BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Sunday, July 5, 2009

Хоосон сандал

Нэгэн охин сүмийнхээ пасторыг гэртээ ирж, ээжийнх нь төлөө залбирахыг хүсчээ. Пастор гэрт нь очиход ээж нь өндөрлөн тавьсан дэрэн дээр толгойгоороо налан хэвтэж байв. Түүний орны хажууд хоосон сандал байв.
Пастор түүнээс өөрийг нь хүлээж байсан эсэхийг асуув. “Та лав намайг хүлээж байсан байх аа?”
“Үгүй, чи хэн бэ?”
Пастор нэрээ хэлэн өөрийгөө танилцуулж дараа нь “Би энэ хоосон сандлыг хараад намайг хүлээж байсан юм болов уу гэж бодлоо” гэв.
“Аан, энэ сандал уу?”
“Та хаалгаа хаавал дургүйцэхгүй биз дээ?” гэж хэвтэрт буй ээж хэлэв.
Жаахан тулгамдсан пастор хаалгыг хаав.
“Би амьдралынхаа турш яаж залбирахаа мэддэггүй байв. Сүм дээр залбирлын тухай олон удаа сонсдог байсан боловч миний чихний хажуугаар дайраад л өнгөрдөг байв. Миний залбирах гэсэн бүх оролдлого талаар болсон. Гэтэл 4 жилийн өмнө нэгэн өдөр миний дотны найз надад “Залбирал бол Есүстэй ярьж буй энгийн харилцан яриа” гэж хэлсэн.
Тэр надад “Чамд би нэг зөвлөгөө өгье. Чи сандал дээр суугаад, тэгээд урдаа нэг сандал тавиад тэр сандал дээр Есүс суугаад чамтай ярьж байна гэж чи итгэлээрээ харах хэрэгтэй. Учир нь Есүс бидэнтэй үргэлж хамт байх болно гэж амласан. Би ямар нэгэн хий үзэгдлийн тухай ярьж байгаа юм биш шүү. Чи одоо яг надтай юм ярьж байгаа шигээ Есүстэй бас тэгж ярих хэрэгтэй” гэж хэлсэн.
Түүний хэлсний дагуу би ярьж эхэлсэн. Надад маш их таалагдаж, өдөрт олон цагаар ярьдаг болсон.
Гэхдээ би их болгоомтой байдаг. Хэрэв охин минь намайг хоосон сандалтай ярьж байгааг харвал намайг галзуурч гэж бодоод сэтгэл мэдрэлийн эмнэлэг уруу явуулах байх.”
Пастор настай эмэгтэйн ярьсан түүхэнд маш их сэтгэл нь хөдөлж, үргэлжлүүлэн Есүстэй улам их ярихыг урамшуулжээ. Пастор түүнийг тосоор тослон залбирсныхаа дараа сүм уруугаа буцжээ.
Хоёр өдрийн дараа охин пастор уруу утасдаж ээж нь пасторыг явсны дараахан нас барсан гэдгийг хэлжээ.
“Тэр үхэхдээ амар тайван байсан уу?”
“Тийм, намайг 2 цагт гэрээс гарах гэж байхад ээж намайг өрөөндөө дуудаад хайртай шүү гэж хэлээд хацар дээр минь үнссэн. Дэлгүүрээс ирэхэд ээж нас барсан байсан. Тэр үхэхээсээ өмнө нэг л сонин байсан. Тэр орны хажууд байсан сандал уруу бөхийж толгойгоо тавин хэсэг зуур амарсан.”
“Та хоёр тэр сандлаар юу хийсэн юм бэ?”
Пастор нүдэндээ хурах нулимсаа арчаад “Бид бүгдээрээ түүн шиг явдаг ч болоосой” гэв.
Залбирал бидэнд өгөгдсөн үнэгүй бэлгүүдийн нэг юм.
Бурханаас ус гуйхад тэр надад далайг өгдөг.
Бурханаас цэцэг гуйхад тэр надад цэцэрлэгийг өгдөг
Бурханаас найз гуйхад тэр надад Өөрийгөө бүхлээр нь өгсөн.
Хэрэв Бурхан танд ямар нэг зүйлийг зөвшөөрвөл тэр танд даван туулах хүч чадлыг өгдөг.
Жаргалтай үедээ Бурханыг магт.
Хэцүү үедээ Бурханыг хай.
Чимээгүй үедээ Бурханд шивнэ.
Шаналах үедээ Бурханд итгэ.
Хором тутамд Бурханд таларх.

2 comments:

  1. Mash engiin murtluu uneniig ilerhiilsen gerchlel baina.Tanii tawij baigaa medeeleliig mash ih unshij baigaa. shine medeelel tawih burt l bayrlah yumaa. Ta ooriigoo bitgii ydraagaarai. bi tawigdsan messej buriig huulj awaad humuust unshuulj baigaa. tanii blog nadad mash ih tus bolj baigaa shuu. bayrlalaa
    Zulaa

    ReplyDelete
  2. Тэр настай эмэгтэй ямар их олон сайхан цагийг Есүстэй ярьж өнгөрүүлсэн бол...
    Заримдаа болдог бол энэ муу махан биеийг орчуулга хийдэг машин болгочих юмсан гэж боддогийн :) Олон сайхан материал байгаа боловч зөвхөн өөрөө уншаад урамшаад тэгээд бусдыг бас урамшуулмаар санагдах юмаа. Хүмүүст үр өгөөжтэй байгаа бол миний блог бичиж байгаа зорилго минь биелэж байгаад баяртай байна. Одоо бичээд байнаа :o)

    ReplyDelete