Хорт хавдартай хүний төлөө яаж
залбирах вэ
Хорт хавдартай хүний төлөө залбирах зарим үндсэн зүйлүүдийг дор дурдъя.
-
Хорт хавдрыг
зайл гэж тушаа
-
Мэдэгдэхүйц
шинж тэмдгүүдийг зайлуулахыг тушаа, (өвдөлтийг зайл гэж тушаа, уушгинд бөглөрсөн цус, ус цэвэрлэгдэх,
арилах, хэрэв хоол идэж чадахгүй бөөлжис хүрч байвал бөөлжилтийг зайл гэж тушаа)
-
Өвчилсэн биеийн
эрхтэн эргэж зохистой үйл ажиллагаанд орохыг тушаа
-
Өвчилсөн биеийн
эрхтэн анх Бурхан хэрхэн төгс төгөлдөрөөр бүтээсний дагуу ажиллахыг ерөө.
-
Хорт хавдрын
эсийн өсөлтийг эсэргүүц.
-
Эрүүл эсэд
хэрэгтэй байдаг цусан дахь сахарыг идэж буй хорт хавдрын эсийг эсэргүүц. Хорт
хавдрын эсүүд цусан дахь бүх сахарыг идсэнээс болж эрүүл эсүүд өлбөрч үхч,
өвчтөн сул дорой болдог.
-
Хорт хавдрын
эсүүдийг хараа, эрүүл эсүүдийг өвчлүүлэхгүйгээр биенээс гадагшилж үхэхийг тушаа.
-
Эрүүл эсүүд
амьдар гэж ерөө.
-
Өвчтөний дээр
буй үхлийн хараалыг тасалж, амийг тунхагла.
-
Өвчтөнд үхлийн
эсвэл хорт хавдрын сүнс дамжиж орж ирсэн үүд хаалгыг тасал, хаа.
-
Хорт хавдрын
ямар нэг сүнс эсвэл үхлийн сүнсийг зайл гэж тушаа, бас тэр сүнсний бүх үйл
ажиллагаануудыг цуцалж, зогсоохыг тушаа. Заримдаа энэ үед муу сүнс хүчтэйгээр
өөрийгөө илчилж харуулдаг, чөлөөлөлтийн үйлчлэлийг шаарддаг. Хэрэв тийм зүйл
болвол сайн, учир нь муу сүнс зайлахад хорт хавдрын олон шинж тэмдгүүд хамт
арилдаг. Хэрэв муу сүнс өөрийгөө янз бүрийн байдлаар харуулвал битгий ай,
зөвхөн Есүсийн эрх мэдлийг ашиглаж зайлахыг тушаа.
-
Айдсын сүнсийг
зайл гэж тушаа. Хүн үхлийн аюултай өвчин тусахад ихэвчлэн айдсын сүнс орж ирж
суурьшсан байдаг.
-
Эзэнээс өөрийн
эдгэрлийн гайхамшигтай оршихуйгаараа орж ирж, бүрэн төгс эдгээж, өвчтөний бие
дотор Алдараараа эдгээхийг залбир.
-
Ариун Сүнс
өвчтөний дотор дүүргэн орж ирж, түүнийг урамшуулан, үйлчилж өгөхийг
залбир.
Мэдээж бид
эдгээр бүх залбирлыг Есүсийн нэр дээр залбирна. Энэ үеэр Ариун Сүнс өөр
зүйлүүдийг нэмж сануулж болно. Хэрэв тэгвэл Ариун Сүнсний удирдамжийг дагах
хэрэгтэй. Есүс бидэнд эдгэрлийн эрх мэдлээ аль хэдийн өгсөн, тийм учраас чиний
хир их итгэлтэй байхаас эсвэл өвчтөний хир их итгэлтэй байхаас эсвэл чиний хир
сайн залбирахаас шалтгаалахгүй, Тэр загалмай дээр аль хэдийн эдгээсэн.
Би хорт хавдартай
хүний төлөө яаж залбирах бүх зарчмыг ойлгосон гэсэн үг биш суралцсаар л байна.
Гэвч ихэнх тохиолдолд хорт хавдар бол нилээн хэдэн удаагийн залбирал шаарддаг нь
харагддаг. Тиймээс та байнгын сүнслэг тулаанд байдаг бөгөөд эдгэрлийн төлөө (байнга итгэлээрээ бат зогс) тэмцэх хэрэгтэй. Хорт хавдартай хүний төлөө нэг биш
нилээн хэдэн удаа залбирахад бэлэн байх хэрэгтэй. Нэг удаа бүү залбир, хэрэв
хорт хавдар эдгэхгүй бол энэ нь Бурханы хүсэл гэж бодож болохгүй. Есүс сохор
хүний төлөө хэрхэн залбирсныг Сайн Мэдээнийн номд бичсэн байдаг. Түүнийг
залбирч дуусахад сохор хүн бүдэг харж эхэлдэг, Есүс 2 дахь удаагаа залбирахад
бүрэн эдгэрдэг. Хэрэв бидний Эзэн 2 удаа залбирсан бол бид түүнээс ч олон удаа
дахин дахин залбирах хэрэгтэй.
Хэрэв өвчтөнд
тодорхой өөрчлөлт гарвал урамшуулах хэрэгтэй. Ихэвчлэн залбирлын үеэр эсвэл
төгсгөлд өвчтөний бие тайвшралыг авдаг, энэ нь Эзэнээс ирж буй эдгэрлийн дохио
гэж хүлээн авч зуурах хэрэгтэй. Гэхдээ хорт хавдраас эдгэрэх нь урт удаан хугацааны үйл явц бөгөөд сайн, муу
зүйл аль аль нь тохиолддог. Жишээ нь өвчтөн нэг хэсэг хугацаанд сайжирч байгаад
гэнэт мууддаг. Хорт хавдартай хүний төлөө залбирах үед ийм зүйл байнга
тохиолддог. Энэ нь өвчтөн эдгэрлийг хүлээн аваагүй гэсэн үг биш. Ийм үед айж
сандралгүй итгэл найдвараа алдалгүй итгэлээрээ ажиллах хэрэгтэй. Өвчтөний төлөө
үргэлжлүүлэн залбирч, Бурхан өөрөө орж ирж, эдгэрлийн тосолгоогоороо дүүргэхийг
залбир.
Эмч нартай
хамтран ажиллаж, шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэх нь дутуу итгэлтэй гэсэн
үг биш. Эмч нар, шарлага туяа, химийн эмчилгээ гэх мэт нь Илчлэлт номын
үндэстнүүдийн эдгэрлийн модны навчтай адил Бурханы бидэнд хангасан хэрэгсэл гэж
би боддог. Эдгээр навчнуудыг бид хэрэв хэрэглэхгүй бол ач тусаа өгөхгүй. Үүнтэй
адил эмч нар болон эрүүл мэндийн шинжлэх ухаан нь Бурханаас бидэнд хангаж
өгсөн хэрэгсэл юм. Үнэнийг хэлэхэд
ихэнх эмч нар өвчтөний сэтгэл зүйд сайнаар нөлөөлөх зүйлүүдийг хүлээн авахдаа
дуртай байдаг (итгэлийн
залбирал г.м), яагаад гэвэл
өөдрөг сэтгэхүйтэй өвчтөн гутранги өвчтөнөөс илүү сайн үр дүнтэй байдгийг
шинжлэх ухаан баталсан. Жишээ нь, эмчилгээний үед дагавар эмгэг тусахгүй байх,
бие нь удаан муудах г.м. Итгэдэггүй эмч нар хүртэл өвчтөнийг өөдрөг болгох
зүйлүүдийг дэмждэг тэгвэл эмчийн хяналт дор тэд хурдан сайжирдаг. Авралыг
аваагүй ихэнх эмч нар Бурханд итгэдэггүй, залбирлын хүч чадлыг мэддэггүй боловч
өвчтөнөө аль болох өөдрөг хандлагатай байлгахыг хүсдэг, тэд залбирал бол
өвчтөний өөдрөг хандлагыг дэмждэг сайн хэрэгсэл гэж хардаг.
Хэрэв таны гэр
бүл, найз нөхдөөс чинь хэн нэг нь хорт хавдартай бол Есүс танд эдгэрлийн
тосолгоотой агуу хүмүүстэй адил эрх мэдлийг өгсөн гэдэгт итгээрэй. Эдгэрлийн
төлөө залбирахад агуу нэр алдар, гайхамшигтай тосолгоо хэрэггүй. Учир
нь өвчтэй хүний төлөө
хэн нэгэн залбирах хэрэгтэй, тэгэхгүй бол тэр хүн эдгэрлийг авч чадахгүй. Тиймээс эдгэрлийн хүч чадалтай төгс нэгнийг хайж байхаар
эргэн тойрондоо ойр хэн нэгнийг илгээж залбируулсан нь дээр.
By Teresa Seputis "How to pray for someone with cancer"
No comments:
Post a Comment