BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, November 26, 2016

Хөгжин цэцэглэлтийн тухай Бурханы надад заасан зүйл (by Kenneth Hagin)


Хөгжин цэцэглэлтийн тухай өнөөдөр сүм чуулганд янз бүрээр буруу ойлгох болжээ. Эзэн өөрөө надад хөгжин цэцэглэлтийн тухай заасан юм. Энэ тухай би номноос уншиж байсангүй. Бурхан өөрөө надад энэ илчлэлтийг өгсөн юм. Үүнээс болж би өөрөө болоод миний гэр бүл маш ихээр ивээгдсэн учраас та нартай хуваалцахыг хүссэн билээ.
1949 онд би орон нутгийн үйлчлэл рүү орж сүмээс сүмд очиж сэргэлтийн чуулган хийхээр пасторын албаа орхисон. Ингээд жил гаран орон нутгийн үйлчлэлээ хийгээд явж байхад 1949-1950 онд нийт 1200 $ - ын орлоготой байсан буюу энэ нь миний хийж байсан пасторын цалингаас хамаагүй бага байлаа. Үүнээс гадны пастор хийж байхдаа миний орон байрыг үнэгүй хангаж байсан бөгөөд ус цахилгаан, бусад бүх урсгал зардлуудыг маань төлдөг байсан. Тэр ч байтугай сүмээс эхнэр бид хоёрт хувцас хунар, бэлэг дурсгалын зүйлс авч өгдөг байлаа.
Орон нутгийн үйлчлэл рүү өөрийн хүсэлтээр орсон миний хувьд бүх зүйл дээр бие дааж амьдарч эхэлсэн, үүнд байрны түрээс, ус цахилгаан, бусад зардлууд, хөдөө орон нутаг уруу явах замын зардал зэргээ өөрөө төлж байв.
Орон нутгийн үйлчлэлийн эхний жил миний хувцас, машин хуучирч муудав. Машины минь 4 дугуй элэгдэж, запас дугуй ч үгүй болов. Сүүлдээ машинаа сэлбэгэнд зарахаас өөр аргагүй болов. Бидний амьдарч байсан байранд Кен хүү маань гал тогооны өрөөнд ор засч унтдаг байв.
Эзэний өмнө санхүүгийн асуудлаа гуйн залбирч байх үед би Техасын зүүн хэсэгт сэргэлтийн чуулган хийж байв. Би хагас мацаг барьж, үдээс хойш нилээн хэдэн цагийг залбиралд зориулж өнгөрөөв. 3 дахь өдрөө би Эзэний өмнө бүх тооцооны хуудас болон бичиг баримтуудыг дэлгэж асууж эхэлсэн, “Эзэн, хэрэв би сүмдээ байсан бол хичнээн дээр байсныг та харж байгаа биз дээ? Би буцаад сүм рүүгээ очмоор байна” гэсэн. Исаиа 1:19 “Хэрэв та нар хүсэлтэй бөгөөд дуулгавартай байвал энэ газрын сайныг иднэ” (орч. монгол библи дээр утга нь сайн мэдэгдэхгүй байсан учир англи библиэс орчуулав) гэдгийг дахин дахин тунхаглаж, Эзэнд пастор хийж байснаасаа илүү бага орлоготой байгаагаа сануулан, одоо хувцас ч үгүй, машин ч үгүй болсноо гомдоллон хэлэв. “Хэрэв та нар хүсэлтэй бөгөөд дуулгавартай байвал энэ газрын сайныг иднэ” гэж Та хэлсэн гэвч би энэ газрын сайныг идэхгүй байна, миний хүүхдүүд хангалттай идэж чадахгүй байна, миний орон гэр дутагдаж гачигдаж байна, энэ бүх асуудал Танаас ирээгүй гэдгийг би мэдэж байна, асуудал нь юундаа байна вэ?” гэж Эзэнээс асуусаар байв. Эзэн миний зүрх сэтгэл дотор намуун дуу хоолойгоор ярьж эхэлсэн, “Энэ газрын сайныг идэж чадахгүй байгаа шалтгаан чиний муугаас болж байгаа юм биш, чи дуулгавартай ханддаг, гэвч чи дуулгавартай байдлыг жинхэнэ хүсч хийдэг үү, энэ чинь чамайг энэ газрын сайныг идэхэд саад болж байна” гэсэн. Би Эзэний өмнө гэмшиж, зүрхнийхээ энэ хандлагыг өөрчлөхөөр шийдсэн. Дараа нь Тэр намайг буруу бодол санаатай байгааг хэлэв. Бид буруу бодол санаанаасаа болж ихэвчлэн ялагдал хүлээдэг. Яагаад гэвэл бидний он удаан жил заалгуулж ирсэн библийн болон библийн бус онол сургаалиуд бидний оюун ухаанд шингэсэн байдаг. Дараа нь Эзэн “Эхлэл номыг унш. Адам хэрхэн бүтээгдэснийг санаж байна уу? гэсэн.
“Санаж байна.”
“Адамыг анх Би энэ дэлхийн эзэн нь байхаар бүтээсэн. Адам анх энэ дэлхийг удирдаж ноёлж байсан. Миний төлөвлөгөөний дагуу байсан. Гэвч Адам өөрийн ноёлох эрхээ Сатанд алдахад Сатан энэ дэлхийн эзэн болсон. Өнөөдөр чиний хүүхдүүд идэх хоол өмсөх хувцсаар дутаж байгаа нь Надаас биш. Харин диавол авч байна. Учир нь тэр өнөөдөр энэ дэлхийн эзэн.
“Чамд хэрэгтэй мөнгө энэ дэлхий дээр байна. Би чамд тэнгэрийн улсаас мөнгө буулгахгүй. Учир нь тэнгэрийн улсад мөнгө гэж байхгүй. Хэрэв би тэнгэрийн улсаас мөнгө буулгасан бол тэр нь хуурамч зүйл. Тэгвэл би хуурамч Бурхан байх байсан. Чамд хэрэгтэй алт, мөнгө энэ дэлхий дээр байна.”
“Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?”
“Эхлээд чи өмнөх шигээ Надаас мөнгө гуйхаа боль.”
Дараа нь “юу хэрэгтэй байгаагаа эсвэл юу хүсч байгаагаа тунхагла, учир нь чамд хэрэгтэй болгон энэ дэлхий дээр байна. Өнөөдөр Сатан тэдгээрийн ихэнхийг эзэмшиж байна.”
“Гэвч Эзэн та миний хэрэгцээг хангагч гэдэгт би итгэдэг. Харин та бидний хүсч буй зүйлийг хангагч уу?”
Эзэн хариулахдаа, Миний үгэн дээр Дуулал 23:1 дээр “Эзэн бол миний хоньчин. Надад хүсэх зүйл (дутагдаж гачигдах зүйл) нэг ч байхгүй” (орч. монгол библи дээр утга нь сайн мэдэгдэхгүй байсан учир англи библиэс орчуулав), Дуулал 34:10 дээр “Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмыг хүсч, (ямар ч сайн юмаар) гачигдаж дутагдахгүй” гэсэн (орч. монгол библи дээр утга нь сайн мэдэгдэхгүй байсан учир англи библиэс орчуулав) .
Хоёрдугаарт, Сатанд чиний мөнгөнөөс савраа татахыг тушаа. Чиний мөнгийг чамд ирүүлэхгүй чамаас хадгалж байгаа нь Сатан.
Гуравдугаарт, “Эзэний үйлчлэгч тэнгэр элч нар явж, чиний мөнгийг чам дээр авчрах (зүйлийг) шалтаг шалтгааныг хийхийг тушаа. Үйлчлэгч тэнгэр элч нар чамд үйлчлэхээр томилогдсон элч нар. Еврей 1:14 дээр “Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөө үйлчлэхээр илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш гэж үү гэсэн.
Тэгэхээр надад үйлчлэхээр илгээгдсэн тэнгэр элч нар энэ олон жилийн турш юу ч хийж чадаагүй учир нь би тэдэнд хандаж ярьдаггүйд байсан байна.
Эзэний өмнө санхүүгийнхээ асуудлаар ирэхээс өмнө би залбирч, мацаг барьж, уйлж гуйдаг байсан боловч сар бүр арай чүү санхүүгээ хүргэдэг байлаа. Гэвч би тэр өдөр босч сүм рүү ганцаараа явсан. Айдас болон чичрэлттэйгээр Эзэний өмнө ирж сүмийн индэр дээр гарч зогсоод “Энэ долоо хоногт би 150 $ - той болно гэж тунхаглаж байна. Сатан, чи миний санхүүгээс савраа тат. Үйлчлэгч тэнгэр элч нар явж, миний мөнгийг над дээр ирэх (зүйлийг) шалтаг шалтгааныг хийхийг тушааж байна” гэв.
Миний итгэл энэ зүйлийг хийлээ гэдгийг би мэдэж байсан. Надад үгээ дахин давтан хэлж залбирах хэрэг байсангүй. Би сүмээс гарч гэр рүүгээ буцав.
Тэр долоо хоногт би мөнгөө хүлээж авсан. Би энэ залбирлыг дахин дахин хийж шалгаж үзсэн. Ингэж тунхаглах болгонд мөнгөө хүлээж авч байсан. Таны нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ? Энэ зүйл танд ч бас биелэх болно. Хэрэв та эдгээр алхмуудыг хэрэгжүүлвэл таны амьдралд ч бас биелэх болно. 

No comments:

Post a Comment