“Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм” 1 Коринт 13:4
Бид хоёроос өөр хүүхэдтэйгээ сууж байгаа хүн ресторанд байхгүй байв. Би Ерикийг сандал дээр суулгахад хүн бүр чимээгүй суун ярилцаж байхыг харав. Гэнэтхэн Ерик хөгжилтэй дуугаран, “Сайн уу” гэж хэлэв. Тэр булбарай зөөлөн гараа өндөр сандлынхаа ширээн дээрээс даллав. Хэн нэгэн хөгжөөн баясгагчтай тэр хөгжилдөж байхдаа нүд нь баясгалантайгаар жартайн, шүдгүй амаа ангайлган инээж байв.
Би эргэн харж, түүний хөгжөөн баясгагчийг харав.
Цахилгаан нь эвдэрсэн хэлхгэр өмдтэй, урагдаж онгойсон гуталных нь цаанаас хуруунууд нь ёрдойн гарсан нэгэн хүн зогсож байв. Өмссөн цамц нь хиртэй, даахирч ширэлдсэн үс нь замбараагүй харагдаж байв. Түүний хууз сахал нь сахал гэж хэлэхэд хэцүү, хамарных нь дээгүүр улаан судлууд сүлжин харагдаж байв. Бид түүний үнэрийг мэдрэхэд дэндүү хол байсан ч ямаршуу үнэр ханхлахыг нь би мэдэж байв. Тэр гараа даллан, дэрвэгнүүлж байв.
"Сайн уу, бяцхан хүү минь"
"Сайн уу, том хүү, тэнүүлчин ах нь чамайг харж байна" гэж өнөөх хүн Ерикт хэлэв.
Нөхөр бид хоёр бие биенийгээ харав. Одоо яах уу?
Ерик инээсэн хэвээр “Сайн уу” гэв.
Ресторанд байсан бүх хүн биднийг харж, дараа нь тэнүүлчин уруу харав.
Баясгагч хөгшин миний хөөрхөн хүүтэй даапаалан тоглосоор.
Бидний захиалсан хоол ирэхэд өнөөх хөгшин өрөөний нөгөө талаас хашгирч эхлэв...
"Чи бялуунд дуртай юу? Чи нуугдаж тоглож мэдэх үү? Хөөе, тэр нуугдаж тоглохыг мэднэ гэж байна... "
Хөгшнийг хэн ч таашаахгүй байгаа нь илт. Тэр согтуу байгаа нь илт.
Нөхөр бид хоёр ичиж байв.
Өөрийн үйлдлээрээ тэнүүлч хөгшнийг бишрүүлж, өхөөрдөм үгэнд нь баясаж байсан Ерикээс бусад нь чимээгүй хоолоо идэцгээж байв. Бид арай хийн хоолоо идэж дуусаад хаалга уруу зүглэв. Нөхөр маань тооцоогоо төлсний дараа машины зогсоол дээр уулзахаар болов.
Хөгшин хаалга хөндөлсөн итгэлгүй суув.
“Эзэн минь ээ, энэ хүн Ерик бид хоёртой ярихаас өмнө биднийг эндээс гаргаж өгөөч” гэж би залбирав.
Би түүн уруу дөхөж байхдаа хүүгээ аль болох түүний амьсгалаас холдуулахыг хичээн хойш нь түлхэв.
Тэгтэл Ерикийн гар над уруу сарвайн, тэврүүлэх гэж байгаа юм шиг над уруу өгсөв.
Ерикийг зогсоохоос өмнө тэр миний гараас мултран нөгөө хүний гар уруу дамжив.
Гэнэт муухай үнэр ханхлуулсан хөгшин, бяцхан хүү хоёр ойр дотно, халуун дулаан тэврэлтээр тэврэлдэв.
Ерик бүрэн итгэл, хайр, дуулгавартай хөдөлгөөнөөр хөгшний ноорхой мөрөн дээр толгойгоо тавив. Хөгшний нүд аниастай, сормуусных нь цаанаас нулимс мэлэлзэн харагдав. Амьдралын нугачаанд үрчлээтэж, нухлагдсан түүний гар хүүгийн дороос тэвэрч, нуруугий нь зөөлөн зөөлнөөр алгадаж байв. Тэр хоёр бие биенээ аль эртнээс мэддэг байсан юм шиг бие биеэ хайрлаж байв. Би алмайран зог тусав.
Хөгшин Ерикийг гар дээрээ эрхлүүлэн өргөж, дараа нь над уруу харав.
Тэр надад тушаангуй өнгөөр “Энэ хүүхдийг сайн харж байгаарай” гэв.
Би арай хийн хоолойн дээрээ тээглэсэн нулимсаа залгиж, “тэгнээ” гэж хэлэв.
Намайг Ерикийг түүний өврөөс энхрийлсээр удаанаар авахад тэр өвдөж байгааг мэдэрсэн. Хүүгээ гар дээрээ авахад хөгшин “Бурхан чамайг ивээх болтугай, хатагтай, чи надад Кристмасын бэлгийг минь өглөө” гэв.
Би юу ч хэлж чадалгүй баярлалаа гэж амандаа бувтнав. Ерикийг тэврээд машин уруугаа гүйв.
Нөхөр маань яагаад намайг Ерикийг чанга тэврээд уйлаад байгааг, яагаад Бурхан минь, Бурхан минь намайг уучлаач гэж хэлээд байгааг асуусаар байв.
Би, ямар ч шүүмжлэлгүйгээр зүгээр л хүний зүрх сэтгэлийг харж, Христийн хайрыг гэрчилсэн гэм зэмгүй бяцхан хүү ба хүнийг хувцсаар нь шүүдэг ээж хоёрыг харсан.
Би хүүхэд биш хүүгээ хараагүй сохор итгэгч байсан.
Бурхан надаас “Чи хүүгээ хэсэг хугацаанд хуваалцаж болох уу?” гэж асуух шиг л болсон.
Бурхан өөрийн Хүүгээ мөнхөд хуваалцсан!
Ноорхой хувцастай хөгшин өөрийн эрхгүй надад “Бурханы хаанчлалд орохын тулд бид хүүхэд шиг болох ёстой” гэдгийг сануулсан.
“Үнэнээр Би та нарт хэлье. Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш ер орохгүй гэжээ” Лук 18:17.
No comments:
Post a Comment