BLESSED IS THE ONE WHO READS THE WORD OF THIS PROPHESY AND BLESSED ARE THOSE WHO HEAR IT AND TAKE TO HEART WHAT IS WRITTEN IN IT, BECAUSE THE TIME IS NEAR (REVELATION 1:3).


Thursday, July 9, 2009

Сүнслэг ертөнц дэх бидний залбирал


Саяхан би гэр бүлийнхээ хамгаалалтын төлөө хэрхэн хүчтэйгээр залбирахыг сурсан юм. Бид Есүсийн нэрийг дуудан залбирах нь ямар их хүч чадалтай болохыг, түүний цусны хүч чадал ямар их болохыг би саяхнаас ухаарч эхэлсэн. Тэгээд нэгэн дотны найз маань гэр бүлийнхээ хамгаалалтын төлөө залбирмаар байнаа гэсэн үгийг сонсоод энэ залбирлын жишээг тавихад хүрсэн билээ. Та үүнийг улам баяжуулан залбирч болно. Бас үүн дээр нэмээд хэлэхэд итгэлгүйгээр бид ямар ч сайн үр дүнд хүрч чадахгүй. Итгэлээрээ үрийг тарин залбирлаа хүчтэй болгоцгооё.
Есүс Эзэн минь ээ, би өөрийгөө болон миний эргэн тойронд байгаа хүмүүсийг Есүсийн цусаар бүрхэж байна. Би гэр бүлийнхээ бүх гишүүдийг (хүн бүрийг нэрээр нь дуудан) Есүсийн цусаар бүрхэж байна. Би өөрийнхөө гэр, хашаа, машин, санхүү, гэр бүл, үйлчлэлээ Есүсийн цусаар бүрхэж байна. Есүс Христийн нэр дээр түүний ариун цусаар харанхуйн бүх хүчийг тасалж, миний амьдрал дахь Бурханы төлөвлөгөөнд саад болж байгаа тэнгэр дэх бүх тэмцэл зөрчил, дайсны дайралтыг нурааж байна. Бурханы төлөвлөгөө зорилго миний амьдралд болон миний гэр бүлд биелэхийг Есүс Христийн нэр дээр залбирч байна. Би болон миний гэр бүл Эзэнд үйлчлэх болно гэж би тунхаглаж байна. Сатан чамд Есүсийн цусны эсрэг ямар ч хүч чадал байхгүй, миний эсрэг болон миний амьдралын эсрэг чамд ямар ч эрх мэдэл байхгүй. Миний эсрэг болон миний гэр бүлийн эсрэг ямар ч хүч, ямар ч эрх мэдэл зогсож чадахгүй гэж Есүсийн нэр дээр тунхаглаж байна. Амен.

Tuesday, July 7, 2009

Малахи 3:3

Малахи 3:3 “Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж, Левийн хөвгүүдийг цэвэршүүлэх болно.”
Энэ ишлэл Библи судлал дээр байсан эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, Бурханы зан чанар, мөн чанарын тухай юу гэж зааж байгааг ойлгохыг хичээв.
Эмэгтэйчүүдийн нэг нь мөнгийг яаж цэвэршүүлдэг үйл явцыг олж мэдэн дараагийн Библи судлал дээр хуваалцахаар болов.
Тэр долоо хоногтоо өнөөх эмэгтэй мөнгөний дархан уруу утасдаж, мөнгийг яаж цэвэршүүлдэгийг харахаар болов. Эмэгтэй түүнд яагаад түүний ажлыг сонирхох болсноо хэлсэнгүй.
Эмэгтэйг мөнгөний дархан дээр очиход тэр мөнгийг халуун гал дээр барин халааж эхлэв. Тэр, мөнгийг эхлээд бүх хир буртгаас нь цэвэрлэхийн тулд галын дунд хамгийн халуун хэсэгт нь барих хэрэгтэй гэж тайлбарлав.
Эмэгтэй Бурхан биднийг хэрхэн ийнхүү халуун галд барьдаг болохыг бодов, дараа нь “Тэр мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууж...” гэсэн ишлэлийг санав.
“Мөнгийг цэвэршиж дуустал нь түүнийг галд барих хэрэгтэй юу?” гэж эмэгтэй асуув.
“Зөвхөн галд бариад байх биш бас галд гүйцэд халж цэвэршүүлэгдэж буйг үргэлж харж байх хэрэгтэй. Хэрэв түүнийг хэдхэн хором галд удаан байлгах юм бол хайлж алга болох болно.”
Эмэгтэй хэдэн хором чимээгүй болов. Тэгээд, “Мөнгө гүйцэд цэвэрлэгдсэнийг яаж мэдэх вэ?” гэж асуув.
Мөнгөний дархан түүн уруу харж инээмсэглэн “Тэр амархан, би гал дотор өөрийн танил дүрээ хардаг” гэв.
Хэрэв та өнөөдөр гал дотор буй мэт санагдаж байвал Бурхан таны дотор Өөрийн танил дүрээ харах хүртэл таныг харж хамгаалсаар байх болно гэдгийг санаарай.
Үүнийг бусад хүмүүст дамжуулаарай. Яг энэ мөчид Бурхан тэднийг харж хамгаалсаар байгаа шүү гэдгийг мэдэх хэрэгтэй байж болно. Тэд амьдралдаа ямар ч зүйлийг туулан гарах байсан ч эцэстээ сайн хүмүүс байх болно.
Амьдрал бол зоос. Та түүнийг яаж ч зарцуулж болно, гэхдээ танд нэг л удаа зарцуулах боломж бий.