BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Friday, July 24, 2009

Анзаарагдамгүй мөчүүд

“Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая. Учир нь хэрэв бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна” Галат 6:9.
Би шинэ ургацын ногооноос авахаар дэлгүүрийн буланд зогсож байлаа. Цэвэрхэн боловч ноорхой хувцастай нэгэн жижигхэн туранхай хүү ууттай шинэ ногоон вандуйг өлссөн байдалтай шунахайран харж байв.
Би төмснийхөө үнийг төлсөн боловч шинэ ногоон вандуйны үзэмжинд татагдав.
Би уул нь кремтэй вандуй, төмсөнд нугасгүй хүн л дээ. Вандуйг харж байхдаа миний хажууд зогсож байсан Mr. Миллер (дэлгүүрийн эзэн) болон ноорхой хувцастай хүү хоёрын яриаг сонсохгүй байж чадсангүй.
Сайн уу Барри, өнөөдөр хир байна даа?
Сайн уу, Mr. Миллер. Сайн, баярлалаа. Энэ вандуйнуудыг сонирхоод л. Гоё харагдаж байна.
Тийм, гоё шүү. Ээж нь хир байна даа?
Сайн. Өдөр бүр сайжраад л.
Сайн байна. Чамд ямар нэгэн юм хэрэгтэй юу?
Үгүй ээ, би зүгээр л вандуйнуудыг харсан юм.
Чи наадхаасаа гэртээ аваачихгүй юм уу? гэж Mr. Миллер асуув.
Үгүй ээ, надад мөнгө байхгүй.
Тэгвэл хоёулаа наймаалцъя л даа.
Надад миний хамгийн үнэтэй шилэн бөмбөлөг байна.
Тийм үү? Харъя гэж Mr. Миллер хэлэв.
Энэ байна. Маш дэгжин эд шүү.
Тийм байна. Хмммммм, энэ уул нь цэнхэр өнгөтэй болохоос дажгүй юм байна, би улааныг хайж байгаа. Чамд гэрт чинь энэн шиг улаан байна уу? гэж дэлгүүрийн эзэн асуув.
Яг байхгүй л дээ, гэхдээ бараг л...
Ингэе хоёулаа. Чи энэ ууттай вандуйг ав, тэгээд дараа ирэхдээ надад улааныг олоод ир гэж Миллер хүүд хэлэв.
Тэгье, заавал авчиръя. Баярлалаа Mr. Миллер.
Ойрхон зогсож байсан хатагтай Миллер надад туслахаар ирэв. Тэр инээмсэглэн, “Манай энд түүнтэй адилхан 2 хүүхэд байдаг юм. Энэ 3 маш ядуу амьдралтай. Жим тэд нартай вандуй, алим, помидор гээд л юу байна наймаалцаж болох бүх зүйлээр наймаалцдаг юм. Тэд улаан бөмбөлгөө барьсаар ирэхэд, тэд үргэлж ирдэг, Жим улаанаас нь залхсан байдалтайгаар дахин нэг ууттай вандуйгаар ногоон өнгөтэйг нь сольж захиална. Тэгээд л тэд дэлгүүр уруу дахин ирэх хэрэгтэй болдог.
Би энэ хүний тухай сонсоод сэтгэл хөдөлсөөр дэлгүүрийг орхив.
Түүнээс хойш хэсэг хугацааны дараа би Колорадо уруу нүүсэн боловч энэ хүнийг, хөвгүүдийг, жижиг шилэн бөмбөлөгний тухай түүхийг мартаагүй.
Хэдэн жил өнгөрч хугацаа харвасан сум шиг өнгөрөв.
Саяхан би Идахо дахь найзууд дээрээ зочлох завшаан гарч, тэнд байх хугацаандаа Mr. Миллер нас барсныг сонсов.
Тэр оройдоо бидэнд оршуулгын урилга ирж, найзуудтайгаа тийшээ хамт явахаар болов.
Оршуулган дээр ирэхэд гашуудагсдыг тайвшруулах гэсэн олон хүн ар араасаа цувран зогссон байв.
Бидний өмнө гурван залуу зогсож байв.
Нэг нь цэргийн хувцастай, нөгөө хоёр нь үсээ сайхан зассан, цагаан цамцтай, хар костьюмтай... бүгд л мэргэжлийн харагдаж байв.
Тэд нөхрийнхөө авсны хажууд тайван зогсож байсан хатагтай Миллер уруу дөхөн очив.
Тэд нэг нэгээрээ хатагтай Миллерийг тэврэн үнсэж, товчхон үг хэлээд авс уруу явав.
Хатагтай Миллер тэднийг нэг нэгээр нь нүд дагуулан харж байв. Тэд нэг нэгээрээ авс уруу дөхөн очихдоо дулаан гараараа аль хэдийнээ хөрсөн Миллерийн хүйтэн гараас барьж хэсэг зогсож байв.
Гурвуулаа ихэд гашуудсан янзтай нүднийхээ нулимсыг арчин өнгөрч байв.
Дараа нь хатагтай Миллертэй бид уулзацгааж, түүнд олон жилийн өмнө болсон шилэн бөмбөлөгний тухай түүхийг сануулж, дэлгүүрт надтай хэрхэн ярьж байсныг нь хэлэв.
Түүний нүд гялалзан намайг авс уруу дагуулан явав.
Саяын та нарын хажуугаар өнгөрсөн залуучууд бол нөгөө хүүхдүүд шүү дээ. Тэд надад Жимийн тэдэнтэй наймаалцсан бүгдэд хичнээн их талархаж явдгаа хэлж байсан.
“Одоо, Жим бөмбөлөгний өнгө, хэмжээний... талаар бодлоо өөрчилж чадахгүй учраас тэд өрөө төлөхөөр ирцгээсэн гэнээ.”
Бид энэ дэлхийд байхдаа хэзээ ч хангалттай эд баялагтай болж чадахгүй, гэвч одоо Жим өөрийгөө Идахо дахь хамгийн баян хүнд тооцох байсан байх даа.”
Хатагтай нөхрийнхээ амьгүй болсон гарыг зөөлнөөр өргөхөд дор нь онцгой гялалзан харагдах гурван улаан шилэн бөмбөлөг хэвтэж байв.
Бид өөрсдийн хэлсэн үгээрээ биш харин сайхан сэтгэлийн улмаас хийсэн үйлсээрээ дурсагдах болно. Амьдрал бол бид хичнээн их зүйл хуримтлуулснаар хэмжигдэхгүй харин бусдад хичнээн их өгснөөр хэмжигддэг.

2 comments:

  1. namaig uiluulchihlaa. surgamjta setgel hudlum tuuhainaa. thz

    ReplyDelete
  2. Bi bas uilaadoo, gehdee enen deer bish Byatshan huugiin tevrelt deer egshij bgaad uildgiin kkkk. Gehdee iim humuust tusalsnii daraa setgel neeh saiahn boldgiin te?

    ReplyDelete