байна. Билл тамд очсон бөгөөд тэнд байхдаа ихэнх хүмүүстэй адил зүйлийг харж, хөндлөнгийн нүдээр ажиглан хараагүй юм. Харин тэр тэндээс зайлан гарах ямар ч аргагүйгээр тамын тарчлал зовлонг өөрийн биеэр хагас цаг орчим эдэлсэн. Билл эхнэртэйгээ хамт Есүс Христ, Бурханы ажил үйлчлэл, Ариун Сүнсний удирдлагад өөрсдийнхөө амьдралыг бүрэн зориулсан хүмүүс юм. Танд тэр таалагдана гэдэгт найдаж байна. Билл, Аннете хоёрыг угтан хүлээн авна уу.
(Билл Вайс ярьж байна)
Өнөөдөр та бүхний дунд байгаадаа баяртай байна. Бидний амьдрал бол Бурханы ивээл юм. Халын хэлснээр бид үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар ажилладаг, бид энэ ажлыг өөрсдийнхөө амьдралын төлөө хийгээгүй, мөнгөний төлөө ч хийгээгүй, зөвхөн Бурхан биднийг дэлхий уруу явж, хүмүүст зориулсан Түүний хайр болон өөрийнхөө бүтээлүүдийн нэгийг нь ч явуулахыг хүсдэггүй тэр газрын тухай хэлүүлэхийн тулд энэ ажлыг хийж байна. Тийм ч учраас бид өнөөдөр энд зогсож байна. Цаг хэмнэх үүднээс би өөрийнхөө гэрчлэлээс товчхон хуваалцахын тулд шууд яриандаа оръё.
Эхлээд би та бүгдийн санаанд орж ирж магадгүй хоёр зүйлийн тухай тодруулахыг хүсч байна. Эхний асуулт бол, би өөрөө өөрөөсөө асууж байсан, “Энэ зүйл зүүд биш гэдгийг чи яаж мэдэхийн бэ? Зүгээр л нэг хар дарсан зүүд байсан байвал яах вэ?” Үүн дээр хоёр зүйлийг хэлэхэд нэгдүгээрт, миний сүнс биенээсээ гарсан байсан. Намайг буцаж ирэхэд миний бие шалан дээр хэвтэж байсан. Би биенээсээ гарсан гэдгийг баттай мэддэг. Зарим Христчид “Христэд итгэгчид биеэ орхиж чадахгүй” гэдэг. Гэвч энэ бол худал, 2 Коринт 12:2 дээр Паул гурав дахь тэнгэр уруу очсон тухай “бие дотроо юу, эсвэл биеийнхээ гадна уу гэдгийг нь би мэдэхгүй” гэж хэлсэн байдаг. Хоёрдугаарт, 1-р ишлэлд энэ бол үзэгдэл байсан гэж хэлдэг. Тийм болохоор би үүнийг үзэгдэл гэдэгт итгэдэг.
Иов 7:14-т “Та зүүдүүдээр намайг айлгаж, үзэгдлүүдээр намайг сүрдүүлдэг” гэж хэлсэн. Тэгэхээр энэ бол үзэгдлээр дамжуулан гарцаагүй Эзэний надад хийсэн зүйл бөгөөд аймшигтай зүйл байсан. Тэндээс эргэж ирснийхээ дараа би энгийн хүн шиг болж тайвшрах гэж нэг жил болсон. Надад тохиолдсон аймшигтай зүйлээс болж би маш их сэтгэлээр унаж, стресст орсон байсан. Энэ нь бусдад хэрхэн гэрчлэх талаарх миний бүх л үзэл бодлыг өөрчилж, Бурхан биднийг юунаас аварсныг үнэлж үзэхэд нөлөөлсөн.
Би зочны өрөөнд шалан дээр хэвтэж байхдаа юу тохиолдсоныг санадаггүй учраас эхнэрийгээ энэ талаар ярьж өгөөч гэж гуйсан юм. Энэ талаар түүнийг товчхон ярихыг хүсч байна. Баярлалаа.
(Биллийн эхнэр Аннетте ярьж байна)
Намайг сэрэхэд шөнийн 3:23 цаг болж байсан. Би сэрээд Биллийг хажуудаа байхгүй байгааг мэдээд цагаа харсан учраас цаг хэд болж байсныг сайн санаж байна. Би зочны өрөөнөөс хүн хашгирахыг сонссон. Доошоо шатаар буун өрөө уруу очсон. Нөхрийгөө хэзээ ч тийм байдалтай байхыг урьд нь харж байгаагүй. Биллийг мэддэг хүн бол тэр төрөлхийн хуучинсаг үзэлтэй, маш тайван, юманд мэргэжлийн үүднээс ханддаг гэдгийг мэднэ. Бурханы цаг л биш юм бол тэр хэзээ ч сэтгэл хөдөлж байхыг би хараагүй. Тэр зочны өрөөний шалан дээр толгойгоо бөхийлгөн байдгаараа хавчийн сууж байсан. Би юу хийхээ мэдэхгүй түүнийг зүрхний шигдээс болсон юм болов уу гэж бодсон. Би залбирч эхэлсэн, тэр “Эзэн намайг тамд аваачсан. Миний толгойноос энэ зүйлийг зайлуул гэж Эзэнээс гуй. Би үхэхнээ, тэсэхгүйнээ” гээд уйлаад байсан. Тэгээд би түүний төлөө залбирч эхэлсэн, 10, 20 минутын дараагаар тэр тайвширч эхэлсэн. Тэр маш стресс, дарамтад орсон байсан, яг л Вьетнамд дайтаж байсан цэрэг шиг, эсвэл ямар нэгэн аймшигтай машины ослын тухай эргэн санаж байгаа юм шиг, хий юм харж байгаа хүн шиг байсан. Энэ бол зүгээр л нэг хар дарж зүүдлээд сэрэхтэй адилгүй зүйл байсан. Тийм болохоор би энэ тухай гэрчлэн ярихыг хүссэн.
(Билл Вайс ярьж байна)
Бурхан надад сайн эхнэр өгсөнд би үнэхээр их талархдаг. Бид гэрлээд 4 жил болсон бөгөөд түүнийг би 6 жил мэднэ, энэ 6 жил миний амьдралын хамгийн сайхан жилүүд байсан, Бурханд талархъя.
Би тамаас эргэж ирснийхээ дараа Библид там уруу очсон хүн байдгийн болов уу гэж хайж эхэлсэн. Би Чак Мисслерийг их сонсдог. Тэр Америк даяар алдартай Библийн багш, эрдэмтэн бөгөөд Иона тамд очсон гэж хэлж байсан. Иона 2:2-т “Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахад...” гэж хэлдэг. Бас Иона 2:6-д “... дэлхии өөриин хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Гэвч, миний Бурхан ЭЗЭН, Та миний амийг нүхнээс гаргасан” гэдэг. Тэгэхлээр Библид тамд очоод ирсэн хүн бол Иона байсан.
Би Калвари Чапел сүмд бага байхаасаа өссөн болохоор хэрэв танд ямар нэгэн сүнслэг аялал тохиолдвол тэр нь Бурханы үгэнд хэлэгдсэн байх ёстой гэж заадаг байсан. Тийм болохоор би хэрэв надад тохиолдсон зүйл үнэн юм бол Бурханы үгэнд бас хэлэгдсэн байх ёстой гэдгийг мэдэж байсан учраас Библиэс хайж эхэлсэн. Миний тамд харж, мэдэрч, сонсож байсан бүхэн, тамд болдог бүх үйл явдал Библид байсан бөгөөд би 400 гаруй Библийн ишлэл олсон. Түүнчлэн тамын зарим нэг хэсгийг үзсэн 14 хүн байдгийг мэдсэн. Тэдний олонх нь үхлийн дараах амьдралыг үзсэн хүмүүс байсан бөгөөд эмнэлэгт үхээд эргэж амилсан хүмүүс байсан.
Шууд яриандаа оръё: Эхнэр бид хоёр пасторуудтай үргэлж хийдэг Ням гаригийн оройн залбирлын цуглаанаас ирээд бусад өдрүүдийнхтэй адил унтахаар хэвтсэн. Шөнийн 3 цагийн орчимд би там уруу явсан. Тэндээс эргэн иртлээ би тийшээ яаж очсоноо мэддэггүй. Эзэн надад энэ тухай сүүлд тайлбарлаж өгсөн. Би шоронгийн нэг өрөөнд, яг л жирийн нэг шоронтой адил хаалгандаа сараалжин төмөртэй, хананууд нь чулуун ханатай өрөөнд байж байсан. Би хаана байгаагүй мэдэхгүй байв. Миний мэдэж байсан зүйл гэвэл тэнд маш халуун, аймшигтай халуун байсан. Би тийм их халуунд амьд байгаадаа итгэж чадахгүй байсан. Би тэр халуун байдалтай нэгдсэн мэт байсан ч амьд гэдгээ мэдэрч байсан. Өрөөнд жижигхэн гэрэл гарсан, миний байгаа орчныг сайн харуулахын тулд Эзэний оршихуй тэнд байсан гэж би боддог, дараа нь нэг минут хиртэй харанхуй болсон.
Исаиа 24:22-т “Тэд гяндан дахь хоригдлууд мэт хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно” гэж хэлсэн. Сургаалт үгс 7:27-д “Түүний гэр Үхэгсдийн оронд хүрдэг агаад үхлийн танхимууд уруу уруудах зам аж”. “Танхимууд” гэдэг нь өрөө гэсэн утгатай. Тамын зарим хэсгүүдэд өрөө, танхим, галтай нүхнүүд, хэсэг газрыг бүрхсэн галтай хэсгүүд байдаг. Би эдгээрээс өрөөнд нь байсан.
Бас Иона 2:6-д “... дэлхии өөриин хаалтнуудтайгаа миний эргэн тойронд мөнхөд байлаа. Иoв 17:16-д “Тэр нь надтай хамт Үхэгсдийн орон уруу буух болов уу?” \орч. Библийн англи орчуулган дээр “үхэгсдийн орны хаалтнууд уруу буух болов уу” гэж байдаг\. Тэгэхлээр миний тамд харсан бүх зүйлс Библид бичигдсэн байсан. Исаиа 14:19-т чулуун хананы тухай хэлсэн байдаг.
Би өөрийгөө нэгэн өрөөнд байгаа мэдсэн бөгөөд 4 амьтантай хамт байгаагаа мэдсэн. Тухайн үед би тэдгээр амьтдыг муу сүнснүүд гэдгийг нь мэдээгүй, яагаад гэвэл би тэнд аврагдаагүй хүн шиг очсон байсан. Бурхан миний санаанаас намайг Христэд итгэгч гэдгийг минь арилгасан байсан. Учрыг нь би ойлгоогүй боловч Есүс Эзэн надад сүүлд тайлбарлаж өгсөн. Эдгээр амьтдыг би муу сүнснүүд гэж мэдээгүй, тэд маш том биетэй байсан. Тэд ойролцоогоор 3.5-4 метр өндөр, та нар видеоноос хараарай. Нэгэн хүний гэрчлэлийг сонсож байхад тэр бас надтай адил тэдгээр муу ёрын сүнснүүдийг харсан байсан. Энэ бол Кеннет Хаганы гэрчлэл юм. Та бүхэн ямар дүр төрхтэй харагдаж байсныг нь бичлэгээс үзэх болно. Энэ бичлэг нь нэг хүнийг тамын нүх уруу шидэж байгаа сайн дүрслэлтэй зураг болсон байдаг.
Тэр амьтад хайрстай байсан. Нэг нь бүх бие дээгүүрээ хайрстай, том соёонуудтай, урт савартай, хүнхгэр нүдтэй байсан. Тэд аварга том биетэй байсан. Бас нэг нь нөгөө амьтнаасаа өөр хэлбэртэй, нэг урт гаран дээрээ маш хурц сэрвээнүүдтэй, хөл нь урт богино харагдаж байсан. Тэдгээр амьтдын бүх зүйл нь гажигтай, мурий, буруу харьцаатай, нэг гар нь нөгөөхөөсөө урт эсвэл богино, ер нь нэг л сонин аймшигтай, маш аймшигтай амьтад харагдаж байсан.
Тэд Бурханыг хараан зүхэж байсан. Цаг үргэлж л хараагаад байсан. Би “Яагаад энэ амьтад Бурханыг хараагаад байгаа юм бол? Бурханыг яагаад тэгтлээ их үзэн ядаад байгаа юм бол?” гэж бодсон. Дараа нь тэд над уруу эргэж хараад Бурханыг үзэн ядаж байсан тэр үзэн ядалтаараа намайг харж эхэлсэн. Би дотроо “Тэд яагаад намайг үзэн ядаад байгаа юм бол? Би тэдэнд муу юм юу ч хийгээгүй шүү дээ” гэж бодсон. Гэвч би урьд өмнө амьдралдаа мэдэрч байгаагүй маш их үзэн ядалтыг, хүний хүч чадлаас давсан үзэн ядалтыг мэдэрсэн. Тэд гарцаагүй намайг үзэн ядаж байсан бөгөөд намайг тамлан зовоохын тулд томилогдсон гэдгийг мэдсэн.
Би яаж мэдэж байгаагаа мэдэхгүй зарим зүйлүүд тэнд болж байсан. Тамд таны бүх мэдрэхүй маш тод, бие махбодийн мэдрэхүйгээс ч илүү тод байдаг. Би дэлхий дээр байснаасаа илүү хол ойр, цаг хугацаа, өөр олон зүйлүүдийг мэдэрч байсан. Би энд үүрд тамлагдан зовохоор эдгээр амьтдын гарт орсон гэдгээ мэдсэн.
Би өрөөний шалан дээр ямар ч хүч чадалгүй хэвтэж байв. “Яагаад би хөдөлж чадахгүй байгаа юм бол? Надад юу болоод байгаа юм бол?” гэж бодсон. Надад ямар ч хүч чадал байхгүй, шалан дээр ямар ч найдваргүй хэвтэж байгаагаа мэдсэн. Нэг муу сүнс намайг шүүрэн авч, хана уруу шил хагалахтай адил шидсэн. Тэр намайг шил шиг хөнгөхөөн аваад шидчихсэн. Би яг л тийм хөнгөн, ямар ч хүч чадалгүй болчихсон байсан. Намайг хана уруу авч шидэхэд миний бүх яс хугарах шиг болж, өвдөж байгаагаа мэдэрсэн. Тэнд шалан дээр хэвтээд өршөөл эрэн уйлсан боловч тэдгээр амьтдад ямар ч өрөвдөх сэтгэлгүй байхгүй гэдгийг мэдсэн.
Бас нэг нь намайг шүүрэн авч, хурц савартай нэгэн нь миний биеийг шууд урж эхэлсэн. Тэр зүгээр л урж, тасдаж байсан, Бурханы гайхамшигтайгаар бүтээсэн энэ биеийг ямар ч өршөөлгүйгээр урж тасдаж байсан. Намайг асар их үзэн ядаж байгааг би мэдэрсэн. Би “Яагаад би амьд байгаад байгаа юм бол? Яагаад би энэ бүхний эцэст амьд үлдэж чадаад байгаа юм бол? Би яагаад үхэхгүй байгаа юм бол?” гэж бодсон. Миний бие яг л лент шиг тэнд дүүжлээстэй байсан. Надаас ямар ч цус гарахгүй байсан, яагаад гэвэл цусанд амь байдаг, тамд ямар ч амь цус байхгүй байсан. Тамд бас ус байхгүй байсан.
Исаиа 14:9-10–т хэлэхдээ:
Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно. Тэд бүгд чамд хариулан “Чи ч бидэн шиг сул дорой болсон”
Дуулал 88:4
Би доошоо нүх уруу буугчдын дунд тоологдсон.
Би хүч чадалгүй хүнтэй адил,
Муу сүнсэнд хүч чадал байдаг гэж бид мэднэ, Бичээст булшин дундуур гүйж байсан нэгэн муу сүнстэй хүний тухай өгүүлсэн байдаг:
Марк 5:1-4
Тэд нуурын нөгөө эрэг болох Герас нутагт иржээ. Түүнийг завинаас буухад тэр даруй бузар сүнстэй хүн булшнаас гарч Есүстэй учрав. Тэр хүний орон байр нь булшнуудын дунд байв. Хэн ч түүнийг хүлж чадсангүй, бүр гинжээр ч хүлж чадсангүй. Учир нь тэр олон удаа гавтай, гинжтэй байсан ч гинжээ тастаж, гаваа хэдэн хэсэг болгон эвдчихдэг байв. Түүнийг номхотгоход хэний ч хүч хүрсэнгүй.
Хүмүүс түүнийг хүлж чадахгүй байсан, тэр өөрийг нь хүлсэн гинжнүүдийг тас татаж хаяж байсан. Энэ бол зөвхөн муу сүнсний хүч чадлаар хийгдэж чадах зүйл. Эдгээр амьтад хүнээс 1000 дахин хүч чадалтай гэдгийг би ойлгосон. Би тэнд хүний хүч чадалтайгаа байсан ч тэдгээр амьтдыг дийлж чадаагүй. Тиймээс өрөвдөх сэтгэлгүй тэднээс би өршөөл эрсээр байсан. Муу ёрын сүнснүүд тамд таны амьдралыг удирддаг.
Эдгээр амьтдын үнэр, тамын үнэр танар үнэхээр аймшигтай. Би та нарт дүрслэн хэлж чадахгүй байна. Тэнд шатаж буй махны үнэр, хүхэр ханхалж байсан. Эдгээр амьтдын үнэр яг л муу усны хоолойны үнэр шиг, муудсан мах, өндөг, гашилсан сүүний үнэр шиг, таны бодол төсөөлөлд төрөх бүхий л муухай үнэр тэндээс гарч байсан. Та тийм үнэрийг хамраараа үнэрлэн амьсгалж байна гээд бод доо. Та зүгээр л үнэрлээд л байж байна. Энэ үнэр таны биед маш хортой бөгөөд таныг хөнөөж ч чадна, хэрэв та тэнд бие махбодиороо очвол үхэх болно. “Би яаж энэ үнэрийг тэвчиж байгаа юм бол? Ямар муухай үнэр вэ?” гэж бодсон. Гэвч та тэнд үхэхгүй, амьд байсаар л байна.
Бурханы эсрэг хараалын тухай Езекел 22-26–д байдаг \орч. англи орчуулган дээрээ жигшигдсэн биш хараагдсан гэсэн утгатай байдаг\. “Би тэдний дунд жигшигдсэн юм”
Түүний тахилч нар Миний хуулийг хэрцгийгээр зөрчиж, Миний ариун юмсыг бузарлав: Тэд ариун болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй. Тэд Миний амралтын өдрөөс нүдээ нууж, Би тэдний дунд жигшигдсэн юм.
Энэ бол бүдүүлэг, хараалын, доромжилсон, бузар үгс юм.
Намайг тамлаж байсан тамлалтын тухай Дэд хууль 32:22-24-т байдаг.
Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина. Би тэдэн дээр гай гамшгийг овоолж, сумаа тэдэн дээр буулгана. Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн, гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
Тэгэхлээр тэнд таныг араатны шүд хазах болно.
2 Самуел 22:6 :
Үхэгсдийн орны уяа намайг хэрж, үхлийн тор над уруу чиглэв.
Мика 3:2 дээр Израильчуудыг үзэн яддаг Филистчүүдийн тухай нэгэн сонирхолтой ишлэл байдаг:
Та нар сайныг үзэн ядаж, мууг хайрлан, тэдний арьсыг нь хуулж, яснаас нь махыг нь салгадаг
Энэ бол филистчүүд иудей хүмүүст хэрхэн хандаж байсныг харуулдаг. Энэ бол ердийн байдлаар хэлсэн зүйл юм. Гэвч тэд энэ санааг хаанаас авсан бэ? Тамаас энэ санаа ирсэн. Энэ бол муу сүнснүүдийн хийдэг ажил юм. Тэгвэл өршөөлийн тухайд? Зөвхөн тэнгэрийн улсад өршөөл байдаг. Өршөөл Бурханаас ирдэг бөгөөд муу сүнс ямар ч өршөөлийг мэдэхгүй, тэд энэ талаар юу ч мэдэхгүй. Дуулал 36:5
ЭЗЭН, Таны энэрэл тэнгэрт бий! Таны итгэмж огторгуйд ч хүрнэ.
Энэ бол там биш гэдэг нь тодорхой. Дуулал 74:20 хэлэхдээ:
Гэрээг эргэн хараач. Учир нь газар нутгийг харанхуй газрууд хүчирхийллийн орших сууцаар дүүрсэн.
Энэ бол тэсэн гарч чадашгүй зэрлэг, эмгэнэлтэй, аймшигтай газар. Гэвч та энэ бүгдийг туулан гарахаас аргагүй.
Бурхан өөрийн хамгийн дээд бүтээлүүдийнхээ дотор бас хамгийн дорд амьтдыг бүтээсэн. Хүмүүс бид энэ амьдралдаа бусдаас дээр гарахын тулд өөрийгөө хөгжүүлж, суралцдаг. Гэвч тамд таны амьдралыг муу сүнснүүд удирддаг. Эдгээр амьтдын оюун ухааны төвшин 0 бөгөөд ямар ч хайхрамж анхаарал байдаггүй. Тэдний мэдэх ганц зүйл бол Бурханыг үзэн ядах, таныг үзэн ядаж, тамлах. Тэд таны амьдралыг удирдах бөгөөд та юу ч хийж чадахгүй.
Бичээст ямар доромжлолыг туулах тухай бичсэн байдаг. Тамд миний амьдралыг удирдаж байсан бөгөөд би зогсоож чадахгүй байсан! Исаиа 5:14-15
Миний ард түмэнд мэдлэг дутсанаас болж тэд цөлөгдөн,тэдний хүндэт хүмүүс нь өлсөж,олон түмэн нь цангаж зовно. Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн, амаа хязгааргуй ангайлгав. Иерусалимын сүр жавхлан, олон түмэн, түүний дуу чимээ, хөгжил, баясал тийшээ бууна. Хүн номхтгогдож, хүн басамжлагдана. Бардам хүний нүд ч басамжлагдана.
Исаиа 57:9-16
Чи хаан уруу тостой очиж, үнэртнээ нэмэгдүүлсэн. Чи элчингүүдээ алс хол газар илгээн, Үхэгсдийн орон уруу буулгасан. Замын уртад чи ядарсан боловч, "Найдлага тасарлаа" гэж хэлээгүй. Чи хүч тэнхээгээ сэргээн олсон учраас шантраагүй. "Намайг зүрхэндээ хадгалж дурсалгүй, худал хэлж байхдаа чи хэнээс эмээж зовнисон бэ? Би удаан хутацааны турш чимээгүй байсан учраас чи Надаас эмээхгүй юу? Би чиний зөв шударгыг болоод үйлсийг чинь тунхаглана. Гэвч тэдгээр нь чамд ашиггүй. Орилж хашхирахад чинь чамайг шутээний цутлуулга чинь авраг! Харин салхи тэднийг чинь бүгдийг нь хийсгэж, амьсгал ч тэднийг авна. Харин Надад хоргодогч нь газрыг өмчлөн, Миний ариун уулыг эзэмшинэ". "Босгогтун, босгогтун. Зам бэлтгэгтүн. Миний ард түмний замаас саадыг зайлуул» гэж хэлэгдэх болно. Мөнх амьдрагч Түүний нэр нь Ариун бөгөөд өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн үүнийг айлдав. "Би дорд нэгний сүнсийг сэргээж, гэмшсэн нэгний зүрхийг амьдруулахын тулд гэмшсэн болон даруу сүнстэй хүмүүстэй хамт өндөр, ариун газарт оршдог. Би мөнхөд буруутгахгүй, үргэлж ууртай байхгүй. Учир нь сүнс болон Миний бүтээсэн амьсгал нь Миний өмнө сул дорой болно.
Eзекиел 32:24
Елам тэнд байгаа бөгөөд түүний хамаг олон түмэн нь түүний булшны эргэн тойронд байна. Тэд бүгд алагдагсад бөгөөд илдэнд унасан, хөвч хөндүүлээгүй хүмүүс юм. Тэд газрын хамгийн доод хэсэгт очсон. Амьдын газарт тэд айдсыг төрүүлэгчид юм. Тэд нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн.
Тэнд ийм байдал үргэлж байна. Эдгээр амьтад таны амьдралыг удирдах бөгөөд тэдэнд таныг өрөвдөх ямар ч сэтгэл байхгүй.
(Там дахь хашгираан, харанхуй байдал)
Би өрөөндөө хэвтэж байсан, маш харанхуй пад харанхуй болсон. Би урьд өмнө нь тийм харанхуй байдлыг харж байгаагүй. Би агуйн хамгийн доод хэсэгт, Аризонийн төмрийн уурхайн хамгийн доод хэсэгт байгаа мэт л санагдаж байсан. Энэ нь хүний төсөөллөөс даван гарсан зүйл байсан. Би мөлхөх гэж оролдсон, тэд намайг мөлхөхийг зөвшөөрсөн юм шиг байсан. Би хаалга хаана байсныг санаж байсан учраас тийш мөлхөж, өрөөний хаалгаар гарсан. Би нэг зүг уруу харсан, бүх юм харанхуй, зөвхөн олон тэрбум хүмүүсийн орилох, хашгирах дуу чимээг сонсч байсан. Хэрэв та хэн нэгний хашгирч байгааг сонсвол чихэнд маш тээртэй сонсогддог. Тэгвэл олон тэрбум хүмүүс тэгж хашгирахыг сонсвол таны оюун ухаан хэрхэн хүлээж авах вэ. Та тэсч чадахгүй биз дээ. Аймшигтай чанга дуу таны биеийг нэвтлэн гарахад та өөрийн эрхгүй чихээ таглана. Гэвч энэ дуу чимээнээс та хаашаа ч зугтан гарч чадахгүй.
Түүнчлэн таныг нөмрөх айдас тэсвэрлэшгүй. Бүх зүйл аймшгаар дүүрэн байсан. Энэ газар Бурханы оршихуй гэж байхгүй учраас танд энэ газрын айдас, тарчлал зовлон, харанхуйг туулан гарахаас арга байхгүй. Танд юу ч харагдахгүй. Таны өмнөөс юу ирж байгааг та мэдэхгүй. Бичээст энэ харанхуй байдлын тухай бичсэн байдаг. Дуулал 88:6
Та намайг хамгийн гүнзгий нүхэнд, харанхуй газруудад, гүнд тавьсан.
Илчлэлт 16:10
Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуй болж, тэд өвдсөндөө хэлээ хазалж,
Иуда 1:13
... өөрсдийнхөө шившгийг далайн хөөс шиг хөөсрүүлэн хаялах тэнгисийн догшин давалгаа, хэрэн тэнүүчлэгч одод мөн. Түнэр харанхуй нь тэдний төлөө уүрд хадгалагдсан юм.
Eгипетээс гарсан нь 10:21 -д энэ харанхуй байдлыг үзсэн байдаг.
ЭЗЭН Мосед
— Египетийн газар дээгүүр харанхуй нөмрөхийн тулд гараа тэнгэр өөд сунга гэж айлдав.
Та тэнд харанхуйг мэдрэх болно.
(Тамын аймшиг)
Тэнд буй аймшиг маш хүчтэй байсан гэдгийг би танд хэлмээр байна. Энэ аймшиг таныг бүхэлд нь эзэмдэн авна. Хэрэв та аймшгийн кино үзэж байсан бол таны хоолойн дээр ямар нэг зүйл тээглэх шиг болдог, тэгвэл та тэр аймшгийг хэдэн зуу мянга дахин ихэсгээд үз дээ, тэнд яг л тийм байсан! Би амьдралдаа айдсыг мэдэрч байсан. Би залуу байхдаа усан дээгүүр их гулгадаг байсан. Нэг удаа бид Коко Флоридад гулгаж байсан, гэтэл сүрэг акулууд миний эргэн тойронд гэнэт гараад ирсэн. 3 метр урттай нэг акул миний хойноос гарч ирээд миний гулгагч тавцангийн хагасыг нь хүртэл үмхээд авсан. Миний хөлнөөс үмхэж доош нь татсан. Аварга том акулын аманд миний хөл зуулттай байсан. Би тэр үед итгэгч биш байсан, энэ зүйл Есүст итгэхээс өмнө болсон юм. Гэнэт тэр намайг тавьсан. Бурхан түүний амыг нээсэн гэдэгт би итгэдэг. Гэвч түрхэн зуур намайг нөмөрсөн айдсыг би мэдэрсэн. Хэрэв та амьтны соёог харж байсан бол өөрийн биеэр тэр аймшигтай зүйлийг мэдрэх айдастай харьцуулахын аргагүй. Би айсандаа дагжин чичирч байсан. Миний хажууд гулгаж байсан залуу хэдхэн метрийн цаана байсан бөгөөд акул түүний хөлийг тас тасдсан! Хүмүүс түүнийг эрэг уруу гаргаж байхад хаа сайгүй цус урсч байсан. Тэр хашгираад л байсан, нэг хөлгүй болсон байсан. Тийм болохоор би айдас гэж юу болохыг мэднэ, гэвч тамд үзсэн тэр айдас бол юутай ч харьцуулахын аргагүй, ямар ч зүйлтэй харьцуулахын аргагүй. Акуланд хазуулсан аймшиг бол хүн амьдралдаа мэдэрч болох хамгийн аймшигтай зүйлүүдийн нэг юм.
Тэгэхлээр эдгээр зүйлүүд бол хүний тамд мэдэрч болох зүйлүүд юм. Исаиа 24:17-20–д хэлэхдээ:
Дэлхийн оршин суутчид аа. Аймшиг, нүх, занга нь чиний дээр байна. Аймшгийн дуунаас зуттагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, дэлхийн сууриуд ганхаж байна. Газар бутран эвдэрч, газар хагарч, газар хүчтэй донсолно. Дэлхий архичин шиг гуйвж, овоохой шиг ганхдаг.
Хагас жилийн өмнө Тед Коппел “Шөнийн шугам” зурагтын танилцуулгыг бэлтгэж байх явцдаа Америкийн хэсэг шоронгуудаар явж, хонож үзжээ. Тэнд ямар их чанга дуу чимээтэй байсанд тэр итгэж чадахгүй байсан гэдэг, хүн бүр хоолойныхоо чадлаар орилж байсан учраас унтаж чадаагүй гэдэг. Тэр телевизэд өгсөн ярилцлагадаа хүмүүс тэнд шөнөжингөө хэрхэн орилж хашгирч, гинганаж байгааг сонсоод маш их цочирдсон гэдэг. Тэгвэл дэлхий дээр хүртэл шоронд хүмүүс ингэж хашгирдаг боловч тамын аймшигтай дуу чимээтэй харьцуулшгүй. Иoв 18:14–т Эзэнийг эсэргүүцэгч хүний хорон муу зам бол...
Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагдсан бөгөөд тэд түүнийг аймшгуудын хааны өмнө аваачдаг.
Муу ёрын сүнс бол гарцаагүй аймшгийн Хаан юм.
(Там дахь эзгүйрэл)
Би өрөөнөөс гараад нэг зүг уруу харсан, надаас 15 км-ийн зайд галын асч буй дөлнүүд харагдсан. 15 км гэдгийг би мэдэж байсан. Тэр галтай нүх хөндлөнгөөрөө 5 км орчим, галын дөлнүүд нь тэнгэр баганадсан өндөрт асахдаа тамын орчны нэгээхэн хэсгийг харуулж байсан.
Харанхуй байдал нягт байсан, ямар ч гэрлийг залгиж байсан. Гэвч асч буй галын дөлнүүдийг харж чадаж байсан. Тамын орчны бүх байдал бор өнгөтэй, эзгүй харагдаж байсан. Тэнд ямар ч ногоон навч, амьдралын ямар ч шинж тэмдэггүй, зөвхөн чулуунууд, хар бохир тэнгэр, утаа суунаглан буй тэнгэр байсан. Галын асч буй дөлнүүд надад харагдахаар маш өндөрт асч байсан. Дэд хууль 29:23–т нэгэн ишлэл байдаг.
"Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ" гэж хэлнэ.
Тамд ямар ч амьдрал байхгүй байсан. Амьдрал оршин тогтнодоггүй тэр газар надад сонин санагдаж байсан. Дэлхий дээр бид ургамал мод, цэнгэг агаараар амьсгалдаг. Гэвч тэнд бүх зүйл үхмэл байсан.
(Халуун агаар)
Халуун агаар маш бөгчим байсан, энэ тухай дүрслэн хэлсэн байдаг. Дэд хууль 32:24
Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн, гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно. Би бас тэдэн уруу араатны шүд, тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
Иуда 1:7
Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адилзавхайралд автагдан, өөр гаж махан биеийн араас явсан тул мөнхийн галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.
Дуулал 11:6
Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
Тамд ийм зүйлүүд болдог, тэнд маш халуун. Энэ бүх зүйлүүд таныг хөнөөх юм шиг боловч та үхэхгүй амьд байсаар л байна. Эдгээрийг та туулахаас өөр аргагүй. Би амар тайван байж, хүмүүсийн хашгирч буй дуунаас холдохыг хүсч байсан, тэндээс гарахыг хүсч байв. Энэ нь яг л хүнд өдрийн дараа гэртээ ирж амар тайван байхыг хүсэхтэй адил зүйл юм. Гэвч тэнд бүх дуу чимээ, хашгирааныг тэсч гарахаас өөр аргагүй, гэхдээ та тэнд үүрд үлдэх болно. Исаиа 57:21–д хэлэхдээ:
Хилэнцтэнд амар амгалан байхгүй" гэж миний Бурхан айлдаж байна.
Тамд та бас нүцгэн байх болно. Үүнийг бас л тэсч гарахаас аргагүй зүйлүүдийн нэг юм. Ичгүүртэй зүйл! Eзекиел 32:24–т тамын нүхэн дэх ичгүүрийн тухай хэлсэн байдаг.

Бас Иов 26:6
Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.
Энэ нь Бурхан тамыг ажиглан харж байдаг гэсэн утгатай. Тамд та тэсч гарахаас аргагүй нүцгэн байдалтай байх болно.
(Хуурай байдал)
Тамд ус байхгүй, ямар ч ус байхгүй. Агаар мандалд нь ямар ч чийг, усны шинж тэмдэгтэй зүйл байхгүй. Маш хуурай учраас та нэг дусал ч болтугай ус амсахыг хүснэ. Энэ яг л Лук 16:23-24 хэлсэнтэй адил юм.
Тийнхүү баян байсан хүн Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр "Абрахам эцэг ээ, намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн байна.
Абрахам түүнд “Хүү минь, санагтун” гэж хэлэхэд тэр ах дүү нарынхаа тухай ярьж эхэлсэн. Тэр түүнд хурууныхаа үзүүрийг усанд дүрээд ядаж нэг дусал ус ч болтугай өгөхийг хүсч байсан. Нэг дусал ус түүнд хамгийн үнэтэй зүйл байсан гэвч та тамаас дусал усыг ч олж чадахгүй. Ам цангаж байгааг мэдрэх хэцүү байдаг. Та өөрийгөө Үхлийн хөндийгөөр амандаа хөвөн зулгаатай марафон гүйлтэд олон өдөр гүйж байна гээд төсөөл дөө. Тэнд та дусал ч болтугай ус уухыг хүссэн тийм хуурай, эзгүй, цөхрөнгүй байдлыг мэдрэх болно.
Энэ Бичээсээс олж харсан бас нэг зүйл бол там ба тэдний хооронд, Диваажин ба Тамын хооронд гүн ангал байсан явдал юм. Баян хүн Абрахамыг алс хол сууж байхыг харсан. Гэвч энгийн нүдээр тэр яаж Лазар, Абрахам хоёрыг таньсан бэ? Нэгдүгээрт тэр Абрахамыг огт харж байгаагүй, тэгээд түүнээс асар хол байгаа хүнийг тэр яаж таньсан бэ? Тамд та аливаа зүйлийг тодорхой сайн мэдэж байдаг. Та тэнд миний хэлж байгаагаар хол ойр, өндөр намын хэмжээг тодорхой сайн мэдэж байдаг.
Дараа нь нэг муу ёрын сүнс намайг шүүрэн авч, өрөө уруу буцаан авчирч дахин тамлан зовоож эхэлсэн. Би энэ тухай дахиж ярихыг хүсэхгүй байна, учир нь энэ тухай эргэн санахыг хүсэхгүй байна. Тэд миний гавлыг бяцалж эхэлсэн. Нэг муу ёрын сүнс намайг шүүрч аваад гавлыг минь бяцлаж эхэлсэн. Би өршөөл гуйн хашгирсан боловч ямар ч нэмэргүй байв! Энэ удаа тэд миний хөл, гараас татаж, тал тал тийш нь тас татан хаяхыг оролдож байсан. “Би энэ бүгдийг тэсч чадахгүйнээ!” гэж бодсон.
(Нүхний хажууд)
Гэнэт ямар нэгэн зүйл намайг шүүрэн авч өрөөнөөс гаргасан. Тэр бол Эзэн байсан гэдэгт итгэдэг, гэвч тэр үед би энэ тухай мэдэхгүй байсан. Би тэнд итгэгч биш хүн шиг байсан бөгөөд тийм зүйлийн тухай мэдэхгүй байсан. Там уруу би Эзэний тухай юу ч мэддэггүй хүн болон очсон байсан. Намайг миний харсан галын хажууд тавьсан бөгөөд галтай нүхний хажууд зогсож байсан. Би дээшээгээ хоолой маягийн зүйл эргэлдэж байсан том агуй шиг юмны дотор зогсож байсан.
Галын асч байгаа дөлөн дундаас би шатаж байгаа хүмүүсийг, өршөөл гуйн хашгирч орилж байгаа хүмүүсийг харсан. Би тийшээ очихыг хүсэхгүй байсан. Миний дөнгөж саяхан амссан зовлон надад хангалттай бөгөөд галын дөл намайг бүр ч долоон дор төөнөн шатааж байв. Тэнд байсан хүмүүс галан дундаас гарахыг хүсч орилолдож байв.
Галтай нүхний амсар дээгүүр аварга том амьтад эгнэн зогссон байсан бөгөөд хүмүүс галаас мөлхөн гарахыг оролдох болгонд шүүрч аваад буцаагаад шидэж байв. “Өө, энэ газар бүр ч аймшигтай, аймшигтай, аймшгийн газар юм байна” гэж бодсон.
Та тамд өлсөж, цангаж, ядарч туйлдах болно. Энэ бүх зүйл зэрэг болж байсан. Тамд бас унтаж амарна гэж бодсоны ч хэрэггүй. Та дэлхий дээр байхдаа амрах хэрэгтэй учраас унтдаг. Таны биед нойр хэрэгтэй. Илчлэлт 14:11–д хэлэхдээ:
Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, Түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.
Та тэнд хэзээ ч унтахгүй. Унтахгүй байна гэхээр ямар хэцүү болохыг та төсөөлж байна уу.
Усны тухай Зэхариа 9:11-д
Мөн чиний хувьд ч гэсэн, Миний гэрээний цус чамтай хамт байгаа учир Би чиний хоригдлуудыг усгүй нүхнээс чөлөөлнө.
Тамд ямар ч ус байхгүй.
Там дэлхий төвд байдгийг би мэдсэн. Там бол дэлхийн төв дунд байдаг. Би дэлхийн гүнд 6000 орчим км гүнд байсан гэдгээ мэддэг. Дэлхийн диаметр 12700 орчим км гэдгийг бид мэднэ. Түүний хагас хэмжээ нь 6350 км гэсэн үг. Би 6000 орчим км гүнд байсан. Эфес 4:9–т Есүс дэлхийн доод хэсэгт очсныг "Тэр дээш гарсан" гэдэг нь Тэр бас газрын доод хэсэгт буусан гэдгээс өөр ямар утгатай вэ?” гэж хэлсэн байдаг.
Тооллого 16:32-т хэлэхдээ:
... газар амаа нээн, тэднийг болон гэрийнхнийг нь, мөн Корад хамаатай бүх хүнийг эд хөрөнгөтэй нь хамт залгилаа.
Энэ бол тамын одоо байгаа газар юм. Эцсийн өдөр Там ба Үхэл галтай нууранд хаягдаж дараа нь гаднах харанхуй ертөнц уруу хаягдах болно. Энэ зүйл Шүүлтийн өдөр болох бөгөөд одоохондоо там дэлхийн төвд байна.
(Муу сүнснүүд)
Би галтай нүхний хажууд зогсож байсан бөгөөд янз бүрийн хэлбэр хэмжээ бүхий сонин, гаж хэлбэртэй бузар муу сүнснүүд нүхний амсрыг тойрон эгнэн зогссон байхыг харсан. Эдгээр амьтад зэрэмдэг, жигшмээр том, жижиг амьтдууд байсан. Бас аварга том аалзнууд, 3 метр орчим өндөр аалзнууд байсан. Хархнууд, могойнууд, өтнүүд байсан, Библид өтний тухай дурдсан байдаг (Исаиа 14:11). Хаа сайгүй ой гутам муухай амьтад байсан, харин тэд хананд гинжлэгдсэн байсан. “Яагаад эдгээр амьтад хананд гинжлэгдсэн байгаа юм бол?” гэж бодсон. Би тэр зүйлийг ойлгоогүй боловч Бичээст Иуда 1:6-д энэ тухай хэлсэн байдаг.
Эрх мэдэл бүхий байр сууриа сахилгүй, харин ч орон байраа орхин одсон тэнгэр элч нарыг Тэрээр агуу их өдрийн шүүлт болтол мөнхөд хүлээстэй нь харанхуйд хорьжээ.
Магадгүй би энэ зүйлийг харсан байх, би сайн ойлгоогүй боловч энэ бол миний харсан зүйл. Тэд намайг барьж авч чадахгүй гэдгийг мэдээд би баярлаж байсан. Тэд бүгд намайг хорсол заналтайгаар үзэн ядаж байсан. Энэ бас миний ойлгож чадаагүй зүйлүүдийн нэг бөгөөд тэд зүгээр нэг жигшүүртэй амьтад байгаагүй харин хүмүүсийг үзэн ядах асар их хорсол, зэвүүцэлтэй байсан. Тиймээс би тэднийг хананд гинжлэгдсэн байгааг хараад маш их баярласан.
Дараа нь би галтай нүхнээс зугтаж дээшээ хоолойгоор өгсөж эхлэв. Удалгүй харанхуй нөмөрсөн ч ханан дээгүүр байгаа муу сүнснүүдийг харж чадаж байв. Тэд ер бусын их хүч чадалтай гэдгийг мэдсэн. “Энэ амьтдыг хэн дийлж чадах вэ? Хэн ч тэдний эсрэг тэмцэж чадахгүй” гэсэн бодол төрж байсан. Намайг айдас бүрэн эзэмдсэн байсан учраас арай хийн явж байв.
(Итгэл найдваргүйн дунд)
Там дахь хамгийн муухай зүйл бол, бүр тарчлал зовлонгоос ч илүү муухай байсан зүйл бол дэлхий дээр амьдрал үргэлжилсээр байгаа гэдгийг ойлгох явдал байсан. Дэлхий дээр байгаа ихэнх хүмүүс дор ийм ертөнц байдгийг төсөөлөх ч үгүй. Тэд энэ ертөнцийн үнэн бодит байдлыг болон энд олон тэрбум хүн хэрхэн зовон тарчилж, нэг удаа ч болов эндээс гарахыг оролдож, ямар ч гарцгүй болж байгааг мэдэхгүй. Энд нэгэнт ирсэн хүмүүст ахин боломж олдохгүй бөгөөд тэд Есүсийг хүлээж аваагүйдээ өөрийгөө зүхэн үүрд мөнхөд хоригдсон аж.
Энэ бол тамын хамгийн муухай зүйл бөгөөд тэндээс гарах өчүүхэн ч найдлага байхгүй. Би тэнд үүнийг маш сайн мэдэж байсан. Би тэнд мөнх байдлыг мэдэрч байсан. Дэлхий дээр бид тийм зүйлийг мэдэрч чадахгүй боловч тамд би мөнх байдал гэж юу болохыг мэдэрч байсан. Тэнд би үүрд хоригдох бөгөөд гарах ямар ч найдлага байхгүй. Би эхнэрээ бодсон. Дахиж түүнтэй хэзээ ч уулзаж чадахгүй гэж бодсон. Би эхнэртээ, хэрэв дэлхий дээр ямар нэгэн зүйл, газар хөдлөлт ч юм уу, ямар нэг аймшигтай юм тохиолдох юм бол “Би чамайг олох болно, чамайг олоод очих болно, хэрэв бид ямар нэг байдлаар салахын бол чамайгаа олоод очих болно” гэж үргэлж хэлдэг байсан. Харин тамд би түүнийг хэзээ ч олж чадахгүй. Түүнийг би одоо дахин хэзээ ч харж чадахгүй. Тэр намайг одоо хаа байгааг өчүүхэн төдий ч мэдэхгүй байгаа, түүнтэй дахин хэзээ ч уулзаж чадахгүй. Ийм бодол намайг аймшигтай ихээр зовоож байв. Түүнтэй ярьж чадахгүй, түүн дээр очиж чадахгүй, эндээс гарах ямар ч найдлага байхгүй. Дэлхий дээр бидэнд үргэлж найдлага байдаг. Хорих лагерьт байгаа хүмүүст хэзээ нэгэн цагт тэндээс мултарна гэсэн найдлага байдаг, ядаж л үхчих юм бол тэр газраас зайлж чадна. Бид хэзээ ч найдлагагүй байдлыг мэдэрч байгаагүй. Исаиа 38:18–д хэлэхдээ:
Учир нь Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй, үхэл Таныг магтаж чадахгүй. Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдаж чадахгүй юм.
Тэнд ямар ч итгэл найдвар байхгүй. Цорын ганц үнэн бол Есүс, тэр бол үнэн.
(Есүс ирэв)
Хоолойгоор дээш явж байхдаа би хязгааргүй айдас, итгэл найдваргүй байдал, муу сүнснүүдээс айх аймшгаар дүүрэн байв. Гэнэт Есүс гарч ирсэн! “Эзэн, таныг магтъя”, Есүс Эзэн гарч ирсэн. Хурц гэрэл орчныг гэрэлтүүлсэн. Би түүний гаднах дүр төрхийг харсан. Маш хурц гэрэлтэй байсан учраас түүний царайг харж чадаагүй. Би шууд л өвдөг дээрээ сөхөрч унасан. Би юу ч хийж чадахгүй зөвхөн түүнийг магтаж байсан. Нэг секундын өмнө би ямар ч итгэл найдваргүй үүрд алдагдсан байсан харин Есүсийг аль хэдийн мэддэг байсан учраас тэр газраас мултарсан. Тэндээс хүмүүс явж чадахгүй байхад харин би явсан, яагаад гэвэл би аврагдсан байсан. Ганцхан Есүсээр дамжин хүн энэ газраас гарч чадна гэдгийг би ойлгосон. Тэр бол энэ газраас мултрах цорын ганц арга зам.
Илчлэлт 1:6-д Иохан тэнгэрийн улсад Есүсийг харсан бөгөөд түүний дүр төрх нар шиг гэрэлтэж байсан гэж хэлдэг. Иохан түүнийг хараад газар үхэтхийн унасан гэдэг. Энэ нь яг надад тохиолдсон зүйл юм. Би түүний хөл дор бүхий л биеэрээ унасан байсан. Магадгүй би түүнээс олон зүйлийн тухай асуух байх гэж та бодож байсан байх, гэвч хэрэв та тэнд миний оронд байсан бол зөвхөн түүнийг магтаж, алдаршуулж, түүний авралд баярлан талархахаас өөр аргагүй.
Би тайвширч, юм бодохтойгоо болж ирэхэд Эзэнд юм хэлэхээр бодол дотроо бодсон, би чанга дуугарсан гэж бодохгүй байна, намайг дөнгөж бодож эхлэхэд Тэр надад хариулсан. “Эзэн минь ээ, та яагаад намайг энэ газарт ирүүлсэн юм бэ? Яагаад намайг энд авчирсан юм бэ?” гэж асуусан. Тэр надад “Яагаад гэвэл хүмүүс энэ газрыг байдаг гэдэгт итгэдэггүй. Миний зарим хүмүүс хүртэл энэ газрын үнэн бодит байдалд итгэдэггүй” гэж хэлэв. Би энэ зүйлийг сонсоод маш их цочирдсон. Хрисчин хүмүүс там байдаг гэдэгт итгэдэг гэж бодож байсан. Гэвч бүх Христчин хүмүүс тамын бодит байдалд нэг бүрчлэн итгэддэггүйг мэдсэн. “Та яагаад намайг энэ газар авчрахаар сонгосон юм бэ?” гэж би асуусан. Тэр надад юу ч хариулсангүй.
Тэр яагаад намайг тэр газар уруу аваачихаар сонгож авсныг би мэдэхгүй. Би бол тийм газар очих эрхгүй өчүүхэн нэгэн. Эхнэр бид хоёр аймшгийн кино үздэггүй, муу зүйлийг үзэн яддаг. Тэр ч байтугай би халуун зуны цагт дургүй. Надад зүгээр л муухай санагддаг. Ямар ч эмх замбараа, дэг журам байхгүй, бохир заваан санагддаг. Би бүх зүйл эмх цэгцтэй, онц сайн байхад дуртай. Тэр миний асуултад хариулаагүй. Тэр надад “Би энэ газрыг үзэн яддаг гэдгийг тэдэнд хэл, миний бүтээлүүдээс хэн нь ч, нэг ч хүн энд ирэхийг би хүсдэггүй, нэг ч хүн энд ирэхийг хүсдэггүй! Энэ газрыг би тэдэнд зориулж бүтээгээгүй. Энэ бол муу ёрын сүнснүүд, диаволиудад зориулагдсан газар. Тэдэнд очиж, хэлэгтүн! Би чамд үгийг өгсөн, тэдэнд хэлэгтүн!” гэж хэлсэн.
“Гэвч Эзэн минь ээ, тэд надад итгэхгүй шүү дээ. Намайг галзуу солиотой эсвэл хар дарж зүүдэлсэн гэнэ шүү дээ. Та ингэж бодохгүй байна гэж үү?” гэж бодсон. Намайг ийн бодож байтал Эзэн “Тэднийг ятгах нь чиний ажил биш. Тэр бол Ариун Сүнсний ажил. Зөвхөн чи хэлэх ёстой!” гэж хэлсэн. Миний дотор “Гүйцэтгэе, Эзэнтээн! Би явж, хэлэх болно” гэж хэлэх шиг болсон. Та бусад хүмүүс таны тухай юу гэж бодох бол гэж санаа зовох хэрэггүй, зөвхөн Бурханы хий гэсэн бүгдийг хийвэл үлдсэнийг нь Тэр хийх болно. Амен? “Эзэн минь, тэд яагаад намайг тэгж их үзэн ядаад байсан бэ?” гэж би асуув. “Яагаад гэвэл чи миний дүр төрхөөр бүтээгдсэн, тэд намайг үзэн яддаг” гэж хэлсэн. Энэ бол диавол яагаад хүмүүсийг үзэн ядаж, там уруу аваачих гэж мэхэлдгийн учир юм. Бас тэр хүнийг өвчин тахлаар өвтгөж, Бурханы бүтээлийг зовоон шаналгахын тулд чадах бүхнээ хийдэг.
(Бурханы амар тайван)
Дараа нь Бурхан намайг өөрийнхөө бодлоор дүүргэсэн. Тэр намайг хүн төрөлхтөнд хандсан түүний зүрх сэтгэлийн хайрыг мэдэхийг зөвшөөрсөн. Би түүний хайрыг тээж чадахгүй байсан, би арай чүү тэсч байсан. Хүн төрөлхтөнд хандсан түүний хайрыг та энэ биедээ тээж чадашгүй. Бид өөрсдийн эхнэр, хүүхдүүддээ ямар их хайртай билээ? Бурханы бидэнд зориулсан хайрыг хүний хайртай харьцуулшгүй. Түүний хайр бол бидний хайр ба бидний хайрын хүч чадлаас даван гарсан эцэс төгсгөлгүй, хязгааргүй хайр юм. Энэ нь яг Eph 3:19–т “Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар...” гэж хэлсэнтэй адил зүйл юм. Энэ бол таны оюун ухаан, мэдрэхүйгээс даван гарсан зүйл, та түүнийг өөртөө тээж чадашгүй. Нэг хүний төлөө байсан ч өөрийгөө зориулах түүний хайр хичнээн их болохыг мэдээд би итгэж чадахгүй байсан. Түүний бүтээл энэ харанхуй газар ирэхэд түүний зүрх сэтгэл хичнээн их өвдөж байсныг харсан. Эзэний сэтгэл маш их өвдөж байсан, тэр тийш очиж байсан хүн болгоны төлөө гашуудан уйлж байсан. Эзэнийг хараад би маш их уйтгар гунигтай болсон.
Би түүний зүрх сэтгэлийг мэдэрсэн, тэр намайг өөрийнхөө зүрх сэтгэлийн нэг хэсгийг мэдрэхийг зөвшөөрсөн. Тэгээд, “Би явж, гэрчлэх болно, эцсийн амьсгалаа хураатал Есүс хичнээн сайн Эзэн болохыг дэлхийд хэлэх болно” гэж бодсон. Энэ бол сайн мэдээг тараана гэсэн үг юм. Эзэний сайн мэдээ бол сайн мэдээ юм. Хүмүүс сайн мэдээг сонсох хэрэгтэй! Бид энэ зүйлийг тараах хэрэгтэй. Хүмүүс сайн мэдээг сайн мэддэггүй. Бид тэдэнд Бурхан хичнээн сайн Эзэн болохыг, энэ газрыг хичнээн их үзэн яддагийг хэлэх хэрэгтэй.
Тэр бас надад “Би тун удахгүй ирнэ гэдгийг тэдэнд хэл” гэсэн. Дахин тэр “Би тун удахгүй ирнэ гэдгийг хэл” гэж хэлсэн. Яагаад би тэр үед түүнээс “Эзэн минь ээ, энэ чинь юу гэсэн үг вэ?” гэж асуугаагүй юм бол гэж би бодож байсан. Та нар ч бас тэгж бодох байх. Гэвч би асуугаагүй. Та ч бас тийм зүйлийг асуухгүй байх байсан болов уу. Яагаад гэвэл та түүний хажууд зөвхөн түүнийг алдаршуулан магтахыг хүснэ. Түүний хажууд зогсож байхад түүнээс ирж байсан Бурханы амар тайванг дүрслэн хэлэхийн аргагүй байсан. Би олон удаа тосолгоотой үйлчлэлүүдэд сууж байсан, гэвч Бурханы хажууд зогсож байхад түүнээс ирэх амар тайван, хайрыг юутай ч зүйрлүүлэхийн аргагүй байсан.
Дараа нь би дээшээ харахад ханан дээгүүр байгаа зэрлэг амьтад шоргоолж шиг харагдав! Тэд яг л шоргоолж шиг харагдаж байсан! Тэд хэдийгээр аварга том байсан ч гэлээ Бурханы хүч чадлын дэргэд, түүний гайхамшигт хүч чадлын дэргэд ханан дээр шоргоолж шиг харагдаж байсан. Би тэр байдлыг ойлгохгүй байсан. “Эзэн минь ээ, тэд яг л шоргоолж шиг харагдаж байна!” гэхэд Есүс “Чи тэднийг миний нэр дээр хүлж, зайлуулах хэрэгтэй” гэж хэлэв. Би “энэ бол Бурхан өөрийн сүмүүдэд өгсөн хүч чадал нь” гэж бодсон. Эдгээр хэрцгий амьтдыг Есүсийн хүч чадалгүйгээр юу ч дийлж чадахгүй! Тэд хэрцгий боловч Есүстэй хамт байвал тэд юу ч биш! Миний дотор зориг орж, тэдгээр зэрлэг амьтад уруу “муу бяцхан амьтдаа, та нар намайг тамлаж, тас тасдахыг оролдож байсан биз дээ. Одоо тэгээд хүрээд ирээч. Та нарт үзүүлээд өгье л дөө” гэж хэлж байсан. Магадгүй миний төрөлхийн зан чанар минь хөдөлсөн байх л даа, “Есүс ээ, тэдэнд үзүүлээд өгөөрэй” гэж хэлмээр санагдсан.
(Тамаас явав)
Бид тамаас дээш явсаар дэлхийн гадаргуугаас дээш гарсан. Бид дээшээ яваад л байсан, яагаад гэвэл бид туннелээс гараагүй байсан. Удалгүй би ямар ч туннел харахаа больж харин бидний дор хуйлран эргэлдэж буй аварга том зүйлийг л харж байсан. Бид дээшээгээ яваад л байсан, тэндээс бүрмөсөн гарах хэрэгтэй байсан. Бид хоолойн дээд хэсэгт хүрэхэд дор дэлхий байгааг харсан. Иймэрхүү өндөртэй харагдаж байсан. Дэлхийн дугуйрсан хэсэг иймэрхүү байдалтай харагдаж байсан. Дэлхийг харахад үнэхээр гайхамшигтай байсан! Бурхан надад тийм гайхалтай зүйл харуулахыг зөвшөөрсөн гэдгийг би мэдсэн. Хэрэв тэр хүсвэл бид хоолойгоос өөр замаар гарч болох л байсан. Бага байхдаа би үргэлж дэлхийг сансраас харахыг хүсдэг байсныг минь Бурхан мэддэг байсан. Магадгүй би “Оддын аялал”-ыг их үздэг байсан байх л даа. Би зүгээр л дэлхийг жинхэнэ байдлаар нь, хэрхэн сансарт хий агаарт тогтож байгааг нь харахыг хүсдэг байсан. Яг л Библид Иoв 26:7–д хэлдэг шиг:
Тэрээр хоосон газрын дээр умардыг дэлгэж, хоосон юман дээр газар дэлхийг өлгөдөг.
Хэрэв та дэлхийг харахын бол “Энэ зүйл яаж ингэж агаарт тогтдог юм бол? Түүнийг юу гайхамшигтай болгодог юм бол?” гэж бодно. Бурхан бүхнийг удирддаг. Намайг дүүргэж байсан Бурханы хүч чадал бол агуу гайхамшигтай байсан. Түүнд маш их хүч чадал байдаг. Бүх зүйл түүний гарт байдаг. Тэр газарт унах таны нэг ширхэг үсийг ч хүртэл мэддэг. Түүний зөвшөөрөлгүйгээр тэнгэрийн нэг ч шувуу газар унахгүй. Намайг ийм бодлууд дүүргэж байсан. Бурхан бол агуу хүч чадалтай. Түүний хүч чадал намайг дүүргэж байсан. Бурхан дэлхийн тойрог дээр суудаг гэсэн ишлэл Исаиа 40:22–т байдаг. Би дэлхийн тойрог дээр сууж байсан. Би тэр байтугай “Эзэн минь ээ, Христофероос өмнө амьдарч байсан тэдгээр хүмүүс хэрхэн Бичээс дээр дэлхийг бөөрөнхий гэж мэдээд бичсэн юм бол?” гэж бодсон. Хүмүүс дэлхийг хавтгай гэдэг байсан шүү дээ. Та нар мэднэ.
Бид дэлхий уруу буцан ирэхэд дэлхийн гадаргыг дайран өнгөрсөн. Бид дэлхийг тойрон байдаг халуун давхаргыг нэвтлэн гарч байгааг мэдсэн. Би зүгээр л энэ тухай мэдэж байсан. Тэр байтугай “Бурхантай надтай хамт явж байна. Тэр яаж энэ давхаргыг нэвтлэн гарч байгаа юм бол” гэсэн тэнэг бодол орж ирж байсан. Тэдгээр давхаргууд сансарт хэрхэн бие биетэйгээ төгс өнцгөөр уусан шингэсэн байдгийг та мэдэх үү? Бид ямар ч саадгүйгээр давхаргыг нэвтлэн гарсан. Гайхах юм юу ч байгаагүй. Мэдээж Эзэн нүдээ том болгон “Би үүнийг хийж чадна” гэж хэлэх байсан байх л даа. Дуулал 47:9–т нэгэн ишлэл байдаг:
... Учир нь газар дэлхийн бамбайнууд бол Бурханых...
Тэр бүх зүйлийг, бүх зүйлийг удирддаг. Би түүнээс салахыг хүсэлгүй түүний оршихуйд байгаад л баймаар байсан. Бид Калефорнийг маш хурдан явж өнгөрсөн. Дараа нь манай байшин харагдахад дээвэр дээрээс гэр дотрохоо харж байсан. Миний бие шалан дээр эвхрэн хэвтэж байгааг хараад би үнэхээр их цочирдсон. “Энэ би байж таарахгүй, би чинь энд байна шүү дээ!” гэж бодсон. Хүн хэзээ ч өөрийгөө хоёр байгааг хардаггүй шүү дээ, та мэднэ. Өөрийгөө шалан дээр хэвтэж байгааг хараад “Энэ хүн би биш” гэж бодож байсан. Тэр үед Паулын “бид бол майхан” гэж (2 Коринт 5:1) хэлсэн үгс маш тод санагдсан. Би “энэ бол зөвхөн майхан, энэ бол юу ч биш түр зуурын юм. Энэ яах аргагүй би мөн” гэж бодсон. Энэ бол мөнх байдал гэж юу юм бэ гэдгийг харуулдаг. Бидний хичнээн их санаа тавьдаг энэ амьдрал бол замхран алга болох уур манан шиг, Иаков 4:14–т “Амъ чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь алга болох уур манан шүү дээ” гэж хэлсэн шиг амьдрал маш богино. Та 100 жил амьдарлаа ч энэ нь юу ч биш. Хэзээ нэгэн цагт уур болон замхран алга болно. Тэгээд би “Бид Бурханы төлөө амьдрах хэрэгтэй” гэж бодсон. Энэ дэлхий дээр хийж байгаа бүхэн маань мөнхийн утга учиртай. Бид гэрчлэх хэрэгтэй. Бид энэ байшингаас гарч, сүнснүүдийг аврах хэрэгтэй. Бид өөрсдөө уягдаж хүлэгдсэн амьдралын аар саар зүйлүүдэд үнэндээ санаа зовох хэрэггүй. Бид энэ байшингаас гарч сайн мэдээг тараах хэрэгтэй. Яагаад гэвэл удахгүй энэ бүгд төгсөх болно.
Шалан дээр хэвтэж байгаа өөрийнхөө биеийг хараад би, энэ нь яг л машинаасаа гараад машинаа гаднаас нь хараад зогсож байгаатай адил санагдсан. Энэ бол та өөрөө биш харин машин чинь байна гээд бод доо. Таны бие таныг нэг газраас нөгөө газарт хүргэж өгдөг зүйл шиг. Надад яг ингэж л санагдаж байсан. Энэ нь таныг дэлхийгээр авч яваа ямар нэгэн сав шиг. Тэгээд би “Эзэн минь ээ, надаас битгий яваач, надаас битгий яваач” гэж бодсон. Би түүнтэй хэсэгхэн хугацаанд ч гэсэн хамт байхыг хүссэн. Тэр явсан. Би биендээ эргэн орж, миний биеийг ямар нэгэн юм татаж байгаа юм шиг миний ам, хамар сорогдон буцаад биендээ орсон.
Дараа нь түүнийг явсны дараа бүх айдас, тамлал, шүүлтүүд миний оюун ухаанд эргээд ирэх шиг болсон. Учир нь “төгс хайр нь айдсыг хөөн зайлуулна” гэж хэлсэн байдаг (1 Иoхан 4:18). Би төгс хайрын дэргэд байсан, тэгээд тэр намайг гэнэт орхин явахад тамын бүх айдас, аймшиг зовлонгууд надад эргэн ирсэн. Би тэвчиж чадахгүй байсан! Тэсэшгүй хүнд байсан! Би орилж хашгирч байсан. Би асар их зовлонд унасан. Би энэ айдастайгаа амьдарч чадахгүй байсан. Миний бие ийм аймшгийг тээж чадахгүй гэдгийг би мэдэж байсан. Та ийм дарамт шахалтыг хэзээ ч тэсч чадахгүй. Таны бие ийм зүйлийг даван гарахад хэтэрхий сул дорой. Тийм учраас би залбирсан, “энэ зүйлийг миний оюун ухаанаас зайлуулаач” гэж залбирч л чадаж байсан.
Энгийн амьдрал дээр бид ийм гамшгаас салахын тулд янз бүрийн зөвлөгөө, эмчилгээнд явдаг гэвч Бурхан энэ зүйлийг надаас авч хаясан, надаас энэ гамшгийг авч хаясан. Тэр надад энэ тухай дурсамжийг үлдээж бүх аймшиг, гамшгуудаас намайг салгасан. Би үүний төлөө Бурханд маш их талархаж байна.
Үүний дараа надад олон зүйл тохиолдсон, надад тохиолдсон бүх зүйлийг Бурхан хэрхэн баталж байсан тухай ярих хангалттай цаг байсан бол би яримаар байна.
Хэрэв өнөөдөр энд Эзэнийг мэдэхгүй ямар нэгэн хүн байгаа бол өөрөөсөө нэг асуултыг асуугаарай. “Би эдгээр хүмүүсийн яриад байгаа зүйлд, тэдний харсан гэж хэлээд байгаа зүйлд итгэж болох уу?”. Гэвч үүнээс илүү тамын тухай Бурханы Үгэнд юу гэж хэлэгдсэн байдгийг уншаарай. Эсвэл та “Үгүй ээ, би энэ бүгдийг үнэн гэж итгэхгүй байна” гэж өөрийгөө эрсдэлд оруулахыг хүсч байна уу? Та Бурханы Үгийг болон бидний танд хэлэхийг хичээж байгаа зүйлүүдийг хэрэгсэхгүй хаяж болно. Та өөрийнхөө мөнх хувь заяаг эрсдэлд оруулмаар байна уу? Тэгэх юм бол надад лав ухаалаг санагдахгүй байна. Гэвч та өөрийгөө диаволд хууртагдахыг зөвшөөрч болохгүй. Тэр том амьтад таныг тэнд хүлээж байх болно, таныг шоолон инээлдэх болно (видеонд үзүүлсэн шиг). Энэ бол тамд байгаа муу сүнснүүдийн дүр төрх юм. Танд Эзэнийг хүлээн авах боломж байсан боловч та тэр боломжийг алдсан гэж тэд таныг шоолон инээлдэх болно. Хэрэв та нэгэнт тэр газар очвол эргэж буцах ямар ч зам байхгүй. Танд тэндээс гарах ямар ч арга зам байхгүй. Та тэнд үүрд алдагдах болно.
Магадгүй та өөртөө “Би бол дажгүй хүн. Би бол сайн хүн. Би тийм газар очих ёсгүй” гэж хэлэх байх. Та бусадтай харьцуулахад сайн хүн байж болно. Гэвч бид өөрсдийгөө ийм байдлаар харьцуулж болохгүй. Бид өөрсдийгөө Бурханы стандартаар харьцуулах хэрэгтэй. Түүний стандарт бол биднийхээс дээгүүр. Түүний Үгэнд хэлэхдээ хэрэв та нэг л удаа худлаа ярьсан бол, амьдралдаа нэг л удаа худлаа ярьсан бол та худалч гэж хэлсэн байдаг. Хэрэв та амьдралдаа нэг л удаа юм хулгайлсан бол, цаасны хавчаар юм уу, эсвэл ажлынхаа цагаас хэдэн минут хулгайлсан бол, юу ч байж болно, нэг л удаа хулгайлсан бол та хулгайч гэж хэлсэн байдаг. Хэрэв та ямар ч шалтгаангүйгээр уурлаж, таны эсрэг ямар нэг буруу зүйл хийсэн хүнийг уучилж чадахгүй байвал, хэрэв та эмэгтэй хүний тухай завхай бодол бодож байсан бол, эдгээрийн аль нэгнийг амьдралдаа нэг л удаа хийсэн бол та гэм нүгэлтэй хүн бөгөөд ийм зүйлүүд таныг тэнгэрийн улсад аваачиж чадахгүй. Энэ бүх зүйлүүд биднийг гэм нүгэлтэй гэдгийг харуулдаг. Бид бүгд гэмтэй бөгөөд өөрсдийн сайн үйлсээрээ аврагдаж чадахгүй. Тит 3:5 –д хэлэхдээ:
... тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус харин Өөрийнхөө өршөөлийн дагуу ... аварсан юм.
Амен, тэгэхлээр энэ бүх зүйл та юмыг хэрхэн яаж харьцуулж байгаагаас шалтгаална. Энэ нь яг уулын хажууд бэлчиж байгаа хоньдыг хараад уултай харьцуулахын бол хичнээн гоё, хичнээн цагаан болохыг нь харьцуулж үзэхтэй адил юм. “Хараач, энэ хоньдууд ямар гоё цагаан, ямар гоё юм бэ?” гэж хэлэхтэй адил юм. Магадгүй цас ороход цасанд балиартаж толбодсон хоньдууд цастай харьцуулахад бохир, заваан харагдаж болно. Тийм учраас бид өөрсдийгөө Бурхантай харьцуулан үзэх хэрэгтэй. Түүний стандарт бол биднийхээс дээгүүр. Тиймээс бидэнд Аврагч хэрэгтэй. Бид өөрсдийнхөө үйлсээр аврагдаж чадахгүй. Бурхан бидэнд үнэгүй бэлэг өгсөн. Тэр Иoхан 14:6 “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэж хэлсэн. Тэр бол тамаас аврагдах цорын ганц арга зам юм.
Хэрэв энд Эзэнийг мэдэхгүй хүн байгаа бол, урьд өмнө нь Есүсийг өөрийн Эзэн болгож амьдралдаа Аврагч болгон хүлээж аваагүй бол та өөрийн хоолойгоор, өөрийнхөө амаар түүнийг амьдралдаа урих хүртэл жинхэнэ авралыг авч чадахгүй. Тийм хүн байвал суудлаасаа босно уу. Хэрэв тийм хүн байгаа бол Есүсийг хүлээж авахын төлөө босно уу? Диаволууд, зэрлэг амьтад таныг шоолон инээхийг бүү зөвшөөр. Танд одоо боломж байгаа дээр шийдвэрээ гаргагтун, танд хир зэрэг хугацаа байгааг та мэдэхгүй. Магадгүй маргааш үхээд тэр газар очихыг хэн ч мэдэхгүй.
Танд би хэлье, тэр газар бол хүний тэсвэр тэвчээрээс давсан маш халуун газар. Нью-Иоркийн цамхгаас үсэрч байсан хүмүүсийг бид харсан. Тэд гар гараасаа барин үсэрч байсан. Үнэхээр аймшигтай байсан. Хэрэв та өндөр газар гараад доош хараад үсэрнэ гэвэл хүний санаанд багтахгүй биз дээ. Гэвч тэдгээр хүмүүс халуун галтай тэмцэлдэж байсан. Магадгүй гал тэднийг 5 секунтийн дотор л шатааж, үнс нурам болгох байсан байх, тэнд 2000 градус байсан. Эрдэмтэд дэлхийн төвд 12000 градус халуун байдаг гэж үздэг. Та тэнд мөнхөд шатах болно. Хэрэв та тэнд шатахыг хүсвэл үнэхээр тэнэг хэрэг болно. Энэ бол таны цаг...
(хөтлөгч ярьж байна)
Библид хэлэхдээ бид бүгд гэмтэй бөгөөд Эзэний нэрийг дуудсан хүн бүр аврагдах болно гэж тодорхой хэлсэн байдаг. Есүс хэлэхдээ хэрэв чи миний өмнө, хүмүүсийн өмнө гэм нүгэлдээ гэмшвэл би чам уруу эргэх болно. Миний нэрийг миний тэнгэрлэг Эцэгийн өмнө, ариун тэнгэр элчүүдийн өмнө тунхагла. Гэвч хэрэв чи намайг хүмүүсийн өмнө эсэргүүцвэл би чамайг Эцэгийнхээ өмнө эсэргүүцэх болно гэсэн. Таныг нэг зүйлийг хийгээсэй гэж хүсч байна. Хэрэв та урьд өмнө нь хэзээ ч хүмүүсийн өмнө Есүс Христийг өөрийн аврагчаа болгож, амьдралдаа урьж байгаагүй бол, хэрэв та тэнгэрийн улс бол таны мөнх гэр гэдэгт итгэж байгаагүй бол Есүс олон хүн цугларсан захын газар загалмай дээр нүцгэн цовдлогдохдоо таны төлөө цовдлогдож, таны ичгүүрийг өөртөө авсан гэдгийг санаарай.
Хэрэв та энэ залбирлыг чин сэтгэлээсээ хэлж залбирвал Бурхан таны сүнсийг аварч, бусдад гэрчлэх боломжийг өгөх болно. Цуглааны итгэгчид Христийг хүлээж аваагүй хэн нэгнийг санавал тэдний төлөө бас залбирна уу. “Бурхан минь би танд итгэж байна. Та бол миний Бүтээгч. Би гэм нүгэлтэй хүн. Би таны өмнө санаандгүй болон санаатайгаар олон гэм хийж байсан. Би гэмд унасан. Би хийж болохгүй зүйлүүдийг хийж байсан. Би гэмд баригдсан хүн. Есүс би танд итгэж байна. Та бол Бурханы мөнхийн Хүү. Та бол миний болон хүн төрөлхтөний гэмийг үүрсэн Бурханы Хурга. Та миний төлөө загалмай дээр нас барсанд итгэж байна. Та гэмтэй миний төлөө гэмгүй ариун цусаа урсгасан. Та нас барж, гурван өдрийн дараа дахин амилсан гэдэгт итгэж байна. Та бол мөнхийн амьд Эзэн. Би таныг миний Эзэн гэж тунхаглаж байна. Би таныг миний Аврагч гэж тунхаглаж байна. Би танд амьдралаа өгч байна. Би таныг үлдсэн амьдралынхаа турш дагаж, үйлчлэх болно. Би одоо таных болсон. Би танд өөрийнхөө бүх сайн сайхан зүйл, бүх муу зүйлийг, бүх гэм нүглээ, бүх амьдралынхаа төлөвлөгөөг, бүх хүсэл мөрөөдлөө өгч байна. Таны хүсэл над дээр биелэх болтугай. Би зөвхөн сайн үйлсээр биш харин зөвхөн Танд итгэсэн учраас аварсан гэдэгт итгэж байна. Есүсийн нэр дээр залбирч байна. Амен.”
>>>>> УРТ АЛГА ТАШИЛТ<<<<<

Бидний алга ташилт үнэхээр зохистой талархал байна. Библид хэлэхдээ нэг гэмтэн аврагдахад тэнгэрийн улс баярладаг гэж хэлсэн байдаг. Таны өнөөдөр хийсэн зүйлийг хараад тэнгэрийн улсад юу болдог тухай бидэнд зарим жишээнүүдийг өгсөн байдаг. Би та бүхэнд нэг зүйлийг хандан хэлэхийг хүсч байна, тэгээд би яриагаа дуусгах болно. Өнөөдөр энэ түүхийн гэрч болсон та нарыг нэгэн шийдвэрийг гаргаасай гэж хүсч байна. Биллийн энэ түүхийг сонссон бид үнэхээр аз завшаантай хүмүүс юм. Таныг энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө болгоомжтой хандахыг хүсч байна, хэрэв Ариун Сүнс таны амьдралд ажиллахыг зөвшөөрч байгаа бол энэ шийдвэрийг гаргахыг хүсч байна. Би энэ зүйлд хөнгөн хандахыг хүсэхгүй байна, миний хэлэх гээд байгаа гол санаа бол та энэ зүйлд үнэхээр нухацтай хандвал энэ шийдвэрийг гаргаасай гэж хүсч байна. Үүнд 2 зүйл байна. Нэгдүгээрт, би үүнээс хойш хүмүүсээс айхгүй. Яагаад гэвэл та одоо тэнгэрийн улс ба там гэж үнэхээр байдгийг мэдсэн. Би үүнээс хойш хүмүүсээс айхгүй. Хоёрдугаарт, би үлдсэн амьдралынхаа турш Есүсийн тухай, тэнгэрийн улс, тамын тухай хүн бүрт ярих болно. Энэ бол маш том шийдвэр. Есүсийг хүлээн авсан хүн бүр энэ хоёр шийдвэрт хүрдгийг би мэднэ. Хэн нэгэнд түүний сүнсийг тамаас аварсан гайхамшигт сайн мэдээг хуваалцахаас нааш харилцаатай байхын учир утга юу юм бэ? Та хэн нэгэнтэй харилцаатай байж, тэдэнтэй ярьж, хөөрч, хамт баярлан хөөрч, цагийг хамт өнгөрүүлдэг хирнээ тэдэнд Христгүй бол там уруу очино гэдгийг хэлэхгүй байх нь Сүнс доторх гэмт хэрэг. Таны өнөөдөр сонссон үнэн хүн болгонтой харилцах хаалганы нэвтрэх түлхүүр байх ёстой. Энэ бол бидний итгэлээс урган гардаг зүйл. Хэрэв та ийм зүйлд бэлэн биш байвал таныг би ойлгох болно. Харин та энэ 2 шийдвэрийг гаргахад надтай санал нэг байвал Бурханд хандан залбирахыг хүсч байна. “Бурхан минь ээ, би танд итгэж байна. Таны Хүү Есүс Христ, Ариун Сүнсэнд итгэж байна. Би энэ цагт таны дуудлагыг хүлээн авахдаа бэлэн байна. Энэ бол миний шийдвэр гэж тунхаглаж байна. Би үүнээс хойш хүмүүсээс айхгүй. Хүн намайг юу гэж бодохоос би айхгүй. Миний талаарх бодол чухал биш. Би хүмүүсээс айх айдсыг үзэн ядах болно. Би үлдсэн амьдралынхаа турш хүн бүрт Есүс Эзэн таны тухай, тэнгэрийн улс, тамын тухай ярих болно. Би хаалтыг даван гарах болно. Би үүнээс хойш хэвээрээ байхгүй, санаа зовомтгой, хайхрамжгүй байхгүй. Би Таны Үгийг хүлээн авч байна. Би айхгүйгээр ярих болно. Энэ бол Агуу Хүчит Бурханы өмнө гаргаж буй миний шийдвэр.” Бурханы арми болсон та нар цаг үеийнхээ байдлыг мэдэрч чаддаг бүх дэлхий, улс үндэстэн, хот, хүмүүсийн дээр босогтун. Тэнгэрийн улсын сүр жавхлан ба тамын аймшгийг тодорхой харж, Бурханыг дагах шийдвэр гаргаж, өөрсдийн мөнхийн хувь заяаг шийдэх хүмүүсийн цаг ирж байна. Бид таны нигүүлслийг гуйн залбирч байна. Тэд өнөөдөр зоригтой шийдвэр гаргасан. Таны нигүүлсэлгүйгээр энэ зүйл биелэлээ олохгүй. Таны нигүүлсэл Бурханы бидэнд тушааж хэлсэн зүйлийг биелүүлэхэд хангалттай гэдэгт итгэж байна. Түүний хүмүүс болсон та нар дээр нигүүлсэл, нигүүлсэл, нигүүлсэл байх болтугай. Есүсийн нэр дээр залбирч байна. Amazon.com-оос түүний дэлгэрэнгүй гэрчлэл болох “Тамд өнгөрүүлсэн 23 минут” номыг худалдан авч болно. www.spiritlessons.com
Subscribe to:
Posts (Atom)