Энэ удаа би Солонгос гаралтай америк итгэгч Томас Жү Намын түүхээс хуваалцахаар шийдлээ. Энэхүү мэдээллийг нэгэн телевизийн студид өгсөн түүний ярилцлагаас орчуулсан билээ. Тухлан сууж таалан соёрхоно уу.
-----------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА----------------
Солонгос гаралтай америк иргэн Томас Жү Нам 1992 онд Христэд итгэж, аврагдсан юм. Энэ түүхийн онцлог үйл явдал бол Жү Нам аврагдсанаасаа хойш 2 жилийн дараа Назар хотын Есүстэй уулзсан юм. Тэр олон удаа тэнгэрийн улсад очиж, 2 удаа там уруу очжээ. Томас Жү Нам энэ үйл явдлынхаа тухай “Тэнгэрийн хаанчлал бодитоор байна” гэдэг номондоо бичиж 2003 оны 10 сард хэвлэн гаргажээ. Энэ ном хэвлэгдэн гарснаасаа хойш дэлхий даяар хамгийн сайн гүйлгээтэй номуудын нэг болж, АНУ-д Христчин хамгийн шилдэг номуудын нэг болжээ.
Англиар маруухан ярьдаг, ном бичих ямар ч туршлагагүй энгийн нэгэн гэрийн эзэгтэй ном бичиж, жилийн дотор ном нь дэлхийн хамгийн сайн гүйлгээтэй номуудын нэг болсон нь ямар учиртай вэ? Магадгүй үүнээс ч цаагуур түүний үзэгдэл, зөн хараанууд ямар учиртай вэ гэсэн асуултууд танд төрж магадгүй. “Тэнгэрийн хаанчлал бодит” бөгөөд энэ бол Томас Жү Намын түүх юм.
--------------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
“Тэгэхээр... надад энэ түүхийг гэрчлэх боломж өгсөн тэнгэрлэг Эцэгтээ талархъя. Халлелүүяа. Би 1992 онд Христэд итгэсэн бөгөөд сүмд хэд хэдэн удаа ирснээсээ хойш Есүст хайртай болж, үлдсэн бүх амьдралаа түүний төлөө зориулахыг хүсэх болсон...
Би “Тэнгэрийн хаанчлал бодитоор байна” гэдэг номныхоо талаар товчхон яръя. Есүс Эзэн намайг 15, 16 настай үеийнх шиг өөрчлөгдсөн биеэр тэнгэрийн улс уруу 17 удаа авч явсан. Энэ зүйл болохоос өмнө Эзэн намайг алхам алхмаар бэлдэж байсан. 1994 онд Эзэн миний бүх биеийг Ариун галаар тосолж, дараа нь нэг сарын дараа магтаалын цагийн үеэр Есүс надад өөрийгөө харуулсан. Дараа нь 1995 онд Ням гаригт Дахин амилсны баярын өдөр миний бүх бие чичрэн, түүнээс хойш магтан хүндэтгэлийн цуглааны үеэр болон залбирах үед миний бие чичрэх болсон. Миний бие одоо ч урагшаа хойшоо хөдөлж байгааг та харж байгаа байх, би албаар ингэж хөдлөөгүй юм шүү, хэрэв би хөдлөхөө боливол ходоод минь чангаран, гал шиг шатаж эхлэдэг. Тийм учраас миний биеийг ямар нэг өвчтэй гэж битгий бодоорой. Ариун Сүнс одоо ярьж буй учраас, Есүсийн тухай ярьж буй учраас би ингэж хөдөлж байна. Дараа нь Есүс намайг Ариун Сүнсээр угааж, харь хэл, тэнгэрлэг дуу, Ариун инээдийг өгсөн, би 3 цаг Эзэний тосолгоог авсан, Эзэний тосолгоо маш хүчтэй байсан учраас би босч чадахгүй шалан дээр хэвтэж байсан. Түүний дараа хэдэн сарын дараа Ларри Рандолф пастор миний тухай зөгнөж, Бурхан намайг онцгой аргаар ашиглана гэдгийг хэлсэн. Түүний хэлсэн бүх зөгнөл биелсэн. Үүний дараа 1996 оны 1 сард Есүс Эзэн над дээр өөрийн биеэр ирсэн. Тэр над дээр ирэхдээ, намайг хэрхэн ашиглах хийгээд номонд бичигдэх бүх зүйлүүдийг болон өөрийн төлөвлөгөөгөө миний амьдралд хэрхэн биелүүлэхийг хэлсэн. Гэхдээ тэр намайг тэнгэрийн улс уруу авч явна гэдгээ хэлээгүй. Тэгээд 10 удаагийн уулзалтын дараа 1996 оны 2 сард Есүс намайг өөртэйгээ адил сүнслэг биеэр тэнгэрийн улс уруу авч явсан. Тэр намайг тэнгэрийн улс уруу авч явах болгондоо эхлээд дэлхий дээрх далайн эрэг уруу авчирдаг байсан. Намайг тэнгэрийн улс уруу авч явсан анхны өдөр тэр намайг далайн эрэг дээр авчирч, усны жижиг болор ширхэгийг харуулж дараа нь бид нэгэн том хоолойгоор дамжин тэнгэрийн улс уруу явсан.
--------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Жү Нам хоолойгоор явсны дараа юу тохиолдсоныг ийнхүү бичжээ:
Эзэн бид хоёр нэгэн замаар явсаар уулын оройд хүрэв. Цааш явсаар нэгэн асар том байшингийн өмнө байх том цагаан хаалганы өмнө ирж зогсов. Бид цагаан хаалгаар дамжин орж, цааш том цагаан байшин уруу алхсан. Байшин дотор ороход урт корридор биднийг нэгэн уудам өрөө уруу дагуулав. Би өөрийгөө хартал анх удаагаа далайн эрэг дээр өмсөж байсан хувцаснаас өөр дээл өмссөн байгаагаа, бас миний толгой дээр нэгэн хүнд зүйл байгааг мэдсэн. Гараа дээш явуултал намайг мэдээгүй байхад миний толгой дээр нэгэн үзэсгэлэнтэй титэм тавьсныг мэдсэн. Дараа нь би Эзэн уруу харав. Тэр хаан ширээн дээр сууж байсан бөгөөд гэрэлтэн цацарсан хувцас, алтан титэм өмссөн байсныг харсан. Хүмүүс түүний өмнө өвдөг сөгдөн, мэхийн хүндэтгэж байв. Өрөөний хана гэрэлтдэг чулуугаар хийгдсэн байсан бөгөөд эдгээр олон өнгийн чулуунууд өрөөг дулаан уур амьсгалтай, баяр жаргалтай, нууцлаг харагдуулж байв. Дараа нь би агшин зуур уулын орой дээр буцан ирж, далайн эрэг дээр ирснээ мэдсэн.
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Есүс надад анхны удаа Хаан ширээг ийнхүү харуулсан. Түүний дараа бид тэнгэрийн улсаас буцан ирж, далайн эргийн элсэн дээр сууж байгаагаа мэдсэн. Тэгээд Тэр надтай ярьж эхэлсэн. “Бид сая Тэнгэрийн улсын Хаанчлалыг үзлээ. Тэнд зөвхөн дуулгавартай, цэвэр зүрх сэтгэлтэй хүн очих болно. Сайн мэдээ тараах нь маш чухал” гээд хэсэг зуур чимээгүй байснаа “Аравны нэгээ өгдөггүй итгэгчид бол дуулгаваргүй итгэгчид” гэв. Энэ үг түүний эхний айлчлалын сүүлчийн үг нь байсан.
--------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Жү Нам 16-аас илүү олон удаа тэнгэрийн улс уруу очих болгондоо ийнхүү бичсэн байна:
“Би Эзэнтэй хамт өөрчлөгдсөн биеэр далайн эргээр алхаж, дараа нь тэнгэрийн улсад очдог. Бид сувдан хаалгаар орж, нэгэн цагаан байшин дотор ороход бидний хувцас өөрчлөгдсөн байдаг. Үүний дараа бид нэгэн алтан гүүрээр гардаг. Энэ бүхэн надад энгийн зүйл мэт санагддаг. Итгэгч бүр тэнгэрийн улс уруу явахдаа ийм зүйлсийг туулах болно гэдэгт би итгэдэг.
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Үүний дараа Тэр намайг 16-аас илүү олон удаа тэнгэрийн улсад аваачсан. Би тэнд очих болгондоо өөр өөр зүйлүүдийг харж байсан. Тэр надад ямар нэгэн онцгой зүйлийг үзүүлэх болгондоо “би үүнийг өөрийнхөө хүүхдүүдэд бэлдсэн, тэд юунд дуртайг би мэднэ” гэж хэлдэг байв. Тэр намайг далайн эрэг уруу аваачих болгондоо далайн эрэг хичнээн сайхан гээч, миний хүүхдүүд далайн эрэгт дуртайг би мэднэ, бас намайг загасчлахаар авч явахдаа миний хүүхдүүд загасчлах дуртайг би мэднэ, тийм учраас би тэдний дуртай зүйлийг бэлдсэн гэж хэлдэг байв. Тэнгэрийн улс бол дэлхийгээс олон зуу дахин илүү, тэнд дэлхий дээр байдагтай адил маш олон зүйлүүд, барилга байшин, ой мод, бут ургамал, хад чулуу, цэцэг навч, хатуу газрууд тэнгэрийн улсын гадна байдаг. Тэнд маш олон зүйл байдаг. Гэхдээ тэндхийн зүйлс дэлхийгээс олон зуу дахин илүү сайхан. Тэнгэрийн улсын гоо үзэсгэлэн бол үгээр илэрхийлэхийн аргагүй. Тэдгээр нь ямар сайхан болохыг би дүрслэн илэрхийлэхийн аргагүй. Дараа нь би Есүс хүн нэг бүрт хичнээн их хайртайг мэдсэн. Түүний надтай ярьж байгаа байдал нь “би хүүхдүүддээ маш их хайртай, тийм учраас би энэ бүгдийг тэдэнд бэлдсэн” гэж хэлж байсан. Тэр надад эдгээр бүх зүйлүүдийг үзүүлж өөрийн хүүхдүүдээ хичнээн их хайрладгийг, тэнгэрийн улс тэднийг хүлээсээр байгаа гэдгийг, түүний бүх хүүхдүүд энэ зүйлийн тухай мэдэж, тийшээ явахдаа баяр хөөртэй байгаасай гэж хүсч байсан. Тийм учраас эдгээр бүх зүйлүүдийг Есүс надад харуулсан гэдэгт итгэдэг. Тэр надад бүх зүйлийн учрыг хэлээгүй, та ойлгож байгаа байх, тэр надад тодорхой хэсэг зүйлүүдийг харуулж, шаардлагатай үгүүдийг хэлж байсан. Тэр бол хайрын Бурхан. Эзэнийг магтъя.
--------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Жү Нам тэнгэрийн улсад очсоноос гадна бас тамд хоёр удаа очсон.
Тэр тамын тухай ингэж дүрслэн хэлжээ: Би нэгэн том нүхнээс хар утаа суунаглан гарахыг харсан. Энэ нь яг л галт уулынх шиг амсартай, дотор нь галд шатаж байгаа тоо томшгүй олон хүмүүс шаналан зовсондоо болж аймшигтайгаар орилж хашгирч байхыг сонссон.
Эдгээр хүмүүс нүцгэн, ямар ч үсгүй, бие биетэйгээ маш ойрхон зогсож, өт шиг хөдлөн явж байсан, гал тэдний биеийг шатааж байсан. Нүхнээс хаашаа ч зайлан гарах аргагүй, дээш авирахад хэтэрхий гүнзгий, амсрыг нь тойрон халуун нүүрснүүд асч байсан.
Галын дөл гэнэт тал бүр тийшээ асч байсан. Хүмүүс галаас зугтан аюулгүй газар зогсох боловч гэнэт бас нэгэн гал гарч ирнэ. Гэмийн золиос болсон эдгээр хүмүүст амралт гэж байхгүй байв, тэд тамын галаас зайлан зугтахыг оролдох боловч үүрд энэ газар шатах тавилантай болсон ажээ. “Эдгээр хүмүүс хэн бэ?” гэж намайг асуухад Есүс “Охин минь, энэ хүмүүс намайг мэддэггүй хүмүүс” гэж хэлсэн.
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Тэнгэрийн улсад би үнэхээр гайхамшигтай, сэтгэл хөдлөм зүйлүүдийг харж байсан, дараа нь тэр намайг там уруу аваачсан. Тамд харсан миний анхны зүйл бол хаа сайгүй гал байсан, гүн харанхуй, төгсгөлгүй үргэлжлэх хар нүх байсан. Хүмүүс тэнд нүцгэн, ямар ч үсгүй, ямар ч хувцасгүй байсан. Тэд бие биетэйгээ ойрхон шахцалдан зогсож байсан. Тэд галаас мултарч гарахын тулд бие биеэ нааш цааш түлхэж байсан. Тэднийг хаашаа л хөдлөнө гал даган асч байсан, энд тэндгүй гал асч байсан, хүмүүс бие биетэйгээ ойрхон зогсож байсан. Тэд маш их өвдөн шаналж, гашуудаж байгааг харсан. Тэдний төлөө би хий дэмий уйлсаар л байсан. Дараа нь Есүс намайг тэнд хоёр дахь удаагаа аваачихад урьд харсан хүмүүсээ би дахин харав. Хүмүүсийн хашгирч буйг сонсоод дуу гарч байгаа зүг уруу харахад тэнд ази хүмүүс байсан. Нэг эмэгтэй над уруу гараараа даллан дуудаж, халуун байна, халуун байна гэж хэлж байв. Түүний зүг харахад бидний нүд бие биеэ харсан. Тэр миний ээж байсан. Ээжийгээ байна гэж таниад миний зүрх маш их өвдөж, би уйлж эхэлсэн. Би хэзээ ч урьд өмнө тийм их өвдөлтийг мэдэрч байгаагүй, маш их өвдөж байсан. Би юу хийхээ мэдэхгүй байв. Тэр над уруу гараараа даллан, халуун байна, халуун байна гэж хэлж байсан. Түүнийг харахад тэр намайг доош бууж ирээд өөрт нь туслахыг хүсч байгаа нь харагдаж байсан. Дараа нь би өөр хүмүүсийг харж эхэлсэн, миний аав, хойд ээж, залуугаараа нас барсан миний зээ дүү, хоёр найзыгаа харсан. Энэ бол үнэхээр хэцүү дурсамж байсан, би уйлаад л байсан, уйлаад л байсан, дараа нь Эзэн надад “Охин минь, би үүнийг чамд сайн зорилгын үүднээс харуулж байна, миний сэтгэл илүү шаналж байна” гэж хэлсэн. Тэгээд би түүнд, ээж минь залуу байхдаа олон жил өвдөж байгаад нас барсан, тэр муу хүн байсан гэж би бодохгүй байна гэж хэлсэн. Есүс “Хүн хичнээн сайн байх нь хамаагүй, хэрэв тэр намайг мэдэхгүй бол энэ газар ирнэ” гэж хэлэв. Гэвч би зүрх сэтгэлдээ та яагаад надад үүнийг харуулж байгаа юм бэ гэж хэлж байсан. Би ингэж бодож байсан ч түүнд хэзээ ч уурлаж байгаагүй. Би Есүсийн царайг харахгүй байсан ч түүнийг уйлж байгааг мэдэж байсан. Би түүнийг мэдэрч байсан. Тэр маш гунигтай байсан, дараа нь тэр миний толгойд хүрээд гараас минь барьж цааш явцгаасан. Би явж байхдаа уйлаад л байсан. Энэ тухай би номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа, дараа нь тэр надад бас нэгэн гунигтай зүйлийг харуулсан. Энэ бол аборт хийлгэсэн хүүхдүүд байсан. Тэр намайг нэгэн том байшин уруу авчирсан. Гаднаасаа том агуулах шиг харагдаж байсан. Биднийг байшин дотор ороход маш жижигхэн нарийхан хүүхдүүд байсан. Тэд бие биетэйгээ зэрэгцэн хэвтэж байсан. Би уйлж эхэлсэн. Эзэн минь ээ, энд яагаад ийм олон хүүхдүүд байгаа юм бэ гэж асуусан. "Тэд бол аборт хийлгэсэн хүүхдүүд” гэв. Энэ хүүхдүүдээр яах вэ гэж асуухад хэрэв ээж нь аврагдаж тэнгэрийн улсад ирвэл тэд ээжтэйгээ хамт байх болно гэж хэлсэн. Тэр ингэж хэлсэн.
--------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Есүс 17 дахь аяллынхаа үеэр Жү Намд сүүлчийн аялал гэдгийг хэлжээ. Тэр энэ тухайгаа ийнхүү бичжээ:
“Түүний үгс миний зүрхийг гүн хөдөлгөв. Зүрх сэтгэл минь Эзэнийг хайрлах хайраар өвдөж байсан. Тэр босож зогсоход бидний явах цаг болжээ гэдгийг мэдэв. Би уйлсаар л байв. Гэвч би зүрх сэтгэлдээ Эзэнтэй үүрд хамт байна гэдгийг, тэр дэлхий дээр надтай хамт байх болно гэдгийг мэдэж байсан. Хувцас солих өрөөнд Эзэний тэнгэр элч намайг тэврэн авав. Энэрэл хайр, ойголцлоор дүүрэн энэ газар байх нь надад маш их баяр жаргал байсан. Намайг хувцсаа сольж байхад Абрахам, тэнгэр элч хоёр хоёулаа энэ миний сүүлчийн аялал гэдгийг мэдэж байв. Хувцас солих өрөөнөөс гарахад тэнгэр элч намайг дахин тэврэв. Энэ тэнгэр элч шаргал үстэй, цагаан гэрэлтсэн урт дээлтэй, зөөлөн, нүдэнд дулаан царайтай тэнгэр элч байсан. Намайг Эзэнийг чиглэн алхахад тэнгэр элч над уруу инээмсэглэсээр байв.”
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Эзэн намайг 17 дахь удаагаа тэнгэрийн улс уруу авч явахад үүлийг харуулсан. Энэ бол миний сүүлчийн аялал байсан. Есүс Эзэн надад сүүлчийн аялал гэж хэлсэн. Сүүлчийн өдрийг хүртэл энэ газрыг дахин үзүүлэхгүй гэсэн. Энэ бол сүүлчийн аялал гэдгийг би мэдэж байв. Би уйлж эхэлсэн, яагаад гэвэл би тэндээс явахыг хүсэхгүй байв. Би Эзэний гараас барьсан хэвээр “Гуйя, намайг эндээс битгий явуулаач, би эндээс явмааргүй байна, энд дахин дахин ирж баймаар байна” гэсэн. Дахин тийшээ явахгүй гэдгээ мэдэхэд надад маш гунигтай байсан, яагаад гэвэл би тийшээ очих болгондоо гунигтай зүйлүүдийг хардаг байсан ч бас үгээр илэрхийлэхийн аргагүй баяр жаргал, амар тайвныг мэдэрдэг байсан. Хичнээн их гунигтай байсан ч баяр жаргалтай, амар тайван байдаг байсан. Маш их хайр байдаг байсан, би олон өдрийн турш уйлж байсан.
--------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Библид Есүс өөрийнхөө сүмийг авахаар дахин ирнэ гэж хэлсэн байдаг. 1Тесалоник 4:16-д “Учир нь Эзэн Өөрөө тушаалын үгтэй, тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурханы бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амилах болно. Дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд Эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж, тийнхүү Эзэнтэй үргэлж хамт байх болно” гэж хэлсэн. Энэ бол шүүрэлтийн тухай өгүүлсэн юм.
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Энэ бүх зүйл болсноос хойш хоёр долоо хоногийн дараа Есүс Эзэн намайг өөртэйгээ адил сүнслэг биеэр далайн эрэг уруу дахин аваачсан. Бид үргэлж суудаг байсан газартаа сууж, хэсэг ярилцсан, дараа нь тэр надад нэг зүйлийг харуулъя гэв. Түүнийг тэгж хэлэнгүүт би үзэгдэл тэмдгээр ярьж эхэлсэн. Тэр надад ямар нэгэн юм харуулах болгонд миний дотроос, ходоод дотроос үзэгдэл тэмдгээр ярьж эхэлдэг. Би чангаар ярьж эхэлсэн бөгөөд нилээд хэсэг хугацаанд ярьсан. Дараа нь би дуу чимээ сонссон, маш чанга дуу чимээнүүд сонссон. Дэлхий сүйрч буй мэт маш чанга аймшигтай дуу чимээ сонссон. Тэгээд намайг хартал тэнгэр цав цагаан өнгөтэй болсон байсан. Цагаан дээлтэй хүмүүс агаарт энд тэндгүй нисэн, тэнгэрт гэнэт бий болж, алга болж байсан, тэнгэр хүмүүсээр дүүрэн болсон байсан. Тэгээд шүүрэлт болж байна гэдгийг би мэдсэн. Би инээж, уйлж, хашгирч, сэтгэл минь маш их хөдөлж байсан, дараа нь би ач охиноо, тэр дөнгөж арван сартай, үс нь ургаж эхлээгүй байсан, тэр гэнэт өрөөнийхөө цонхоор нисэн гарч ирэхийг харсан. Агшин зуур тэр цагаан дээлтэй болж үс нь мөрөн дээгүүрээ халиуран ургахыг харсан. Би ямар их баяртай байсныг та лав төсөөлж байгаа байх. Дараа нь бас нэг миний ач охин 4 сартай, үс нь ургаж эхлээгүй байсан. Тэр бас цонхоороо нисэн гарч агшин зуур цагаан дээлтэй болж, үс нь мөрөн дээгүүрээ халиуран ургахыг харсан. Би хашгирч, уйлж, инээж, сэтгэл минь маш их хөдөлж байсан. Урьд өмнө би тэгтлээ их сэтгэл хөдөлж байгаагүй, гэртээ чанга чанга хашгирч байсан. Миний нөхөр гэртээ байгаагүй нь сайн хэрэг. Хэрэв байсан бол намайг галзуурч гэж бодох байсан байх. Түүний дараа Эзэн надад нэгэн зүйлийг харуулсан. Энэхүү үзэгдэл маш гунигтай, аймшигтай байсан.
--------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Библид шүүрэлтийн дараа асар их гай зовлон ирнэ гэдгийг бас хэлсэн байдаг. Матай 24:21, 22-т Есүс “Учир нь ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно” гэж хэлсэн байдаг. Энэ бол агуу гамшгийн үе юм.
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Түүний дараа Есүс Эзэн надад өөр нэгэн үзэгдлийг харуулсан. Энэ бол шүүрэлтээс хоцорсон хүмүүс байсан. Энэ хүмүүсийн дунд Христэд итгэгчид байсан гэж би боддог. Учир нь тэд ийш тийшээ гүйлдэж байсан. Хэрэв тэд итгэгчид биш байсан бол гүйхгүй байх байсан. Цагдаа нар энд тэндгүй байсан, хүмүүс ямар нэгэн юмнаас айн зугтаж байгаа юм шиг ийш тийшээ гүйлдэн, нэг нь машин уруугаа, нөгөө нь завь уруугаа, зарим нь уул уруу, хаашаа явахаа мэдэхгүй гүйлдэж байсан... үнэхээр аймшигтай үзэгдэл байсан. Есүс Эзэн надад, одоо чиний харж буй зүйл бол ирэх өдрүүдэдтэй харьцуулахын аргагүй гэж хэлсэн. Дараа нь тэр надад миний бүх хүмүүс шүүрэгдсэний дараа Сатан энэ дэлхийг гартаа авч, хүн бүрийг 666 гэсэн тоогоор тамгална. Хэрэв хүн тэр тоог авахаас татгалзвал алагдах болно. Тэгэхлээр тэр хүн араатны тоо 666 тоог авахаас татгалзвал Есүст зүрх сэтгэлээ өгч, түүнтэй үүрд хамт байхыг хүсч байна гэсэн үг юм (Илчлэлт 20:4). Хэрэв тэр хүн араатны тоо 666 тоог зөвшөөрвөл галтай нууранд үүрд хаягдах болно, тэд өдөр шөнөгүй шатан зовох болно (Илчлэлт 14:11). Тийм учраас хүн болгон энэ тухай мэдэх хэрэгтэй, хэрэв алагдахыг хүсвэл амаргүй байх болно гэдгийг сана. Тэд таныг алахаасаа өмнө тамлан зовоох болно, учир нь Сатан тийм ч амар бууж өгөхийг хүсэхгүй. Энэ зүйлийг сонсож байгаа хүн бүр хэрэв та Есүс Эзэнтэй ойр дотно харилцаа холбоотой биш бол өнөөдрөөс эхлэн авралынхаа талаар ямар нэгэн юм хийхийг хүсч байна. Бас хэрэв та шүүрэлтээс хоцорвол ямар ч үнээр хамаагүй араатны тоо 666 гэсэн тоог хэзээ ч битгий ав. Тамд үүрдийн мөнхөд шатаж байснаас түр зуур зовсон нь дээр. Миний ярьсан зүйлд маш нухацтай хандахыг хүсч байна.
--------ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
“Тэнгэрийн хаанчлал бодитоор байна” хэмээх энэ ном олон орны хэл дээр орчуулагдсан бөгөөд дэлхий даяар түгэн дэлгэрч байна. Мөн энэ номын MP3 хувилбарыг online худалдан авч болно.
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Тиймээ, энэ ном маш гайхалтай ном. Дэлхийн хамгийн гүйлгээтэй номуудын нэг болсон. Эзэн Др. Ёонги Чог энэ номыг орчуулахад хэрэглэсэн. Ийм номыг орчуулахад ихэвчлэн 6, 7 сар зарцуулдаг байхад тэр 2 сар орчуулж дуусгасан. Ном хэвлэгдэн гарсан өдөр Солонгост энэ номыг авах гэсэн хүмүүс борооны дараах мөөг шиг болж, хамгийн гүйлгээтэй номуудын нэг болсон. Аугаа Хүчит Бурхан Др. Ёонги Чог гайхамшигтай аргаар ашиглаж байна. Түүний сүм одоогоор 800,000 гаруй гишүүнтэй болсон бөгөөд Бурхан түүнийг энэ номын төлөө сонгон ашигласан. Эзэн таныг магтъя, энэ бол Есүс Эзэний сүүлчийн өдрүүдийн тухай ном юм. Бүх итгэгчид энэ номыг уншиж, бусдад гэрчлэхийг тэр хүсч байгаа, хүмүүс энэ номыг худалдан авсаар байна, тэд нэг биш хэд хэдээр нь, зуу зуугаар нь худалдан авч байна. Тэд үүнийг Библиэс гадна бусдад гэрчлэхэд хамгийн сайн ном гэж хэлж байна. Би маш олон интернет захиа хүлээн авдаг, сүүлдээ өөртөө ч цаг гаргаж чадахаа больсон. Ялангуяа 12, 13 настай хүүхдүүдээс захиа хүлээн авахад тэд энэ номыг маш дурлан уншдаг гэж хэлдэг. Тэд Есүст хайртай болж, энэ номоор маш их өөрчлөгдсөн гэдэг. Тэд үүнийг Есүсийн ном гэж нэрлэдэг. Зарим нь сургуулиа орхиод Бурханы ажлыг хийнэ гэдэг. Хичээлээ битгий орхиорой гэж миний хувьд хэлмээр байна. Та нар сурах хэрэгтэй, Бурхан та нарыг боловсролтой болохыг хүсч байгаа. Энэ бол миний хэлэхийг хүсдэг зүйл. Гэхдээ ямар ч зүйл хийсэн Бурханыг нэгт тавь. Тэдний захианд хариу бичихэд тэд маш их баярладаг. Энэ номноос болж олон мянган хүмүүсийн амьдрал өөрчлөгдөж байна, учир нь энэ бол Есүсийн ном юм. Тэр энэ номын тухай хэлсэн амлалтаа эхнээс нь авахуулаад дуустал нь биелүүлсэн. Тэр надад эхлээд бүх зүйлийн төлөө санаа тавих болно гэсэн, тэгэхэд би олон зүйлд санаа зовж байсан, гэтэл тэр чи юунд санаа зовно вэ, энэ миний ном учраас би анхаарал тавих болно гэж хэлсэн, тэр үргэлж тэгж хэлдэг байсан. Тэр бүх зүйлийн төлөө эхнээс нь авахуулаад дуустал нь анхаарал тавьсан. Энэ номыг уншиж буй хүн бүр Есүсийн ном гэдгийг мэддэг бөгөөд тэр бүх зүйлийн төлөө анхаарсан. Тэр энэ номын тухай хэлсэн бүх амлалтаа биелүүлсэн. Одоо надад биелэгдээгүй үлдсэн нэг зүйл байдаг. Энэ бол бүжгийн үйлчлэл байгаа юм. Тэр миний бүжгийн үйлчлэлийг бэлддэг. Энэ бол ариун бүжиг бөгөөд гурван жил би хийж байна, сүм дээр хоёр жил хийж байгаа. Одоо бараг 3 жил хагас болж байна, би түүнийг хүлээсээр байгаа. Хүлээнэ гэдэг бол Бурханы үйлчлэлийн хамгийн хэцүү зүйлүүдийн нэг. Би номоо хэвлэгдэн гарахаас өмнө 7 жил хүлээсэн. Заримдаа би энэ ном хэзээ ч гарахгүй гэж боддог байсан, гэвч тэр амласнаа биелүүлсэн.
-------- ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Тэнгэрлэг аялалын эцэст Есүс Чүд нэгэн онцгой амлалтыг өгчээ.
--------ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Намайг номынхоо гар бичмэлийг хийж дуусахад Есүс над дээр дахин ирсэн. Тэр намайг дэлхий дээрх далайн эрэг дээр аваачаад бид тэнд нилээн хэдэн цагийг өнгөрөөсөн. Тэр надад Даваа гариг бүрт энд ирцгээх болно гэсэн. Энэ бол 1996 оны 5 сарын 27 байсан. Түүнээс хойш тэр үргэлж намайг тэнд аваачдаг болсон, Даваа гариг болгон сүнслэг биеэр тэнд очдог болсон. Тэр намайг шөнө болгон 12 цагаас хэдэн минут өнгөрч байхад сэрээдэг байсан. Тэгээд миний бие 30 минут чичирч, яг 30 минут илүү ч үгүй, дутуу ч үгүй чичирсний дараа Эзэний оршихуй ирж, бид хоёр сүнслэг биеэр далайн эрэг уруу явдаг байсан. Тэнд очсоны дараа Есүс ихэвчлэн ярьж би сонсдог байсан. Дараа нь би дуулж, сүнслэг биеэрээ бүжиглэдэг байсан, энэ бол миний амьдралын хамгийн сайхан мөч байсан.
-------- ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Есүс загалмай дээр нас барсан учир нь Иохан 3:16 – “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.”
Тийм учраас Ром 10:9-т “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно” гэж хэлсэн байдаг.
-------- ТОМАС ЖҮ НАМ ЯРЬЖ БАЙНА:---------
Олон хүмүүс “үхлийн дараа юу байдгийг хэн мэдэхийн” гэдэг. Тэгэхэд нь би “Та үхлийн тухай бодож үзсэн нь дээрдээ. Би энэ л зүйлийг гэрчлэн ярьдаг. Хэрэв та үхвэл тэнгэрийн улс эсвэл тамын аль нэгэнд очно” гэж хэлдэг. Тэд “намайг үхэхэд хаашаа явахыг хэн мэдэхийн” гэдэг. Тэд үхлийн тухай мэдэхгүй гэж ярьдаг. Би тэдэнд “Үхлийн тухай бодож үзсэн нь дээрдээ. Яагаад? Яагаад гэвэл таны бие махбодь үхлээ ч таны сүнс, сэтгэл санаа үхэхгүй. Та яг л амьд байгаа юм шиг санаж, өвдөж, баярлаж, хөөрнө” гэж хэлдэг. Гэвч тэд итгэдэггүй. Надад уурлаж эхэлдэг. Би “Нэгэн өдөр миний хэлж байсныг санах цаг ирэх вий. Та Есүсийг мэдэх үү?” гэж асуудаг. Тэд “Би Бурханыг мэднэ” гэдэг. Би тэдэнд “Тэгвэл Есүс бол Бурхан. Тэр бол Бурхан Эцэг, Ариун Сүнс, тэр бол бүх зүйл. Хэрэв та Есүсийг мэдэхгүй мөртлөө Бурханыг мэднэ гэж хэлж байгаа бол тэнгэрийн улсад очихгүй” гэж хэлдэг. Би тэдэнд ярьсаар л байдаг гэвч тэд сонсохыг хүсдэггүй. Тэгээд тэдэнд “За яахав, та одоо итгэхийг хүсэхгүй бол хэзээ нэгэн цагт итгэх байлгүй дээ” гэдэг. Би юу ч тохиолдсон тэдэнд ярьсаар байдаг. Гэвч тэд авралыг авахыг хүсдэггүй. Тэгээд би тэдэнд юу гэж хэлдэг гээч “За яахав, та аврагдахыг хүсэхгүй байгаа бол болъё. Гэвч хэзээ нэгэн өдөр Бурханы хүмүүс шүүрэгдэх үед та миний юу хэлж байсныг ойлгох болно, гэхдээ би танаас нэг зүйлийг гуйя, 666 гэсэн араатны тоог битгий аваарай. Хэрэв авахын бол та тамд үүрд шатах болно. Тийм болохоор танаас гуйж байна, 666 гэсэн тоог битгий аваарай. Үүнийг та марталгүй санах уу?” гэж асуудаг. Тэдний зарим нь санах болноо гэдэг. Би үүнийг олон хүнд хэлдэг.
Хэрэв та авралынхаа төлөө залбирч байгаагүй бол би таны төлөө залбирахыг хүсч байна. Намайг дагаж хэлээрэй. “Есүс Эзэн минь ээ, Та бол Бурханы Хүү бөгөөд миний төлөө нас барсан гэдэгт итгэж байна. Миний зүрх сэтгэлд орж ирж, миний Аврагч Эзэн болооч. Миний бүх гэм нүглийг уучилж, өөрийн ариун цусаараа угааж, энэ мөчөөс эхлэн миний амьдралын бүх хэсгийг удирдаач. Есүс намайг Ариун Сүнсээрээ дүүргэж, өөрийнхөө алдрын төлөө хүчтэй болгооч. Би танд үйлчилж, таныг хайрлаж, бүх л амьдралынхаа турш даган, бусдын амьдралд өөрчлөлт хийхийг хүсч байна. Эцэг минь, намайг өөрийнхөө хүүхэд болгон авсанд баярлалаа. Есүсийн ариун нэр дээр залбирч байна. Амен. Халлелүүяа.” Хэрэв та надтай хамт энэ залбирлыг залбирсан бол сүмд явж, Бурханы үгийг сонсож, өдөр бүр Библийг уншиж судлаарай. Өдөр болгон олон удаа залбирч Есүстэй харилцаатай байгтун. Баярлалаа. Амен. Халлелүүяа.
-------- ХӨТЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА:---------
Томас Жү Намын үйлчлэлийн багаас төлөөлөн бидний нэвтрүүлгийг үзсэн та нарт баярлалаа. “Тэнгэрийн хаанчлал бодитоор байна” хэмээх номонд Есүс бидний бодож байгаагаас илүү хурдан эргэж ирэх болно гэж хэлсэн, тийм учраас өөрсдийгөө бэлдэцгээе, бүх алдрыг Бурханд өргөе.
Tengeriin uls boditoor baina gedeg nom ni mongol hel deer orchuulagdsan baigaa Gehdee mongol hel deer baigaa ter nomiin zohiolchiin ner ni Tomas Ju Nam gej baina nomiinh ni ner adilhan yumaa bi ene hunii nom mun baih gej bodoj baina. Bi 3 jilin omno unshij baisan um.
ReplyDeleteZulaa
Tiin, bi bas unshij bsan. Angli helnees orchuulsan bolhoor solongos ner ni yag ymar bdgiig medehgui bsiin. Odoo zaschihii. Blogii mini idevhten unshigch bgaad bayarlalaa.
ReplyDeleteNomiig hnaas olj boloh we? Yamarhuu unetei bga bol? Unshmaar bna
ReplyDeleteene nomiig haanaas olj boloh we? Yamarhuu unetei bga bol? unshmaar bna
ReplyDelete