BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, July 17, 2009

Сургамжтай түүх

Сохор учраас өөрийгөө үзэн яддаг нэгэн охин байжээ. Тэр найз залуугаасаа бусад бүх хүнийг үзэн яддаг байж. Найз залуу нь үргэлж түүний төлөө байдаг байв. Нэгэн удаа охин түүнд “Би дэлхийг харж чаддаг ч болоосой тэгвэл чамтай гэрлэхсэн” гэжээ.
Нэгэн өдөр үл таних хүн охинд нүдээ өгчээ. Түүний нүдний боолтыг авахад тэр бүх зүйлийг, найз залуугаа ч бас харав.
Тэгээд залуу түүнээс “Одоо чи дэлхийг хардаг боллоо, надтай гэрлээч” гэв. Охин түүнийг харахад тэр сохор байв. Түүний нүдний аяга нь эвгүй харагдаж байсан учраас охин маш их цочирдов. Тэр ийм зүйлийг хүлээж байгаагүй учраас түүний талаарх энэ сэтгэгдэл нь үлдсэн амьдралаа түүнтэй гэрлэхээс татгалзах шийдвэрт хүргэжээ.
Найз залуу нь харамсалтайгаар түүнээс холдон явахдаа олон өдрийн дараа нэгэн зурвасыг түүнд илгээжээ. Зурвас дотор “Хайрт минь, нүдээ сайн хамгаалж байгаарай. Чиний нүд урьд нь минийх байсан юм шүү” гэж бичсэн байжээ.
Энэ бол бидний амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхөд бидний үзэл бодол хэрхэн өөрчлөгддөгийн нэг жишээ юм. Биднээс цөөхөн нь бидний өнгөрсөн амьдрал ямар байсан хийгээд амьдралын хамгийн хүнд хэцүү үед биднийг хэн түшиж байсныг санадаг.
Амьдрал бол бэлэг.
Өнөөдөр та хэн нэгэнд таагүй үг хэлэхээсээ өмнө хэлгүй нэгнийг сана.
Өмнөө байгаа хоолоо амтгүй байна гэж хэлэхээсээ өмнө өлсгөлөн нэгнийг сана.
Нөхөр эсвэл эхнэрийнхээ тухай гомдоллохоосоо өмнө Бурханаас хань хүсч буй нэгнийг сана.
Амьдралынхаа тухай гомдоллож байгаа бол хорвоог эрт орхиж буй хүмүүсийг сана.
Өнөөдөр та хүүхдүүдийнхээ тухай гомдоллохоосоо өмнө хүүхэд хүсч буй хүүсэр нэгнийг сана.
Та бохир замбараагүй гэрээ харж хэн нэгэнд гомдоллохоосоо өмнө орон гэргүй хүмүүсийг сана.
Хол газар машин барих төвөгтэй гэж хэлж байгаа бол тантай адил хол зайг хөлөөрөө туулж буй нэгнийг сана.
Хэрвээ та ажилдаа ядран гомдоллож байгаа бол тань шиг ажилтай болохыг хүсч байгаа тахир дутуу, ажилгүй байгаа тэдгээр хүмүүсийг сана.
Та хэн нэгнийг хуруугаараа чичлэн буруутгахаасаа өмнө бид бүгдээрээ гэмтэй гэдгийг сана.
Хэрэв таны сэтгэл стресс, дарамтанд автагдвал толгойгоо дээш өргөн инээмсэглэж, өнөөдрийг хүртэл амьд байж, эрүүл байгаагаа сана.
Энэ зүйл дэлхийд нөлөөлж, өөрчлөлтөнд хүргээсэй гэж би залбирнам.

2 comments: