BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Saturday, November 26, 2016

Хөгжин цэцэглэлтийн тухай Бурханы надад заасан зүйл (by Kenneth Hagin)


Хөгжин цэцэглэлтийн тухай өнөөдөр сүм чуулганд янз бүрээр буруу ойлгох болжээ. Эзэн өөрөө надад хөгжин цэцэглэлтийн тухай заасан юм. Энэ тухай би номноос уншиж байсангүй. Бурхан өөрөө надад энэ илчлэлтийг өгсөн юм. Үүнээс болж би өөрөө болоод миний гэр бүл маш ихээр ивээгдсэн учраас та нартай хуваалцахыг хүссэн билээ.
1949 онд би орон нутгийн үйлчлэл рүү орж сүмээс сүмд очиж сэргэлтийн чуулган хийхээр пасторын албаа орхисон. Ингээд жил гаран орон нутгийн үйлчлэлээ хийгээд явж байхад 1949-1950 онд нийт 1200 $ - ын орлоготой байсан буюу энэ нь миний хийж байсан пасторын цалингаас хамаагүй бага байлаа. Үүнээс гадны пастор хийж байхдаа миний орон байрыг үнэгүй хангаж байсан бөгөөд ус цахилгаан, бусад бүх урсгал зардлуудыг маань төлдөг байсан. Тэр ч байтугай сүмээс эхнэр бид хоёрт хувцас хунар, бэлэг дурсгалын зүйлс авч өгдөг байлаа.
Орон нутгийн үйлчлэл рүү өөрийн хүсэлтээр орсон миний хувьд бүх зүйл дээр бие дааж амьдарч эхэлсэн, үүнд байрны түрээс, ус цахилгаан, бусад зардлууд, хөдөө орон нутаг уруу явах замын зардал зэргээ өөрөө төлж байв.
Орон нутгийн үйлчлэлийн эхний жил миний хувцас, машин хуучирч муудав. Машины минь 4 дугуй элэгдэж, запас дугуй ч үгүй болов. Сүүлдээ машинаа сэлбэгэнд зарахаас өөр аргагүй болов. Бидний амьдарч байсан байранд Кен хүү маань гал тогооны өрөөнд ор засч унтдаг байв.
Эзэний өмнө санхүүгийн асуудлаа гуйн залбирч байх үед би Техасын зүүн хэсэгт сэргэлтийн чуулган хийж байв. Би хагас мацаг барьж, үдээс хойш нилээн хэдэн цагийг залбиралд зориулж өнгөрөөв. 3 дахь өдрөө би Эзэний өмнө бүх тооцооны хуудас болон бичиг баримтуудыг дэлгэж асууж эхэлсэн, “Эзэн, хэрэв би сүмдээ байсан бол хичнээн дээр байсныг та харж байгаа биз дээ? Би буцаад сүм рүүгээ очмоор байна” гэсэн. Исаиа 1:19 “Хэрэв та нар хүсэлтэй бөгөөд дуулгавартай байвал энэ газрын сайныг иднэ” (орч. монгол библи дээр утга нь сайн мэдэгдэхгүй байсан учир англи библиэс орчуулав) гэдгийг дахин дахин тунхаглаж, Эзэнд пастор хийж байснаасаа илүү бага орлоготой байгаагаа сануулан, одоо хувцас ч үгүй, машин ч үгүй болсноо гомдоллон хэлэв. “Хэрэв та нар хүсэлтэй бөгөөд дуулгавартай байвал энэ газрын сайныг иднэ” гэж Та хэлсэн гэвч би энэ газрын сайныг идэхгүй байна, миний хүүхдүүд хангалттай идэж чадахгүй байна, миний орон гэр дутагдаж гачигдаж байна, энэ бүх асуудал Танаас ирээгүй гэдгийг би мэдэж байна, асуудал нь юундаа байна вэ?” гэж Эзэнээс асуусаар байв. Эзэн миний зүрх сэтгэл дотор намуун дуу хоолойгоор ярьж эхэлсэн, “Энэ газрын сайныг идэж чадахгүй байгаа шалтгаан чиний муугаас болж байгаа юм биш, чи дуулгавартай ханддаг, гэвч чи дуулгавартай байдлыг жинхэнэ хүсч хийдэг үү, энэ чинь чамайг энэ газрын сайныг идэхэд саад болж байна” гэсэн. Би Эзэний өмнө гэмшиж, зүрхнийхээ энэ хандлагыг өөрчлөхөөр шийдсэн. Дараа нь Тэр намайг буруу бодол санаатай байгааг хэлэв. Бид буруу бодол санаанаасаа болж ихэвчлэн ялагдал хүлээдэг. Яагаад гэвэл бидний он удаан жил заалгуулж ирсэн библийн болон библийн бус онол сургаалиуд бидний оюун ухаанд шингэсэн байдаг. Дараа нь Эзэн “Эхлэл номыг унш. Адам хэрхэн бүтээгдэснийг санаж байна уу? гэсэн.
“Санаж байна.”
“Адамыг анх Би энэ дэлхийн эзэн нь байхаар бүтээсэн. Адам анх энэ дэлхийг удирдаж ноёлж байсан. Миний төлөвлөгөөний дагуу байсан. Гэвч Адам өөрийн ноёлох эрхээ Сатанд алдахад Сатан энэ дэлхийн эзэн болсон. Өнөөдөр чиний хүүхдүүд идэх хоол өмсөх хувцсаар дутаж байгаа нь Надаас биш. Харин диавол авч байна. Учир нь тэр өнөөдөр энэ дэлхийн эзэн.
“Чамд хэрэгтэй мөнгө энэ дэлхий дээр байна. Би чамд тэнгэрийн улсаас мөнгө буулгахгүй. Учир нь тэнгэрийн улсад мөнгө гэж байхгүй. Хэрэв би тэнгэрийн улсаас мөнгө буулгасан бол тэр нь хуурамч зүйл. Тэгвэл би хуурамч Бурхан байх байсан. Чамд хэрэгтэй алт, мөнгө энэ дэлхий дээр байна.”
“Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?”
“Эхлээд чи өмнөх шигээ Надаас мөнгө гуйхаа боль.”
Дараа нь “юу хэрэгтэй байгаагаа эсвэл юу хүсч байгаагаа тунхагла, учир нь чамд хэрэгтэй болгон энэ дэлхий дээр байна. Өнөөдөр Сатан тэдгээрийн ихэнхийг эзэмшиж байна.”
“Гэвч Эзэн та миний хэрэгцээг хангагч гэдэгт би итгэдэг. Харин та бидний хүсч буй зүйлийг хангагч уу?”
Эзэн хариулахдаа, Миний үгэн дээр Дуулал 23:1 дээр “Эзэн бол миний хоньчин. Надад хүсэх зүйл (дутагдаж гачигдах зүйл) нэг ч байхгүй” (орч. монгол библи дээр утга нь сайн мэдэгдэхгүй байсан учир англи библиэс орчуулав), Дуулал 34:10 дээр “Залуу арслан ч гачигдан өлсөж байдаг. Харин ЭЗЭНийг хайгчид ямар ч сайн юмыг хүсч, (ямар ч сайн юмаар) гачигдаж дутагдахгүй” гэсэн (орч. монгол библи дээр утга нь сайн мэдэгдэхгүй байсан учир англи библиэс орчуулав) .
Хоёрдугаарт, Сатанд чиний мөнгөнөөс савраа татахыг тушаа. Чиний мөнгийг чамд ирүүлэхгүй чамаас хадгалж байгаа нь Сатан.
Гуравдугаарт, “Эзэний үйлчлэгч тэнгэр элч нар явж, чиний мөнгийг чам дээр авчрах (зүйлийг) шалтаг шалтгааныг хийхийг тушаа. Үйлчлэгч тэнгэр элч нар чамд үйлчлэхээр томилогдсон элч нар. Еврей 1:14 дээр “Тэд бүгдээрээ авралыг өвлөгчдийн төлөө үйлчлэхээр илгээгдсэн үйлчлэгч сүнснүүд биш гэж үү гэсэн.
Тэгэхээр надад үйлчлэхээр илгээгдсэн тэнгэр элч нар энэ олон жилийн турш юу ч хийж чадаагүй учир нь би тэдэнд хандаж ярьдаггүйд байсан байна.
Эзэний өмнө санхүүгийнхээ асуудлаар ирэхээс өмнө би залбирч, мацаг барьж, уйлж гуйдаг байсан боловч сар бүр арай чүү санхүүгээ хүргэдэг байлаа. Гэвч би тэр өдөр босч сүм рүү ганцаараа явсан. Айдас болон чичрэлттэйгээр Эзэний өмнө ирж сүмийн индэр дээр гарч зогсоод “Энэ долоо хоногт би 150 $ - той болно гэж тунхаглаж байна. Сатан, чи миний санхүүгээс савраа тат. Үйлчлэгч тэнгэр элч нар явж, миний мөнгийг над дээр ирэх (зүйлийг) шалтаг шалтгааныг хийхийг тушааж байна” гэв.
Миний итгэл энэ зүйлийг хийлээ гэдгийг би мэдэж байсан. Надад үгээ дахин давтан хэлж залбирах хэрэг байсангүй. Би сүмээс гарч гэр рүүгээ буцав.
Тэр долоо хоногт би мөнгөө хүлээж авсан. Би энэ залбирлыг дахин дахин хийж шалгаж үзсэн. Ингэж тунхаглах болгонд мөнгөө хүлээж авч байсан. Таны нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ? Энэ зүйл танд ч бас биелэх болно. Хэрэв та эдгээр алхмуудыг хэрэгжүүлвэл таны амьдралд ч бас биелэх болно. 

Wednesday, September 14, 2016



Бурханы нүдээр өөрийгөө харж сур 

Marcia Greenwood
Бид өөрсдийгөө Бурханы нүдээр харж сурах хүртэл бид өөрсдийнхөө дотор өгөгдсөн потенциал нөөц хүч чадалд хүрч чадахгүй. Диавол бидний оюун санааг үргэлж бөмбөгддөг, бидэн руу бүхий л замаар дайрахыг оролдож, биднийг буруутгаж, бидний тухай муу зүйл яриулахыг хүсдэг. Гэвч бид Бурханы хүүхэд бөгөөд Түүнд онцгой хайрлагдсан гэдгээ мэдэх хэрэгтэй. 
Бид өөрсдийгөө хэрхэн хардаг байдал нь дэлхийнхний үнэлт дүгнэлтээр биш харин Бурхан биднийг хэрхэн харж, төсөөлж байгаагаар өөрчлөгдөх ёстой. Бурханы бидэнд бүтээж өгсөн зүйлийг шүүмжлэхээ зогсоо. Бид өөрсдийгөө шүүмжлэх бүртээ бидний талаарх Түүний бодол санааны эсрэг тэрсэлж байна гэсэн үг. Та дахин төрсөн бол Христ дотор шинэ бүтээл бөгөөд хуучин зүйлс өнгөрч, бүх зүйл шинэчлэгдэн өөрчлөгдсөн гэдгийг мэдэх хэрэгтэй.
Библид Бурхан биднийг хэрхэн сайн сайхнаар хардаг тухай олон дүрслэлүүд байдаг. Гэвч та өөрийгөө тийм байдлаар харж чадахгүй байна гэж хэлж магадгүй. Тэгвэл бодол санаагаа өөрчил. Бид бодол санаагаа Үгийн ариун усаар өөрчлөн шинэчлэх хэрэгтэй. Бид бодол санаагаа өөрчилснөөр Бурханы нүдээр өөрийгөө харж, үйлдэж чаддаг болтлоо өөрийгөө Үгэн дотор уусгах хэрэгтэй.
Хэрэв Есүс өөрийгөө Бурханы хүсч буй төлөвлөгөөнд хүрч чадахгүй гэж бодон бүх дэлхийн гэм нүглийг өөртөө авах зохисгүй нэгэн гэж бодож байсан бол юу болох байсан бэ? Тэгсэн бол бидний хувь заяа өнөөдөр хаана төгсөх байсан бэ? Гайхамшигтай илчлэлт биш гэж үү!
Бурхан хэзээ ч буруу байдаггүй гэдгийг чи харж байгаа биз дээ. Түүнийг хүлээн зөвшөөрч сур. Чи бүх зүйлийг мэдэж чадахгүй, харин Бурхан өнгөрсөн, одоо, ирээдүй бүх зүйлийг хардаг! Тэр чамайг ертөнцийн сууриас өмнө мэдэж байсан. Тэр хэлэхдээ, чи Түүний гарын бүтээл гэсэн. Чи бол Ваарчны гаранд урлагдаж буй бүтээл. Амьдралд чинь хийж буй Түүний ажлыг зөвшөөрч, чамайг өөрчилж, хэлбэржүүлэхийг зөвшөөр. Тэр чиний амьдрал дахь Төлөвлөгөөг мэднэ. Бидний талаарх Түүний бодол санааг баяртайгаар хүлээн ав, тэгвэл бид Түүний гайхамшигтай төлөвлөгөөг амьдралдаа хэрэгжүүлж чадна!
Жишээ нь, та ямар нэг зүйл угсрах ёстой байлаа гэж бодъё. Гэтэл эд ангиуд нь хоорондоо нийлэхгүй байвал танд гарын авлага хэрэгтэй болно. Хэрэв та гарын авлагад зааснаар хийвэл тэр зүйлийг амжилттай угсарч чадна. Үүнтэй адил Бурханы үгийг тунхаглаж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Бурхан бидний тухай юу гэж хэлсэн байдагт итгэж сурах хэрэгтэй! Тэр хэлсэн л бол хийсэн! Бурхан бидний тухай юу гэж хэлснийг тунхаглах нь өөрийгөө өргөмжилж байна гэсэн үг биш.
Та өөрийнхөө тухай юу гэж ярьдаг вэ? Би хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй. Би бусадтай адил ухаалаг биш. Бид үргэлж л ядуу байсан. Миний гэрлэлт салалтаар л төгсөх байх. Би ч хэзээ ч цалин сайтай ажилд орж чадахгүй байх. Бурхан таны тухай юу гэж хэлснийг бүү бууруул. Оронд нь та Христ Есүсээр дамжуулан би бүгдийг хийж чадна гэж хэл. Миний гэрлэлт өдөр ирэх тусам сайжрах болно. Миний хүүхэд ухаалаг гэж хэл.
Бид Библийг уншихдаа итгэж сурах хэрэгтэй. Хэрэв та өөрийгөө бүтэлгүй хүн гэж хэлвэл өөрийнхөө амьдралд уналт бүтэлгүйтэл ажиллахыг зөвшөөрч байна гэсэн үг. Хэрэв та өөрийгөө хэзээ ч өрнөөс гарч чадахгүй гэж хэлвэл чадахгүй гэдэг үгээ амьдралдаа хүлээж авч байна гэсэн үг. Эдгээр сөрөг үгнүүдийг хэлэх болгондоо та диаволын бэлдсэн урхинд орж байна гэсэн үг, та өөрөө өөрийнхөө үгэнд урхидуулж байна гэсэн үг! Үүний оронд та өөрийгөө “Би ивээгдсэн” гэж хэлвэл таны амьдрал ивээгдэж ерөөгдөх болно! Библид хэлэхдээ хэрэв Бурхан бидний талд бол хэн бидний эсрэг зогсож чадах вэ гэсэн. Тиймээс бид Бурханы талд зогсож сурах цаг болсон.
Бурхан хэлэхдээ би чамайг хайрлан, хүлээн авсан гэсэн. Хүн чамайг голж эсэргүүцдэг, харин Бурхан чамайг хүлээн авдаг. Таны сүнс хүн Есүсийн цусаар угаагдаж, зөвт болсон, таны дотор Бурхан шинэ бүтээл бүхий үнэ цэнтэй хүнийг бүтээсэн. Бурхан хэзээ ч алдаа хийдэггүй!
Та өөрийгөө үнэ цэнгүй гэж боддог байж магадгүй, гэвч Бурхан таныг үнэ цэнтэй гэсэн, Түүний танд өгөхийг хүсч буй бүхий л зүйлийг авах зохистой үнэ цэнтэй хүн гэж хэлсэн. Энэ бол бидний мэдрэмжээс шалтгаалах зүйл биш харин бид хир итгэлтэй байхаас шалтгаална. Бид итгэлээрээ амьдрахад Тэр таалдаг. Та бол үнэ цэнтэй, учир нь Есүс таныг үнэ цэнтэй болгохын төлөө цусаа урсгасан. Есүсийн цусыг бүү чамал!
Энэ цаг мөчөөс эхлэн өнгөрснийг мартан өөрийгөө Бурханы нүдээр харж сур, тэгвэл чи ерөөгдөнө!

Дорх линкүүд нь Бурхан таны тухай юу гэж хэлсэн тухай Библийн ишлэлүүдийг уншина уу.

http://www.biblestudytools.com/topical-verses/bible-verses-about-our-identity-in-christ/

http://www.faithandhealthconnection.org/scripture/identity-in-christ-scriptures/

https://www.kingjamesbibleonline.org/Bible-Verses-About-Identity/

Wednesday, August 24, 2016


Хорт хавдартай хүний төлөө яаж залбирах вэ

Хорт хавдартай хүний төлөө залбирах зарим үндсэн зүйлүүдийг дор дурдъя.

-          Хорт хавдрыг зайл гэж тушаа
-          Мэдэгдэхүйц шинж тэмдгүүдийг зайлуулахыг тушаа, (өвдөлтийг зайл гэж тушаа, уушгинд бөглөрсөн цус, ус цэвэрлэгдэх, арилах, хэрэв хоол идэж чадахгүй бөөлжис хүрч байвал бөөлжилтийг зайл гэж тушаа)
-          Өвчилсэн биеийн эрхтэн эргэж зохистой үйл ажиллагаанд орохыг тушаа
-          Өвчилсөн биеийн эрхтэн анх Бурхан хэрхэн төгс төгөлдөрөөр бүтээсний дагуу ажиллахыг ерөө.
-          Хорт хавдрын эсийн өсөлтийг эсэргүүц.
-          Эрүүл эсэд хэрэгтэй байдаг цусан дахь сахарыг идэж буй хорт хавдрын эсийг эсэргүүц. Хорт хавдрын эсүүд цусан дахь бүх сахарыг идсэнээс болж эрүүл эсүүд өлбөрч үхч, өвчтөн сул дорой болдог.
-          Хорт хавдрын эсүүдийг хараа, эрүүл эсүүдийг өвчлүүлэхгүйгээр биенээс гадагшилж үхэхийг тушаа.
-          Эрүүл эсүүд амьдар гэж ерөө.
-          Өвчтөний дээр буй үхлийн хараалыг тасалж, амийг тунхагла.
-          Өвчтөнд үхлийн эсвэл хорт хавдрын сүнс дамжиж орж ирсэн үүд хаалгыг тасал, хаа.
-          Хорт хавдрын ямар нэг сүнс эсвэл үхлийн сүнсийг зайл гэж тушаа, бас тэр сүнсний бүх үйл ажиллагаануудыг цуцалж, зогсоохыг тушаа. Заримдаа энэ үед муу сүнс хүчтэйгээр өөрийгөө илчилж харуулдаг, чөлөөлөлтийн үйлчлэлийг шаарддаг. Хэрэв тийм зүйл болвол сайн, учир нь муу сүнс зайлахад хорт хавдрын олон шинж тэмдгүүд хамт арилдаг. Хэрэв муу сүнс өөрийгөө янз бүрийн байдлаар харуулвал битгий ай, зөвхөн Есүсийн эрх мэдлийг ашиглаж зайлахыг тушаа.
-          Айдсын сүнсийг зайл гэж тушаа. Хүн үхлийн аюултай өвчин тусахад ихэвчлэн айдсын сүнс орж ирж суурьшсан байдаг.
-          Эзэнээс өөрийн эдгэрлийн гайхамшигтай оршихуйгаараа орж ирж, бүрэн төгс эдгээж, өвчтөний бие дотор Алдараараа эдгээхийг залбир.
-          Ариун Сүнс өвчтөний дотор дүүргэн орж ирж, түүнийг урамшуулан, үйлчилж өгөхийг залбир. 

Мэдээж бид эдгээр бүх залбирлыг Есүсийн нэр дээр залбирна. Энэ үеэр Ариун Сүнс өөр зүйлүүдийг нэмж сануулж болно. Хэрэв тэгвэл Ариун Сүнсний удирдамжийг дагах хэрэгтэй. Есүс бидэнд эдгэрлийн эрх мэдлээ аль хэдийн өгсөн, тийм учраас чиний хир их итгэлтэй байхаас эсвэл өвчтөний хир их итгэлтэй байхаас эсвэл чиний хир сайн залбирахаас шалтгаалахгүй, Тэр загалмай дээр аль хэдийн эдгээсэн.

Би хорт хавдартай хүний төлөө яаж залбирах бүх зарчмыг ойлгосон гэсэн үг биш суралцсаар л байна. Гэвч ихэнх тохиолдолд хорт хавдар бол нилээн хэдэн удаагийн залбирал шаарддаг нь харагддаг. Тиймээс та байнгын сүнслэг тулаанд байдаг бөгөөд эдгэрлийн төлөө (байнга итгэлээрээ бат зогс) тэмцэх хэрэгтэй. Хорт хавдартай хүний төлөө нэг биш нилээн хэдэн удаа залбирахад бэлэн байх хэрэгтэй. Нэг удаа бүү залбир, хэрэв хорт хавдар эдгэхгүй бол энэ нь Бурханы хүсэл гэж бодож болохгүй. Есүс сохор хүний төлөө хэрхэн залбирсныг Сайн Мэдээнийн номд бичсэн байдаг. Түүнийг залбирч дуусахад сохор хүн бүдэг харж эхэлдэг, Есүс 2 дахь удаагаа залбирахад бүрэн эдгэрдэг. Хэрэв бидний Эзэн 2 удаа залбирсан бол бид түүнээс ч олон удаа дахин дахин залбирах хэрэгтэй.

Хэрэв өвчтөнд тодорхой өөрчлөлт гарвал урамшуулах хэрэгтэй. Ихэвчлэн залбирлын үеэр эсвэл төгсгөлд өвчтөний бие тайвшралыг авдаг, энэ нь Эзэнээс ирж буй эдгэрлийн дохио гэж хүлээн авч зуурах хэрэгтэй. Гэхдээ хорт хавдраас эдгэрэх нь урт удаан хугацааны үйл явц бөгөөд сайн, муу зүйл аль аль нь тохиолддог. Жишээ нь өвчтөн нэг хэсэг хугацаанд сайжирч байгаад гэнэт мууддаг. Хорт хавдартай хүний төлөө залбирах үед ийм зүйл байнга тохиолддог. Энэ нь өвчтөн эдгэрлийг хүлээн аваагүй гэсэн үг биш. Ийм үед айж сандралгүй итгэл найдвараа алдалгүй итгэлээрээ ажиллах хэрэгтэй. Өвчтөний төлөө үргэлжлүүлэн залбирч, Бурхан өөрөө орж ирж, эдгэрлийн тосолгоогоороо дүүргэхийг залбир.

Эмч нартай хамтран ажиллаж, шаардлагатай эмчилгээнүүдийг хийлгэх нь дутуу итгэлтэй гэсэн үг биш. Эмч нар, шарлага туяа, химийн эмчилгээ гэх мэт нь Илчлэлт номын үндэстнүүдийн эдгэрлийн модны навчтай адил Бурханы бидэнд хангасан хэрэгсэл гэж би боддог. Эдгээр навчнуудыг бид хэрэв хэрэглэхгүй бол ач тусаа өгөхгүй. Үүнтэй адил эмч нар болон эрүүл мэндийн шинжлэх ухаан нь Бурханаас бидэнд хангаж өгсөн хэрэгсэл юм. Үнэнийг хэлэхэд ихэнх эмч нар өвчтөний сэтгэл зүйд сайнаар нөлөөлөх зүйлүүдийг хүлээн авахдаа дуртай байдаг (итгэлийн залбирал г.м), яагаад гэвэл өөдрөг сэтгэхүйтэй өвчтөн гутранги өвчтөнөөс илүү сайн үр дүнтэй байдгийг шинжлэх ухаан баталсан. Жишээ нь, эмчилгээний үед дагавар эмгэг тусахгүй байх, бие нь удаан муудах г.м. Итгэдэггүй эмч нар хүртэл өвчтөнийг өөдрөг болгох зүйлүүдийг дэмждэг тэгвэл эмчийн хяналт дор тэд хурдан сайжирдаг. Авралыг аваагүй ихэнх эмч нар Бурханд итгэдэггүй, залбирлын хүч чадлыг мэддэггүй боловч өвчтөнөө аль болох өөдрөг хандлагатай байлгахыг хүсдэг, тэд залбирал бол өвчтөний өөдрөг хандлагыг дэмждэг сайн хэрэгсэл гэж хардаг.

Хэрэв таны гэр бүл, найз нөхдөөс чинь хэн нэг нь хорт хавдартай бол Есүс танд эдгэрлийн тосолгоотой агуу хүмүүстэй адил эрх мэдлийг өгсөн гэдэгт итгээрэй. Эдгэрлийн төлөө залбирахад агуу нэр алдар, гайхамшигтай тосолгоо хэрэггүй. Учир нь өвчтэй хүний төлөө хэн нэгэн залбирах хэрэгтэй, тэгэхгүй бол тэр хүн эдгэрлийг авч чадахгүй. Тиймээс эдгэрлийн хүч чадалтай төгс нэгнийг хайж байхаар эргэн тойрондоо ойр хэн нэгнийг илгээж залбируулсан нь дээр.

Нэгэн алдартай хоккейчин хэлсэн байдаг. Хаалга уруугаа шидсэн бөмбөг бүр 100% гоол болдоггүй. Өөрөөр хэлбэл хаалга уруу шидсэн залбирал бүр 100% гоол болдоггүй гэсэн үг. Магадгүй та өвчтэй хүний төлөө залбирах цорын ганц хүн байж болно. Өөрийгөө мэдэхгүй, чадахгүй гэж битгий санаа зов. Өвчтэй хүн дээр хэн ч очоогүй байснаас та очоод бүх хүч чадлаараа залбирах нь дээр шүү дээ. 

By Teresa Seputis "How to pray for someone with cancer"

Sunday, July 31, 2016



Хөгжин цэцэглэлт, таны санхүүг чөлөөлж суллах залбирлууд

1.    Миний санхүү рүү чиглэсэн дайсны бүх үүрэгт ажлуудыг Есүсийн нэр дээр таслан зогсоож байна.
2.    Ядуурал, гачигдал, өр, дампуурал, бүтэлгүйтэл уналтын бүх хараалуудыг Есүсийн нэр дээр тасалж байна.
3.    Би Бурханы хаанчлал болон Түүний зөвт байдлыг хамгийн түрүүнд эрэн хайдаг бөгөөд бүх зүйл надад нэмэгдсэн гэж Есүсийн нэр дээр тунхаглаж байна (Матай 6:33).
4.    Миний ивээлүүдийг идэж цөлмөж буй мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голио ба царцаануудыг Есүсийн нэр дээр зэмлэж, хөөн зайлуулж байна (Иоел 2:25).
5.    Эзэн минь ээ, надад хэрхэн ашиг олохыг зааж, миний явах ёстой замаар удирдаж хөтлөөч (Исаиа 48:17).
6.    Та бол Жехова-Жайра, миний хангагч (Эхлэл 22:14).
7.    Та бол Ел Шаддай, хангалттайгаас илүү Бурхан. Эд баялаг, баян байдал миний гэрт байдаг, учир нь би танаас эмээж, таны тушаалуудад маш их баярладаг (Дуулал 112:1-3).
8.    Миний амьдралд ирж буй Эзэний ивээлүүд намайг баян болгодог (Сургаалт үгс 10:22).
9.    Би орсон ч, гарсан ч ерөөгдөнө (Дэд хууль 28:3).  
10.  Би Бурханы зарц бөгөөд Тэр намайг хөгжин цэцэглэхэд маш дуртай (Дуулал 35:27).
11.  Есүс та миний оронд ядуу болсон, таны ядуурлаар би баян болсон (2Коринт 8:9).
12.  Би өдөржин шөнөжин Таны Үгийг бясалгадаг бөгөөд миний хийж буй болгон амжилт олдог (Дуулал 1:3).
13.  Миний хананы дотор (миний гэрт гэсэн үг) амар амгалан, миний ордонд хөгжин цэцэглэлт байх болтугай (Дуулал 122:7).
14.  Би эш үзүүлэгч нар болон эш үзүүллэгийн үйлчлэлүүдээр хөгжин цэцэглэх болно (Eзра 6:14).
15.  Би эш үзүүлэгч нарт итгэдэг бөгөөд хөгжин цэцэглэх болно (Шастирын дэд 20:20).
16.  Би бол таны зарц, намайг хөгжин цэцэглүүлээч (Нехемиа 1:11).
17.  Тэнгэрийн улсын Бурхан намайг хөгжин цэцэглүүлэх болно (Нехемиа 2:20).
18.  Би Хааны хөгжин цэцэглэлт дотор амьдардаг (Иеремиа 23:5).
19.  Таны тааллаар би хөгжин цэцэглэх болно (Эхлэл 39:2).
20.  Эзэн минь ээ, Та намайг дуудсан, Та миний замыг хөгжин цэцэглүүлэх болно (Исаиа 48:15).
21.  Би нууцаар залбирдаг бөгөөд Та намайг ил шагнах болно (Матай 6:6).
22.  Би нууцаар мацаг барьдаг бөгөөд Та намайг ил шагнах болно (Матай 6:18).
23.  Та намайг шагнадаг, учир нь би таныг хичээнгүйлэн эрэн хайдаг (Еврей 11:6).
24.  Эзэн минь ээ, нүгэлтнүүдийн эд баялгийг миний гарт суллаач (Сургаалт үгс 13:22).
25.  Эзэн минь ээ, намайг элбэг баян газар уруу авчраач (Дуулал 66:12).
26.  Би өгдөг бөгөөд надад шахагдсан, чигжсэн, бялхсан хэмжээтэйгээр өгөгдөх болно (Лук 6:38).
27.  Та миний амьдралд тэнгэрийн цонхыг нээгээч, надад байгаагаас илүү хангалттайгаас илүү хэмжээтэйгээр би хүлээн авч байна (Малахи 3:10).
28.  Миний цүнхэнд гарсан цоорхойнууд Есүсийн нэр дээр битүүр гэж тушааж байна (Хаггай 1:6).
29.  Та миний төлөө цөмлөгчийг зэмлээч (Малахи 3:11).
30.  Бүх үндэстэн намайг ерөөлтэй гэж дуудах бөгөөд би баяр хөөртэй нутаг байх болно (Малахи 3:12).
31.  Миний амьдралд үндэстнүүдийн баялаг ирэхийн тулд миний дааман хаалганууд үргэлж нээлттэй байх болно (Исаиа 60:11).
32.  Би талын чулуунуудтай холбоотон байх болно (Иов 5:23).
33.  Таны ивээлийн хур бороо миний амьдралд ирэх болтугай (Езекиел 34:26).
34.  Миний торхнууд бялхаж халих болно (Иоел 2:24).
35.  Миний агуулах дүүрч, торхнууд шинэ дарсаар бялхах болно (Сургаалт үгс 3:10).
36.  Та миний агуулах дээр ивээлээ тушаагаач (Дэд хууль 28:8).
37.  Миний саравч дүүрч бялхах болтугай, миний хонинууд мянга, түм өсч үржиж, миний үхэр ажиллахдаа хүчтэй байх болтугай (Дуулал 144:13-14).
38.  Миний амьдрал дахь газар хагалагч нь хураагч хүнээс, усан үзмийн худалдаачин үр таригчаас түрүүлэх болно, би үргэлж ургац хураалттай амьдрах болно (Амос 9:13).
39.  Миний үтрэмүүд тариагаар дүүрч, миний торхнууд дарс, тосоор бялхах болно (Иоел 2:24).
40.  Надад гайхамшгуудаа хийж, идэх юмаар хангалуун болгож цатгах болтугай (Иоел 2:26).
41.  Миний хил хязгаарт энх тайвныг тогтоож, хамгийн сайн улаан буудайгаар намайг хангах болтугай (Дуулал 147:14).
42.  Намайг зөгийн бал, хамгийн сайн улаан буудайгаар хангах болтугай (Дуулал 81:16).
43.  Сүү, балаар бялхсан газар уруу намайг хөтлөн дагуулах болтугай (Египетээс гарсан 3:8).
44.  Хомсдол гачигдалгүй сайн газар уруу намайг авчраач (Дэд хууль 8:9).
45.  Надад бүх нигүүлслийг бялхааж, бүх зүйлээр элбэг хангалуун болгож, бүх сайн үйлсээр баян болгооч (2Коринт 9:8).
46.  Миний толгойг тосоор тосолж, миний аяга бялхаж халих болтугай (Дуулал 23:5).
47.  Намайг асар их эд баялаг, нэр алдартай болгох болтугай (Шастирын дэд 18:1).
48.  Хад чулуу надад тосон голыг цутгах болтугай (Иов 29:6).
49.  Миний хөл тосонд булхах болтугай (Дэд хууль 33:24).
50.  Таны ивээл миний амьдралд овоорох болтугай (Шастирын дэд 31:8).
51.  Би мэргэн ухаанд дуртай, би бодит баялагийг өвөлж, миний эрдэнэсийн сан дүүрэх болно (Сургаалт үгс 8:21).
52.  Би эд баялаг, нэр алдар ба үргэлжийн эд баялаг, үргэлжийн зөвт байдлыг хүлээж авч байна (Сургаалт үгс 8:18).
53.  Хаднаас надад балыг урсгаач (Дуулал 81:16).
54.  Би хамгийн сайн улаан буудайг идэх болно (Дуулал 147:14).
55.  Миний шүдийг сүүгээр цагаан болгооч (Эхлэл 49:12).
56.  Миний алхмыг тосоор угаагаач (Иов 29:6).
57.  Алт надад шороо шиг овоорох болтугай (Иов 22:24).
58.  Надад мөнгө их овоорох болтугай (Иов 28:1).
59.  Таны гол намайг алт уруу хөтлөх болтугай (Эхлэл 2:11-12).
60.  Би газар нутгийг өвлөх болно (Дуулал 37:29).
61.  Ивээлийн тэнгэр элч намайг ивээхгүйгээр явахыг би зөвшөөрөхгүй (Эхлэл 2:6).