Бурханы
нүдээр өөрийгөө харж сур
Marcia Greenwood
Бид өөрсдийгөө
Бурханы нүдээр харж сурах хүртэл бид өөрсдийнхөө дотор өгөгдсөн потенциал нөөц
хүч чадалд хүрч чадахгүй. Диавол бидний оюун санааг үргэлж бөмбөгддөг, бидэн
руу бүхий л замаар дайрахыг оролдож, биднийг буруутгаж, бидний тухай муу зүйл
яриулахыг хүсдэг. Гэвч бид Бурханы хүүхэд бөгөөд Түүнд онцгой хайрлагдсан
гэдгээ мэдэх хэрэгтэй.
Бид өөрсдийгөө хэрхэн хардаг байдал нь
дэлхийнхний үнэлт дүгнэлтээр биш харин Бурхан биднийг хэрхэн харж, төсөөлж
байгаагаар өөрчлөгдөх ёстой. Бурханы бидэнд бүтээж өгсөн зүйлийг шүүмжлэхээ
зогсоо. Бид өөрсдийгөө шүүмжлэх бүртээ бидний талаарх Түүний бодол санааны
эсрэг тэрсэлж байна гэсэн үг. Та дахин төрсөн бол Христ дотор шинэ бүтээл
бөгөөд хуучин зүйлс өнгөрч, бүх зүйл шинэчлэгдэн өөрчлөгдсөн гэдгийг мэдэх
хэрэгтэй.
Библид Бурхан биднийг хэрхэн сайн сайхнаар
хардаг тухай олон дүрслэлүүд байдаг. Гэвч та өөрийгөө тийм байдлаар харж
чадахгүй байна гэж хэлж магадгүй. Тэгвэл бодол санаагаа өөрчил. Бид бодол
санаагаа Үгийн ариун усаар өөрчлөн шинэчлэх хэрэгтэй. Бид бодол санаагаа
өөрчилснөөр Бурханы нүдээр өөрийгөө харж, үйлдэж чаддаг болтлоо өөрийгөө Үгэн
дотор уусгах хэрэгтэй.
Хэрэв Есүс өөрийгөө Бурханы хүсч буй
төлөвлөгөөнд хүрч чадахгүй гэж бодон бүх дэлхийн гэм нүглийг өөртөө авах
зохисгүй нэгэн гэж бодож байсан бол юу болох байсан бэ? Тэгсэн бол бидний хувь
заяа өнөөдөр хаана төгсөх байсан бэ? Гайхамшигтай илчлэлт биш гэж үү!
Бурхан хэзээ ч буруу байдаггүй гэдгийг чи
харж байгаа биз дээ. Түүнийг хүлээн зөвшөөрч сур. Чи бүх зүйлийг мэдэж
чадахгүй, харин Бурхан өнгөрсөн, одоо, ирээдүй бүх зүйлийг хардаг! Тэр
чамайг ертөнцийн сууриас өмнө мэдэж байсан. Тэр хэлэхдээ, чи Түүний гарын
бүтээл гэсэн. Чи бол Ваарчны гаранд урлагдаж буй бүтээл. Амьдралд чинь хийж буй
Түүний ажлыг зөвшөөрч, чамайг өөрчилж, хэлбэржүүлэхийг зөвшөөр. Тэр чиний
амьдрал дахь Төлөвлөгөөг мэднэ. Бидний талаарх Түүний бодол санааг баяртайгаар
хүлээн ав, тэгвэл бид Түүний гайхамшигтай төлөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж
чадна!
Жишээ нь, та ямар нэг зүйл угсрах ёстой байлаа
гэж бодъё. Гэтэл эд ангиуд нь хоорондоо нийлэхгүй байвал танд гарын авлага хэрэгтэй
болно. Хэрэв та гарын авлагад зааснаар хийвэл тэр зүйлийг амжилттай угсарч
чадна. Үүнтэй адил Бурханы үгийг тунхаглаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл,
Бурхан бидний тухай юу гэж хэлсэн байдагт итгэж сурах хэрэгтэй! Тэр хэлсэн л бол хийсэн! Бурхан бидний тухай юу гэж хэлснийг тунхаглах нь өөрийгөө өргөмжилж
байна гэсэн үг биш.
Та өөрийнхөө тухай юу гэж ярьдаг вэ? Би хэзээ
ч амжилтанд хүрч чадахгүй. Би бусадтай адил ухаалаг биш. Бид үргэлж л ядуу
байсан. Миний гэрлэлт салалтаар л төгсөх байх. Би ч хэзээ ч цалин сайтай ажилд
орж чадахгүй байх. Бурхан таны тухай юу гэж хэлснийг бүү бууруул. Оронд нь та
Христ Есүсээр дамжуулан би бүгдийг хийж чадна гэж хэл. Миний гэрлэлт өдөр ирэх
тусам сайжрах болно. Миний хүүхэд ухаалаг гэж хэл.
Бид Библийг уншихдаа итгэж сурах хэрэгтэй.
Хэрэв та өөрийгөө бүтэлгүй хүн гэж хэлвэл өөрийнхөө амьдралд уналт бүтэлгүйтэл
ажиллахыг зөвшөөрч байна гэсэн үг. Хэрэв та өөрийгөө хэзээ ч өрнөөс гарч
чадахгүй гэж хэлвэл чадахгүй гэдэг үгээ амьдралдаа хүлээж авч байна гэсэн үг. Эдгээр
сөрөг үгнүүдийг хэлэх болгондоо та диаволын бэлдсэн урхинд орж байна гэсэн үг,
та өөрөө өөрийнхөө үгэнд урхидуулж байна гэсэн үг! Үүний
оронд та өөрийгөө “Би ивээгдсэн” гэж хэлвэл таны амьдрал ивээгдэж ерөөгдөх болно! Библид хэлэхдээ хэрэв Бурхан бидний талд бол хэн бидний эсрэг зогсож
чадах вэ гэсэн. Тиймээс бид Бурханы талд зогсож сурах цаг болсон.
Бурхан хэлэхдээ би чамайг хайрлан, хүлээн
авсан гэсэн. Хүн чамайг голж эсэргүүцдэг, харин Бурхан чамайг хүлээн авдаг. Таны
сүнс хүн Есүсийн цусаар угаагдаж, зөвт болсон, таны дотор Бурхан шинэ бүтээл
бүхий үнэ цэнтэй хүнийг бүтээсэн. Бурхан хэзээ ч алдаа хийдэггүй!
Та өөрийгөө үнэ цэнгүй гэж боддог байж
магадгүй, гэвч Бурхан таныг үнэ цэнтэй гэсэн, Түүний танд өгөхийг хүсч буй
бүхий л зүйлийг авах зохистой үнэ цэнтэй хүн гэж хэлсэн. Энэ бол бидний
мэдрэмжээс шалтгаалах зүйл биш харин бид хир итгэлтэй байхаас шалтгаална. Бид
итгэлээрээ амьдрахад Тэр таалдаг. Та бол үнэ цэнтэй, учир нь Есүс таныг үнэ
цэнтэй болгохын төлөө цусаа урсгасан. Есүсийн цусыг бүү чамал!
Энэ цаг мөчөөс эхлэн өнгөрснийг мартан өөрийгөө
Бурханы нүдээр харж сур, тэгвэл чи ерөөгдөнө!
Дорх линкүүд нь Бурхан таны тухай юу гэж хэлсэн тухай Библийн ишлэлүүдийг уншина уу.
http://www.biblestudytools.com/topical-verses/bible-verses-about-our-identity-in-christ/
http://www.faithandhealthconnection.org/scripture/identity-in-christ-scriptures/
https://www.kingjamesbibleonline.org/Bible-Verses-About-Identity/
Дорх линкүүд нь Бурхан таны тухай юу гэж хэлсэн тухай Библийн ишлэлүүдийг уншина уу.
http://www.biblestudytools.com/topical-verses/bible-verses-about-our-identity-in-christ/
http://www.faithandhealthconnection.org/scripture/identity-in-christ-scriptures/
https://www.kingjamesbibleonline.org/Bible-Verses-About-Identity/
No comments:
Post a Comment