BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Monday, July 13, 2009

Макдоналд дахь өглөөний цай

Би 3 хүүхдийн ээж \3, 12, 14 настай\ бөгөөд саяхан коллежоо төгссөн юм. Хамгийн сүүлд нийгэм судлалын хичээлийн шалгалтаа өгсөн юм. Багш маань биднийг маш их урамшуулахад бүх хүн түүн шиг ийм авьяас билэгтэй ч болоосой гэж би бодож байв.
Түүний сүүлчийн даалгавар “Инээмсэглэл” гэсэн нэртэй байлаа. Энэ даалгаврын зорилго нь оюутнууд 3 хүнд инээмсэглэл өгснөөрөө тэдний сэтгэл хөдлөл, хариу үйлдлийг харуулах зорилготой байв.
Би үргэлж л хүн болгон уруу инээж, найрсаг зан гаргаж байдаг болохоор амархан санагдаж байв. Удалгүй би даалгавраа авсныхаа дараа нөхөр, хүүхдүүдтэйгээ хамт Макдоналд явж өглөөний цай ууцгаах болов. Энэ бол хүүхдүүдтэйгээ сайхан цаг өнгөрөөх гэсэн нөхөр бид хоёрын жирийн нэг өдрүүдийн нэг байв.
Бид хоолоо авахаар хүмүүсийн ард дугаарлан зогсов. Гэнэт бидний хойно зогсож байсан хүмүүс хойшоо ухарч эхлэв, нөхөр маань хүртэл надаас холдоод явчив.
Би нэг ч алхам хөдөлсөнгүй... яагаад тэд нар ухраад байгааг мэдэх санаатай эргэн хартал өөрийн мэдэлгүй зог тусав.
Аймшигтай муухай бохир үнэр ханхлуулсан хоёр гудамжны хүн миний ард зогсож байв. Намхан нуруутай нэг нь над уруу харан инээмсэглэж байв. Түүний нүд над уруу өршөөл эрсэн харцаар харж байхад түүний цэнхэр нүднээс Бурханы гэрэл туяарч байв. Тэр гартаа чанга атгасан хэдэн зоосоо тоолон “Өдрийн мэнд” гэж хэлэв. Нөгөө дэх нь түүний ард хуруугаараа оролдон зогсож байгаа нь сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь илт. Цэнхэр нүдэт түүний цорын ганц аврал ажээ.
Тэдэнтэй хамт хоолоо хүлээн зогсож байхдаа би нулимсаа залгисаар байв. Үйлчлэгч залуухан эмэгтэй тэднээс юу авахыг хүсч байгааг асуув.
“Зөвхөн кофе авъя, хатагтай” гэж инээмсэглэв. Энэ нь тэдний авч чадах цорын ганц зүйл байв \гадаа хүйтэн байсан болохоор дотор орж дулаацахын тулд ямар нэг зүйл авах хэрэгтэй, тэд дулаацахыг л хүсч байв\.
Миний хамаг судас лугшихыг мэдэрч өөрийн мэдэлгүй намхан нуруутайд хүрч, бараг тэврээд авав. Ресторанд байсан бүх хүмүүсийн харц над уруу чиглэн шүүсэн харцаар харахыг мэдрэв.
Би үйлчлэгч эмэгтэй уруу харан инээмсэглэж, өглөөний иж бүрдлээс дахин хоёр хоол өгөхийг хүсэв. Би хоолоо авч нөгөө хоёрын суусан ширээ уруу очив. Хоёр тавиур хоолоо ширээн дээр тавиад цэнхэр нүдтийн хүйтэн гараас барив.
Тэр нулимс цийлэгнэсэн нүдээр над уруу харан “Баярлалаа” гэж хэлэв. Би түүн уруу бөхийж, гарыг нь алгадаж, “Би үүнийг хийгээгүй шүү. Бурхан чамд итгэл найдвар өгөхийн тулд надаар дамжуулан ажлаа хийж байна” гэв.
Би ширээ уруугаа явж байхдаа дотроо уйлж байв. Ширээн дээрээ суусны дараа нөхөр маань “Ийм л учраас Бурхан чамайг надад өгсөн юм шүү дээ. Надад итгэл найдвар өгөхийн тулд, хонгор минь” гэж инээмсэглэв. Бид гар гараасаа барин хэсэг суув. Тэр үед бидэнд өгөгдсөн Бурханы хайр биднийг бусадтай хуваалцах боломжтой болгосон гэдгийг ухаарч байв.
Бид сүмд явдаг хүмүүс биш, бид итгэгчид.
Тэр өдөр би Бурханы хайрын жинхэнэ гэрлийг мэдэрсэн.
Хичээлийн сүүлчийн өдөр би энэ түүхийг ангидаа барьсаар очив. Багш оюутнуудын даалгаврыг шалгасаар миний түүхийг уншиж эхлэв. Дараа нь тэр надаас бусадтай хуваалцаж болох эсэхийг асуув. Би толгойгоо дохив. Багш ангийнхныг анхааралтай сонсохыг хүсэв.
Энэ түүхийг багш маань уншиж байхад бид хүмүүсийг эдгээхийн тулд бас эдгээгдэхийн тулд Бурханы төлөвлөгөөний нэгэн хэсэг болдог гэдгийг ухаарсан. Бурхан миний амьдралын нэгэн хэсгээр дамжуулан Макдонал дахь хүмүүс болон миний хүү, миний багш, ангийнханд маань хүрсэн.
Би өөрийнхөө амьдралд тохиолдсон “Болзолгүйгээр бусдыг хүлээн авах” гэсэн энэ том сургамжийн төлөө талархаж байна.
Аливаа зүйлийг ашиглахын тулд хүмүүсийг хайрлах биш харин хүмүүсийг хайрлахын тулд аливаа зүйлийг ашигла.
Бурханы тэнгэр элч таныг харж хамгаалж байгаа. Олон хүн таны амьдралд тохиолддог, гэвч жинхэнэ найз таны зүрх сэтгэлд мөрөө үлдээдэг.
Өөртөө туслахын тулд тархиа ашигла.
Бусдад туслахын тулд зүрхээ ашигла.
Бурхан тэнгэрийн бүх шувуудыг хооллодог, гэвч тэр тэдэнд хоолыг нь нүхэнд нь өгдөггүй.

7 comments:

  1. Wow, suulchiin 4 murt mash ih taalagdlaa. tuuh ni uuruu aguu yum

    Bagi

    ReplyDelete
  2. Aliwaa zuiliig ni ashiglahiin tuld humuusiig hairlah bus Humuusiig hairlahiin tuld aliwaa zuiliig ashiglah ene heseg ih taalagdaj baina. Uuniig unshaad olon zuil bodogdoj baina shuu.

    Mun(humuus bidniig ashiglahiin tuld bidentei naizaldag bol bid busdiig iweehiin tuld tedentei naizlah bolno) Bi ingej heleh durtai.
    Zulaa

    ReplyDelete
  3. Comment bichsen buh humuustee bayarlaa. Ta nart heregtei bgaa bol bi end tsagaa demii ureegui yum bnaa gej...

    ReplyDelete
  4. Burhan tengeriin shuwuudiig martalgvi hoololj bdag yum chn hairtai vr sad bolson hvn turluhtun bidniig shuwuunaas dor vzne gj vv?Ter bidnii derged vvrd bdag.Yum bvhneer damjuulj hairaa ilgeedeg gedegt itgedeg
    Sainaa bnaa

    ReplyDelete
  5. Mongol deer ta mundag oorchuulj baina shuu. Argagui l sain ochuulagch um aa.

    Jagaa

    ReplyDelete
  6. sain bna uu tand ene udriin mend hurgie tanii buh orchuulgiig unshsan. bi umnu ni itgegchbish bhdaa unshij bsan odoo bol bi itgegch bas ene tuuhuudiig olon hund unshuuldag tand thanks tanii ene hudulmuruur mash olon hun avragdaj bgaa shuu ushuu olon saihan gerchlel bolon tuuh orchuulaarai thanks

    ReplyDelete